зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Анхбаяр: “Үйлдвэрээ барьчих. Газрын тосоор ханган нийлүүлье” гэж Петрочайнагийнхан хэлсэн

2019-10-28
0
ЖИРГЭХ

Зургийг N24.mn

БНЭУ-ын "Эксим" банкнаас 1 тэрбум 236 сая ам.долларын зээл авч газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар ажиллаж байна. Дорноговь аймгийн Алтанширээ суманд байгуулж буй уг үйлдэрт ашиглах газрын тосыг Дорнод аймаг дахь Тамсаг болон Тосон уулын ордоос буюу 600 гаруй км-ийн зайнаас тээвэрлэхээр төлөвлөсөн. Гэвч үйлдвэр ашиглалтад ороход гуравхан жилийн хугацаа үлдээд байхад газрын тосоо төмөр замаар, эсвэл шугам хоолойгоор татах эсэх нь одоо болтол тодорхойгүй байна. Үүнээс гадна дэд бүтцийг татах хөрөнгийн эх үүсвэр мөн л бүрхэг байгаа нь улстөрчдийн дундах хэрүүлийн алим болоод буй. Энэ талаар УУХҮЯ-ны Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Анхбаяртай ярилцлаа.


-Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл амжилттай хэрэгжиж байна. Үйлдвэрийг 2021 онд ашиглалтад оруулах байсан бол 2023 он болж хойшилсон. Гэхдээ үүнээс урьтаад нэг асуудал ярих ёстой юм болов уу. Энэ нь үйлдвэр ашиглалтад орлоо гэхэд түүхий эдээ хаанаас, юугаар тээвэрлэх бэ гэдэг асуудал. Үүнд салбар яамны зүгээс ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ?

-Улсын хэмжээнд газрын тос байх боломжтой гэсэн 35 орчим талбайг ялгасан. Үүнээс гурван талбайд олборлолт явуулж байна. Петрочайна Дачин Тамсаг компанийн хувьд Дорнод аймаг дахь 19, 21 дүгээр талбайгаас жилд нэг сая орчим тос олборлодог бол Бүтээгдэхүүн хуваах гэрээ-97 дугаар талбайгаас жилд 60 орчим тонн газрын тос олборлож байна. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар ажиллаж байгаа энэ цагт түүхий эдээ хэрхэн, хаанаас тээвэрлэх вэ гэдэг асуудал хамгийн чухал сэдвийн нэг мөн. Газрын тосны эрэл хайгуулын ажил маш өртөг өндөр учир улсаас хөрөнгө гаргаж, эрсдэл үүрэх боломж хараахан байгаагүй. Тиймээс гаднын хөрөнгө оруулагчдыг урьсан. Энэ ч утгаараа Петрочайна Дачин Тамсаг компани хайгуул хийж, газрын тос олборлож байна. Олборлолтын хэмжээгээ нэмэгдүүлэх шаардлагыг байнга тавьдаг. Яагаад Дорнод аймаг дахь 19, 21 дүгээр талбайд  гол анхаарлаа хандуулж байна вэ гэхээр яг одоогийн нөхцөлд олборлолт хийж байгаа хамгийн их нөөцтэй талбай. Цаашид энэ салбар хөгжиж, эрэл хайгуул хийж байж нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх боломжтой. Энэ сарын 24-ны байдлаар “Петро Матад Лимитед” компанийн XX талбайгаас газрын тос илэрсэн гэдэг сайхан мэдээ дуулдсан. Эндээс үзвэл, газрын тосны нөөцөө нэмэгдүүлэх боломж бидэнд бүрэн бий. Энэ ч утгаараа газрын тос боловсруулах үйлдвэрээ дэд бүтэцдээ тулгуурлаж байршлаа сонгосон. ҮАБЗ-ийн зөвлөмжид Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр баригдсан тохиолдолд дотооддын түүхий эдээ авч ашиглах нь зүйтэй гэж тусгасан байдаг. Яг одоогийн нөхцөлд манай улс ОХУ-аас бүтээгдэхүүний хараат байдалд байдаг. Жилд нэг тэрбум орчим ам.долларын бүтээгдэхүүн импортолдог. Гэтэл бүтээгдэхүүний хараат байдлаас гарлаа гэхэд түүхий эдийн хараат байдалд шилжвэл яах вэ зэрэг үндэслэлүүдээ тооцож үзсэн. Петрочайна Дачин Тамсагын хоёр талбайн нөөц нь 42 сая тонн байснаас ашиглаад үлдсэн нь 33 сая тонн байгаа. Цаашид технологийн шийдлээ сайжруулсны үндсэн дээр нөөцийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой гэдгийг Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлэл өгсөн. Ингэхээр нөөцийн хэмжээ 70 орчим тонн байх боломжтой гэсэн төсөөлөл бий.  

-Тэгэхээр газрын тос боловсруулах үйлдвэрт ашиглах газрын тосыг Дорнодоос хангана гэж салбар яамны зүгээс үзэж байгаа байх нь ээ?

-Яг тийм.

-Юугаар тээвэрлэх үү. 600 гаруй км газар шүү дээ?

-Тээвэрлэлтийн асуудлыг ТЭЗҮ-д шугам хоолой байхаар тусгасан байсан. Шугам хоолойн хувьд өртөгийн хувьд ч зардал үйлчилгээний хувьд хөлс багатай. Гэтэл улсын эрх ашиг, цаашдын хөгжлөө бодсны үндсэн дээр зөвхөн газрын тос боловсруулах үйлдвэрт ашиглах дэд бүтэц байх нь зүйтэй юү, эсвэл олон талын тээвэрлэлт хийх боломжтой төмөр зам байвал ямар үр өгөөжтэй вэ гэдгийг судлан үзэхийг Ерөнхий сайд чиглэл өгсөн. Үүнтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулагдаж, судалгааны ажлаа эхлүүлсэн.

-Ажлын хэсгийнхэн судалгааны тайлангаа хэзээ танилцуулах бэ. Хугацаа өгсөн үү?

-Ажлын хэсгийнхэн ганцхан газрын тос биш маш олон зүйлийг судалж байгаа. Өмнийн говьд үйл ажиллагаа явуулж байгаа уурхайнууд, тэднээс гарч байгаа эрдэс баялаг, үүнийг нь худалдаж авах зах зээл зэрэг өргөн цар хүрээнд судалгаа хийж байна. Бидний тооцооллосноор нэг сар орчим хугацаанд дүгнэлт гаргахаар шахаж ажиллаж байгаа. Энэ сарын 25-нд БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд М.П.Синхг УУХҮ-ын сайд Д.Сумъяабазартай уулзсан. Уулзалтын үеэр судалгааны багт туслах багийг гаргаж өгье. Хөрөнгө оруулалт гаргаж байгаа учраас бүх талаас нь дэмжиж ажилламаар байна гэдгээ Энэтхэгийн талаас илэрхийлсний дагуу мэргэжлийн багийг манай улсад ирүүлэхээр ярилцлаа.

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг тавих гэж олон жил дуншиж байна. Гэтэл дахиад 600 гаруй км тавихаар болбол бид чадах уу, үйлдвэр ашиглалтад орохоос өмнө амжуулах уу гэдгийг асуухаас өөр аргагүй. Төмөр зам татахаар боллоо гэхэд ийм хугацаа хэрэгтэй гэж яригдсан зүйл байгаа болов уу?

-Яг энэ асуудлын хувьд төсөл хариуцсан салбар яамны хувьд тулгамдсан асуудал болоод байна. 2023-2024 онд газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орох үед бид тээвэрлэлтийн дэд бүтцээ шийдсэн байх ёстой. Гэтэл тухайн үед төмөр зам ч бай, шугам хоолой ч бай. Дэд бүтэц ашиглалтад ороогүй бол маш том эрсдэл үүснэ.

-Хэрвээ ийм асуудал үүсвэл газраар тээвэрлэлт хийхээс өөр замгүй биз дээ?

-Тэгнэ. Энэ асуудалд Зам тээвэр, хөгжлийн яамтай уялдаатай ажиллаж байгаа. Энэ асуудлын хувьд эмзэг сэдэв. 2024 он хүртэл дөрөв орчим жил байна. Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Дорноговь аймгийн Зүүнбаян чиглэлд барьж буй 414.6 км төмөр замын барилгын явцаас харахад боломж байгаа гэдэгт итгэл төрж байна.

-Та бол УУХҮЯ-ны эрх бүхий албан тушаалтан. Газрын тос боловсруулах үйлдвэрийг бид өр тавьж ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үйлдвэр ашиглалтад орлоо гэхэд газрын тосны тээвэрлэлт бүрэн шийдэгдсэн байх уу?

-Шийдэгдсэн байна. Бидэнд боломж бий.

-Энэтхэгийн “Эксим” банктай гэрээ байгуулахдаа зөвхөн үйлдвэр байгуулахад Энэтхэгийн талаас туслах, харин дэд бүтцээ монголчууд бид өөрсдөө хариуцана гэж тусгасан юм уу?

-2015 онд БНЭУ-ын Ерөнхий сайд Монгол Улсад айлчлах үеэр нэг тэрбум ам.долларын зээл олгоё. Дэд бүтэц, хөдөө аж ахуй зэрэг салбарт ашиглаач гэсэн. Энэ дагуу Монгол Улсын Засгийн газраас газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар болсон. Ингээд 2017 оны тавдугаар сард УИХ-ын чуулганаар соёрхон баталсан. Үүний дараа бид ТЭЗҮ-гээ хийхээр ажилдаа орсон. ТЭЗҮ дуусах үед Энэтхэгийн талаас нийт төслийн хүрээнд газрын тос боловсруулах үйлдвэр болон шугам хоолойнд нийт 1.8 тэрбум ам.доллараар зарцуулагдах нь гэдэг тоо гаргаж өгсөн. Энэ асуудлыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцээд “Ийм өндөр үнэтэй байж болохгүй” гэж шийдсэн.

Учир нь Энэтхэгийн талаас санал болгосон шугам хоолойн технологи нь ойролцоогоор 600 орчим сая ам.доллараар босох байсан. Ингэхдээ цахилгаан индүкцийн аргаар тосыг халааж, тээвэрлэх сүүлийн үеийн дэвшилтэт технологи байсан. Энгийнээр хэлбэл, газрын тосыг хоолойгоор гүйлгэх үед хоолойн гадуур цахилгаан индүкц гүйлгэж, хоолойг халааж, тосыг урсгах юм. Энэ нь нэгдүгээрт, хоосон талбай дээр үйлдвэр босгож байгаа өнөөгийн нөхцөлд, нөгөөтэйгүүр Алтанширээгээс Дорнод хүртэл тал зэлүүд газар. Ийм газарт цахилгааны шугам шинээр байгуулах хэрэгтэй болно. Энэ мэтчилэн маш өндөр зарлагтай байсан учраас шугам хоолойн асуудлыг бид өөрсдөө шийдье. Нөгөө талаасаа ТЭЗҮ-ээр үйлдвэрт устөрөгчийн аргаар задалдаг технологи ашиглахаар болсон. Энэ нь олон шинж чанартай газрын тосыг задалж, боловсруулдаг технологи л доо. Цаашдаа бид ямар ч шинж чанартай газрын тосыг нэрэх шаардлага гарахыг үгүйсгэхгүй шүү дээ. Энэ утгаараа ийм технологи сонгосон. Ийм шалтгаануудаас болж ТЭЗҮ-д тусгасан тоо өссөн. Нэг үгээр хэлбэл, шугам хоолойн асуудал үйлдвэр барих өртөгт багтаагүй гэсэн үг.
 

-Зарим судлаачидтай уулзаж ярилцахад газрын тос боловсруулах үйлдвэрт ашиглах технологи нь хэдхэн жилийн настай гэж байсан. Технологийг сонгохдоо яаж сонгосон юм бэ?

-Технологийн хувьд газрын тос боловсруулах үйлдвэрийн удирдлагууд надаас илүү нарийвчилсан мэдээлэл өгөх байх. Монгол Улсын нийт шатахууны хэрэглээний 60-65 хувь нь дизель түлш. Уул уурхайн салбарт ихэвчлэн ашиглаж байна. Учир нь Монгол Улсын төсвийн дийлэнхийг уул уурхайн салбараас бүрдүүлдэг. Энэ ч утгаараа эрчимтэй хөгжиж байгаа салбар. Хэрэглээний үлдсэн хувийг авто бензин, онгоцны шатахуун зэрэг эзэлдэг. Дизель түлшний хэрэглээ жил ирэх тусам өсөж байгаа. Ингэхээр дизель түлшийг түлхүү үйлдвэрлэхээс өөр аргагүй. Миний ойлгосноор технологийн горимд өөрчлөлт оруулж, хэрвээ дизель түлш их үйлдвэрлэх бол их, бага бол бага үйлдвэрлэх боломжтой гэж ойлгосон.

-Петрочайна Дачин Тамсаг болон Бүтээгдэхүүн хуваах гэрээ-97 дугаар талбайд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээгээр нийт олборлосон газрын тосны 22-29 орчим хувийг Монголын тал авахаар тусгасан юм билээ. Энэ тосыг өнөөдөр шууд авъя гэвэл боломжтой юу?

-Боломжтой. “Петрочайна”-гийнхантай байнгын холбоотой, хурлын протокол хийж байгаа. Бүтээгдэхүүн хуваах гэрээнд Монгол Улс дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэртэй болбол нэн тэргүүн ээлжид энэ үйлдвэрт бүтээгдэхүүн нийлүүлнэ. Мөн Газрын тосны тухай хуулийн 7.1.6-д мөн зааж өгсөн. Дээр нь Петрочайна Дачин Тамсагийн зүгээс “Эхлээд үйлдвэрээ барьчих. Бүтээгдэхүүнээ зах зээлийн ханшаар нийлүүлэхэд татгалзах зүйлгүй” гэдгээ илэрхийлсэн.

-Олборлож байгаа бүх тосоо юу?

-Тийм.

-Бид өөрт оногдох тосоо ямар үнээр авах юм бэ?

-Үүнд Засгийн газраас холбогдох шийдвэр гаргах байх. Олборлолтын өртөгийг нь төлөөд газрын тосоо авъя гэсэн боломжит хувилбар бидэнд бий. Ийм тохиолдолд үйлдвэрийн эдийн засгийн үр өгөөж хоёр дахин өсөх боломж бий.

-УИХ-ын чуулганы үеэр дотоодын аж ахуйн нэгжийг хайгуул хийх нөхцөл боломжоор дэмжих хэрэгтэй байна гэдэг зүйл яригдсан. Манайд нийтдээ хэдэн компани хайгуул хийж байгаа юм бол?

-“Макс ойл”, “Шунхлай”, “Петровис”, “Магнай трейд”, “Петро матад Лимитед” гэсэн компаниуд. Эдгээрийг салбар яамны зүгээс дэмжиж ажиллаж байгаа. Харамсалтай нь, өнөөгийн түвшинд төрийн бус байгууллагууд хайгуулын ажилд маш их саад учруулж байна. "Петро матад лимитед" болон "Магнай трейд"-ийн талбайд энэ жил бараг ажил хийлгээгүй. Бүтээгдэхүүн хуваах гэрээний нэг тал нь Монгол Улсын Засгийн газар, нөгөө тал нь эдгээр компаниуд шүү дээ. Нэг ёсондоо та нар хөрөнгөө гаргаад  эрсдэлээ үүрээд газрын тосны хайгуул хий гэж бараг хөлсөлсөн гэх юм уу даа. Гэтэл нутгийн ард иргэд болоод төрийн бус байгууллагынхан улс эх орныхоо хөгжилд нэмэр оруулах үүднээс Засгийн газраас гаргасан шийдвэр гэдгийг ойлгохгүй байх шиг байна.

-Хятадууд хилийн цаахантай олборлолт хийж байхад наана нь бид хайгуул хийх ямар хэрэгтэй юм бэ. Газрын доогуураа соруулаад авчихна шүү дээ гэдэг зүйлийг иргэнийн нийгмийн байгууллагаас  ярьж байсан. Ийм байх боломжтой юу?

-Газрын тос нь шилжилт хөдөлгөөн хийдэг ашигт малтмал учраас ийм байх боломжтой. Гэхдээ аль болох энэ ажлыг эрчимтэй эхлүүлж, өөрсдийнхөө нөөцийг тогтоох хэрэгтэй. Энэ асуудал “Макс ойл” компанийн хайгуулын талбай дээр их яригдсан шүү дээ. Бид эхлээд хайгуул хийе. Нөөцөө тогтооё. Үүний дараа үнэхээр хил дамнасан орд байна уу үгүй юү. Хэрвээ ийм байвал БНХАУ-ын Засгийн газартай тодорхой хэлэлцээ хийх ёстой болно. Хил дамнасан газрын тос байна. Манайх ийм хэмжээтэйг нь, танайх ийм нь гэдэг байдлаар. Үүнийг хийхийн тулд бид хайгуул хийх ёстой. Тэгээгүй байж “Бидэнд байна” гэж хэлээд яах юм бэ. Нөөцөө тодорхойлж чадаагүй байхад бид БНХАУ-тай юу ч яриад нэмэргүй.

-“Петрочайна Дачин Тамсаг” компанийнхан нөөц тогтоох, олборлолтын хэмжээг нэмэх ажлыг тогтмол хийх ёстой. Гэтэл гэрээгээр хүлээсэн энэ үүргээ биелүүлэхгүй байгаа гэсэн. Энэ үнэн юм уу. Үнэн бол юу нөлөөлж байна вэ?

-Хэд хэдэн шалтгаан бий. Хамгийн том шалтгаан нь эрчим хүчний хомсдол тэнд үүссэн. Үүний улмаас маш олон тооны морин толгой сул зогсолттой байна. 

-Өмнө нь цахилгаанаар бүрэн хангаж чадаж байсан шүү дээ. Гэтэл одоо яагаад?

-Тухайн бүс нутаг дахь цахилгааны хэрэглээ нэмэгдсэн байж болно. Петрочайна Дачин Тамсагийн зүгээс олборлолт нэмэгдүүлэх боломжтой. Нэмэх ч сонирхол байна гэдгээ илэрхийлсэн.


-Зарим морин толгойнууд сул зогсолт хийсэн гэхээр үйл ажиллагаа нь доголтой байгаа гэсэн үг үү?

-Яг ч тэгж хэлж болохгүй. Түр  хугацаанд олборлох хэмжээгээ танасан гэсэн үг.

-Энэ нь бидэнд алдагдалтай юу?

-Монгол улсын эзэмшлийн 24 хувийн газрын тосноос хасагдана. Компанийн зүгээс нөөцөө нэмэгдүүлэх сонирхолтой байна гэдгээ бидэнд бичгээр ирүүлдэг. Гэхдээ ийм, ийм асуудал тулгамдаж байна гэдэг. Энэ нь автозам, цахилгаан, хил боомтын асуудал, тээвэрлэлт, усны хэрэглээ зэрэг асуудал ярьдаг. Зарим асуудал нь үнэхээр биднээс хамааралтай. Энэ бол үнэн.

-Хилийн боомттой холбоотой ямар асуудал үүсдэг юм бол?

-Жилд хилээр нэвтрүүлэх чадамж нь ойролцоогоор нэг сая тоннд багтаж байгаа. Ингэхээр энэ тоондоо барих сонирхолтой байна гэсэн үг. Тээвэрлэлт, ус, цахилгааны боломж нь энэ хэмжээнд барихаас өөр аргагүй байдалд хүргэсэн гэж болно. Түүнээс биш жилд үүнээс илүү хэмжээтэйг олборлох боломж бүрэн бий.


-Петрочайна Дачин Тамсагийн олборлолтын оргил үе нь 2016 оны үед байсан. Одоо олборлолтын хэмжээ багассан. Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орох үед одоогийнхоос багасана гэсэн баримт бичиг байна лээ. Энэ үнэн юм уу?

-Тамсагийн сав газарт хамаарах Тосон-Уул болон Тамсагийн ордыг 2012 оноос ашиглалтад шилжүүлснээс хойш 2016 он хүртэл олборлолтын хэмжээ тогтмол нэмэгдэж ирсэн. 2017-2018 онд олборлолтын хэмжээг буурсан гол шалтгаан нь 2017 онд Дорнод аймаг, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт шилхий өвчин гарч олборлолтын үйл ажиллагааг 2 сар гаруй хугацаанд алдагдуулж, олборлолтын нэгдсэн байгууламжийн газрын тос хадгалах сав дүүрсэн, экспортын тээвэр зогссон шалтгаантай холбоотой.

Мөн 2018 онд Дорнод аймгийн Засаг дарга н.Бадамсүрэн Петрочайна Дачин Тамсаг ХХК-ны үйл ажиллагааг зогсоосон. Өөр нэг шалтгаан нь орон нутагтай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, ус ашиглах хэмжээ хэтэрсэн гэсэн үндэслэлээр үйл ажиллагааг зогсоосноос болж улсын төсөвт орох орлого, төлөвлөсөн олборлолтын хэмжээнд хүрээгүй зэрэг шалтгаан болсон.

 

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
ХХБ нь Монгол дахь Францын Элчин сайдын яамнаас зохион байгуулсан Францын Үндэсний баярын арга хэмжээнд ивээн тэтгэгчээр оролцлоо
“Үндэсний Их Баяр Наадам”-д зориулсан Apple Pay урамшуулал эхэллээ
Азийн орнуудын эмэгтэйчүүдийн чадавх бэхжүүлэх олон улсын форумд Худалдаа, хөгжлийн банк оролцлоо
“SocialPay loves coffee” аян CU сүлжээ дэлгүүрт хэрэгжиж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • Зочин (202.21.108.27)
    Шантааж хийж явдаг ТББ,Сэтгүүлч нар,хувь хүмүүсийг шоронд нь явуулж байж монгол хөгжинө
    2020 оны 01 сарын 24 | Хариулах
  • зочин (122.201.22.24)
    Нутагтаа газрын тостой байж гаднаас 100% шатахуун авдаг тэнэг улс Монголоос өөр байдаг юм уу. Газрын тосны колони байх дуртай улс уу? П.Очирбат ерөнхийлөгчийн дээлийн энгэрт газрын тос арчаад байсан нь цэвэр "жүжиг" хятад зан гэдэг батлагдлаа.
    2019 оны 11 сарын 26 | Хариулах
  • irgen baina (66.181.168.131)
    oorsdoo bolowsruulah vildwer barina gesen hernee tvvhii edee odor shonogvi gadagsh vnegvi shahuu zoogood bgaag l gaihaad bh yum??
    2019 оны 10 сарын 29 | Хариулах
  • zochin (203.91.112.130)
    Анхбаяр аа Та бол Монгол улсад газрын тосны асуудлыг шийдэх ёстой хамгийн том төрийн албан хаагчдын нэг мөн. Иймд Та Петрочайна ингэж хэлж байна гэж асуудалд хандаж жижижгэрч болохгүй. Та бол ингэж шийднэ гэж юмны эзэн сумны занги байдлаар хандаж ажилламсгэж зөвлөх байна.
    2019 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (112.187.29.186)
    Heregleh tosoo shiideegui baij Uildver 1,2 terbum $ r barij ehelj baidag Turiin bodlogo gej baih uu ?
    2019 оны 10 сарын 28 | Хариулах
  • Шинэ монгол (64.119.19.206)
    Иим дунд түвшнии албан хаагчид нь юм хийж бүтээх оролдлого сэтгэл бдгиин, дээрх нь сайн ойлгож дэмжвэл эх орон минь хөгжинөөө. Тамын тогооны үлгэрээ мартаад хүч нэмж ажиллаж сайхан амьдралыг цогцлооё залуусаа. Монгол минь мандан бадраг.
    2019 оны 10 сарын 28 | Хариулах
  • иргэн (202.21.124.131)
    САЛБАР ЯАМНЫ ХҮН ГЭХЭД САЙН Л ХАРИУЛСАН БАЙНА ШҮҮ ДЭЭ. ҮҮНЭЭС ӨӨР ЯАХ ЮМ БЭ. СЭТГҮҮЛЧ САЙН МЭДЭЭЛЭЛТЭЙ БАЙНА. ТҮҮНЭЭС БИШ БУСАД ЭРГҮҮ СЭТГҮҮЛЧ НАР ШИГ ХИЙССЭН ЮМ АСУУГААГҮЙ БАЙНА. САЙН БАЙНА
    2019 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (36.11.225.44)
    Xetsuuxen l xariulj bna daa yandaa Yan
    2019 оны 10 сарын 28 | Хариулах
  • хэн бэ? (64.119.21.165)
    хэны газрын тос вэ?
    2019 оны 10 сарын 28 | Хариулах
  • АРД (202.9.42.118)
    МОНГОЛЫН ГАЗАР ДООР БАЙГАА ӨӨРСДИЙНХӨӨ ТҮҮХИЙ ЭДИЙГ АШИГЛАХЫН ТУЛД ХАРИЙН ХҮНЭЭС ЗӨВШӨӨРӨЛ ХҮСЭЖ БАЙГАА НЬ МОНГОЛ УЛС АЛЬ ЭРТ ГАДНЫ ЭРХШЭЭЛД ОРСОН ТОД ЖИШЭЭ БУС УУ???????????????? ХЭРЭВ ҮГҮЙ БОЛ ТӨР НЬ ТӨР ШИГ БАЙЖ ЯЗГУУРЬ ЭРХ АШИГ ХӨХ ТОЛБОТОЙ ХЭДХЭН ИРГЭНИЙХЭЭ ТӨЛӨӨ ИРГЭЖ БУЦАЛТГҮЙ АЖЛАА ХИЙ
    2019 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.181.192)
    цахилгаан индукцын арга гэнэ. Халуун орны халтарууд -50 ' хуйтэнд хоолой дотуур нефть урсгах ТЭЗУ хийгээд л....энэ улс орны монго та нарын баруун солгойгуй урсгадаг голын ус уу айн. 50 60 градусын хуйтэнд нефть дамжуулах технологии стандарта чинь дэлхийд 4 улсад уйлчилдэг юм. Америкийн EXXON компаний зовшоорлоор Орос Канад Норвеги Хятад зэрэг улс барих эрхтэй. Халтарууд бол салаавч
    2019 оны 10 сарын 28 | Хариулах
    • нээрээ 50 градусын хуйтэнд урсах нефтийн ТЭЗУ -г халуун орны тэртусмаа халтаруудаар хийлгээд байхдаа яахав дээ. Сэтгэлгуй хулгайчид тор барилцах юм Сумъяабазар асар шуналтай хун шуу
      2019 оны 10 сарын 28
  • Өл (203.91.115.51)
    ИЙМ ДЁБЁЛЬ БАЛАЙ МАЛНУУДИЙГ ТӨРИЙН АЛБАНААС ЗАЙЛУУЛААЧЭЭ.ЯРЬЖ ХЭЛЖ ЧАДАХГҮЙ АЖЛАА МЭДЭХГҮЙ. ТЭНЭГ ЮМ ЧРЬДАГ НОВШ ВЭ.ХЭЛЭХ Ч ҮГ АЛГА
    2019 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.181.192)
    Сумъяабазар ямархуу мэдлэг боловсролтой билээ. Энэ нохрийн мэдлэг ярьснаас нь их л нимгэн бололтой. Наад газрын тосны уйлдвэрээ боль боль. Иймэрхуу мэдлэг боловсролгуй хогнуудаар ор тавиулахаа боль. Тэгээд ч Энэтхэгууд оорсдийн хэрэгцээнийхээ бараг 60 % - ыг импортлодог юм шдэ баньдаа
    2019 оны 10 сарын 28 | Хариулах
  • эзэн нь юмаа мэднэ (203.91.115.56)
    өгье гэнэ үү. хэний юмийг хэнд өгөх гээд байгаа новш бэ.
    2019 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.184.253)
    Ийм пацануудаар улс орны хэмжээний том төслийг хариуцуулахаар яаж бүтэлтэй юм болох вэ дээ!!! Ярьж байгааг нь харахгүй юу!! Хариуцлагагүй! Өнгөц гоомой!! Нутгийн иргэд, ТББ-ын хувьд тэдэнтэй нялуураад байх хэрэггүй, тас цохиод нам дарах хэрэгтэй!!! Шантажаар амьдардаг туршлага бий болчихоод байна шүү дээ, цаана чинь!! Төр гэж байгаа л юм бол тэднийг тас алгадаад хөөж зайлуул!!!
    2019 оны 10 сарын 28 | Хариулах
  • иргэн (150.129.143.115)
    Нутгийн иргэд дургүй байвал болих л хэрэгтэй
    2019 оны 10 сарын 28 | Хариулах
  • 123 (120.21.208.185)
    Arai l yuma pizdaa, hudaldaj avna ch geh shig. Dotor tsuhaldaj uhlee
    2019 оны 10 сарын 28 | Хариулах
  • иргэн (150.129.143.115)
    Өөрийнхөө юмыг тэднээс гуйгаад байдаг, яана даа, цаадуул чинь цагаа тулахаар өндөр үнэ хэлнэ байх даа
    2019 оны 10 сарын 28 | Хариулах
    • т1
      тэгвэл өөрсдөөө хөрөнгө гаргаад хайгуул хийж дийлэх юм уу
      2019 оны 10 сарын 28
  • Зочин (203.169.49.101)
    Царцааны үлгэр. Яаж ч бодсон энэ үйлдвэр ашигтай ажиллах боломжгүй.
    2019 оны 10 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үндэсний их баяр наадамд зодголох бөхчүүдийн бүртгэл даваа гарагт эхэлнэ
    1 цаг 7 мин
  • О.Номинчимэг: Хуулиас давсан, хүний эрхийг зөрчсөн дүрэм журам гаргахгүй байх суурь хууль эрх зүйн орчныг бий болголоо
    1 цаг 20 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11338 болжээ
    1 цаг 34 мин
  • Улсын өсөх идэр начин Б.Эрдэнэхүү: Аавыгаа дагаад цүнхийг нь үүрээд явдаг байсан наадам хэзээ ч мартагддаггүй
    1 цаг 52 мин
  • Нийт нутгийн 51 хувьд гантай болон гандуу байна
    1 цаг 53 мин
  • Өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдана
    1 цаг 55 мин
  • “Зээлийн хүүг бууруулах талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    2 цаг 3 мин
  • УИХ: Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    2 цаг 10 мин
  • Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
    2 цаг 13 мин
  • Наадам айсуй: МУГТ цол хүртсэн анхны харваач, төрийн наадамд 6 түрүүлсэн Дархан мэргэн Ч.Мөнхцэцэг
    2 цаг 19 мин
  • Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлөө
    2 цаг 34 мин
  • ХХБ нь Монгол дахь Францын Элчин сайдын яамнаас зохион байгуулсан Францын Үндэсний баярын арга хэмжээнд ивээн тэтгэгчээр оролцлоо
    2 цаг 41 мин
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
    2 цаг 45 мин
  • ӨНӨӨДӨР: Хуульчийн мэргэжлийн шалгалтын талаар мэдээлнэ
    2 цаг 47 мин
  • Зуны дунд сарын шинийн 8, тахиа өдөр
    2 цаг 53 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан, бага зэргийн бороо орно
    2 цаг 56 мин
  • Монголын 3x3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн тамирчдад орон сууцны батламж гардууллаа
    18 цаг 26 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    18 цаг 35 мин
  • Ч.Төгсдэлгэр: Авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэхдээ эхний ээлжид оршин суугчдын саналыг авах нь зүйтэй
    19 цаг 35 мин
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
    19 цаг 43 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Хэмнэлтийн тодотгол”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Ж.Энхбаяр: Богино хугацаанд эрс өсөж байгаа салбар, хүмүүс урам зоригтой байгаа
  • Монгол, Киргизийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрлээ
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Жавхлан: Царцаана гэж ярих бол амархан
  • Ж.Ганбаатар: Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэнийгээ дуурайгаад байгаа юм бэ?
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • Ш.Бямбасүрэн: Шинэ хоршоо хөдөлгөөнийг хир халдаахгүй л явуулах гээд байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК