Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гарц: Автомашиныг зөвхөн тэгш, сондгойгоор нь хөдөлгөөнд оролцуулъя

2019-11-13
0
ЖИРГЭХ

Их хотын түгжрэл. Өглөө ажил эхлэх үед болон орой ажлын цаг дуусахад түгжрэлийн оргил үе гэдгийг бүгд мэдэх ч энэ байдалдаа хэтэрхий дассан гэлтэй. Зарим нь “түгжрэл дунд шинэ найзтай боллоо” гэнэ. Зураг дарж цахим хяагтаа нийтлэн “гурван цаг түгжирлээ, юу эсийг бодохов” гэх нь ч бий. Ингээд цахим хуудас дахь иргэдийн сэтгэгдэл дуусахгүй ээ.

Бүгдээрээ замын түгжрэлийн талаар ярих мөртлөө дугаарын хязгаарлалт хийсэн ганц өдөр нь хулгайгаар ч болтугай явах гэж зүтгэнэ. Тэгсэн мөртлөө түгжрэл их байна. Төр засаг ажлаа хийхгүй байна гэж зүхнэ. Уг асуудал бидний өдөр дутмын ярианы гол сэдэв ч байдаг л үзэгдэл мэт болжээ.

Улсын хэмжээнд нийт 960 мянга орчим тээврийн хэрэгсэлт бүртгэлтэй. Үүний 540 орчим нь нийслэл Улаанбаатар хотод бүртгэлтэй гэсэн тоо байдаг. Судалгаагаар орон нутгийн улсын дугаартай автомашины жолооч нарын 15.4 хувь нь долоо хоног тутам Улаанбаатар хотод орж ирдэг, 16.5 хувь нь сар тутам хотод орж ирдэг, 12.8 хувь нь улирал тутам, 8.7 хувь нь жилдээ 1-2 удаа орж ирдэг бол 36.2 хувь нь Улаанбаатарт түр оршин суудаг жолооч иргэд байдаг аж.

Ийм л учраас замын ачааллыг бууруулах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, иргэдийг нийтийн тээврээр зорчуулдаг болгох, дугаарын хязгаарлалт хийх зэргээр арга хэмжээ авч байгаа ч дугаар нь явдаггүй өдөр ч замын хөдөлгөөнд ачаалал нэмж оролцох гэж зүтгэдэг тийм л улс шүү дээ бид. Ингээд бодохоор нэг талаас түгжрэл бидний сэтгэлгээнд л байх шиг.

Ялангуяа сүүлийн жилүүдэд тээврийн хэрэгслийн тоо хэт их нэмэгдсэнээс иргэд хоёр цаг түгжирч хүссэн цэгдээ очдог байсан нь гурван цаг болж нэмэгдсэн. Тухайлбал, өнгөрсөн онд 20.00 цагаас хойш замын ачаалал багасдаг байсан нь 22 цаг хүртэл болж нэмэгдлээ. Үүнээс тээврийн хэрэгслийн тоо нэмэгдсэнээс замын хөдөлгөөны ачаалал ихэсч байгааг харж болно.

Тиймээс Нийслэлийн Засаг даргын зөвлөл өнгөрсөн долоо хоногт автозамын түгжрэлийг бууруулах талаар хэлэлцэж, дугаарын хязгаарлалтыг хоёр өдөр болгох саналыг НИТХ-д хүргүүлэв. Уг саналд “Хөдөлмөрлөж, хөдөлмөрлөж нэг машинтай болтол дугаар хязгаарлалтыг хоёр өдөр болгоно гэнэ” гэж дургүйцэж буй иргэд олон байгаа нь ажиглагдсан. Гэвч бүгдээрээ л түгжрэл гэж ундуйцаж, сэтгэгдэл бичих хэрнээ энэ асуудлыг зохицуулж ажил хэрэг болгоё гэсэн санал санаачилгыг нь үгүйсгэнэ. Ингээд бодохоор өөрчлөлтөд л дургүй улс аж.  

Түүнчлэн түгжрэлийг шийдэх нэг гарц нь сургуулиудыг автобустай болгох гэж үзэж байна. Учир нь өдөр тутамд  50.000 орчим машин хүүхдээ сургуульд хүргэж өгөх гэж явдаг гэнэ. Эндээс үзвэл түгжрэлийг шийдэх гарц нь дугаар хязгаарлалтыг тэгш, сондгой болгож хөдөлгөөнд оролцуулах нөгөөтэйгүүр, сургуулиудыг автобустай болгох юм.

Дээрх хоёр саналын аль нь богино хугацаанд биелэгдэх боломжтой вэ. Сургуулиудыг автобустай болгоно гэвэл төсөвт тусгаж байж шийднэ. Тэгэхээр ядаж НИТХ-аас гаргасан саналыг дэмжих бүр тэгш, сондгойгоор нь хөдөлгөөнд оролцуулахаар болбол замын хөдөлгөөний ачаалал 50 орчим хувиар буурна. Тухайлбал, тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл долоо хоногт 3-4 удаа замын хөдөлгөөнд оролцоно гэсэн үг. Хамгийн гол нь бид бие биедээ хүндэтгэлтэй хандаж, хүлээцтэй байгаад л сурчихвал асуудалгүй дээ.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Жил бүр 700 мянга гаруй хүүхэд уушгины хатгалгааны улмаас эндэж байна
Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • Jagaa (66.181.161.54)
    Zorigtoi hii, hun bolgonii setgel nitsen ajil gj baihgui, bugd yavahgui baisan as heseg n ch gsen yavi
    2019 оны 11 сарын 18 | Хариулах
  • Зочин (64.119.18.209)
    Хөдөө орон нутгаас орж ирж байгаа машинуудыг хотын төв руу орж ирэхийг нь болиулах хэрэгтэй, аль ч улс оронд тэгж хязгаарлалт хийдэг. Хотын дүрмээ ч мэдэхгүй, хотоо ч мэдэхгүй байж бас халтуур хийж мөнгө олох гэж оролддог шүү!
    2019 оны 11 сарын 14 | Хариулах
  • бб (119.40.100.154)
    зөвхөн дугаарын хязгаарлалт түгжрэлийг бууруулахгүй бха, энэ төвлөрлийг зогсоох, газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийг сууриар нь шинэчилэх шаардлагатай бх шиг, их дээд сургуулиуд, дунд сургуулиудын хичээл амарсан хэд хоног өглөөний ачаалал эрс буурдагийг бүгд мэдэж байгаа шд, мөн барааны болон техникийн зах, томоохон худалдааны төвүүд, автомашин, сэлбэгийн худалдаа, хүнсний бус үйлдвэрүүдийг суурьшилын бүсээс гадна байлгах талаар ажилламаар бдаг, хотыг ерөнхий төлөвлөж ирсэний гор энэ шү дэ, тийм учраас хороо, гудамаар нь нарийвчилсан дахин төлөвлөлт хийх шаардлагатай байна.
    2019 оны 11 сарын 14 | Хариулах
  • f (66.181.161.108)
    Mash zuv ajil amraltiin udur geltgul shuud neg udur yavna neg udur yavahgui gedeg zarchim barimtal mash zuv shuu humuus eserguutseh hamaagui zorigtoi hii
    2019 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.179.4.242)
    Тэгш сондгойгоор нь явуулахыг дэмжинээ.
    2019 оны 11 сарын 13 | Хариулах
  • Иргэн (202.179.4.242)
    АЛБАНЫ МАШИН АМИНЫ МАШИНАА ЯЛГАЖ ХУУЧИН ШИГЭЭ УЛСЫН ДУГААР НЬ ХАР ЦАГААН ДЭВСГЭРТЭЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ.
    2019 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.184.204)
    ТЭГШ СОНДГОЙГООР ЯВАХААС ӨӨР ГАРЦ БАЙХГҮЙ
    2019 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (122.201.22.241)
    Болноо Зөвшөөрч байна гэхдээ Энэ дарга нарын машиныг бас яг энэ хязгаарлалтандаа оруулах хэрэгтэй шүү бүгд хуулийн өмнө тэгш шударга байх үндсэн хуулинд нийцнэ. Даргын хүүхэд сургуульдаа дугаарын хязгаарлалтгүй машинаар даарахгүй хүргүүлнэ, Ардын хүүхэд автобусаар явах хэр шударга ёсонд нийцэж байгааг хэлээрэй.
    2019 оны 11 сарын 13 | Хариулах
    • Хариу
      Нэг их шударга ёс ярьж эрх тэгш байх гэж улайрна. Тийм мундаг юм бол чи өөрөө дарга болчихооч. Тэгээд ингэж донгосохыг чинь харья
      2019 оны 11 сарын 13
  • Аварга малчин (64.119.18.70)
    Хуулиа чангатгаж хэрэгждэг болгох хэрэгтэй.Манай урд хөрш Бээжин хотод зөвшөөрөлгүй таксинд явж халтуур хийюэл тээврийн хэрэгслийг нь шууд улс хурааж авдаг.Манайд ингэх л хэрэгтэй.Хөдөөний мөлчид бэлчээр уснаас авахуулаад татвар төлөхгүй мөнгө нь багтахаа байгаад хотод байр приус машин авч халтуур хийж түгжрэлийг улам нэмэгдүүлж байна.Та гараад таксинд суухад замаа мэдэхгүй ахаа яаж явахав,би хөдөөнийх гэж 50 хувь нь хэлдэг.Малчид малаа хариулахгүй эзэнгүй хэдэн сар халтээр хийж найр наадам хийж хэдэн сар тэнэчихээд идэшний өмнөхөн гэртээ хариад малаа эргэж тойроход нь жзжнгүй малнаас нэлээдийг найз нөхөд нь аваад зарчихсан байдаг.Эзэнгүй малнаас хүн авахгүй яадгийн.Тэгээд баахан хайран залуучуудыг барьж өгч амьдралаар нь хохироодог болжээ.Эхлээд тэд эзэн нь юм бол малаа хариулдаг байг.Малаа эзэнгүй хаясан бол тэдний хохь шүү дээ.
    2019 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (192.82.65.120)
    Хөдөөнөөс маш олон зуун машин орж ирэн халтуур хийгээд түгжрэл үүсгээд байгааг олж харахгүй байна,үүн дээр асуудал .? байна.Оркуудыг халтууранд явуулхаа больж симпортой зөвшөөрөлтэй такси компаниудыг дэмжих хэрэгтэй хувийн машинаар халтуур хийдгиийг болиулах зогсоох хэрэгтэй байна шүү Эрх баригчидаа,Цагдаагийнхан минь
    2019 оны 11 сарын 13 | Хариулах
  • зөв санаа (64.119.16.250)
    тэгш сондогойгоор явах нь дээр дээ. ЭНЭ түгжрэл хэцүү байна
    2019 оны 11 сарын 13 | Хариулах
  • би (103.9.90.98)
    Эвтэй бол хөрштэйгөө тохирч тэгш сондгойг сонгж хүүхдүүдээ хэд хэдээр нь хүргэх ч боломж байгаа шүү. олон хүний ажил цаг хэмнэгдэнэ дээ. одоо цагт хөршөө ч танихыг хүсэхгүй болсондоо
    2019 оны 11 сарын 13 | Хариулах
  • тогтох (202.21.100.210)
    Шар зураас, эгнээ байр эзлэх, эсрэг урсгал, нэгдүгээр эгнээнд зогсох гэх мэтийн дүрмээ хэвшүүлээд сурвалч удаан ч гэсэн урсаад л байна даа.
    2019 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (182.160.32.202)
    Uur olon garts bgaa shuu
    2019 оны 11 сарын 13 | Хариулах
    • Хэлээч тэгээд
      2019 оны 11 сарын 13
  • Зочин (66.181.183.222)
    Замын хөдөлгөөний дүрмээ биелүүлбэл түгжрэл гайгүй болох байхдаа манай дүрэм чинь ямар билээ зүүн гарын дүрэмтэй биз дээ гэтэл импортоор ямар машинууд их орж ирдэг билээ гээд л бодлого бодох хэрэгтэй дээ
    2019 оны 11 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
    19 цаг 32 мин
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
    20 цаг 24 мин
  • ХҮН нам 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн штабын даргаа томиллоо
    20 цаг 25 мин
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
    20 цаг 40 мин
  • "Гэртээ ганцаараа" цувралын шинэ ангийг хийж, Маколэй Калкин дүр бүтээнэ
    20 цаг 48 мин
  • "НЭГДЭЛ" НЭГ САНААГҮЙ БОЛОВ УУ?
    Уржигдар 10 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангайгийн баг Улсын гарьд М.Лхагвагэрэлийн багийн эсрэг тулна
    Уржигдар 09 цаг 20 мин
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын баг Улсын арслан Ц.Бямба-Отгоны ахалж үлдсэн "Апу, Скайтел" багийн эсрэг
    Уржигдар 09 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ: Хатантынхны анхны барилдаан Дархан аваргын манлайлсан "Увс нуур" багийн эсрэг
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
    2026-11-20
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
    2026-11-20
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
    2026-11-20
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
    2026-11-20
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
    2026-11-20
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
    2026-11-20
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
    2026-11-20
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
    2026-11-20
  • Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
    2026-11-20
  • Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
    2026-11-20
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
    2026-11-20
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
24 баримт
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК