Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

П.Оюунчимэг: Ажлын байрны бэлгийн дарамтыг удирдах албан тушаалтнууд үйлддэг

2019-11-07
0
ЖИРГЭХ

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяртай холбоотой шуугиан энэ өдрүүдийн гол сэдэв болж байна. Түүнийг олон улсын хуралд оролцоод Инчеоны нисэх буудалд газардахад нь тус улсын цагдаагийн байгууллагаас шүүхийн зөвшөөрөлтэйгөөр баривчилан мэдүүлэг авч, 10 хоногийн хугацаанд хилийн хориг тавьсан нь энэ өдрүүдийн гол шуугиан болж байна. Үүнтэй холбоотойгоор Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг өдөр тутмын “Зууны мэдээ” сонин-д өгсөн ярилцлагадаа дурджээ. “Бэлгийн дарамт үйлдсэнийг нь нотлохоор өөр байгууллагын даргаар томилчихдог” гэсэн гарчигтай түүний ярилцлагад хэд хэдэн сэдвийг хөнджээ.

Тэрбээр “Ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой асуудлыг анх 2011 онд  Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд оруулсан байдаг. Харин бусад органик хуульд ийм зохицуулалт байхгүй. Ажлын байрны бэлгийн дарамт гэдэг хүсээгүй байхад нь үг хэл, бие, бусад хэлбэрээр бэлгийн сэдлээ илэрхийлсэн, хурьцал үйлдэхээс аргагүй байдалд оруулсан, үүний улмаас ажил албан тушаал, эд материал, сэтгэл санаа бусад байдлаар хохирох үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэж, айлган сүрдүүлж тулган шаардсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ гэж Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан. Судалгаанаас харахад ажлын байрны бэлгийн дарамтыг ихэвчлэн удирдах албан тушаалтнууд үйлддэг.

2016 оны Эмэгтэйчүүдийн сангийн судалгаагаар  ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн хүмүүсийн 97.5 хувь нь эмэгтэй, 2.5 хувь нь эрэгтэй байсан. Салбарыг нь харвал хууль сахиулах, сургуулийн орчин, урлаг соёлын салбарт түгээмэл ажиглагддаг. Гэхдээ энэ нь бусад салбарт байхгүй гэсэн үг биш.

Сүүлийн 6-7 жилд ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой өргөдөл гомдол эрс нэмэгдсэн. Тэдгээр нь дандаа идэвхтэй үйлдэл буюу эмэгтэйн биед хүрсэн, санал тавьсан, албан тушаалаар айлган сүрдүүлж тулган шаардсан байдаг.

Шалгаж тогтоогоод хариуцлага тооцуулахаар удирдах албан тушаалтанд нь хандахад хариуцлага тооцож байна гээд өөр байгууллага руу дарга болгоод явуулчихдаг. Ийм учраас л таслан зогсоогдохгүй байгаа юм.

Хоёрдугаарт, ажлын байрны бэлгийн дарамт хүмүүсийн хоорондын ярианы сэдэв болдгоос биш “Байх ёсгүй зүйл шүү” гэдгийг мэддэг хүн цөөн. Гэхдээ сүүлийн үед эрхээ хамгаалуулахаар хандаж, тэмцэж байгаа эмэгтэйчүүд олноор гарч ирж байна. Гэтэл үүний цаана ёс зүйгүй үйлдлийг илчлэхийг хүсэхгүй хүмүүс ч бий” гэжээ.

Мөн нэг асуудалд харамсаж явдгаа П.Оюунчимэг гишүүн онцолсон байна. Түүний хэлснээр “УИХ-д энэ хавар өргөн барьсан “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэл”-д бид “Ажлын байран дахь бэлгийн дарамтын нөхцөл байдал” сэдвийг гуравдугаар бүлэг болгон оруулсан. УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлж тогтоол батлуулсан. Олон хүндрэл, эсэргүүцэлтэй ч тулж байна. Миний харамсаад байгаа зүйл бол ХЭҮК-ын ажилтнуудын нөр их хөдөлмөрөөр бүтсэн судалгаа, баримт мэдээллийг гаргаад тавихад хэн ч хөдөлдөггүй. Тэгсэн хэр нь нэг хүний асуудал яригдахад нийгмээрээ давалгаалдаг.

Зөвхөн бэлгийн дарамт биш. Эрүү шүүлт, хурдан морь унаач хүүхдийн асуудал, уул уурхай дахь хүний эрхийн асуудал, хүн худалдаалах гэмт хэргийн талаар маш олон баримт мэдээлэл, судалгаа шинжилгээ, урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа хийгээд байхад сонссон ч сонсоогүй юм шиг явж байгаад нэг асуудал гарч ирэхэд “ХЭҮК юу хийсэн юм” гэдэг. Бид хийсэн ажилтай учраас хаана ч, хэний ч өмнө нүүр бардам хэлнэ. Гагцхүү үүний үр дүн, хуулиар баталгаажуулж нийгэмд хэрэгжих ёстой. Бидний гаргаж тавиад байгаа асуудлыг холбогдох яам, хууль тогтоогчид мэдэрч чадах юм бол хууль эрх зүйн орчныг яаралтай өөрчлөх хэрэгтэй. Бүх баримт судалгааг өмнө бэлтгэж өглөө.

Хэрэв хуулиа өөрчилж чаддаггүй юм бол нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцийн заалтыг хууль шүүхийн практикт хэрэглүүлэх хэрэгтэй. Олон улсын гэрээ конвенцийг шударгаар сахин биелүүлэх үүрэгтэй гэж Үндсэн хуульд заасан.

Ядаж шийдвэр гаргаж байгаа цагдаа, шүүх, прокурор нь үүнийг мэдэж байх ёстой. Гэтэл зөвхөн дотоодын хууль тогтоомжийн хязгаарлагдмал заалтаар олон хүний эрх ашгийг хохироож байгаа нь үнэн” гэжээ.

Эндээс харахад ажлын байран дээрх бэлгийн дарамттай холбоотой асуудлыг Хүний эрхийн үндэсний комиссоос жил бүр өргөн барьдаг илтгэлээрээ дамжуулан баримт, тоон мэдээнд үндэслэн УИХ-д хүргүүлдэг ч түүнийг нь төдийлөн авч хэлэлцдэггүй бололтой. Цэцийн дарга Д.Одбаярыг БНСУ-д саатуулагдсан асуудлаас үүдэж ажлын байран дээрх бэлгийн дарамтын тухай яриа хөндөгдөж эхэлсэн болохоос өмнө нь байсан үзэгдэл гэдгийг П.Оюунчимэг гишүүн тодотгосон нь энэ байв.

С.Сүлд

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ТАЛААР...
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (64.119.19.20)
    бэлгийн хүчээр амьдралаа залгуулдаг, албан тушаал ахидаг, ашиг хонжоо олдог хүүхнүүд албан газруудад олон байдаг.
    2019 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (192.82.74.46)
    Сонин харцтай
    2019 оны 11 сарын 07 | Хариулах
  • ЗОЧИН (64.119.21.219)
    БЯМБАДОРЖТОЙГОО ЗАЙЛААСАЙ ДҮР ЭСГЭСЭН ХҮНИЙ ЭРХ ЯРИГЧ АВГАЙ !!!
    2019 оны 11 сарын 07 | Хариулах
  • МЭНГЭТХАР (139.5.216.174)
    БЯМБАДОРЖИЙГОО ХЭЛЭХ ШИВ ДЭ? ХЭР БАЙВ?
    2019 оны 11 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
    23 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
    38 мин
  • Баавгай машинд өөрийгөө түгжиж, доторх салон болон эд ангийг нь сүйтгэсэн тохиолдол гарчээ
    47 мин
  • Долоон сартай Ж.Бямба-Очирт туслах хандивын аян өрнүүлж байна
    58 мин
  • Имартын 7 дахь салбар Уранган төвд 10-р сарын 29-нд нээгдэнэ
    15 цаг 26 мин
  • Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
    20 цаг 29 мин
  • Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
    21 цаг 59 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
    22 цаг 7 мин
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
    22 цаг 37 мин
  • Хамтын нөхөрлөлийн дээд хэмжээний уулзалтаар боолчлолын түүхэн шударга бус явдлын асуудлыг хэлэлцэнэ
    22 цаг 57 мин
  • Зөвшөөрлийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ
    23 цаг 11 мин
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
    23 цаг 50 мин
  • Бэлгийн мөлжлөг, хүний наймааны хэргээр ах дүү гурван Александрт тус бүр 30 жилийн хорих ял оноожээ
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • "The MongolZ" өнөөдөр ОХУ-ын "Nemiga Gaming" багтай үлдэх үгүйгээ шийдэх тоглолт хийнэ
    Өчигдөр 10 цаг 02 мин
  • Харь улсууд халаглав, харин Монголчууд...
    Өчигдөр 09 цаг 51 мин
  • Луис Энрике болон Ханси Флик: Аваргуудын лигийн шилдэг дасгалжуулагчдын дуэль
    Өчигдөр 09 цаг 50 мин
  • Өнөөдөр Монголын ДОЛООН бүсгүй ДАШТ-ий дэвжээнд гарна
    Өчигдөр 09 цаг 47 мин
  • Улаанбаатар орчмоор багавтар үүлтэй, цас орохгүй
    Өчигдөр 09 цаг 21 мин
  • Үйл явдал: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цөлжилтийг бууруулах хэлэлцүүлэг болно
    Өчигдөр 09 цаг 18 мин
  • 41 настай Тамаваши Б.Мөнх-Оргил дээд зиндаанд эргэн ирлээ
    Өчигдөр 09 цаг 17 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
24 баримт
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК