Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Билгүүн: Шүүгчдийг шалгаж байгаа асуудлаар УЕПГ, АТГ-т удаа дараа хүсэлт гаргасан

2019-11-04
0
ЖИРГЭХ

 

Улсын Дээд шүүхийн Иргэний танхим бүрэлдэхүүнгүй болсны улмаас 1000 шахам хэрэг хуримтлагдсан байна. Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн дарга С.Билгүүнтэй ярилцлаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар нэр бүхий шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, АТГ-аас шалгаж байна. Үүний улмаас Улсын Дээд шүүхийн Иргэний танхим бүрэлдэхүүнгүй болсны улмаас шүүн таслах ажиллагаа тасалдаж, 1000 шахам хэрэг хуримтлагдсан байна. Дагаад иргэд хохирох боллоо. Энэ бүхнийг хэрхэн шийдэх бэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлснээс хойш дөрвөн сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд тодорхой шүүхийн үйл ажиллагаа зогсож, шүүн шийдвэрлэх хэвийн, тасралтгүй ажиллагаа алдагдахад хүрсэн. Үүний улмаас шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх эрх нь зөрчигдөж байгаа талаар иргэд, олон нийт өргөдөл, гомдол тасралтгүй ирүүлсээр байна. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааны бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байгаагаас тус шүүх иргэний хэрэг, маргаан хянан шийдвэрлэх боломжгүйд хүрч, шийдэгдээгүй гомдлын тоо 950-д хүрсэн байна.

Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд энэ тухай заасан. Нэгдүгээрт, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, эсхүл хэрэглэх ёстой хуулиа хэрэглээгүй, хоёрдугаарт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр л Улсын дээд шүүхэд гомдол гаргадаг. Маргаан болон баримтын холбогдолтой асуудлыг анхан болон давж заалдах шатны шүүхэд хэлэлцээд дуусдаг. Зөвхөн хууль хэрэглээний ээдрээ төвөгтэй асуудлаар Дээд шүүх хяналтын шатны шүүх чиг үүргээ хэрэгжүүлж, маргаанд цэг тавьдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 173.4-т “Хяналтын журмаар гомдол гаргахад энэ хуульд заасан журмыг баримтлаагүй бол шүүх гомдлыг хүлээн авахгүй бөгөөд энэ тухай шүүгч захирамж гаргана” гэж тодорхой заасан. Үүнийг мөн хуулийн 172 дугаар зүйлд заасантай хамтатган ойлгож, одоо шүүхэд гаргасан нэхэмжлэл, гомдлоос хууль хэрэглээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамтай холбогдолгүй гаргасан, маргаан, баримттай холбоотойг нь хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэвэл өмнө нь хэлсэн хуримтлагдсан хэрэг тодорхой хэмжээнд багасаж, чирэгдэл багатай шийдвэрлэх нэг гарц бий.

-Бүрэлдэхүүн хүрэлцэхгүй гээд энэ гомдлуудыг шийдвэрлэхгүй байгаад байх уу. Гарц байгаа бол үүнийгээ ашиглаж болохгүй гэж үү?

-Үйл ажиллагааны практикаасаа болоод ингэж шийдвэрлэхгүй байна уу, үгүй юү гэдгийг Улсын дээд шүүхээс тодруулсан нь зөв байх. Гадаадын улс орнуудын иргэний процессын хуулиудад ч Дээд шүүх нь гаргасан гомдол хуульд заасан шаардлага хангасан байна уу, үгүй юү гэдгийг шалгаж, хүлээн авах, эсэхээ илтгэгч шүүгч нь шийддэг механизм байдаг юм билээ.

-Шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгаж байхад Шүүхийн ерөнхий зөвлөл юу хийж байна вэ?

-Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах Үндсэн хуулиар хүлээсэн үүрэгтэй. Шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлснээс хойш нэр бүхий шүүгчдэд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай явуулах, мөрдөн шалгах ажиллагаа ямар шатанд байгаа талаар иргэд, олон нийт, шүүх, шүүгчдэд мэдээлэл хийх тухай хүсэлт УЕПГ, АТГ-т удаа дараа гаргаад байна. Шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн хэдий ч шүүгч хэвээрээ байгаа. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа сунжрах нь зарим шүүхийн хэвийн, тасралтгүй ажиллагаа алдагдахаас гадна шүүгчдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөх тул хэргийг мөрдөн шалгах, хяналт тавих чиг үүрэгтэй төрийн байгууллагууд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэж найдаж байна.

-Цаашид энэ асуудлыг яаж шийдэх ёстой вэ?

-Улсын дээд шүүхийн нэг танхим бараг бүрэлдэхүүнээрээ шүүн таслах чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн анхны тохиолдол боллоо. Тодорхой шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн ч шүүхийн үйл ажиллагаа хэвийн тасралтгүй явж байх зарчим бий. Тэгэхгүй бол иргэд хохирдог. Цаашид шүүхийн хууль тогтоомжоо боловсронгуй болгож, ийм тохиолдол гарахад судлаачдын хэлээд байгаа шиг “нөөц” шүүгч ажиллуулдаг болгох зэрэг зохицуулалт хийхээс гадна одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиудыг зөв хэрэгжүүлэх, зарим жишгээс татгалзах, бололцоог бүрэн гүйцэд ашиглах шаардлага ч байна.

Г.Алимаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Зочин (103.9.90.98)
    шүүх авлигачидаас болж гацаад байна шүү дээ
    2019 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    авлигад автсан шүүгч ,нэр хүндгүй болсон шүүх яаж хэрэг шийдэх юм. АВЛИАГЧАДААР ИРГЭД ЯАЖ ХЭРЭГ ШҮҮЛГЭХ ЮМ. ШҮҮХИЙН ШҮҮГЧИЙН НЭР ЦЭВЭР БОЛ ИЙМ ЮМ БОЛОХГҮЙ БАЙСАН ШҮҮ ДЭЭ. АВЛИГАД ИДЭГДСЭН ШҮҮГЧ НАРТ ХАТУУ ЯЛ ӨГӨХ ЁСТОЙ. ЭРТНИЙ ГРЕКТ АРЬСЫГ НЬ АМЬДААР НЬ ХУУЛДАГ БАЙСАН ГЭЭ БИЗ ДЭЭ.
    2019 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (150.129.142.232)
    АТГ тэр хэдэн шүүгчийн хэргийг яах гэж дараад хэвтээд байна вэ?? Бас л хөөн хэлэлцэх хугацааг нь хүлээж байна уу? Тийм биш бол бушуухан прокурорт шилжүүлээч ээ!!!
    2019 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.57.95.25)
    шүүгч нарыг 3 жил дутам шалгалт авсаны дараа хүмүүсийн санал их авадаг байсан нь зөв юм биш үү
    2019 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.57.95.25)
    иргэний хэрэг л шүүхийн гол ажил байдаг биз дээ юугаа хийгээ суугаад байна вэ ерөнхийлөгч рүү албан тоот дахиан дахин шийдээч дээ
    2019 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (192.82.71.208)
    Шүүгч нарт 2 сонголт л хуулийн дагуу бий болж гэмээнэ шударга шийдвэр гарна түүүнээс худлаа дүр эсгэсэн дүрэм журам ёс зүй одоо нэгэнт үйлчилхээ өнгөрсөн сэтгэхүйтэй байгаа үед. 1. Гаргасан шийдвэрээ хуулийн дагуу эсэхэ тайлбарлаж чаддаг байх эс чадвал хууль бус авилга авсан гэж үзэх. 2. хууль нийцүүлж шийдвэр гаргааад ажилтайгаа байхуу эсвэл илтэд хууль бус шийдвэр гаргаад ажилгүй амвдарлгүй болох уу гэдэг сонголтын өмнө зайлшгүй зогсох хуулийн хариуцлагыг хуулинд суулгаж өгөх.
    2019 оны 11 сарын 04 | Хариулах
  • zz (139.162.180.116)
    Alban bichig yavuulahaas oor ajil hiij chaddaggui gazar bololtoi. Uunees iluu zuil hiij chadhgui bol ingeed l baij de
    2019 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (50.116.39.240)
    Хуулийн байгуулага мөнгийг хэт их шүтэж идэж ууж өөрсдөө хуулийн хулгайч хийсэний гайгаар энэ улсад үнэн гэж байхгүй дууслаа даа.
    2019 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Шүүхийг орвонгоор нь өөрчилж ШҮҮГЧИЙГ ард түмнээс сонгодог цалин хөслийг нь Төрийн бусад албан хаагчидтай адил байлгах хэрэгтэй...Номонд нь оруул ногоотой шөлийн уулга
    2019 оны 11 сарын 04 | Хариулах
    • нэр үгүй
      Сонгуулийн сурталчилгаа хийх мөнгөө компани компаниас авсан баахан Компанийн шүүгчтэй л болно биз
      2019 оны 11 сарын 04
  • Зочин (103.9.90.98)
    шүүгч нарыг бүрэн бүрэлдхүүнээр нь огцруулж шүүхийн нэр төрийг сэргээх хэрэгтэй шүүгчийн ард түмнээс сонгодог болгох цалин хөлсийг нь хасах хэрэгтэй тэгвэл авдаг хахууль нь арай бага болно
    2019 оны 11 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Задлаагүй захиа” кино олон улсын наадмын гранпри шагнал хүртлээ
    15 цаг 57 мин
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
    16 цаг 56 мин
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
    18 цаг 39 мин
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
    19 цаг 21 мин
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    20 цаг 59 мин
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
    21 цаг 5 мин
  • ДҮН ШИНЖИЛГЭЭ: Трамп эдийн засгийн замаар дайныг дуусгахыг хүсэж байгаа бол Путин АШИГ гэж харж байна
    21 цаг 14 мин
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
    21 цаг 27 мин
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
    21 цаг 41 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    Уржигдар 17 цаг 38 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 17 цаг 14 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    Уржигдар 17 цаг 11 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    Уржигдар 16 цаг 53 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 46 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    Уржигдар 14 цаг 31 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    Уржигдар 11 цаг 29 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    Уржигдар 11 цаг 06 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    Уржигдар 10 цаг 50 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    Уржигдар 10 цаг 47 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • Жүжигчин Имран Ханыг эсэргүүцлийн жагсаалд оролцсоных нь төлөө Энэтхэгээс хөөлөө
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэрч, ялимгүй цас орох төлөвтэй байна
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК