Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баярлалаа, Болороо

2019-11-13
0
ЖИРГЭХ

Түүнд дарга нар шиг эрх мэдэл байхгүй. Бийлэгжүү загнах мөнгө үгүй. Төрийн албанд танил талгүй, том даргын албан тушаалын хүрээнд бусдад нөлөөлөх “бяр” хомс, бүр байхгүй. Хөгжлийн бэрхшээлтэй гэсэн нэр томъёо, тодотгол нь түүнийг “заагладаг” болохоос тэдний адил төрийн албан хаагч. Жирийн Монгол эмэгтэй, бяцхан үрийн ээж. Харамсалтай бас хачирхалтай гэмээр хэргийн уршгаар элэг бүтэн амьдрах хувь дутсан нь өнөөдрийг хүртэл түүнийг амьдралд сөхрөх биш сөрж зогсох хатуу гэмээр үнэнтэй нүүр тулахаас өөр сонголтгүй үлдээсэн юм.

Тэр шантааргүй, шантарахыг ч хүсээгүй. Эр нөхрөө алдсан эхнэр хүний сэтгэлийн хат, эцгээ нэхэж уйлагнах охиныхоо элгийг дэвтээх гэж энэ бүхэнтэй тэмцэж, Төв талбайд суулт зарласан нь саяхан.

Балчир охиноо гэрт нь үлдээгээд нөхрийнхөө учир битүүлэг хэргийн үнэн мөнийг тогтоолгохоор түшээдийн залардаг Төрийн ордны ур дахь Төв талбайд 12 хоног суув. Энэ хооронд юу болж өнгөрөв.

“Эх орон дуудаж байна” нэртэй Үндэсний фронт гэх хөдөлгөөнийхөн хоёр хоногийн турш саарал ордонг тойрон гороолов. Төрийн ордонд суугаа түшээдийн толгойг “тасдах”-аас наагуур юм болж байж тарсан хөдөлгөөнийхөнд бэлэвсэрч хоцорсон бүсгүйн тэмцэл огт хамаагүй байсан нь мэдээж. Түүн дээр хэн ч гарч ирж уулзсангүй. “Шударга тав” хэмээх тодотголтой болтлоо олон нийтэд алдаршсан өнөөх таван гишүүний нэгэн ч зорин ирсэнгүй. Төрийн түшээ, сайд, даргын биш эх хүнийхээ хувиар эмэгтэй гишүүдийг энэ асуудалд анхаарлаа хандуулна гэж найдтал тэгсэнгүй. Тийм зүйл ч болсонгүй, түүнтэй холбоотой ганц ч үг ганхийлгэсэнгүй.

12 хоногийн турш суулт хийхэд ээжээс нь өөр хань болох хүн түүнд байсангүй. “Миний охины сэтгэлийн шарх анигдана гэвэл, нүдний чинь цог нэмэгдэнэ гэвэл, өөрийгөө буруутгах зэмлэл чинь багасна гэвэл хамаа алга ээж нь охиныгоо дэмжье” хэмээгээд аньсгандаа нулимстай 12 хоногийн турш хамт суулт хийв. Үхтэл үр харам гэж энэ. Тэр өөрөө ч бяцхан үрийн ээж. Ханийнхаа учир битүүлгээр амиа алдсан шалтгааны учиг зангилааг үнэн зөвөөр шийдүүлэх гэж аавгүй хоцорсон нялх үрээ үлдээгээд, УИХ-ын гишүүд, сайд, дарга нар өдөр бүр, өглөө, оройдоо хажуугаар явж өнгөрдөг Сүхбаатарын талбайд суулт хийсэн юм.

Магадгүй зарим нь түүнийг хаа нэгтээгээс хар тентэй машин дотроосоо хараад өнгөрсөн л байх.

Эцэстээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав тэргүүтэй хүмүүс түүнтэй уулзаж, хүсэлтийг нь хүлээж авснаар тэрбээр суултаа зогсоож, өлсгөлөн зарлахаа болив. Ингэхдээ ажил үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амь насаа алдсан нөхрийнх нь хэргийг хуулийн хүрээнд нэн даруй шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон Цагдаагийн ерөнхий газрын С.Баатаржав даргад үүрэг болгов. Бүхэл бүтэн Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд нь өөрийн биеэр ирж, холбогдох албаныханд үүрэг өгсөн болохоор уг хэрэгт дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулж, үнэн мөнийг нь тогтооно гэсэн итгэл тээсээр гэртээ, охин дээрээ очсон болов уу.

Эндээс ганцхан юм харагдаж байна. Тэр хуулийн салбар, мэргэжлийн хяналтын байгууллага, шүүх эмнэлгийн ялзралын эсрэг ганцаараа зогссон ч эцсийн дүндээ эхний зорилгоо биелүүллээ. Төрийн өндөр албан тушаалтан, том дарга нарын чихийг онгойлгож, асуудлаа шийдвэрлүүлэхээр болсон нь өөрөө ялалт. Хүчтэйд нь үйлчилж, хүчгүйг нь үгүйсгэдэг өнөөгийн нийгмийн ужгирсан тогтолцооны эсрэг тэмцэх нь баргийн хүн байтугай улстөрч, сайдын барах ажил биш. Харин ганцаараа тэр чадлаа. Энэ нь хууль хяналтын байгууллагын өмнө очоод хүчин мөхөстдөг олон хүнд итгэл өглөө. Тиймээс Баярлалаа, Болороо. Ардаа ямар нэгэн дэмжиж туслах томоохон албан тушаалтан, эрх мэдэлтэн үгүй ч "Ээжээ, би аавыгаа бүтнээр нь санаад байна" хэмээх үрийн Тань сайн сайхны төлөө залбирах, үнэний төлөө тэмцэх олон мянган иргэн байгаа гэдгийг энд тодотгох хэрэгтэй. 

С.Гандөл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (192.82.69.102)
    тэр компанийн захирлыг нь шоронд хийх хэрэгтэй
    2019 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.131.227.178)
    энэ олон ТББ хүний эрхийн комиссыг буулгаад энэ мэт зүтгэлтэй хэдэн хүнээр хяянаалт тавиулж бай.
    2019 оны 11 сарын 14 | Хариулах
  • zayaa (202.126.88.48)
    Erinhii said hurelsuhd ajliin amjilt husie. Yls tordoo 2setgeleer zutgej yawaa agyy yls torch hun. Mongold iim yls torch hun heregtei ba. Hariytslagatai zorigtoi sain ajillaj ba gej irgen hunii hywid harj ba.
    2019 оны 11 сарын 13 | Хариулах
  • Ганболд (64.119.25.14)
    Болороог дэмжиж байна. Шудрага өөртөө итгэлтэй сайхан бүсгүй. Олны анхааралд хүргэсэн Мөнхбаясгаланд бас баярлалаа. Хүрэлсүх сайдад баярлалаа. Харин Нямдорж нарт итгэхгүй байгаа. Харж л байхаас
    2019 оны 11 сарын 13 | Хариулах
  • Бат (202.179.25.211)
    Нөгөө хүний эрхийн төлөө гэсэн ТББ, Хүний эрхийн үндэсний комиссынхан Бямбадоржоо чи хаана байсан бэ? Та нарын үй ажиллагааны үнэн төрх энэ шүүдээ?
    2019 оны 11 сарын 13 | Хариулах
  • Болроод маань шудрага зөв хариу шийдвэр гарч худалчуудыг шийтгээсэй (66.181.181.230)
    Иргэн
    2019 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (192.82.66.152)
    Болороо чамд аз жаргал гэрэл гэгээ байгаа шүү.Охиноо сайн хүн болгоод ирэхэд л бүх зүйл гэгээлэг азжаргалтай болноо.Чи мундаг эмэгтэй бүх хүмүүс чамайг байнга дэмжиж байдаг шүү хайртай шүү Болороодоо.
    2019 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.72.245.122)
    Сайжирсаныг доордсон гэж муудсаныг бахархал болгож буй буурай монгнолчууд элэг харуулвал бөгс өгдөг муу зантай
    2019 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (43.228.131.110)
    Нийгэм ингэтлээ дордох гэж.
    2019 оны 11 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    4 цаг 13 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    7 цаг 34 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    7 цаг 39 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    22 цаг 44 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    23 цаг 10 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    23 цаг 11 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Өчигдөр 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Өчигдөр 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК