Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Мягмаржав: "М-Си-Эс" групптээ холбооны нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье

2019-11-04
0
ЖИРГЭХ

Монголчууд анх удаа Олимпын наадамд багийн спортын төрлөөр оролцох эрх авсан түүхэн үйл явдал энэ сарын 1-нд боллоо. Сагсан бөмбөгийн 3х3 төрөлд ТОКИО 2020 олимпын эрх авах орнуудыг зарлах ёслолын ажиллагаа Японы Уцуномияа хотод болж, эхний багуудыг зарлалаа. Уг ёслолын ажиллагаанд Олон Улсын Сагсан бөмбөгийн холбооны Удирдах Зөвлөлийн Комиссын гишүүн, Монголын 3х3 Сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч, "М-Си-Эс Кока-Кола" компанийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав оролцсон юм. Түүнтэй утсаар холбогдож цөөн хэдэн асуултад хариулт авлаа.


-Сайн байна уу? Юуны өмнө танд болон танай холбооны хамт олонд, тамирчдад халуун баяр хүргэе.

-Баярлалаа. Японы Уцуномияад болж буй FIBA 3x3 World Tour Final тэмцээний үеэр Токио 2020 Зуны Олимпын наадамд 3x3 сагсан бөмбөгийн төрлөөр оролцох эрх авсан эхний багуудыг зарлалаа. Эмэгтэйчүүдийн төрөлд олимпын эрх авсан эхний дөрвөн багт Монгол Улсын шигшээ баг шалгарсан нь яах аргагүй түүхэн үйл явдал. Эрэгтэй шигшээ баг маань дараагийн 3 эрхийн төлөө өрсөлдөх 20 багийн хамгийн эхэнд нэрлэгдлээ.

-Эрэгтэй шигшээ баг эрхээ шууд авах болов уу гэсэн хүлээлт хөгжөөн дэмжигчдийн дунд байсан?

-Эрэгтэй шигшээ баг ирэх оны гуравдугаар сард Энэтхэгт болох тэмцээнээр олимпын эрхийн төлөө хүч үзнэ. Япон зохион байгуулагч орон тул Олон Улсын Олимпын хорооны баталсан дүрмийн дагуу шууд эрхээр эрэгтэй багаа оруулж, манай баг эрхийн тэмцээнд орох боллоо. Гэсэн ч бидэнд эрэгтэй, эмэгтэй байгаараа Токиогийн Олимпод оролцох боломж бий. Монгол Улс анх 1964 онд Токиогийн Олимпод орж байсан түүхтэй. Энэ хугацаанд чөлөөт бөх, бокс, буудлага, жүдо гэсэн ганцаарчилсан төрлөөр 29 медаль авсан. Харин энэ удаа 2020 оны Токиогийн Олимпод Монгол Улс багийн төрлөөр анх удаа орох гэж байна.

-Манай баг тамирчид энэ амжилтыг үзүүлэхэд нөлөөлсөн хүчин зүйлсийн талаар?

-Мэдээж холбооны олон жилийн тууштай хөдөлмөр, тамирчдынхаа нөр их хичээл зүтгэлийг хамгийн түрүүнд дурдах нь зүйн хэрэг. Хэчнээн авьяас чадвар байгаад дэмжлэггүй бол амжилт үзүүлэхэд бэрх зүйл бол спорт. Энэ спортын хөгжилд оруулсан М-Си-Эс Групп, тодруулбал М-Си-Эс Кока-Кола компани, Энержи Ресурс компанийн дэмжлэг, хувь нэмрийг дурсахгүй өнгөрч болохгүй. М-Си-Эс Групп 2005 оноос 3х3 сагсан бөмбөгийн спортыг “гудамжны” хэмээн нэрийддэг байсан үеэс эхлэн тасралтгүй дэмжиж, үр дүнд нь өнөөдрийн амжилтыг хамт бүтээлцэж байгаадаа бид бүхэн баяртай байна. М-Си-Эс Кока-Кола компанийн хамт олон олон жилийн тууштай үйл ажиллагаагаараа энэ амжилтад хүргэлээ. М-Си-Эс Групптээ Сагсан бөмбөгийн 3х3 холбооны нэрийн өмнөөс болон тамирчид, хөгжөөн дэмжигчдийн зүгээс, хувиасаа гүн талархал илэрхийлмээр байна.

-Япон дахь шууд дамжуулалт орон даяар цацагдаж, тамирчид, дэмжигчид “Монгол Монгол” хэмээн дуу нэгтэй уухайлж, уйлж баярласан сайхан агшныг бид бүхэн үзсэн. “Монгол” хэмээн зарлах тэр мөчид танд төрсөн сэтгэгдлээ хуваалцана уу?

-Монголд манайхан “3х3 Олимп хүрэх зам” ёслолын ажиллагаа зохион байгуулж, Японд болсон үйл явдлыг орон даяар шууд дамжуулан хүргэсэн. Японд мөн адил нөр их хөдөлмөрийнхөө үр дүнг үзэж, эрхээ авч баярласан бусад улс орнуудын сагсан бөмбөгийн удирдлагууд байлаа. Олон Улсын Сагсан бөмбөгийн Холбооны ерөнхийлөгч ноён Нианг, Ерөнхий нарийн бичгийн дарга Андриас Загклис нар хүрэлцэн ирж оролцлоо. Бүгд л хөөрсөн, талархсан халуун уур амьсгал дунд байлаа. Манай Монгол Улсыг 3х3 сагсан бөмбөгийн амжилтаар нь дэлхий мэддэг болсон нь харагдлаа. Улаанбаатарт очиж үзэх хүсэлтэй маш олон орны төлөөлөл байсан.

Та тун саяхан Олон Улсын Сагсан бөмбөгийн холбооны Удирдах Зөвлөлийн Комиссын гишүүнээр сонгогдсон.  Олон Улсын түвшинд Монголын баг, тамирчдын нэр хүнд өндөрт байгаагийн илрэл гэж бодож байна.

Маргаангүй. Монгол Улсын 3х3 багуудын сүүлийн жилүүдэд үзүүлж буй амжилтууд болон бидний олон улсын түвшинд зохион байгуулж байгаа тэмцээнүүдийн түвшин үнэлэгдсэн нь тодорхой. Хамгийн гол нь 3х3 сагсан бөмбөгийг бүх насны ангилалд цогцоор нь хөгжүүлэх тогтолцоог бий болгохоор зорин олон орноос тэргүүлж алхан үлгэр жишээ болж байгаа гэж үнэлэн бодлогын түвшинд оролцуулах болсон гэж ойлгож байна. Ингэснээр манайд цаашид олон боломж бий болно, хөгжлийн олон хөтөлбөр хэрэгжүүлэх хаалга нээгдэх юм.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • irgen (66.181.164.171)
    Amjilt
    2019 оны 11 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    11 цаг 29 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    13 цаг 27 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    14 цаг 6 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    15 цаг 25 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    17 цаг 14 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК