Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол сурвалж бичгийн олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

2019-11-06
0
ЖИРГЭХ

БНХАУ-ын Төвийн үндэстний их сургуульд “Бүс ба зам” дагуух улс орнуудын монгол сурвалж бичгийн олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ сарын 2-3-ны өдрүүдэд боллоо.

Тус хуралд Олон улсын монгол судлалын холбооны Ерөнхийлөгч Бирталан Агнес, тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын ШУА-ын Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, академич С.Чулуун, академич Д.Төмөртогоо, академич Д.Цэрэнсодном нарын 10 гаруй улс орны 80 гаруй эрдэмтэн судлаачид оролцож, салбар хуралдаануудад илтгэл тавьсан юм. Нээлтийн үеэр зохион байгуулагч талын мэндчилгээ, нэрт монгол судлаач, доктор профессор Ч.Хишигтогтохын 80 насны ойг тэмдэглэх ёслол, монгол сурвалж бичгийн фото хэвлэлийн болон судалгааны цуврал ботиудыг залах зэрэг гурван томоохон арга хэмжээ болж өнгөрөв. Төвийн үндэстний их сургуулийн Дэд захирал Сүн Минь “Энэ хурал олон улсын эрдэмтдийн харилцан ойлголцол, солилцооны индэр болж, эрдэмтэд судалгааныхаа шинэ үр дүнгийн талаар ярилцан, монгол сурвалж бичиг судлалын шинэ үзэл баримтлал, шинэ сэдвийг бий болгож, хүн төрөлхтний хувь заяаны эв найртай, тогтвортой хамтын цогцыг байгуулахын тулд оюун ухаанаа зориулаасай гэж бид хүсэж байна” гэжээ.

Боловсролын салбарт 45 жил зүтгэсэн Төвийн үндэстний их сургуулийн профессор, Монгол улсын “Алтан гадас” одон, Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит шагналт, Олон улсын монгол судлалын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Хишигтогтох нь монгол сурвалж бичгийн судалгааг дэлхийн түвшинд гаргасан нэрт эрдэмтэн юм. Эртний утга зохиол, эртний олон хэлний сурвалжууд, монгол сурвалж бичгийн дундад зууны үеийн судалгаа, монгол сурвалж бичгийг бүтээсэн эрдэмтдийн тухай судалгаа зэргээрээ профессор Ч.Хишигтогтох ихээхэн алдартай бөгөөд түүний бүтээлүүд хятад, англи, япон, орос зэрэг олон хэлээр хэвлэгджээ. Монгол судлалд оруулсан түүний хувь нэмрийг нь үнэлж 80 насных нь тэмдэглэлт ойг хурлын гол агуулга болгон тэмдэглэсэн нь онцлог юм. Мөн үеэр “Или голын урсгал дагуу нутагт хадгалагдаж буй тод үсгийн сурвалж бичгийн чуулган”, “Бүс ба зам дагуу улс оронд хадгалагдаж буй монгол сурвалж бичгийн фото хэвлэлийн цуврал-Дэлхийд түгсэн монгол судар”, “Бүс ба зам дагуу улс орон дахь монгол сурвалж бичгийн судалгааны цуврал” зэрэг номыг залах ёслол боллоо. “Или голын урсгал дагуу нутагт хадгалагдаж буй тод үсгийн сурвалж бичгийн чуулган” хэмээх 50 боть номыг Төвийн үндэстний их сургуулийн профессор Мянгад Эрдэмт 19 жилийн судалгаагаар 400 гаруй ном, 600 гаруй сурвалж, гар бичмэл, модон бар зэрэг тод бичгийн үнэт өв, дурсгалыг фото хэлбэрээр буулган авч өнгөт хэвлэлээр олны хүртээл болгосон нь энэ юм.

 

CCTV.COM

0
ЖИРГЭХ
Санал болгох
АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
Украины цохилтын улмаас Оросыг Крымтэй холбодог стратегийн гүүрний хэсэг нуржээ
Оросын цэргийн онгоц Сибирьт осолдсоны улмаас зорчиж явсан 19 хүн бүгд амиа алджээ
“Pizza Hut” сүлжээ рестораныг үүсгэн байгуулагч Дэн Карни таалал төгслөө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
    11 мин
  • “Хятадын засаглал ба дэлхийн хөгжил” хэлэлцүүлэг боллоо
    21 мин
  • Б.Дамдинням: Шатахууны нийлүүлэлт, түгээлтийг хэвийн байлгахад анхаарна
    33 мин
  • Ц.Идэрбат: Монгол Улс 1990 оноос хойших хамгийн өндөр буюу 1.4 сая тонн ургац хураан авлаа
    45 мин
  • Тавантолгой Түлш ХХК-ийн бүтээгдэхүүн чанар, стандартын шаардлага хангаж буйг дахин баталгаажууллаа
    1 цаг 6 мин
  • Ц.Идэрбат: Малын вакцины асуудалд онцгой анхаарна
    1 цаг 6 мин
  • Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг хүлээн авч уулзжээ
    1 цаг 29 мин
  • "Нойрсож буй гоо бүсгүй" хүүхэлдэйн киноны хөдөлгөөний зураач Флойд Норман "Оскар" авчээ
    1 цаг 38 мин
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
    2 цаг 10 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
    2 цаг 40 мин
  • Н.Учрал: Төр эзгүйдэж болохгүй
    3 цаг 7 мин
  • Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ хэрхэн шийдвэрлэх вэ?
    3 цаг 41 мин
  • Украины цохилтын улмаас Оросыг Крымтэй холбодог стратегийн гүүрний хэсэг нуржээ
    4 цаг 13 мин
  • 24 БАРИМТ: Дэлхийн гүнжүүдийн тухай сонирхолтой түүхүүд
    4 цаг 15 мин
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
    4 цаг 46 мин
  • ТББХ: Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг 13.30 цагаас хэлэлцэнэ
    4 цаг 55 мин
  • Оросын цэргийн онгоц Сибирьт осолдсоны улмаас зорчиж явсан 19 хүн бүгд амиа алджээ
    4 цаг 57 мин
  • Засгийн газар: Ургац хураалтын урьдчилсан дүнг хэлэлцэнэ
    4 цаг 58 мин
  • ӨНӨӨДӨР: Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг танилцуулна
    5 цаг 1 мин
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
    5 цаг 5 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 24 БАРИМТ: Дэлхийн гүнжүүдийн тухай сонирхолтой түүхүүд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК