Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Манай гэр бүл хоосон хонох ч, хэн ч тийшээ зүглэхийг хүсэхгүй”

2019-11-07
0
ЖИРГЭХ

Налайхын зам руу орох гэж дор хаяж нэг цагаас дээш шороон замаар хагас жилийн хугацаанд сэгсчүүлж явсан нийслэлчүүдийн зоо тэнийжээ. Нарийнхан зайд арай гэж зөрдөг зам дөрвөн эгнээ болж, тус тусад нь нэг чигийн урсгалтай болгосон нь зөв шийдэл хэмээн иргэд үзэж байна. Осол байнга гардаг энэ замын замын зохион байгуулалт сайн болсон талаар цагдаагийн байгууллагаас ч хэлж байна.

Хамгийн гол нь төр, засгаас иргэдийн аюулгүй байдлыг хангаж, орчин нөхцөлийг нь бүрдүүлээд өгчихвөл тэд аливаа дүрэм журам биелүүлэх үүргээ ухамсарлаж байгаа нь жолооч нар замын хөдөлгөөнд оролцож байгаа байдлаас анзаарагдсан юм. Нөгөөтэйгүүр, Цагдаагийн ерөнхий газраас хэрэгжүүлж буй “Яараад яах вэ дээ”, “Дураараа биш ээ дүрмээрээ” аяны үр дүн энэ биз ээ. Учир нь, Налайхын шинэ зам дээр гүйцэж түрүүлж, хурд хэтрүүлэх асуудал түүгээр зорчих үед харагдсангүй. Ямартай ч нийслэлийн алслагдмал гэх Налайх дүүрэгт хүрэхэд тэмдэг, тэмдэглэгээгүйг эс тооцвол асуудал байсангүй.

Гудамжны арилжаа наймаа эрхлэгч, хойш урагшаа яаран зөрөх иргэд гээд Налайхын нэг өдөр гудамжаар нь үргэлжилж байна. Тус дүүрэг 40 орчим мянган иргэнтэй. Иргэдийн 40 орчим хувь нь уурхайгаас амьжиргаагаа залгуулдаг. Тэгвэл түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэрийн гадна үлдсэн тэдгээр иргэд хэрхэн амьжиргаагаа залгуулж байгаа талаар дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

Ёондоотой өдөр

Налайхын төвөөс холгүй хэд хэдэн уурхайн ам харагдана. Цагтаа хэдхэн метрийн зайтай юу гэмээр ярайж харагддаг уурхайн ам таруу байрласан нь энэ жил уурхайн цөөн ам гарсныг илтгэнэ. Налайхын суурьшлын төвөөс холгүй эхний уурхайн аманд очвол гурван портер эгнэн зогсжээ. Амны гүнээс ковшдож гаргаж ирсэн нүүрсийг гурван залуу ихэд хичээнгүйлэн шигшиж, портер руу ачиж харагдана. Тэдгээрийн нэг нь портерийн жолооч. Мэдээж нунтаг ихтэй нүүрсийг иргэд худалдан авахгүй, дээр нь нүүрсээ эрт ачаад борлуулчихвал өдрийн амьжиргаагаа залгуулах учраас жолооч хамжилцаж байгаа нь энэ. Гэвч санаснаар болохгүй. Өмнө нь нүүрсээ ачсан даруйдаа хот руу аваачин төвөггүй борлуулж, өдөрт 1-2 удаа гарчихдаг байсан бол зөвхөн дүүрэг дотроо борлуулах эрхтэй болсноор худалдан авалт эрс багасч, тэвш дүүрэн нүүрсээ 2-3 өдөр зогсож байж борлуулдаг болжээ. Гэсэн ч Налайхчууд амьжиргаагаа зөвхөн эндээс л залгуулдаг учраас хоног өдөр өнжин хоноод ч бай байтугай зарахгүй бол хоолгүй хоцрохыг жолооч хуучилж байсан юм. Аз байвал тэвш нүүрсээ өдөрт нь зарна. Тэр өдрийг ёндоотой өдөр хэмээн нэрийддэг гэсэн. Тэрбээр өмнө нь уурхайн амтай байсан ч зах зээл хумигдсанаар дампуурч, нүүрс зөөж худалдаалдаг болжээ.

Энэ жил налайхын уурхайд 20 гаруй ам гарчээ. Өмнө нь энэ тоо 100 орчим байсан гэж зарим жолоочид хэлж байв. Жолооч нар ковш нүүрсийг 60 мянган төгрөгөөр худалдан авах бөгөөд портерт хамгийн багадаа хоёр ковш нүүрс ордог. Ингээд 120 мянган төгрөгөөр худалдан авсан нүүрсээ замын зардал, тос маслоны үнэ зэргийг тооцон өөртөө 30 мянган төгрөг илүүчилж зарна. Мэдээж гурав орчим хоног зогсож байж зарна. Дээр нь гэрт нь буулгаж өгдөг тул ийн нэмж зардаг байна.

Улаанбаатарын төвлөрөл 40-аар нэмэгдэх эрсдэлтэй

Уурхайн амны ажилчдын хувьд нэг ковш нүүрс борлуулсан 60 мянган төгрөгийн 30 мянган төгрөгийг эзэндээ өгнө. Нэг уурхайн амд 7-10 орчим хүн ажиллах бөгөөд үлдсэн 30 мянган төгрөгийг ажилчид тэнцүү хувааж авна. Ийм зарчмаар өдөрт 10, зарим өдөр 20 орчим ковш гаргана. Дээр дурдсанчлан Налайхын иргэдийн 40 орчим хувь нь уурхай түшиж амь зуудаг тул уурхайн ам хаагдсанаар зарим иргэд портертой болж, зарим нь архи уудаг болсон тухай ярьсан юм. Нөгөөтэйгүүр, ажлын байрны хүртээмжийн улмаас худалдан авалт буурчээ. Мөн уурхайн ам багассанаас ч тэр үү нэг шуудай налайх нүүрсний үнэ 5000 төгрөгийн ханштай байв. Жижиглэнгийн нүүрс яагаад ийм үнэтэй байгаа талаар худалдагчаас лавлахад “10 орчим хоногийн өмнө 6000 төгрөгөөр борлуулагдаж байсан юм. Харин ч буурсан” гэсэн хариултыг өглөө.

Гэхдээ Налайх дүүрэгт нүүрс одоогийнхоосоо илүү үнэд орж ч магадгүй болоод буй. Учир нь хэдхэн хоногийн өмнө хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй уурхайн зарим амыг хаахаар албаны хүмүүс иржээ. Харин иргэд жагсаж байж хаалгаагүй авч үлдсэн аж. Хэрэв тус дүүрэг үйл ажиллагаа явуулдаг уурхайн амыг хаачихвал байдал бүр дордох нь ойлгомжтой. Наанадаж ажилгүй иргэд олноороо бий болж, ядуурал нэмэгдэнэ. Шахмал түлш хэрэглүүллээ гэхэд шахмал түлшний хомсдол бий болох эрсдэлтэй. Тийм ч учраас нийслэлийн зарим эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүдийг энэ ондоо түүхий нүүрсээр халааж байгаа биш гэж үү.

Ингээд бид цааш явж өмнө нь уурхайн ам нь хаагдсан иргэдтэй уулзлаа. Тэдний дийлэнх нь портероор нүүрс зөөдөг болжээ. Зарим нь “үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж архичин болсон” хэмээн маазрах. Бодит төрх л энэ дээ. Ажилгүйдэл нэмэгдвэл ядуурал нэмэгдэнэ. Ядуу иргэд архинд орж байгаа нь их харагддаг. Тэгэхээр хаа сайгүй л байдаг манай улсын нийгмийн өнгө төрх л энэ гэлтэй.

Нүүрс ачиж, зардаг жолооч нарыг нэг хашаанд зогсоож, эмх цэгцэнд оруулжээ. Нүүрсний гялтгар зэрэг мөн иргэдийн худалдан авалт хийх боломжоос шалтгаалан 5, 10 мянган төгрөгөөр зардаг аж. Засгийн газраас гаргасан бодлого, шийдвэрийн талаар нэгэн жолоочоос тодруулахад /тэрбээр нэрээ нууцлахыг хүсэв/ “Налайх дүүрэгт өөрөөр хөдөлмөр эрхлэе гээд ажил олддоггүй. Иргэдийн амьдрал хэцүү байна. Өвөлдөө хэдэн төгрөг олдог иргэдийн хувьд өвөл болоосой гэж хүлээдэг байсан бол одоо зун болоосой гэж боддог боллоо” гэсэн юм. Түүнээс зарим асуултад хариулт авлаа.

-Та хэдэн жил машин барьж байна вэ?

-Ах нь 20 орчим жил нүүрс зөөлөө. Ингэж үйлээ үзэж байсангүй. Өдөрт хоёр удаа төвөггүй эргэчихдэг байсан бол одоо портер нүүрсээ доод тал нь гурав хонож зарж байна.  

-Нүүрсээ хэдэн төгрөгөөр борлуулдаг вэ. Иргэдийн хувьд хямдруулах уу гэж байгаа сонсогдох юм?

-Нэг ковш нүүрс 60 мянган төгрөгийн үнэтэй. Жижиг ковш нь 40 мянган төгрөг. Том ковштой нүүрс 120 мянган төгрөгөөр ачиж аваад бензин тос, замын хөлс зэрэг үнээ тооцон 180 мянган төгрөгөөр арилжаалдаг. Гэвч иргэдийн худалдан авах чадвар муу байна. Ажилгүй иргэд их байна.

-Налайх дүүрэгт хөдөлмөр эрхлэх боломж муу байна гэсэн үг үү?

-Олдож байгаа ажил нь сарын 300-400 мянган төгрөгийн цалинтай учраас хаанаа ч хүрэлцдэггүй. Нэг хүний ард 4-5 хүн байдаг. Хүүхдүүд нь оюутан, банкны зээлтэй учраас яагаад ч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр амьдрах боломжгүй шүү дээ. Нарантуул худалдааны төвөөс нэг цамц авъя гэхэд хамгийн багадаа 30-40 мянган төгрөгийн үнэтэй байна. Тиймээс иргэдийг цалин сайтай ажлын байраар хангачихвал бид заавал нүүрс тээвэрлэж амьдрах шаардлагагүй. Бид чинь уурхайн буянаар оюутны төлбөр, бусад хэрэгцээгээ залгуулдаг байсан юм. Одоо нэг тэвш нүүрсээ арай гэж зарж байна. Орой хоолтой хонохын тулд өглөөнөөс орой хүртэл л сууна.

-Засгийн газрын шийдвэрийг та бүхэн хэрхэн харж байна вэ. Түүхий нүүрс нийслэл рүү тээвэрлэхийг хориглосон. Нийслэл рүү түүхий нүүрс оруулах гэж үзэж байв уу?

- Үгүй. Хэрэв баригдвал машинаа журамлуулж, 500 мянган төгрөгөөр торгуулж, эрхээ хасуулах юм билээ. Хэн ч тийшээ зүглэхийг хүсэхгүй шүү дээ. Миний гэр бүл хоосон хононо гэсэн үг гэв.

Ингэж өдөр хоногоо аргацааж байгаа иргэд олон байна. Зарим нь “нүүрсээ зарж, гэртээ мөнгөтэй ир гэж эхнэр хөөгөөд байна” хэмээн тоглох ч үнэхээр инээдэм биш болжээ. Зарим жолоочийн зүгээс хэрэв уурхайг хаачихвал амьдрахын эрхэнд хот орж ажил олж хийнэ гэж ярьцгаана. Нэг хүний ард түүний эхнэр, үр хүүхэд олон хүн бий.

Засгийн газрын 62 дугаар тогтоолын гадна үлдсэн иргэдийн амьдрал ийм байна. Тэдний зүгээс хүсч байгаа зүйл нь боломжийн цалинтай ажлын байр. Тийм бол ямар ч ажлыг голохгүй гэж ярих. Яг үнэндээ Налайх дүүрэгт аж үйлдвэржилт хөгжөөгүй тул тогтвортой, арай дөнгүүр цалинтай төрийн албаныхан. Тогтоолын гадна үлдсэн иргэдээ анхаарахгүй бол төвлөрөл нэмэгдэх эрсдэл байгааг төр засагтаа дайя.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Төр (103.212.116.39)
    Ажил олдохгүй байна гэж дандаа худлаа ярьцгаана. Хаа сайгүй л оёдолчин ,барилгийн засалчин ,засварчин , машин угаагч, барилгачин хийх хүн олдохгүй л байгаа ш дээ.
    2019 оны 11 сарын 13 | Хариулах
  • Orkuudig ustga (66.181.164.86)
    Archaagui yumuudiin tolgoig ileh heregui huuli bol huuli bh heregtei uur ajil olj hiizgeene biz, bnga gazar sendiilj uhaj amidrahaa l bolichih
    2019 оны 11 сарын 12 | Хариулах
  • Mgl (103.229.123.126)
    Dandaa gazaraa yxaj amdrana gej yu bxav. Oor arga bodox xeregtei.
    2019 оны 11 сарын 10 | Хариулах
  • харамсалтай (64.119.16.250)
    Ардчилалын 30 жилд байсан үйлдвэрзүүдээ хувьчлал нэрээр авч, устгасан. НЭГ ч олигтой орчин үеийн үйлдвэр барьсангүй дээ. ГЭСЭН мөртлөө төрд ажилласан, МАН, АН ынхан улам баяжиж, ард түмэн ядуурсан нь үнэн
    2019 оны 11 сарын 08 | Хариулах
    • 90-ээд оны эхээр тэр үйлдвэрүүд чинь ажиллаж байсан юм уу? Гол донор орон чинь эдийн засаг нэрвэгдчихсэн үед ажиллахаа аль хэдийнээ больсон үе гэдгийг мартаарай.
      2019 оны 11 сарын 08
  • Mgl (182.160.38.222)
    Tegeed yah ym heden portertoi haltuurchidiig nuursnii ugaarandaa hordood amidraad baih ymuu? 2 odort 30k oldog ym bol atsaa hiij nuurs zoodog ym porteroo zaraad ajild orooch ajild awna gesen zar l duuren baina
    2019 оны 11 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    15 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    17 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    1 цаг 20 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    1 цаг 58 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2 цаг 14 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2 цаг 35 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2 цаг 38 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    3 цаг 39 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    3 цаг 49 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    4 цаг 43 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    4 цаг 46 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    5 цаг 3 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    5 цаг 47 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    6 цаг 34 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    6 цаг 49 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    7 цаг 30 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    7 цаг 54 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    7 цаг 57 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    8 цаг 3 мин
  • Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
    8 цаг 10 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК