Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Нямсүрэн: Яамнаас БНХАУ-д хэвлэсэн сурах бичиг оруулж ирэх гэрээ байхгүй гэдгээ хэлсэн

2019-11-08
0
ЖИРГЭХ

Энэ оны хичээлийн жилээс эхлэн сурагчдыг түрээсийн сурах бичгээр хангах зорилт тавин ажиллаж байгаа ч сурагчид одоог хүртэл сурах бичиггүй байна. Яамны мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар сурах бичиг хэвлэлтэд ороход бэлэн болсон гэсэн тайлбарыг өгсөн юм. Энэ хичээлийн жилд 181 мянган сурагчдыг сурах бичгээр хангахад 2.6 сая сурах бичиг хэвлэх шаардлагатай. Түрээсийн сурах бичиг хэвлүүлэхэд дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор 10 орчим хэвлэх үйлдвэрт тендер өгчээ. Гэвч зургадугаар ангийн хоёр төрлийн 70 орчим мянган сурах бичиг хэвлэх зөвшөөрөл авсан “Очир пресс” хэвлэх үйлдвэр БНХАУ-д хэвлүүлж улсын хилээр нэвтрүүлэх гэж байгаад баригдсан асуудал гарсан. Сурах бичиг хэвлэхэд өнгө, будаг, цаас зэргээс эхлэн тодорхой хэмжээний стандарттай байдаг. Энэ талаар МХЕГ-ын Боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэнгээс тодрууллаа.


-“Очир пресс” компани сурагчдын сурах бичгийг БНХАУ-д хэвлүүлж% “тоглоом”, “дэвтэр” зэргээр хуурамчаар мэдүүлж, улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан асуудал гарсан. Хэчнээн нэр төрлийн ном байсан юм бэ? 

-Мэргэжлийн хяналт олон төрлийн хяналт шалгалт хийдэг. Дотоод зохион байгуулалтын хувьд шаардлагатай тохиолдолд илэрсэн зөрчлийн мэдээллүүдийг холбогдох хяналтын хэлтсүүд рүү дамжуулан мэдээлэх үүрэг хүлээдэг. Энэ хүрээнд аравдугаар сарын 22-нд Замын-Үүдийн боомтын Хилийн хяналтын газраас Мэргэжлийн хяналтын ерөнхий газар руу мэдээлсэн юм. Тодруулбал, “Сурах бичиг буруу мэдүүлгээр хилээр орж ирсэн. Сурах бичиг гадаад улсад хэвлэж оруулах боломжтой юу. Бид буруу мэдүүлэг өгсөн учраас түр саатууллаа” гэсэн мэдээлэл өгсөн. Тухайн өдөр нийт зургадугаар ангийн англи хэл, түүхийн хичээлийн нийт 482 хайрцаг бүхий 43060 ширхэг сурах бичгийг “дэвтэр”, “тоглоом” гэсэн зэргээр бүрдүүлэлт хийсэн байсныг шалгаж илрүүлсэн. Мэргэжлийн хяналтын зүгээс зөрчлийн хэрэг үүсгэн торгуулийн арга хэмжээ авч Гаалийн газар руу шилжүүлсэн.

-Процессын хувьд гаалийн байгууллагын бүрдүүлэлтээр орсны дараа мэргэжлийн хяналтаар ордог биз дээ. Тэгэхээр гаалийн бүрдүүлэлтээр асуудал үүсээгүй байх нь ээ?

-Тийм.  

-БСШУСЯ уг асуудлыг мэдээгүй гэсэн. Мэргэжлийн хяналтын газраас яаманд мэдэгдээгүй юм уу?

-Асуудал гарсны дараа сурах бичиг өөр улсад хэвлүүлж оруулаж ирэх тухай тендерийн гэрээнд тусгагдсан эсэх талаар БСШУСЯ-наас тодруулахад “Бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байгаа гэдэг утгаар тендерийнхээ багцыг жижиглэж, дотооддын үйлдвэрүүдэд хувааж өгсөн. Тиймээс БНХАУ-д хэвлэгдсэн сурах бичиг оруулж ирэх гэрээ байхгүй” гэж хэлсэн. Тиймээс Хилийн мэргэжлийн хяналтын газраас гарсан зөрчлийг шийдвэрлэж, холбогдох газар руу шилжүүлсэн. Бидний зүгээс гарсан зөрчлийн талаар мэдээллийн сайтаараа дамжуулан олон цаг тухайд нь нийтэд мэдээлсэн. Энэ нь мэдээлж байгаа нэг хэлбэр гэж үздэг. Мөн сурах бичгийн талаар асуудал гарсныг утсаар мэдэгдсэн. Олон нийтийн сүлжээгээр дамжуулан уг асуудлыг мэдээллэчихсэн учраас яаманд албан бичгээр мэдэгдэх үүрэг хүлээдэггүй юм. 

-Тус үйлдвэр тоног төхөөрөмжтэй эсэх талаар Мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт явуулах уу. Үнэхээр хэвлэх үйлдвэртэй эсэх талаар олон нийтэд эргэлзээ үүсээд байна л даа?

-Тендер шалгаруулах журамдаа тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нь шалгуулж, үнэлгээ дүгнэлт Мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргуулна гэж заагдаагүй учраас тус хэвлэх үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шууд очоод шалгах нөхцөл үүсэхгүй. Нөгөөтэйгүүр, тендер яаман дээр зарлагддаг учраас яам ямар шалгуураар тендер зарлах эсэх нь комиссын ажил шүү дээ.

“Очир пресс” компанийн зүгээс “Бид хугацаандаа ном, сурах бичгээ хүлээлгэн өгөхийн тулд БНХАУ-д хэвлүүлсэн. Энэ асуудал яагаад болохгүй гэж” гэсэн тайлбар өгсөн байна лээ. Уг асуудал Тендерийн тухай хуулиараа зохицуулагдана. Мэргэжлийн хяналтын зүгээс сурах бичиг сурагчдын гар дээр очсон байхыг шаарддаг юм. Энэ хүрээнд хичээлийн шинэ жилийн урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтаа хийн сурах бичиг одоог хүртэл сурагчдын гар дээр очоогүй байгаа асуудлыг олон ярьсан.

-Ер нь сурах бичгийн стандарт ямар байх ёстой вэ. Орж ирсэн сурах бичиг стандартад нийцэж байгаа эсэхийг шинжлэх үү?

-Бид өөрийн гэсэн дүрэм журам, удирдамжийн дагуу төлөвлөгдсөн хяналт шалгалт хийхээс гадна сэдэвчилсэн байдлаар урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийдэг. Өнгөрсөн онд Эрүүл ахуйн хяналтын хэлтсээс сурах бичгийн эрүүл аюулгүй байдалд шинжилгээт хяналт шалгалт хийсэн. Үүнд сурах бичиг хэвлэлтийн цаас, хүний нүдэнд харагдах байдал тухайлбал, хэт тод өнгөтэй байвал хүүхдийн нүд, цаашлаад эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэж үздэг. Мөн будагч бодисын шинж чанар, цавууны ууршимтгай байдал зэргийг шалгаж, үр дүнг яаманд мэдээлсэн.

Харин үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан БНХАУ-д хэвлэсэн сурах бичгийг эрүүл ахуйн шинжилгээнд хамруулах эсэх нь яамнаас хамаарна. Хамгийн гол нь мэргэжлийн хяналт болон гаалийн байгууллагаас сурах бичгийг хил дээр саатуулснаас үүдэн сурагчид сурах бичиггүй байна хэмээн иргэдэд ташаа ойлголт өгөх вий гэхээс болгоомжилж байна. Уг нь манай улс боловсролынхоо хүрээнд ирэх онд сурагчдын мэдлэгийн чанарыг үнэлүүлэх ажиллаганд орно. Тиймээс сурах бичиг гадаадад хэвлэсэн зэрэг асуудал яриад суух цаг байхгүй.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.179.25.205)
    Тендэр авчихаад Хятадад хэвлүүлсэн нь буруу. Шадтгаан байсан л байх. Манай хэвлэх үйлдвэрүүд нэг үеэ бодвол тоног төхөөрөмж сайтай болсон шүү. Нөгөө Сайханбилэгийн хэлдгээр цаг хугацааны хайчинд орсон шиг байна. Торгодог бол торгоод тэр сурах бичгүүдийг нь тараах хэрэгтэй.
    2019 оны 11 сарын 08 | Хариулах
  • бодлын хулгайч (66.181.167.53)
    ОЧИР ПРЕСС ЧИНЬ АРАЙ НӨГӨӨ МОЛИГО ОЧИРЫН КОМПАНИ БИШ БИЗ. УХНА БАЙГАА ЮМ ГАРАХ Ч ЮМ БИЛҮҮ
    2019 оны 11 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    15 цаг 18 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    17 цаг 16 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    17 цаг 54 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    19 цаг 13 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    21 цаг 3 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК