Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Технологид суурилсан мэдлэгийн үрийг Эрдэнэтэд “тарьжээ”

2019-11-06
0
ЖИРГЭХ

Энэ сарын 2, 3 буюу өнгөрөгч амралтын өдөр Эрдэнэт хотод нэгэн сонирхолтой тэмцээнийг зохион байгуулжээ. Ерөнхий ивээн тэтгэгчээр “Орхон Эмпати” сургууль оролцсон уг тэмцээнд нийслэл, орон нутгийн 95 багийн 250 оюутан, сурагч, технологийн багш нар оролцжээ. Олон улсын дүрмээр зохион байгуулсан уг тэмцээнд Радио удирдлагатай сумо робот, Автомат удирдлагатай сумо робот, Лего сумо робот, Мини сумо робот, Зураас дагагч робот гэсэн төрлөөр ерөнхий боловсролын болон их дээд сургууль, робот хөгжүүлэгч клубууд оролцсон нь энэ. Орон нутгийн хэмжээнд анх удаа зохион байгуулсан гэдгээрээ онцлогтой тэмцээнд ШУТИС-ийн Мэдээлэл холбооны сургууль, Механик тээврийн сургууль, Үйлдвэрлэлийн технологийн сургууль, Дархан-Уул аймаг дахь технологийн сургууль, Коосэн технологийн коллежийн оюутнууд болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчид оролцсоноос харахад чанар чансаа нь ямар гэдгийг харж болохоор.

Орхон Эмпати сургуулийн захирал О.Энх-Амгалан “Роботын тэмцээний ангилал таван төрөлд хуваагддаг. Эхнийх нь зураас дагадаг, хоёр дахь нь мега сумо. Мега сумо нь гар удирдлагатай, автомат гэсэн хоёр төрөлтэй. Мини сумо. Нөгөөх нь Лего сумо. Эдгээр таван төрлөөс аваад үзэхээр зөвхөн лего сумод насны ангилал заадаг. Бусад төрөлд заадаггүй. Хэн ч оролцох боломжтой гэсэн үг. Тиймдээ ч бага, дунд, их, дээд сургуулийн оюутан болон инженерүүд оролцсон. Орхон Эмпати сургуулиас гурван багийн зургаан хүүхэд оролцсон. Мини сумод, зураас дагадаг, лего сумод оролцсон” гэсэн юм.

Лего сумо роботын тэмцээнийг эс тооцвол бусад төрөлд насны ангилал зааж өгөхгүй болохоор өрсөлдөөн нэлээд ширүүн явжээ. Орон нутаг анх удаа зохион байгуулсан роботын тэмцээний санаачилгыг Монгол робот сонирхогчдын холбооны өөр нэгэн салбарыг үүсгэн байгуулсан Батзаяа гэдэг хүн анх гаргажээ.

Тэрбээр хөдөө орон нутагт тэмцээн зохион байгуулах зорилготой явсан ч түүнийг дэмжээд ажиллах хувь хүн, албан байгууллага хараахан гараагүй байна. Харин “Орхон Эмпати” сургуулийн захиргааны зүгээс түүнтэй уулзаж, ажилтай нь нэгбүрчлэн танилцсаны үндсэн хамтарч ажиллахаар болжээ. Аравдугаар сарын эхээр болсон уг яриа сарын сүүлийн хоёр долоо хоногт албажсан байна. Улмаар “Орхон Эмпати” сургуулийн зүгээс тэмцээнийг зохион байгуулах заал, оролцогчдыг байрлуулах байраар хангаж, ерөнхий ивээн тэтгэгчээр оролцсон юм байна.

Хоёр өдрийн турш зохион байгуулсан уг тэмцээний хамгийн залуу оролцогч нь есөн настай. Эрдэнэт хотын Орос 19 дүгээр сургуулийн сурагч тэрбээр Лего сумо роботын төрөлд амжилттай оролцож хоёрдугаар байр эзэлсэн байна. Бусад төрөлд насны ангилал байхгүй учир бага ангийн сурагчдаас эхлүүлээд дунд, ахлах, их, дээд сургуулийн оюутнууд төдийгүй 35-40 насны инженерүүд хүртэл оролцжээ.

“Хүүхдийн зохион бүтээх ур чадварыг багаас нь хөгжүүлэх нь чухал. Эмпати сургуулийн сургалтын хөтөлбөрийн нэг цөм нь энэ” гэдгийг “Орхон Эмпати” сургуулийн захирал О.Энх-Амгалан онцолсон. Тэрбээр “Бидний хувьд зөвхөн академик мэдлэг олгохоос гадна чадварыг нь хамт суулгахыг зорьдог. Чадвар гэдэг нь мэдлэгт суурилдаг. Түүнийг бүтээлч байдлаар суулгах ёстой. Чадвартай, мэдлэгтэй иргэнийг нийгэмд бэлдэж гаргая. Зөвхөн ерөнхий боловсрол мэдлэг авахаас гадна их, дээд сургуульд орохдоо чадвартай, мэдлэгтэй болох стратеги баримталж байгаа юм” гэв. Үнэхээр ч тийм. Ерөнхий боловсролын сургуульд дан ганц суурь мэдлэг олгоод зогсохгүй бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх чухал. Дэлхий нийтийн чиг хандлага ч тийш чиглэх болоод удаж байна.

Улмаар тэрхүү чадварыг эзэмшүүлэх, бүтээлч сэтгэлгээг багаас нь хэвшүүлэх зайлшгүй нэг шаардлага нь робот хөгжүүлэлт гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрөх болсон цаг. Бээжин, Европ, Өмнөд Америкийн орнуудад “Robotech” нэрийн дор тэмцээн зохион байгуулж, түүндээ ач холбогдол өгдөг болсон нь үүний нэгээхэн жишээ. Технологид суурилсан мэдлэгийг багаас нь суулгаж гэмээн хүүхдийн төсөөлөн бодох чадвар нэмэгддэг гэдэг.

Байгалийн шинжлэх ухааны болон технологийн хичээлийг нийлүүлээд бүтээл гаргаж байна гэдэг нь асар их хүч, хөдөлмөр мэдлэг шаарддаг. Суралцагч хүүхдүүдээ тэр хэмжээний мэдлэгийг олгох нь “Эмпати” сургуулийн нэг онцлог гэдгийг энд тодотгох хэрэгтэй. Энэ хүрээнд хөдөө орон нутагт “Robot Challenge Erdenet 2019” тэмцээнийг анх удаа зохион байгуулсан хэрэг.

Энгийгээр тайлбарласан олон улсын “Робокон” тэмцээний жижигрүүлсэн хувилбар гэсэн үг. “Робокон”-ыг пирамид гэж үзвэл түүнийг суурь “Robot Challenge” юм. Энэхүү санаачилга зөвхөн Эмпати сургуулиар хязгаарлагдахгүй бусад сургууль ач холбогдол өгөөд явбал, чадварлаг үеийг бэлдэх суурийг тавих учиртай гэдгийг О.Энх-Амгалан захирал хэлнэ лээ.

Монгол Улсад 18 дахь удаагийн “ABU Robocon 2019 Mongolia” олон улсын роботын тэмцээнийг анх удаа зохион байгуулсан нь саяхан. Тэмцээнд Монгол Улсын хоёр баг оролцсоноос ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн “Их өртөө” баг тэргүүн байрт шалгарсан нь түүхэн амжилт болсон билээ. Харин энэхүү амжилтыг буухиалах, улам ахиулах үндэс нь ерөнхий боловсролын сургуулиас эхлэх. Эмпати сургуулийнхан манлайлж, үлгэрлэж байна. Уг сургууль технологийн чиглэлээр хичээл заадаг Энэтхэг багштай юм билээ. Тэрбээр сумогийн татамигаа /робот/ аваад боломжтой гэсэн сургуулиудаар явж үзүүлдэг аж. Зорилго нь сурагчдадаа багаас нь технологийн мэдлэг, түүнээс улбаалсан чадварыг эзэмшүүлэх дадалтай болгох гэнэ.

Үнэхээр ч аж үйлдвэрийн IV хувьсгал эхэлсэн энэ цаг үед технологийн хурдацтай хөгжил хүссэн ч, эс хүссэн ч биднээс цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахыг шаардаж буй ч Эрдэнэт хотод зохион байгуулсан тэмцээний үр дүнгээр ийнхүү суурийг нь тавьжээ. Уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөсөн уг тэмцээнд ирэх жилээс Хөвсгөл, Говь-Алтай зэрэг аймгаас оролцох боломжтой болно. Цаашлаад баруун бүсийг хамарсан томоохон тэмцээн болохыг үгүйсгэхгүй. Ямар ч байсан ийм нэгэн жишгийг “Орхон Эмпати” сургуулийнхан тогтоогоод байна. “Бидний хийж байгаа ажил, зөвхөн тэмцээн зохион байгуулснаар хязгаарлагдахгүй. Улс үндэстнээрээ мэдлэг түгээх зорилготой чухал” гэдгийг О.Энх-Амгалан захирал онцолсныг энд тодотгоё.

С.Сүлд

Тэмцээнд үзүүлсэн оролцсон баг, гаргасан амжилтын дурдвал:

Радио удирдлагатай сумо робот төрөлд 14 баг оролцсоноос:

I байр – Механик тээврийн сургуулийн ProMech клубийн баг (Олон улсын эрх)

II байр -Механик тээврийн сургуулийн X`Elect баг

Тэмцээний Автомат удирдлагатай сумо робот төрөлд 7 баг оролцсоноос:

I байр – Механик тээврийн сургуулийн ProMech клубийн баг (Олон улсын эрх)

II байр - Механик тээврийн сургуулийн “Master Sumo” баг

Тэмцээний Мини сумо робот төрөлд  13 баг оролцсоноос:

I байр – Орхон аймгийн Маргад сургуулийн “Маxium” баг

II байр – Төмөр замын дээд сургуулийн баг

III байр – ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн “W Robot” баг

Тэмцээний Лего сумо робот төрөлд  38 баг оролцсоноос:

I байр – Улаанбаатар хотын 1 дүгээр сургуулийн баг

II байр – Орхон аймгийн 19 дүгээр сургуулийн баг

III байр – Улаанбаатар хотын Монгол тэмүүлэл сургуулийн баг

Тэмцээний зураас дагагч робот төрөлд  51 баг оролцсоноос:

I байр – Увс аймгийн 1 дүгээр сургуулийн баг

II байр – Шинэ Монгол технологийн сургуулийн баг

III байр – Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн багууд шалгарчээ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    12 цаг 47 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    13 цаг 13 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    13 цаг 14 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    14 цаг 17 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    14 цаг 55 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    15 цаг 12 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    15 цаг 32 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    15 цаг 35 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    16 цаг 36 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    16 цаг 47 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    17 цаг 40 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    17 цаг 43 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    18 цаг 0 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    18 цаг 44 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    19 цаг 31 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    19 цаг 46 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    20 цаг 27 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    20 цаг 51 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    20 цаг 55 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    21 цаг 0 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК