Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн дуулалтай хамт тэмүүлсэн 26 жил

2019-11-09
0
ЖИРГЭХ

Баримт 1.

Гүндэгмаагийн аав Дагвын Отряд нь 1971 онд шүхрийн спортын ууган мастер болсон юм.

Баримт 2.

Түүний ээжийг Ч.Хишигсүрэн гэдэг. Мөн шүхрийн спортын мастер.

Баримт 3.

Отрядын Гүндэгмаа 1978 оны тавдугаар сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн.

Баримт 4.

Тэрбээр Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг багш дасгалжуулагчийн мэргэжлээр төгсчээ.

Баримт 5.

О.Гүндэгмаа 1993 оноос буудлагын спортоор хичээллэж эхэлсэн. Хийн гар бууны 10 м, спорт гар бууны 25 метрийн төрлүүдэд өрсөлддөг.

Баримт 6.

Тэрээр 1995 онд 17 насандаа Индонезийн Жакартад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байв.

Баримт 7.

Түүний анхны олимп бол “Атланта 96” юм.

Баримт 8.

Монголын тамирчид 1980 оны Москвагийн олимпоос хойш аваагүй мөнгөн медалиа 28 жилийн дараа авсан нь  “Бээжин 2008” зуны олимпийн наадмаас алтын дайтай мөнгөн медаль хүртсэн явдал байлаа.

Баримт 9.

Батлан хамгаалахын их сургуулийн байр, “Алдар” спорт хороо “Аварга” гэх мэт зэвсэгт хүчиндээ харьяалагддаг клуб дээр бэлтгэлээ хийдэг аж. Тэрбээр “Алдар” спорт хорооны тамирчин гэж харьяалагддаг.

Баримт 10.

2008 оны наймдугаар сарын 25-нд Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар, 2016 оны гуравдугаар сарын 18-нд дэд хурандаа болжээ.

Баримт 11.

2011 оны тавдугаар сарын дундуур АНУ-ын Форт Беннинг хотноо болсон олимпийн наадмын эрх олгох буудлагын “Дэлхийн цом”-ын 70 орны 600 гаруй мэргэн бууч онч мэргэнээ сорьсноос мөнгөн медаль хүртсэнээр олимпийн наадмын эрхээ авсан.

Баримт 12.

Олимпийн дээд амжилт 590 байдаг бол О.Гүндэгмаа энэ рекордод хэд хэдэн удаа хүрч, давуулж байжээ. Бээжингийн олимпийн урьдчилсан дасгалд 590 оносон бол  бэлтгэлийн үед буудсан амжилт 595 байдаг. 2002 онд Азийн тоглолтод явахын өмнө 590-ээс дээш оноог долоо, найман удаа буудсан байна.

Баримт 13.

О.Гүндэгмаа зуны олимпийн наадамд долоо дахь удаагаа оролцох эрхээ авсан нь Монголын спортын түүхэнд урд хожид тохиож байгаагүй юм.

Баримт 14.

Тэрбээр Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатартай ханилан сууж, спортын хүчирхэг гэр бүлийг бий болгосон юм. Түүний том охиныг Соёл-Эрдэнэ гэдэг. Өдгөө дөрвөн хүүхэдтэй болсон.

Баримт 15.

Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатарыг зодог тайлах шийдвэрийг тэрбээр “Нэг их цочирдоогүй л дээ. Урьд нь бид “Спортоо орхихоороо хоёулаа юу хийх вэ” гэж ярилцдаг байсан. Энэ чинь хэзээ нэгэн цагт бидэнд тохиолдох л зүйл. Гэхдээ ид амжилттай явж байгаад, зодог тайлаад гэнэт гэртээ суух амаргүй нь мэдээж. Би л гэхэд хүүхдээ төрүүлэх гээд гэртээ хэсэгхэн байхдаа хэцүүдсэн. “Хүүхэд төрүүлэхэд ингэж байгаа юм чинь буудахаа болиод гэртээ уягдвал бүр хэцүүдэх юм байна л даа” О.Гүндэгмаа: Яг үнэндээ би өөрөөрөө бахархдаг гээд эртнээс өөрсдийгөө дасгахыг хичээдэг байсан. Гэвч яг зодог тайлахаар шийдсэн тухай нь би олон нийтийн хэрэгслээс мэдээд “Хүүе ээ, чи чинь ингээд зодог тайлчихаж байгаа юм уу” гэж утасдсан. Тэр үед манайхан бас л цугларалтад гараад, бид хол байж таарсан юм” хэмээн хэвлэлд ярилцлага өгч байв.

Баримт 16.

О.Гүндэгмаа “Алдарт эх”-ийн одонг 2015 онд хүртэж байжээ.

Баримт 17.

Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа жилд нэг төрөлдөө дунджаар 25-28 мянга, нөгөө төрөлдөө 15 мянга орчим сумаар бэлтгэл хийдэг.

Баримт 18.

Дэлхийн хэмжээний тэмцээний үед 590-ээс дээш оноог хамгийн олон удаа буудсан нь О.Гүндэгмаа.

Баримт 19.

1992 оны Барселоны олимпоос Д.Мөнхбаярыг хүрэл медаль хүртэхийг телевизээс анх хараад буудлага спорт руу орох эрмэлзэл төрж байжээ.

Баримт 20. 

2018 онд Швейцарь улсад болсон ДАШТ-д хүзүүндээ лент нааж орсноос болж алтан медалиа хураалгаж байв.

Баримт 21.

Оросын зураач П.И.Бишаев, Г.С.Новиков болон Польш улсын иргэн М.Гнатюк нарын гаргасан “Very Important Person” хэмээх номонд  түүний зураг оржээ. Тэд Монголын алдартай хүмүүсийн хөргийг зурсан байна. 

Баримт 22.

“Төрснийхөө дараа 2010 оноос бэлтгэлд орж эхлэхдээ урьд нь ямар хугацаагаар хийдэг байсан яг тэр горим руу гаа яваад орчихсон. Нялх биетэй, хөхүүл хүн. Шөнө нойр хагас... Гэтэл би урьд нь яаж бэлтгэл хийдэг байсан яг тэрүүгээрээ байх ёстой гэж бодоод л өөртөө амралт өгөхгүй явсан. Тэгтэл... Нуулгүй хэлэхэд ядарсан, өөрийн мэдэлгүй л... Дараахан нь тэмцээнүүдэд өөрийнхөө санаанд хүртэл онож чадахгүй байсан. Ингээд л нөгөө харина гэдэг нь болж байгаа юм биш байгаа даа гэж хүртэл бодох үе байсан. Нэг хэсэг ийм байдалд орж байж л ядарч байгаагаа мэдсэн дээ. Дараа нь бодоход би зүгээр л ядарч байсан юм билээ” хэмээн тэрбээр ярьж байсан удаатай.

Баримт 23.

“Сайн тамирчин болгон бас сайн дасгалжуулагч болдоггүй. Гэхдээ одоохондоо би нэгдүгээрт тамирчин байна. Хоёрдугаарт, би энэ олимпийн дараа, 2016 оны олимпод оролцоно гэж бодож байгаа шүү! Тэрний дараагийн олимпийг ч харж байгаа. Дасгалжуулагчийн ажил тэр хэрээр хойшилж байгаа гэсэн үг л дээ” хэмээсэн О.Гүндэгмаа Токиогийн олимпод оролцох эрхээ авсан нь түүнийг ямар чансаатай тамирчин гэдгийг илтгэж байгаа юм.

Баримт 24.

“Жирэмсэн байхад бэлтгэл хязгаарлагдаад тэмцээн, уралдаан алгасаад ирэхээр аяндаа л байж сууж ядаад цухал төрөх үе байсан шүү. Өөрөө оролцоогүй ч тэмцээний дүнг харна. Тамирчдынх нь амжилтыг харж байгаад “Хэрэв би оролцсон бол медаль авах байж” гэж хүртэл бодно. Тийм маягтай л байсан даа, дасталаа. Жирэмсэн гэдгээ харгалзахгүй тэмцээн, уралдаанд явчихмаар санагдаад л. Мэдээж хэрэг хүүхэд томрохын хэрээр гэртээ байж сураад, өөртэйгээ эвлэрч эхэлсэн. Завсарлага аваад эргэж ирсний дараа тэмцээн, уралдаанд оролцоод галын шугаман дээр зогсч байх ямар сайхан байсан гээч. Тэмцээний сургаар л “Би тэмцээнд явлаа шдээ” гэж нөхөртөө гайхуулаад л...” хэмээсэн тэрбээр Монголын бахархал болсон тамирчдын нэг билээ.

image

Отрядын Гүндэгмаа. Тэрбээр “Токио-2020” зуны олимпийн наадамд цэц сорих эрхээ Катарын нийслэл Доха хотод болсон тивийн аваргаас өвөртөллөө. 1993 оноос буудлагын спортоор хичээллэж эхэлсэн О.Гүндэгмаа 17 настайдаа Азийн мөнгөн медаль хүртсэн байдаг. Харин энэ удаад олимпийн эрхээ өвөртөлснөөр долоо дахь удаагаа оролцохоор болж байна. Түүний талаарх 24 баримтыг хүргэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
"The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • зочин (183.81.171.2)
    мөнгө харж өөр орны далбаан доор зогсоогүй мундаг эмэгтэй
    2019 оны 12 сарын 25 | Хариулах
  • Togo (202.9.46.177)
    Mundag busgui, demjdeg shuu, amjilt, bas saihan mongol emegtei.
    2019 оны 12 сарын 12 | Хариулах
  • зочин (66.181.185.143)
    Чингис хааны одонг энэ хүн авах ёстой санагдаад байсан,хэн мэдлээ
    2019 оны 12 сарын 05 | Хариулах
  • Zochin (66.181.160.79)
    Mundag shu , mongoliin baharhal bolson Gundegmaadaa amjilt gargahiig husie!!!
    2019 оны 12 сарын 03 | Хариулах
  • иргэн (202.179.25.19)
    даруухан сайхан эмэгтэй. монголын нэрийг олон жил сайн сайхнаар авч явж байна даа. Монголийн нэр хүндийг дэлхийд гаргасан хүнд өгдийн бол тэр Чингэсийн одонгий чинь энэ охинд өгмөөр юм шиг санагддиймдаа
    2019 оны 11 сарын 29 | Хариулах
  • Д. ЦЭВЭЛМАА (192.82.65.72)
    естой мундаг ,,, даруухан сайхан эмэгтэй шүү хүндэлж бахархаж хайрлаж явдаг
    2019 оны 11 сарын 18 | Хариулах
  • saran (59.153.112.192)
    ene huuhen aguu gehees yahav .ataarhuu gedeg ni .ene emegteigeer dellhii bahargadag.
    2019 оны 11 сарын 18 | Хариулах
  • DR. ADITY (197.211.58.249)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. เว็บไซต์:
    2019 оны 11 сарын 17 | Хариулах
  • DR. UROLOGIST (197.211.58.249)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. เว็บไซต์:
    2019 оны 11 сарын 17 | Хариулах
  • zochin (142.93.214.135)
    ene hun.g harin yagaad UIH.d suudaggui ym bol gj gaihaad bdag ym. huwi huniihee huwid ch ter uls turd ch tulhtai jinhene mujik hun ym bgay.
    2019 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.9.44.111)
    aguu tamirchin saikhan ch busgui
    2019 оны 11 сарын 11 | Хариулах
  • Зочин (192.82.72.142)
    Нүүр амаа янзлуулсанд нь атаархаа юу. Амжилт. Эх орноо орхиж гадны төрийн дууллыг эгшиглүүлээгүй л хүн дээ.
    2019 оны 11 сарын 10 | Хариулах
  • Sh. Bolormaa (202.126.89.145)
    Saihan turuh albaggui. Hiisen hudulmur chin goo uzemjtei bna.
    2019 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (71.9.2.98)
    daihin bysgyi yumaa.amjilt hysen erooe.
    2019 оны 11 сарын 10 | Хариулах
  • АТААРХАЛ (202.9.43.94)
    БУУДЛАГЫН ТАМИРЧИН БАЙГАА АЗААР ОНООД АЗААР АВДАГ МЕДАЛЬ ГЭЖ БАЙХУУ. ДЭМИЙ ЮМ БИЧИХ ДОНТОЙ ХҮН ГЭХЭД ХЭЦҮҮ СҮРЭГ БАЙНАА
    2019 оны 11 сарын 09 | Хариулах
  • БАХАРХДАГ ШҮҮ (202.9.43.94)
    ЁСТОЙ ХАЙР ХҮНДЛЭЛ ХҮЛЭЭСЭН САЙН ТАМИРЧИН САЙХАН БҮСГҮЙ . ЭНЭ МУУЛДАГ ХҮМҮҮСИЙН ГАНЦ НЬ Ч ЯМАР НЭГ БАЙДЛААР МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДАЛБААГ ДЭЛХИЙД МАНДУУЛЖ АЛДРЫН ТАВЦАНД ГАРЧ ҮЗЭЭГҮЙ, БАС НАСАНДАА Ч ҮЗЭХГҮЙ АМЬТАС ХӨӨРХИЙ. САЙНДАА Л НААДМААР МАШИНДАА УЯЖ ДАВХИХ ХҮМҮҮС АТААРХУУ БАЙДЛЫГ НЬ ӨРӨВДЛӨӨ.
    2019 оны 11 сарын 09 | Хариулах
  • зочин (202.179.31.91)
    монголын нэрийг дэлхиыд таниулсан мундаг хүүхэн шүү хүнийг дандаа муу хэлж бхыг өөрсдөө чадахгүй байж
    2019 оны 11 сарын 09 | Хариулах
  • Зочин (192.82.68.114)
    Нүүрээ овоо янзлуулаадч дээшлэхгүы юма
    2019 оны 11 сарын 09 | Хариулах
    • 2020 токиогийн олимп амжилт
      өөрийгөө юу гэж бодоод байгаан тийм сайхан царай зүстэй юм бол дээшилсэн чинь хаана байна. ээж аавынхаа цусыг сорсон та нар шиг хүмүүс чимээгүйхэншиг утсаа ухаад гэрийн буг царайлаад сууж бай. тэнэг гэдгээ бусдад битгий гайхуул
      2019 оны 11 сарын 09
    • Bitii ataarxav
      Buudlaga sportod az gej ym baidaggvi ym Tsarailag bailaa geed yaxin tsarai muutai bailaa geed yaxiin
      2019 оны 11 сарын 09
    • азаар олимпын мөнгө аваа биз дээ шал балай завхарсан хүүхэн
      2019 оны 11 сарын 09
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
    4 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
    7 цаг 18 мин
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
    7 цаг 40 мин
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
    7 цаг 56 мин
  • ТАНИЛЦ: Ирэх арваннэгдүгээр сард зохион байгуулагдах АРВАН барилдаан
    8 цаг 51 мин
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
    9 цаг 3 мин
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
    9 цаг 9 мин
  • МОНГОЛ, БЕЛАРУСИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
    10 цаг 42 мин
  • ШХАБ-ын дугуй ширээний бага хуралд Монгол Улс бэлчээрийн усан хангамжийг сайжруулах үндэсний санаачилгыг танилцууллаа
    10 цаг 43 мин
  • NO BRAND гурав дахь салбараа Цайзад нээнэ
    11 цаг 14 мин
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
    11 цаг 28 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна
    11 цаг 50 мин
  • Элчин сайд Игавахара Масарү: Нөмрөгийн Дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд Япон улс хамтран ажиллана
    11 цаг 53 мин
  • Хоёр дараалан хожигдсон "The MongolZ" баг тэмцээнд үлдэх эсэхээ өнөөдөр "Legacy"-гийн эсрэг шийднэ
    12 цаг 14 мин
  • Харри Кейн 25 жилийн дараа “Ballon d’Or" хүртсэн анхны англи хүн болж, Алексиа Путеллас гурав дахиа гардлаа
    12 цаг 25 мин
  • Гурав цагаадсан АН-ын гишүүн Н.Алтанхуягийг анхан шатны шүүхээр гурав дахь удаагаа шүүнэ
    12 цаг 34 мин
  • "ИХ ГОВИЙН МАНААЧ" олон улсаас тав дахь шагналаа авч, БНСУ, Энэтхэг, БНХАУ-ын үзэгчдэд хүрэхээр шалгарлаа
    12 цаг 39 мин
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
    12 цаг 51 мин
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн бодлого ба сэтгүүл зүй” сэдэвт өглөөний уулзалт болно
    12 цаг 58 мин
  • Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна
    Өчигдөр 20 цаг 22 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК