Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төв банкны ерөнхийлөгчийн захидалд "шигтгэсэн факт"

2019-11-04
0
ЖИРГЭХ

Монгол Улс “Саарал жагсаалт”-д оров. Улсаараа шуугилаа. Улстөрчид нь өлгөж аваад шаагицгаав. Буруутныг хайв. УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудыг дуудаж уулзан, хариуцлага тооцохоо мэдэгдэв. Н.Баяртсайхан ерөнхийлөгч, С.Даваасүрэн дарга нар албан ёсоор өргөдлөө өгөөгүй ч УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд чөлөөлөх тухай багтжээ.

Өөрөөр хэлбэл, Монгол Улс “Саарал жагсаалт”-д багтсан эхний буруутнаар Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нарыг “тодруулж”, үүрэгт ажлаас чөлөөлөхөөр болсон нь энэ.

Үүнтэй холбоотойгоор Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан УИХ-ын дарга Г.Занданшатарт ил захидал илгээжээ. Найман тайлбар бүхий Н.Баяртсайхан ерөнхийлөгчийн захидалд “Бидний ой тогтоомж богино байж болохгүй”-г тодотгоод үүрэгт ажлаа хүлээж авснаас хойшхи хугацаанд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлснээ бичжээ.

Сонирхолтой нь, Н.Баяртсайхан ерөнхийлөгчийн ил захидалд онцлох нэг факт байна. Тэр нь 1990 оноос хойш Монголбанкны ерөнхийлөгчөөр найман хүн ажилласнаас зөвхөн нэг Ерөнхийлөгч л бүрэн эрхийн хугацаагаа дуусгасан тухай. 1990 оноос хойш гэдэг нь зах зээлийн нийгэмд шилжсэнээс өнөөдрийг хүртэлх хугацааг хэлж байгаа хэрэг. Монгол Улсын хэмжээнд төрийн мөнгөний бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага нь Монголбанк.

Үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн, санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлэх нь Төв банкны гол үүрэг. Тиймээс улс төрийн нам эсвэл, Засгийн газар, УИХ-аас хараат бусаар үйл ажиллагаа явуулах эрхийг хуулиар зохицуулдаг.

Энэ хүрээнд тус банкны ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатайгаар томилдог. Гэвч улс төрийн тогтворгүй байдал, ээлжит сонгуулийн циклийн хүрээнд Төв банкны удирдлага ч улс төрөөс хамааралтай явж ирснийг Н.Баяртсайхан ерөнхийлөгч зориуд тодотгосон нь энэ байв.

Түүний бичсэнийг шүүж үзвэл үнэхээр ч Монголбанкны ерөнхийлөгчийн томилгоо улс төрөөс хараат бусаар биш сонгуулийн цикл буюу парламентын бүрэн эрхийн хүрээнд явж иржээ. Тэдгээр найман хүнийг дурдвал Г.Хүрэрчулуун /1991/, Н.Жаргалсайхан /1991-1992/, Д.Моломжамц /1992-1996/, Ж.Үнэнбат /1996-2000/, О.Чулуунбат /2000-2006/, А.Батсүх /2006-2009/, Л.Пүрэвдорж  /2009-2012/, Н.Золжаргал /2012-2016/ нар тус тус ажиллажээ. Эдгээрээс О.Чулуунбат агсан ганцаараа бүрэн эрхээ дуустал хэрэгжүүлснийг харж болно.

Бусад долоон ерөнхийлөгчийн хувьд парламентад МАН, АН олонх болсон үе болон хамтарч эрх барьж байсан цагтай хамаарч байгаа юм.

Жишээ нь, Н.Жаргалсайханы хувьд Ерөнхий сайд Д.Бямбасүрэнгийн Засгийн газрын үед Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдож байв. Гэвч 1991-1992 оны гол дуулиан болох Алт диллерийн хэрэгт таван хүнийг буруутгасны нэг нь Н.Жаргалсайхан байсан билээ. Төв банкнаас банк хоорондын арбитражийн гүйлгээ буюу дилерийн үйл ажиллагааны үр дүнд 100 сая долларын алдагдал хүлээх үеэр төлбөрийг нь улсын нөөцийн 4.4 тонн алтаар хийсэн хэрэг гэх эл хэрэг тэгсхийгээд намжсан. Н.Жаргалсайхан ч ажлаа өгснөөр энэ асуудал замхарсан юм.

Удаахь ерөнхийлөгч Д.Моломжамц агсны тухайд 1996 онд “Ардчилсан холбоо” эвсэл УИХ-д олонхи болсны дараа үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Түүний хувьд үндэсний шинэ мөнгөн тэмдэгтийг бүтээж, хэвлүүлэх ажлыг зохион байгуулсан, түүн дээр гарын үсгээ зурсан Монголбанкны анхны ерөнхийлөгч болсон нэгэн. Түүний халааг Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ж.Үнэнбат авсан ч 2000 оны УИХ-ын сонгуулиар МАН үнэмлэхүй олонхи болсноор халаагаа О.Чулуунбат агсанд шилжүүлсэн билээ. Хэдийгээр МАХН-ын парламентад үнэмлэхүй олонхи буюу 72 суудалтай үед түүнийг томилсон байдаг 2004 оны сонгуулийн үр дүнгээр солигдоогүй буюу бүрэн эрхээ дуустал ажилласан ганц ерөнхийлөгч нь О.Чулуунбат агсан юм.

О.Чулуунбатын дараа А.Батсүхийг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилсон ч гурван жил ажиллаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байдаг. А.Батсүхийн оронд Л.Пүрэвдоржийг нэр дэвшүүлэн томилсон ч 2012 оны сонгуулийн үр дүнгээр АН засгийн эрхэнд гарснаар Н.Золжаргал Төв банкны ерөнхийлөгч болсон билээ. "Үнэ тогтворжуулах" хөтөлбөрөөс эхлээд Төв банк Засгийн газрын кассын машин шиг ажиллаж байна хэмээх шүүмжлэлтэй Н.Золжаргал нүүр тулсан ч, сонгуулийн үр дүнгээр тэрбээр өөрийн хүсэлтээр өргөдлөө өгсөн. Түүний халааг авсан Н.Баяртсайхан өнгөрсөн гурван жилийн хугацаанд Төв банкны бодлогыг зангидсан ч ийнхүү үүрэг ажлаасаа чөлөөлүүлэх улс төрийн шийдвэртэй нүүр тулахаар болоод байна.

Эндээс ганцхан зүйл харагдаж байна. Тэр нь О.Чулуунбат агсныг эс тооцвол зах Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойшхи Төв банкийг залуурдаж ирсэн ерөнхийлөгчид бүгдээрээ улс төрийн шийдвэрээр ажлаа өгчээ.

Хэдийгээр Төв банкны удирдлага хараат бусаар ажиллахыг хуульчилсан ч, цаг үеийн гэхээсээ улс төрийн нөхцөл байдал нь тэднийг албан тушаалаа өгөхөөс өөр аргагүйд хүргэдэг бололтой.

Г.Эрхэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • зочин (66.181.161.114)
    монгол банкны захирлуудыг улс төрийн шийдлээр томилж гар хөл болгодогыг болиулах болсон банкны салбарт шат дараалан ажилласан ёс зүй хүмүүжил мэдлэг чадвараар хэнээс дутахгүй сайхан аавын хүү лхавгасүрэн мэт хүмүүсийг яагаад хийлгэж болохгүй гэж новшийн эрх мэдэлтэнүүд хуйвалдагчид жирийн иргэний үр хүүхдийг өөд нь гаргахгүй юм одоо болимоор юм
    2019 оны 11 сарын 05 | Хариулах
  • Ganzorig (122.201.24.232)
    Ganzorig demjij bn mundag ediin zasagch
    2019 оны 11 сарын 04 | Хариулах
    • buu uzegd
      2019 оны 11 сарын 04
  • Зочин (43.228.129.56)
    taliigch chuluunbataas busad ni gehdee bugd muu ajillasan shuu dee, ene neg yum uzeegui hegjuun yum yu geed sandal shireeteigee zuuraldaad baigaa yum be. odoo turoos zuslaj duussan shuu dee davaasuren suka ta 2. odoo zail. ugaasaa ta 2 hoyulaa buruu songolt baisan.
    2019 оны 11 сарын 04 | Хариулах
  • зочид (202.21.97.90)
    баянзүрх дүүргийн нарлаг18 сөхийн пүрэвсүрэн энэ байранд 49 айл амьдардаг бөгөөд 10 тоотод амьдардагч өөрөө сөх-ийн мөнгөө төлдөггүй олон арван жил болж байна
    2019 оны 11 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    10 цаг 18 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    10 цаг 44 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    10 цаг 45 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    11 цаг 48 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    12 цаг 26 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    12 цаг 42 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    13 цаг 3 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    13 цаг 6 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    14 цаг 7 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    14 цаг 17 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    15 цаг 11 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    15 цаг 14 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    15 цаг 31 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    16 цаг 15 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    17 цаг 2 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    17 цаг 17 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    17 цаг 58 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    18 цаг 22 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    18 цаг 25 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    18 цаг 31 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК