Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Боломжтой үедээ аялах биш, аялах боломжийг өөртөө гарга

2019-11-12
0
ЖИРГЭХ

Өндөр настнуудаас амьдралдаа хамгийн ихээр баярлаж, мөн харамсдаг зүйлийнх нь тухай асуухад  “Бага аялж, бага хайрласандаа л харамсаж байна. Бид боломжтой үедээ аялах биш, аялахын тулд өөрсдөдөө боломж гаргаж байх хэрэгтэй” гэж хариулсан байдаг. Аялснаар зөвхөн дэлхийн ертөнцийг төдийгүй өөрийгөө олж, дотоод “би”- ээ танин мэдэхэд тусалдаг шидтэй гэхэд хилсдэхгүй биз ээ.

Тэгвэл аялаад үзэх үү? Хаашаа аялах вэ? “”Хамгийн сонирхолтой аялал” гээд хайгаад үзэхэд “Дубайн аялал” гэж гарч ирэв. Хүмүүсийн ихээр аялдаг газар бололтой. Сонирхолдоо хөтлөгдөн аяллын судалгаагаа хийж яваад би ч мөн Дубай руу явах нууцхан шийдвэрээ дотроо аль хэдийнэ гаргаснаа анзаарсан юм. Ингээд надтай адилхан аялах хүсэлтэй ч хаашаа гэдгээ мэдэхгүй байгаа олон залуустаа зориулаад аялах шийдвэр гаргахад минь нөлөөлсөн мэдээллүүдээ хуваалцъя.

Дэлхийн хамгийн өндөр барилгын цонхоор нар шингэхийг харангаа кофе ууна 

 Дэлхийн хамгийн өндөр барилгын цонхоор гайхалтай бүтээн байгуулалтуудыг тольдонгоо, нар шингэх үзэсгэлэнтэй дүр зургийг сэтгэлдээ мөнхөлж, дуртай кофегоо амтлан уух тэр мөчийг сэтгэлдээ зураглан сууна. Уг нэр алдраа өнөөг хүртэл хадгалсаар байгаа тус хотын хамгийн алдартай цамхаг “Бурж Халифа” 828 метр өндөр, 162 давхар. Барилгын 124 дэх давхарт бүхэлд нь жуулчдад зориулан электрон телескоп байрлуулж өгсөн ба эндээс Дубайн хуучин хэсэг, усан болон нисэх онгоцны буудал зэргийг хамгийн ойроос харж болохоос гадна 90 км зай дахь хот тэр чигтээ харагддагаараа гайхалтай аж.

Усан дээрх хуурай газрыг бүтээсэн дэлхийн 8 дахь гайхамшиг

 

Дэлхийн 7 гайхамшиг байдаг ч 8 дахь гайхамшгийг нэмж бүртгэхээс өөр аргагүйд хүргэсэн нь хүний гараар бүтээн бий болгосон Палм хиймэл арал юм. Арлыг бүхэлд нь өндөрлөг газраас харвал Дал модыг санагдуулам дүрслэн бүтээснийг олж харах бүр ч сонирхолтой. Энэхүү бүтээн байгуулалтыг хийхэд шаардагдсан чулууны хэмжээ нь дэлхийн бөмбөрцгийг 3 удаа тойрох хэмжээтэй дүйцэх ажээ. Арлаас эх газар руу холбосон дүүжин төмөр зам бүхий галт тэрэг аялах бөгөөд энэ нь мөн л дэлхийд анхдагч юм.

Хөгжмийн хэмнэлд бүжих усан оргилуур

 

Зөвхөн Дубайд л харж болох гайхамшгуудын нэг болох дэлхийн хамгийн том усан оргилуурыг харан нүд, сэтгэлээ баясгах нь амьдралдаа заавал очиж үзэх ёстой газруудын нэгээр бичигдсэн байдгийг та мэдэх үү? Хөлбөмбөгийн хоёр ч талбайг нийлүүлснээс урт, 50 давхар байшинтай тэнцэх өндөрт хөгжмийн хэмнэлээр бүжин оргилох энэ урлагийн бүтээлийг хараад гайхан бишрэхгүй өнгөрөх хүн үгүй билээ. Усан оргилуурын өндөр усан түрлэгүүдэд 6 мянган гэрэл өнгө нэмсэн нь сансрын хиймэл дагуулаас ч тодрон харагдана. Завиар зугаалангаа сонгодог хөгжмийн эгшгийг мэдэрч, тэрхүү уянгалаг чимээг даган бүжих усан оргилуурын гоо үзэсгэлэнг яг дэргэдээс нь тольдон суух нь аяллын төлөвлөгөөний минь нэг хэсэг.

Дэлгүүр хэсэхэд нэг өдөр хангалтгүй

 

Дэлхийн хамгийн том худалдааны төвөөр дэлгүүр хэсэх нь аяллын шийдвэрт маань нөлөөлсөн бас нэг хүчин зүйл. Тансаг зэрэглэлийн, дундаж, бүр хамгийн хямд зэрэг бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэхээр энд нэг дор 1200 дэлгүүр ажилладаг. Тиймээс дэлгүүр хэсэхэд нэг өдөр хангалтгүй бололтой. Гэхдээ худалдааны төвд дэлгүүрээс гадна газар доорх аквариум, мөсөн гулгуурын талбай, дэлхийн хамгийн том усан парк гээд нэг дор туршиж, мэдэрч үзэх боломжтой олон сонирхолтой үйлчилгээг багтаасан нь сонирхлыг минь улам татсан юм. Ингээд бодохоор долоохон хоногт л 750 мянган жуулчин үйлчлүүлдэгт нь гайхах зүйлгүй.  

Дубай руу үнэгүй аялах боломж олсон нь  

Аялах хүсэлдээ умбан сүүлдээ “Дубайн аялал” гэж бичин хайдаг боллоо. Гэтэл хайлттай минь холбоотой, бүр үнэгүй аялах тухай сонирхолтой мэдээлэл гарч ирэх нь тэр. Голомт банкнаас харилцагчдадаа зориулан сугалаат аян явуулж, Дубай руу аялуулж байгааг мэдлээ. Болзол нь тун хялбархан аж. Ердөө Голомт банкны картаараа Голомт банкны пос машин дээр 20 мянган төгрөгний гүйлгээ хийх бүрт сугалааны эрхтэй болох юм байна. Энэ оныг дуустал сар бүр 3 азтан тодруулж байгаа гэнэ. Яагаад үзээд алдаж болохгүй гэж. Үнэхээр их хүсэхэд тэр хүсэл биелэгдэхийн тулд боломжууд нээгддэг гэдэг. Магадгүй миний тэрхүү боломж энэ байхыг тааж мэдэшгүй билээ. Аялах тухай бодон суугаа та ч гэсэн энэ аянд нэгдээд, сугалааны эрхээ аваарай.

 

Сугалааны эрхээ ЭНД дарж шалгаж болох юм байна шүү, өөрсдөдөө амжилт хүсцгээе!

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
"Зэсийн баяжмалын арилжааны идэвхжил нэмэгдэж, молибдений баяжмалын үнэ огцом өслөө
Эмэгтэй бизнес эрхлэгчдэд зээлийн батлан даалтын дэмжлэгийг танилцууллаа
Зээлийн батлан даалтын сан ACSIC-ийн 34 дэх удаагийн уулзалтад оролцлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
    13 цаг 33 мин
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
    14 цаг 25 мин
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
    14 цаг 27 мин
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
    14 цаг 42 мин
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
    14 цаг 47 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
    15 цаг 4 мин
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
    16 цаг 44 мин
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
    18 цаг 33 мин
  • Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
    19 цаг 20 мин
  • Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
    19 цаг 20 мин
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
    19 цаг 44 мин
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
    20 цаг 1 мин
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
    20 цаг 28 мин
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
    20 цаг 30 мин
  • Жил бүр 700 мянга гаруй хүүхэд уушгины хатгалгааны улмаас эндэж байна
    21 цаг 6 мин
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
    21 цаг 11 мин
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    21 цаг 14 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
    21 цаг 23 мин
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
    21 цаг 34 мин
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
    21 цаг 40 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Л.Мөнхбаясгалан: Манай Ерөнхийлөгч хэдэн зуун килограмм туухай өргөдөг мундаг гээд мангартаад байж болохгүй!!!
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
24 баримт
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК