Нийслэлийн прокурорын газраас дуучин Б.Амархүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар мансууруулах эм худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн, хадгалсан гэсмт хэрэгт холбогдуулан 2019 оны аравдугаар сарын 18-ны өдрийн 11.30 минутын урьдчилсан хэргийн шүүх хуралдаанаар шүүхэд шилжүүлсэн.
Улмаар шүүгчдэгч Б.Амархүүд холбогдох шүүх хурлыг өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 14.00 цагаас хийхээр товлосон байна.
Тодруулбал, түүнийг өнгөрсөн сарын 19-20-нд шилжих шөнө мансуурсан байдалтай байх үед нь цагдаагийн алба хаагчид баривчилсан юм. Түүнд прокурорын газраас урьдчилсан байдлаар 1-5 жилийн ял төлөвлөөд буй.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)