Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Батсүмбэрэл: Сайжруулсан түлш хэрэглэх асуудал нь XXI зууны соёлын довтолгоо

2019-11-04
0
ЖИРГЭХ

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр НИТХ-аас санаачлан "Нээлттэй сонсгол" явуулж байна.


Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Засгийн газрын тогтоолоор нийслэлийн нутаг дэвсгэрт түүхий нүүрс хэрэглэхийг зогсоож, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрлэсэн сайжруулсан түлш хэрэглэх ажлыг шат дараатай зохион байгуулж байна. Уг ажлыг хэрэгжүүлж байх явцад иргэдийн амь нас хохирч угаарын хийнд хордсон асуудлууд цөөнгүй тохиолдсон. Үүнтэй холбогдуулан НИТХ-ын төлөөлөгчид нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж байгаа “Сайжруулсан шахмал түлшний хэрэглээнд анхаарах зарим асуудлууд” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол хийхээр санаачилсныг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хотын Захирагчийн ажлын албанаас зүйтэй хэмээн үзэж дэмжин оролцож байна.

Сонсголын явцад ажлын явцад гаргасан байж болзошгүй аливаа дутагдлыг нээлттэй хэлэлцүүлж, иргэд оршин суугчдаа сонсож, шаардлагатай арга хэмжээ авахтай холбоотой зарим асуудлуудыг ярилцаж, алдаа оноогоо засах талаар хамтран ажиллах ёстой.

Эдгээр асуудлуудыг хэлэлцэх шийдвэрлэх шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлж ирэх нь бидний үүрэг хариуцлага. Мөн иргэдээс энэ ажилд хэрэгжүүлж болохуйц бодитой санал хэлэлцүүлгийн явцад гарч хамтдаа хүндрэл бэрхшээлээ даван туулж чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй амьдрах баталгааг алдагдуулж, үндэсний гамшгийн хэмжээнд хүрсэн агаарын бохирдлын эсрэг сүүлийн 10 гаруй жил УИХ, Засгийн газар, салбарын яам, чиглэлийн байгууллага, нийслэлийн удирдлагуудын зүгээс олон ажил хэрэгжүүлсэн боловч харамсалтай нь үр дүнд хүрээгүй. Шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлээгүйн улмаас жил ирэх бүр агаарын бохирдол нэмэгдэж ирлээ. “Цэвэр агаар” сан, “Төслийн зуух”, “Нүүрс хөтөлбөр” гээд хөрөнгө мөнгө ихээхэн зарцуулсан ч үр дүнд хүрээгүй олон ажил хийсэн. Судлаачдын гаргаснаар нийслэлийн агаарын бохирдлын 80 орчим хувийг гэр хорооллын яндан, 10 орчим хувийг автомашины утаа, зургаа орчим хувийг үйлдвэрлэлийн яндан, үлдсэн дөрөв орчим хувийг хөрсний бохирдол зэрэг эзэлж байна. Агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллын айл өрхүүд түүхий нүүрс түлж байгаа, түлш түгээлт, тээвэрлэлтийн хэвийн үйл ажиллагааг хангах, мөн иргэд угаарын хийнд хордож байгаа зэрэг асуудлыг зохион байгуулалттай үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлж байна” гэв.

 

Ингээд сонсгол зохион байгуулах хүсэлт гаргасан НИТХ-ын нэр бүхий төлөөлөгчдийг төлөөлөн төлөөлөгч Ц.Баатархүү, Н.Батсүмбэрэл нар үг хэллээ.

Төлөөлөгч Ц.Баатархүү “Утааны үндсэн шийдэл 2012-2016 онд эхлүүлсэн гэр хорооллын дахин төлөвлөлт. Агаар, хөрс, орчны бохирдлыг цогцоор нь шийдэх ажил гэр хорооллын дахин төлөвлөлт гэдэгт санал нэгдэж байгаа. Нэр бүхий 12 төлөөлөгч Монгол Улсын нийтийн сонсголын хуулийн дагуу ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах санаачилга гаргасан юм” гэлээ.

Төлөөлөгч Н.Батсүмбэрэл “Бид нэг агаараар амьсгалж, нэг орчинд амьдарч байна. Аль нэг намын агаар гэж байхгүй. Тиймээс агаарын бохирдолтой тэмцэх Засгийн газрын тогтоолыг нийслэлийн удирдлага, төлөөлөгчид дэмжиж ажиллаж байна. Нийгэмд үүсээд байгаа олон талын зөрчилдөөнтэй мэдээ мэдээллийг нэг огтлолцолд хүргэхээр уг сонсголын зохион байгуулж байна. Мөн өглөөнөөс үдшийн бүрий хүртэл иргэдийг угаарын хийнээс урьдчилан сэрэмжлүүлж ажиллаж байгаа төрийн албан хаагчиддаа талархал илэрхийлье. Сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдлыг 100 хувь шийдэж чадахгүй. Агаарын бохирдлыг 40 орчим хувь л бууруулна. Ер нь Улаанбаатарчуудын түлш солих асуудал бол XXI зууны соёлын довтолгоо. Хамгийн гол нь улстөржүүлэхгүйгээр уг ажлыг хийж байж агаарын бохирдолтой тэмцэж чадна. Энэ ажлыг нийтээрээ хамтарч хийх хэрэгтэй гэсэн” саналтай байгаагаа хэллээ.

 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    9 цаг 55 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    11 цаг 53 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    12 цаг 32 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    13 цаг 51 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    15 цаг 40 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК