Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

''Газар шим''-ийн шинэ үйлдвэрийн цогцолбор нээлтээ хийлээ

2019-11-12
0
ЖИРГЭХ

Одоогоос 20 жилийн өмнө буюу тэртээх 1999 онд  “ГБТ Трейдинг” ХХК  “Артишок” эрүүл мэндийн ундаа, “Өег”, “Алаг”, “Байцаа”-тай салат,  “Лечо”, “Мөөгтэй лечо”,  “Өргөст хэмх”, зэрэг хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн олон төрлийн бүтээгдэхүүнээрээ олны танил болсон  Монголд анхны даршилсан ногооны “Газар шим” үйлдвэрийг байгуулж эдүгээ үндэсний үйлдвэрлэгч томоохон компануудын нэг болж чадсан билээ.
“Газар шим” хүнсний үйлдвэрлэл эхэлсэн эхний жил 2 нэр төрлийн 20 мянган шил бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол өдгөө 200 гаруй ажилтантайгаар 50 гаран нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж салбартаа тэргүүлж байна.





Эдүгээ 20 жилийн ойтойгоо золгосон “ГБТ Трейдинг” ХХК маань ойн баяртайгаа давхцан Герман, голланд улсад үйлдвэрлэсэн бүрэн автомат тоног төхөөрөмжөөр тоноглогдсон Хүнсний аюулгүй байдлын болон үйлдвэрлэлийн зохистой дадал буюу GMP олон улсын стандартын шаардлага хангасан үйлдвэрлэл явуулах бүх шаардлагыг бүрэн хангасан шинэ үйлдвэрийн байрыг бүтээн босгож албан ёсны нээлтээ өнгөрөгч бямба /2019.11.09/ гарагт хийлээ.

Монгол Улсын хүнсний салбарт анх удаа  үйлдвэрлэлийн зохистой дадал буюу GMP олон улсын стандартын  шаардлагыг хангасан үйлдвэрийг байгуулжээ. GMP / Good manufacturing practice/ нь ДЭМБ-аас гаргасан олон улсын стандарт шаардлага юм. GMP буюу Үйлдвэрлэлийн зохистой дадал гэдэг нь хүнсний үйлдвэрлэл явуулах эрүүл аюулгүй цэвэр орчин, технологийн урсгал, хүнс үйлдвэрлэхэд тавигдах зохих шаардлагуудыг бүрэн хангасан нөхцөлийг хэлнэ.







Мөн Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015, Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO/IEC 22000:2005   олон улсын стандартуудыг амжилттай хэрэгжүүлж үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад шаардагдах нөхцөл, хяналт, үйл ажиллагааг ханган ажиллаж байна. 

Герман улсад үйлдвэрлэгдсэн бүрэн автомат савлах шугамыг суурилуулан ашиглалтад оруулснаар хүнсний ногоо, жимс боловсруулан нөөшлөх иж бүрэн цогцолбор бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэллээ. Ингэснээр нэг цагт 4000 шил бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай шугам, 1000 тн хүнсний ногоо хадгалах хөргүүр, 300 тн гүн хөргөлтийн агуулах, 1000 тн хагас боловсруулсан түүхий эд хадгалах агуулах, бэлэн бүтээгдэхүүний агуулах нийтдээ 10000 м2 орчим талбай бүхий иж бүрэн цогцолборыг ашиглалтанд оруулсан амжилттайгаар “Газар шим” үйлдвэр 20 жилийн ойгоо угтаж байна.

Энэхүү шинэ үйлдвэрийн нээлтэнд ХХААХҮ-ийн сайд, УИХ-ийн гишүүн Ч.Улаан, УИХ-ийн гишүүн Б.Баттөмөр, Баянгол дүүргийн засаг дарга С.Одонтуяа, Мэргэжилийн хяналтын байгууллага, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банкны төлөөлөл, хамтран ажилладаг  түнш байгууллагын төлөөлөлүүд оролцож, баяр хүргэн хүндэтгэлийн тууз хайчлав. 





Ц.Ганбат: Шинэ үйлдвэр цагт 4000 шил бүтээгдэхүүн үйлдвэрлэж, савлах хүчин чадалтай

Үйлдвэрийн нээлтийн үеэр “ГБТ Трейдинг” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Ганбат хэлсэн үгэндээ “Бидний үйл ажиллагаагаа эхлэхдээ эрхэмлэж байсан зорилго эрүүл хүнс үйлдвэрлэх явдал байлаа. Тийм ч учраас өнөөдөр Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001, Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO22000 олон улсын стандарт болон хүнсний үйлдвэрлэлийн салбарт анх удаа Үйлдвэрлэлийн зохистой дадал буюу GMP стандартыг амжилттай хэрэгжүүлж байна. Улмаар бид энэ жилээс БНСУ, ОХУ-д бүтээгдэхүүнээ экспортолж эхэллээ. Эдгээр нь манай компанийн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлийн стандартад хүрсэний баталгаа болсон. Өнгөрөгч хугацаанд бүтээгдэхүүнээ таслахгүйн тулд гурван ээлжээр 24 цагаар ажиллаж ирсэн. Харин шинэ үйлдвэрийн цогцолбор байгуулж Герман, Голланд улсад үйлдвэрлэсэн иж бүрэн савлагааны шугамыг ашиглалтад оруулснаар хүчин чадал 3 дахин нэмэгдлээ. Энэхүү шугам нь цагт 4000 шил бүтээгдэхүүн үйлдвэрлэж, савлах хүчин чадалтай. Одоо зах зээлд нэмж олон шинэ бүтээгдэхүүн гаргах боломж бүрдэж буй бөгөөд экспортод гаргахад идэвхийлэн ажиллах нөхцөл бүрдлээ. 





С.Төгсөө: “Газар шим” 20 жилийн дараа өөрийн гэсэн үйлдвэрлэлийн байртай боллоо


“ГБТ Трейдинг” ХХК-ийн дэд захирал С.Төгсөө “Бид бүхний хувьд хамгийн сайхан баяртай мөч өнөөдөр тохиож байна. Компани байгуулагдаад 20 жил болсон. Эргээд харахад уртын урт замыг туулжээ. Туулсан зам минь үргэлж дардан байсангүй. Манайх үйлдвэрлэлээ эхэлснээс хойш үргэлж түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байлаа. Өнөөдөр өөрийн гэсэн үйлдвэрлэлийн байртай боллоо. Энэхүү үйлдвэр маань олон улсын стандартын шаардлагыг бүрэн  хангасан, хүчин чадал өндөртэй тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсоноороо улсдаа анхдагч. Тийм учраас өнөөдөр миний хувьд хамгийн баярт өдөр тохиож байна ” хэмээн 20 жилийн нөр их хөдөлмөр, амжилтын талаар сэтгэгдлээ хуваалцлаа. 





Ч.Улаан: Иргэдийг экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангахад “Газар шим”-ийнхэн тэргүүн эгнээнд алхаж байна

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Хүнсний ногоо жимс жимсгэнэ тариалагчдын улсын анхдугаар зөвлөгөөнийг тун саяхан зохион байгуулсан. Энэ зөвлөгөөнөөр ард иргэдээ эх орны хөрсөнд ургасан экологийн цэвэр витаминлаг хүнс тэжээлээр хүрэлцээтэй хангах ажлыг хэрхэн зохион байгуулах вэ гэдэг асуудлыг ярилцсан. Хүнсний ногоог тарьж ургуулахаас эхлээд түүнийг шинээр нь хадгалах, удаан хугацаанд хэрэглэх бололцоо олгох боловсруулах үйлдвэрүүдийг дэмжих, газар тариалан боловсруулах үйлдвэрийг хоршуулан хөгжүүлэх нь төр засгийн анхаарах асуудал гэдэг дээр санал нэгдсэн. Энэ чиглэлд манай “Газар шим”  компани амжилтад хүрч арвин туршлага хуримтлуулжээ. Одоо шинэ технологиор баригдсан дэлхийн жишигт нийцсэн үйлдвэр бүрэн хэмжээнд ашиглалтад орууллаа. Энэ бидний барьж буй бодлого үйл ажиллагаатай нягт уялдаж буй юм. Энэ мэт олон үйлдвэрийг бид бодлогоор дэмжиж ажиллах ёстой. Цаашид ард, иргэдээ экологийн цэвэр бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах үйлсэд амжилтаа бататгаж, арвин хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна. Та бүхэнд амжилт хүсье. Та бүхэн энэ их ажлын тэргүүн эгнээнд явж байгаад давхар баяр хүргэе” гэлээ. 

“ГБТ Трейдинг” ХХК бүтээгдэхүүнээ өөрсдийн боловсруулсан монгол технологи, жороор үйлдвэрлэж тогтворжуулагч бодис ашиглахгүй зөвхөн дулааны боловсруулалт хийх замаар даршилдаг гэдгээр онцлогтой. Энэ чиглэлээр үйлдвэрлэх бүтээгдэхүүний тоо хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлж энэ төрлийн бүтээгдэхүүний дотоодын зах зээл дээрх тэргүүлэх байр сууриа улам бататган ажиллахыг зорьж буй юм байна. 

Энэ зорилгын хүрээнд 2011 онд “Артишок” эрүүл мэндийн ундааг үйлдвэрлэн гаргасан. Энэхүү ундааны түүхий эдийг “Газар шим” үйлдвэрийн ажилчид өөрийн гараар тарьж ургуулахаас гадна эцсийн бүтээгдэхүүн болгон худалдаанд гаргадаг байна. Ундааны түүхий эдийг Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь өөрийн хүлэмжийн аж ахуйдаа тарьж ургуулдаг аж.

Энэ талаар “ГБТ Трейдинг” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Ганбат “Бид эрүүл чанартай хүнс үйлдвэрлэх зорилготой. Тиймээс бүтээгдэхүүндээ ямар нэгэн химийн болоод тогтворжуулах бодис ашиглахгүй байхыг хичээдэг. Иргэдийн эрүүл мэндийг дэмжих, зохицуулах үйлчилгээтэй “Артишок” ундааг үйлдвэрлэж эхэлсэн. Энэ ундааны түүхий эдийг бид өөрсдөө тарьж ургуулж, боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Артишок эрүүл мэндийн ундаа нь органик хүнсний шаардлага хангаж байгааг баталгаажуулахаар зохих баталгаажуулалтын байгууллагад хандан ажиллаж буй бөгөөд хяналтын эхний шатны шаардлагыг хангаж хэрэгжүүлснийг баталгаажуулсан гэрчилгээг нээлтийн үеэр гардууллаа. 

Бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх хүчин чадлаа нэмэгдүүлэн, түүхий эдийн хангалт, чанарыг сайжруулахад анхааран ажиллаж ногоочдыг дэмжин ажилласнаар тус хамт олон энэ онд дотоодоосоо 1000 орчим тн ил талбайд тариалсан өргөст хэмх худалдан авч боловсруулсан байна. 

Ийнхүү “Газар шим” үйлдвэрийнхэн баяр, жаргалтай хором мөч бүрт айл айлын ширээн дээр алаглан байдаг амтат салатыг дэлхийн стандартаар бүтээн таны гарт хүргэж байна. Хорин жилийн турш амьдралд “амт” нэмсээр ирсэн хамт олонд ойн баярын мэнд хүргэе. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.126.89.231)
    odoo importoor nogoo avchirch darshlahaa l bolih heregtei bnaa. yadaj mongold urguulj chadaj bgaa nogoogoo endeesee avch darshilmaar bn. hujaa, vitnam nogoo darshilchihaad organik, undesnii uildver gej ner zuuheer arai l bishee
    2019 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (182.160.38.201)
    Манай увсынхан сайн байна.
    2019 оны 11 сарын 12 | Хариулах
  • 7777 (103.20.152.50)
    Баяр хүргэе... Ийм хүмүүсийг сайн дэмжих хэрэгтэй байна даа манай төр засаг ...
    2019 оны 11 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    16 цаг 23 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    16 цаг 49 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    16 цаг 50 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    17 цаг 53 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    18 цаг 31 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    18 цаг 48 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    19 цаг 8 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    19 цаг 11 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    20 цаг 12 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    20 цаг 23 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    21 цаг 16 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    21 цаг 19 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    21 цаг 36 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    22 цаг 20 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    23 цаг 7 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    23 цаг 22 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    Өчигдөр 09 цаг 51 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    Өчигдөр 09 цаг 47 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК