Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Батзандан: Монгол орноо Азийн тав дахь бар болно гэж мөрөөдөж явсан

2019-11-04
0
ЖИРГЭХ

ШИНЭ намын дарга Ж.Батзандан намынхаа Төв зөвлөлийн 2-р хурал дээр шинэ бодлогынхоо талаар танилцуулжээ.


Тэрбээр "ШИНЭ нам маань үүсгэн байгуулагдаад даруй 7 сар болжээ. Энэ хугацаанд бид намаа улсын дээд шүүхэд бүртгүүлж, улс орон даяар нийт 90 мянга гаруй гишүүд, дэмжигчидтэй болж, улмаар үндэсний хэмжээний манлайлагч улс төрийн хүчин болох зорилт тавин, бүтэц зохион байгуулалтын ажлаа эхлээд байна.

Тухайлбал, бид хамтдаа хулгайд алдагдсан Стратегийн ордуудаа ард түмнийхээ мэдэлд буцаан авч, Баялгийн сан байгуулан нийт Монголчуудаа баялагт нь эзэн болгох бодлого хэрэгжүүлэх заалтыг  ҮХНӨ-ийн төсөлд тусгуулж чадлаа.

Миний бие 20 настайдаа та бүгдийн нэгэн адил өнөөгийн улс төрчдөд итгэж, Монгол орноо Азийн 5 дахь бар болно гэж мөрөөдөж явсан. Даруй 30 жил өнгөрчээ. 30 жил гэдэг бол хүний амьдралын бүхэл бүтэн нэг үе юм. Өнөөдөр Монгол орны нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, иргэд олон түмний аж амьдрал ямархуу байдалд орсныг та бүгд надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа. Хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглал, шүүх засаглал бүхэлдээ бүлэглэлийн гарт орж, хүн амын 90% нь ядуу тарчиг амьдралтай болсон байна. Монгол Улс маань 30 тэрбум долларын өртэй болж, нэг хүнд ногдох өрийн хэмжээ 30 мянган долларт хүрч, авлига, ядуурал, өрийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлж эхэллээ.

Шударга үнэний төлөө дуугардаг, хэлдэг, шүүмжилдэг нэгнээ шударга бусын хонгил руу чирдэг, эрүүдэн шүүж, хилсээр ял тулгадаг харгис тогтолцоо одоо ч амь бөхтэй байсаар байна. 1937 оны айдас хүйдсийг санагдуулсан Монгол хүний амьд явах эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөн эрүү шүүлтийг таслан зогсоохоор бид ажиллаж байна.

Иймд ШИНЭ нам өнгөрсөн 30 жилийн алдааг засаж, гэр бүлд ээлтэй нийгэм, эдийн засаг, улс төрийн шинэ бодлогыг хэрэгжүүлж ажиллана. Үүнд:

  • Монгол Улсын Хүн амын өсөлтийг дэмжих зорилгоор гурваас дээш хүүхэдтэй айл, өрхүүдийг хүн амын орлогын албан татвараас 100% чөлөөлөх бодлогыг ШИНЭ намаас дэвшүүлнэ.
  • Нэг хүүхэдтэй, хоёул хөдөлмөр эрхэлж байгаа залуу гэр бүл анхны орон сууцаа худалдан авахад нь ипотекийн урьдчилгаа төлбөрийг тэглэх, жилийн хүүг 5% хүртэл бууруулах бодлого хэрэгжүүлнэ.
  • Герман, Унгарын нэгэн адил төрийн өмчит Их, Дээд сургуулиудын сургалтын төлбөрийг тэглэж, боловсролын салбарт чанарын хувьсгал хийх нь зүйтэй.
  • Монгол Улс дахь хөдөлмөрийн мөлжлөгийг зогсоох зорилгоор олон жил хөдөлмөрийн мөлжлөгт автсан багш, эмч нарын цалинг 2 сая төгрөгт, өндөр настны тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэх зорилтыг ШИНЭ нам тавьж байна.
  • Гэр хороолол, хөдөө орон нутгийн тулгамдсан асуудлуудыг шийдэх хөрөнгө оруулалтыг хийж буй аж ахуйн нэгж, иргэдийг ашгийн болон НӨАТ-аас 100% чөлөөлнө.
  • ЖДҮДС-г татан буулгах биш харин хөрөнгийг нь нэмэгдүүлж, 500 тэрбумд хүргэнэ. Таван жилийн турш ажлын байр олноор бий болгосон аж ахуйн нэгжийн зээлийн эргэн төлөлтөд тодорхой хувиар хөнгөлөлт үзүүлэх бодлого хэрэгжүүлнэ.
  • Эрүүл мэндийн системд реформ хийж 18-аас доош насны хүүхдүүд болон 65-аас дээш насны ахмадуудын Монгол Улсад авч буй эрүүл мэндийн бүх үйлчилгээг үнэ төлбөргүй болгоно. Жиш, эрхтэн шилжүүлэн суулгах, протез гэх
  • Эрүүгийн хэргийг санаатайгаар үйлдэж, ял шийтгүүлж байсан этгээдийг төрийн албанд ажиллахыг хориглоно.
  • Авлига, албан тушаалын гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг байхгүй болгоно.
  • Төрийн албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалд томилогдох шалгуурт таван үеийн намтрыг харгалзан үздэг болно. 
  • Стратегийн орд газрын тоог 15-аас 50 болгон нэмэгдүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулж, баялгийн сан байгуулж, ард түмэндээ баялгаасаа хүртэх, ногдол ашиг авах бололцоо боломжийг бүрдүүлнэ" гэжээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
СЗХ-ны гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгууллаа
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • зочин (43.228.129.20)
    Батзанданд хулхидуулдаг ардууд гэж бараг байхгүй болсон яаж ингэж увайгүй ичих нүүргүй болчихдог байнаа хэлж байгаа бүхэн нь худлаа ядарсан ядуу ард түмнийг элэг барьж доромжилж байгаа юм шиг үргэлж худлаа ярина зарим нэг нь итгэдэг байх гэвч удахгүй хэнч итгэхгүй болно Энэ Баизандан шиг төрийн албанд бүх ах эгч нараа оруулсан шудрага улс төрч гэж монголд байхгүй байх
    2019 оны 11 сарын 06 | Хариулах
  • иргэн (202.21.118.174)
    тавь дах баар улс болов
    2019 оны 11 сарын 05 | Хариулах
  • Zochin (202.126.88.200)
    Ospan baatar yalaa yalaa genee
    2019 оны 11 сарын 05 | Хариулах
  • MGL (192.82.66.172)
    шаана биз
    2019 оны 11 сарын 05 | Хариулах
  • zochin (64.119.27.48)
    Aziin bar ch holdsoon Ene heden darga naraas l ih ichih yumdaa 3 han saya hunee ayataihan amidruulj avch yavj chafahgui bj YORONHIILOGCH YORONHII SAID YAMNII SAID gej ooriigoo magtaj bi ovchin tussan usan tolgoinuud Yana daa Hyatadad bol neg muu jijighen tosgonii l hun bhgui yu! Tosgonii dargaas dor setgehuitei humuuseer l ulsaa udirduulaad bn daa
    2019 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.177.126)
    поп дива
    2019 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    1072 ш хувьцааны ногдол ашиг хүлээж 10 жил боллоо. 2,5 сая хувьцаа эзэмшигч ногдол ашиг нэхэх хөдөлгөөн байгуулъя. ЭТТ өмнө бид өртэй ашиггүй ажиллаж байна гэсэн. Гэтэл ЭТТ өрөө дарж , улмаар 1 ам тэрбум долларын борлуулалт хийсэн ч нэг ч төгрөгийн ногод ашиг тараасангүй. 1072 ш хувьцааны 14.5 хувийг 2.5 сая иргэн эзэшдэг. Гэтэл тэр 2.5 хувьцаа эзэмшигч иргэний зөвшөөрөлгүйгээр тэдний эрхэнд халдаж хувьцааны ногод ашгийг өөр зүйлд цацаж тэднийг дээрэмдэж байна. 2.5 хувьцаа эзэмшигчээс огт асуулгүй тэдний ногдо ашгийг луйвардаж үрэн таран хийж байна. НОДОЛ АШИГ НЭХЭХ ЦАГ БОЛСООН ШҮҮ..
    2019 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (150.129.142.162)
    Сонгууль дөхөөд намууд зальтнууд нөгөө л аргаа хэрэглэж эхэллээ энэ арга залинд нь ард иргэд маань хууртаж хашрахгүй юм даа нүүрний хувиралгүй ярина шүү дээ
    2019 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.9.43.229)
    Зөв бодолтой хүмүүсээ битгий урмыг нь хугалаасай. Аливаа юмыг харлуулахаа урдаа барих юм. Батзанданг хэний ч өөдөөс үг хэлчихдэг, улсаас хулгай хийж авсан юмгүй, өөрийн гэсэн бодолтой, шударга залуу гэж үздэг.
    2019 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (203.91.115.42)
    Чам шиг попуудаас болж улс хөгждөггүй юм. Энд тэндээс цуглуулсан эрээвэр хурааваруудаа бас нам гэчихжээ.
    2019 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    зүүд биш байгаасай
    2019 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.176.43)
    Ганхийхгүй гэдэг чинь юу гэсэн үг юм? Ганхийх байтугай баригдаж байгаа хөөн гаргаж байгаа бичлэгнүүдийг орон даяараа мэдээлэл яваад байгааг үзээгүй юм бол хаанаас дуулсан хүн бэ? Хачин тэнэг юм бичдэг хүмүүс олон юмаа!
    2019 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (192.82.66.152)
    Энэ намынхан энэ 800 хятадууд орж ирсэн талаар яагаад ган хийхгүй байгга нь сонин байна.Хөх хотоос ихэнх нь орж ирсэн учир Батзандангийн дуу гарахгүй байгаа юм боловуу.Мөнхэрдэнэ улаанбал нэвтрүүлгээр үнэнг хэлжээ Батзандангийн талаар.Өөр хүн энэ асуудалд холбогдсон бол хэд хэдэн удаа Болд энэ 2 төрийн индэрийг ашиглаад мэдээлэл хийгээд л шаардалга өгөөд сүйд болж байгаа даа.Ийм л шударга бус нөхдүүддээ.
    2019 оны 11 сарын 04 | Хариулах
  • Zochin (202.126.89.3)
    Huviin erh ashgiin toloo yvaad baigaa ym chini yaj aziin bar boloh ym be.
    2019 оны 11 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
    1 цаг 20 мин
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
    2 цаг 18 мин
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
    3 цаг 22 мин
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
    3 цаг 39 мин
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
    3 цаг 46 мин
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
    4 цаг 14 мин
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Ч.Маргад эх орондоо ирлээ
    5 цаг 27 мин
  • "Доха" олон улсын кино наадам эхэллээ
    6 цаг 28 мин
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
    7 цаг 0 мин
  • 8660 хүүхэд гэртээ ойр суралцаж, анги дүүргэлтийн асуудал буурсан үзүүлэлттэй байна
    7 цаг 18 мин
  • "Өмнөговийн Хүлэгүүд" баг Зүүн Азийн супер лигийн хоёр дахь тоглолтдоо 29 онооны хожигдлоос эргэн ирсэн ч хожигдол хүлээлээ
    7 цаг 56 мин
  • Д.Трамп Ши Жиньпин, В.Путин нартай түүхэн уулзалт хийхийнхээ өмнө Филиппин саатлаа
    9 цаг 34 мин
  • 13 жилийн хүлээлтийн эцэст “Grand Theft Auto 6” тоглоом дэлхий даяар нээлтээ хийлээ
    10 цаг 18 мин
  • Мьянмар улс Рохинжа үндэстний цөөнхийн эсрэг хийсэн үйлдлийнхээ төлөө геноцидын хэрэгт хариуцлага хүлээх анхны улс болно
    10 цаг 40 мин
  • Японы Кюүшюү аралд 5.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    10 цаг 40 мин
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
    10 цаг 43 мин
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
    10 цаг 49 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д зодоглох Монголын 18 бөх
    10 цаг 57 мин
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
    11 цаг 8 мин
  • Агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна
    11 цаг 16 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
24 баримт
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 24 БАРИМТ: Дэлхийн гүнжүүдийн тухай сонирхолтой түүхүүд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК