Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гишүүн Т.Аюурсайхан гэнэт дуу "оров"

2019-11-05
0
ЖИРГЭХ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулж гишүүд байр сууриа илэрхийлж байна. Энэ үеэр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан байгуулсан Засгийн газрынхаа эсрэг зүйлийг “ярив”. Тэрбээр Монгол Улс “Саарал жагсаалт”-д орсон асуудал нь Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарт хариуцлага тооцсоноор зогсохгүй У.Хүрэлсүхийн танхимын хоёр ч сайд ажлаа өгөх ёстой гэх утгатай үгийг чулуудлаа. Ярив гэдгийг зориуд хашилтад хийсэн нь ийм учиртай.

Тэрбээр “Төв банкны ерөнхийлөгчийг чөлөөлөх асуудлыг хуулиар тодорхой заасан. Эдийн засгийн байнгын хорооноос ажлаа хангалтгүй хийсэн гэж үзээд чөлөөлнө гэвэл асуудлыг шийднэ. Энэ үндэслэл хангалттай биелсэн гэж үзэж байна. Валютын ханш, арилжааны банкны үйл ажиллагаатай холбоотой асуудал байна. УИХ-ын даргын байр суурийг дэмжиж байгаа. Манайд хариуцлагын асуудал дэндүү алдагдаж байна. Үүнээс болж төр хариуцлагагүй боллоо. Алдаа гаргавал том, жижиг гэлтгүй хариуцлага үүрүүлэх ёстой. УИХ-ын даргаас асуулт байна. Хариуцлагыг зөвхөн энэ хоёр хүнээс асуух юм уу?.

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийг Хууль зүйн сайд тэргүүлдэг. ФАТФ-ын хурал болохоос өмнө Та Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг дуудаж уулзсан. Хуулийн болон Сангийн сайдад ямар хариуцлага тооцох вэ. Тухайн үед Сангийн сайдын хэвлэлд өгсөн ярилцлага байна. “Хар жагсаалт”-аас айх юм байхгүй гэсэн утгатай. Монгол Улсыг яагаад Европийн холбоо хар жагсаалтад оруулсан юм. Гэхдээ тэр дороо гарсан” гэсэн юм.

Хариуд нь УИХ-ын дарга Г.Занданшатар “ФАТФ-ын хурал Тайландад болох үеэр Монгол Улсын өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлыг хэлэлцсэн. Холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцож ажиллана гэдгээ илэрхийлсэн. Парист болсон хурлын үеэр ФАТФ-д улс төрийн өндөр мэдэгдэл гаргаж ажиллахаа захидлаар илэрхийлсэн. Эрчимжсэн хяналтаас энгийн хяналт руу шилжсэн. Энгийн утгаараа арга хэмжээ авагдсан заалтууд.

Хамгийн гол нь, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталсны хүрээнд далд эдийн засагтай болсон нь ил болсон. Монгол Улсыг маш их оффшор, мөнгө угаадаг нутаг юм байна гэдгийг хэлсэн. Дан ганц Хууль зүйн яаманд хариуцлага яривал өрөөсгөл болно гэж ойлгосон. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс шийдвэр гарсан. Иргэн Н.Баяртсайхан гэдэг хүнийг муу сайн ажилласан гэдгийг хэлэлцэж байгаа юм биш. Олон улсын байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд Монгол Улс бодитой арга хэмжээ авч байгаа юм гэдгээ харуулах ёстой юм” гэв.

УИХ-ын даргын тайлбарласнаар Монгол Улс “Саарал жагсаалт”-д орсон нь 2015 онд баталсан Ил тодын хуулиас үүдэлтэй гэдгийг энэ удаад тэрбээр дахин тодотголоо. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар ярилцаж, тодорхой байр суурьт хүрсэн байж таарна. УИХ-ын гишүүд, хуульч, эдийн засагчид ч түрүүчээсээ “Саарал жагсаалт”-д орсон асуудал нь Ил тодын хуулиас хамааралтай гэдгийг тодотгож, хүлээн зөвшөөрч, байр сууриа илэрхийлж эхлээд буй.

Т.Аюурсайхан гишүүн ч үүнийг нь сонсож, уншсан байж таараа. Хачирхалтай нь, Төв банкны ерөнхийлөгчийг чөлөөлөх эсэх асуудлыг Байнгын хороогоор хэлэлцэх үеэр Т.Аюурсайхан гишүүн гэнэт “дуу орсон”, Засгийн газрын хоёр гишүүн рүү ноцож эхэлсний цаад шалтгаан юу байв.

Угтаа бол Монгол Улсыг “Саарал жагсаалт”-д оруулсныг зарласан өдрөөс хойш одоогийн шүүмжлэлээ илэрхийлсэн бол тэрбээр гоё харагдах байлаа, олон нийт ч алга ташин хүлээж авах байсан болов уу. Гэвч "Унтаад сэрсний маргааш" гэдэг шиг Монголбанкны ерөнхийлөгчийг эсэх чөлөөлөх асуудалтай холбоотой Байнгын хорооны хуралдааны үеэр гэнэт дуу орсон Т.Аюурсайхан гишүүний шүүмжлэлийн ард ямар ашиг сонирхол нуугдаж байна вэ гэдэг нь цаг хугацааны асуудал, удахгүй тодорхой болох биз ээ. Гагцхүү юугаар илрэх бол гэдэг нь сонин...?!

Г.Эрхэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • irgen (66.181.161.28)
    huuli zuin said nymdorj gol hergiin ezeniig yagaad ogtsoruulahgui bnaa
    2019 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (192.82.67.190)
    Энэ гэж нэг бас худлаа залуу
    2019 оны 11 сарын 09 | Хариулах
  • 1 (202.55.188.90)
    Нямдорж хүрэлбаатар нар юу хийж улс орныг хорлосон нь удахгүй их тодорхой болно гол нь эд нарт гишүүн болж бүрэн эрхийн ард нуугдах боломж бүү олго
    2019 оны 11 сарын 07 | Хариулах
  • зочин (64.119.17.60)
    Аюурсайхан хэний захиалгаар засгаа огцруулах гээд байна Нямдорж түүнийг чуулган дээр шүүмжилж загнасанд өс санаад байгаа юмаа даа Хогийн залуу байна доо Үг сонсож суоаагүй
    2019 оны 11 сарын 06 | Хариулах
  • Зочин (64.119.25.209)
    Хариуцлага хүлээх ёстой "нохдуудад"бүгдэнд нь адил тэгш хариуцлага хүлээлгэ.Женко,Хүүк 2 яагаад байр сууриа илэрхийлэхгүй байгаа юм бэ.
    2019 оны 11 сарын 06 | Хариулах
  • Зочин (66.181.186.233)
    Нямдоржийн хариуцсан ажил будаа одоо огцорох цаг болсон хүрэлсүхээ
    2019 оны 11 сарын 05 | Хариулах
  • ТЭНЭГ ХОГ ВЭ? (182.160.38.95)
    АЮУРСАЙХАН ЗӨВ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ?ЭРХЭС ПЯЛДАГАА
    2019 оны 11 сарын 05 | Хариулах
  • ХАСАР (202.179.25.238)
    Аль ч улс ороны ЭЗ-н ХАМГИЙН БҮҮР ХАМГИЙН гол үзүүлэлт бол инфляц буюу үндэсний валютийн үнэ ханш тогтвортой байх явдал. Хэрэв ээ инфляц ганц Монголбанкнаас хамаардаг байсан бол ЗГ-с эхлээд бусад төр, санхүү, ЭЗ-н байгууллагууд хэрэггүй байхсан. Эрхэм УИХ-н гишүүн Т.Аюурсайханы асуудалд хандаж байгаа хандлага огт ойлгомжгүй, магадгүй дэндүү хувийн шинж чанартай байна.
    2019 оны 11 сарын 05 | Хариулах
  • зоёин (202.9.42.72)
    Харин ч Аюурсайхан чинь зөв хүн шиг байна.өнөө хэдээсээ илүү харагддаг шүү.
    2019 оны 11 сарын 05 | Хариулах
  • хүн хуурахаа боль (195.220.58.236)
    ил тодын хууль гараагүй бол тэгээд далд байгаад байх ёстой байсан эдийн засаг юм уу? гаргаж ирсэн юмаа шийддэг болчихсон байсан бол хар, саарал гэхгүй л байсан биз дээ?
    2019 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.229.123.27)
    Ч. Хүрэлбаатар гэгч төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн Хотгор шанагын уурхайг солонгосуудад олон арван сая доллараар зарсан ширэн нүүрлэсэн хулгайчийг хамгийн түрүүнд Сангийн сайдаас огцруулаачээ.
    2019 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (66.181.161.109)
    Үнэт эдлэлийн цуглуулагч нэмж авах мѳнгѳтэй болох нь дээ. Хѳѳрхий ѳрѳвдѳлтэй попуулист бол доо.
    2019 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.9.90.53)
    Аюурсайхан гишүүн сарай жагсаалтад орсоны дараа л Засгийн газрын дээрх 2 гишүүн хариуцлага хүлээх ёстой гэж ярьсаныг санаж байна. Хариуцлага хүлээлгэх нь ч зөв. Цагдаа, тагнуулыхан саяын дуулианаар сайн хүн болоод хоцрох вий дээ.
    2019 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (192.82.73.186)
    Erhes guai uuruu medeellees hotsorson bna.Ayursaihan gishuun genet yriagui umnu ch yrij anhaaruulj bsan.Uhaantai,shudraga gishuun shuu.Ta uuriiguu hichee.
    2019 оны 11 сарын 05 | Хариулах
    • mal
      Хаха. Хамаг хамсаатнаа ЭТТ -д шахчихсан, тэндээс цөм шааж байгаа баачкаа шударга байхөө
      2019 оны 11 сарын 05
  • Зочин (182.160.34.116)
    Нямдоржийг огцруул
    2019 оны 11 сарын 05 | Хариулах
  • Irgen (119.148.2.101)
    Hariutslaga aldsan bol ajlaa uguud zailah l yostoi hen ch baisan yamar ajil hashdag ni ogt hamaagui.
    2019 оны 11 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    15 цаг 16 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    17 цаг 14 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    17 цаг 53 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    19 цаг 12 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    21 цаг 1 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК