ОХУ-ын чөлөөт бөхийн дасгалжуулагч Гусейн Асалиевийн нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн олон улсын тэмцээн энэ сарын 9-10-нд Владивосток хотод боллоо.
Тус тэмцээнд манай улсаас спортын мастер Ч.Пүрэвбаяр дасгалжуулагчтай “Арслан” клубийн найман тамирчин оролцсоноос охидын 36 кг-ын жинд Б.Буянзаяа алт, 40 кг-д Б.Ариунзул мѳнгѳн медаль хүртлээ. Түүнчлэн хѳвгүүдийн 28 кг-д Т.Эрдэнэбаяр, 41 кг-д А.Даваадорж нар шагналт тавдугаар байрт шалгарсан байна.
Дөрөв дэх удаагийн тэмцээнд Монгол, Казахстан, БНХАУ, Армен, Азербайжан, ОХУ-ын бүгд найрамдах улс, муж, хотуудын 400 гаруй өсвөр үеийн тамирчид өрсөлдөв.