Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Мөнхжаргал: Бид харилцагчдынхаа гарт дэлхийн хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцох удирдлагыг нь атгуулж байна

2019-11-13
0
ЖИРГЭХ

Иргэд нэг үеэ бодвол хөрөнгийн зах зээлийг сонирхон судалдаг болж, дотоод гадаадын томоохон биржүүдийн арилжаанд оролцох болжээ. Тэгвэл Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон иргэдэд, дэлхийн хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцох удирдлагыг нь атгуулж байна.Тэд дэлхийд алдартай  Interactive Brokers үйлчилгээг Монгол Улсад анх удаа цогцоор нь нэвтрүүлсэн нь энэ боломжийг нээгээд байгаа аж. Бид тус компанийн гүйцэтгэх захирал О.Мөнхжаргалтай ярилцлаа.


-Сайн байна уу? Иргэд гадаад, дотоодын хөрөнгийн биржийн арилжаанд оролцох сонирхолтой ч юунаас эхлэхээ мэддэггүй. Мөн хувьцаанаас өөр санал болгох бүтээгдэхүүн хомс гэж шүүмжлэх нь ч бий.

-Иргэд нэг үеэ бодвол хувьцаа, бондын ялгаа, хөрөнгө оруулалт хэрхэн хийх, өгөөжөө яаж авах вэ гэх мэтээр хөрөнгийн зах зээлийн талаар харьцангуй сайн ойлголттой болжээ. Үүнийг дагаад Монголын хөрөнгийн биржийн арилжаа ч идэвхжиж, компаниуд олон нийтэд хувьцаагаа санал болгон нээлттэй компани болж байна. Гэхдээ хөрөнгө оруулагчдын хэлээд байгаа хөрөнгийн зах зээл дэх бүтээгдэхүүн дутмаг байна гэдэг бол үнэн.

Харин гадаадын биржүүдэд зөвхөн хувьцаа биш, төрөл бүрийн үүсмэл үнэт цаас, засгийн газрын болон компанийн бонд, валют, үнэт метал гээд маш олон төрлийн бүтээгдэхүүнийг олон аргаар арилжаалдаг. Тиймээс иргэдийн хувьд бидний сайн мэдэх Apple, Google, Amazon, Facebook, Coca-Cola гээд компаниудын хувьцаа эзэмшигч болох боломж бий. Мөн тун удахгүй IPO гаргах гэж байгаа дэлхийн хамгийн ашигтай нефьтийн компани болох Саудын Арабын Saudi Aramco компанийн хувьцаа эзэмшигч болох боломж манай иргэдэд нээгдэж байна гэх мэтээр олон давуу талтай.  

Түүнээс гадна дэлхийн хөрөнгийн биржүүдэд арилжаалагдаж байгаа монголын компаниуд буюу тодруулбал Оюу Толгой төслийн 66%-ийг эзэмшиж байгаа Туркойз Хилл Ресурс, мөн Петро Матад, Энержи Ресурс гэх мэт компаниудын хувьцааг авч болохоос гадна ирэх оноос Таван Толгой Майнинг компанийн арилжаанд оролцох боломжтой. Манай компанийн хувьд 2014 оноос хойш, харилцагчдыгаа эдгээр зах зээлд оролцох зуучлалын буюу брокерийн үйлчилгээ үзүүлж ирсэн байгаа.

-Гадаадын хөрөнгийн биржийн арилжаанд оролцох хүсэлтэй хүн хамгийн түрүүнд юунд анхаарах ёстой вэ?

Нэн түрүүнд гадаад, дотоодын гэлтгүйгээр хөрөнгийн зах зээлд  хөл тавих гэж байгаа бол энэ зах зээл нь банкны хадгаламжаас өгөөж авдаг хэлбэрээс нилээдгүй өөр гэдгийг ойлгох хэрэгтэй.

Тухайн хүн авч буй хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнээ бүрэн ойлгосон байх, эрсдэл болон өгөөжөө урьдчилан тооцоолсон байх, өөрөө тодорхой хэмжээнд судалгаа хийж, түүнийгээ мэргэжлийн хүн, байгууллагатай ярилцаж жиших гэх мэтээр бэлтгэлтэй байх ёстой. Нэгэнт хөрөнгө оруулах бүтээгдэхүүнүүд дээрээ шийдвэрээ гаргасан бол хөрөнгө оруулалт хийх процесс бол харьцангуй хялбар байдаг.

-Танайх Interactive brokers үйлчилгээг Монгол Улсад анх удаа цогцоор нь нэвтрүүлсэн. Энэ нь яг ямар учиртай үйлчилгээ вэ? Давуу тал нь юу вэ?

-Interactive Brokers /IB/ нь дэлхийн топ онлайн брокеруудын нэг. Манай компани энэ жил IB-тай албан ёсоор түншлэлийн гэрээ байгуулснаар IB-ийн бүх үйлчилгээ, программыг харилцагчдадаа санал болгож байгаа юм.

Давуу тал нь харилцагчийн гарт удирдлагыг нь өгч байна гэсэн үг. Харилцагч арилжааны захиалга оруулах, дансны хуулгаа авах, ханш харах гэх мэт брокерийн бүхий л үйлчилгээг өөрөө гар  утаснаасаа, компьютероосоо 24/7 хийх боломжтой болж байна гэсэн үг.

Тухайлбал АНУ, Канадын биржүүд Монголын цагаар орой 10:30-аас эхлээд үүрийн 05:30-д хаадаг. Харин манай брокерууд шөнийн 12:00 цаг хүртэл захиалга авдаг. Тэгвэл харилцагч системийг өөрөө ашигласнаар хэзээ ч, хаанаас ч хүссэн үедээ захиалгаа оруулах, өөрчлөх, цуцлах гээд бүх боломж нь бий болно гэсэн үг. Амралтын өдрүүдэд арилжаа явагдахгүй үед өөрийн захиалгаа системдээ урьдчилаад оруулчих давуу талтай. Гол нь өөрийн дансны хуулгаа төрөл бүрээр нь гаргаад дүн шинжилгээгээ хийж, юун дээр алдаж онож байгаагаа харичих боломжтой юм.

-Гадаад арилжаанд оролцоход тухайн хүнд ихээхэн хэмжээний валют байх ёстой юу? Арилжаанд оролцох босго мөнгөн дүн гэж байдаг уу?

-Манай компани энэхүү үйлчилгээг Монгол Улсад анх удаа цогцоор нь нэвтрүүлж байгаагаа тохиолдуулан доод шимтгэлээ бууруулж байгаа. Бага дүнгээр арилжаа хийж эхлэх сонирхолтой хүмүүс цөөнгүй байдаг. Доод шимтгэлээ бууруулснаар энэ нь боломжтой болох юм.

Гадаад арилжаанд оролцох босго мөнгөн дүн гэж байхгүй. Гэхдээ тодорхой дүн хүртэл хэдэн төгрөгөөр ч орсон тэд байна гэсэн доод шимтгэл гэж бий. Энэ нь бирж болгон дээр өөр байдаг учраас манай компанид хандаж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

-Ер нь хөрөнгийн биржийн арилжаанд оролцохын өгөөж болон эрсдэл нь юу байдаг вэ?

-Өгөөж, эрсдэл хоёр бол байнга цуг явдаг ойлголт. Өөрөөр хэлбэл та өндөр өгөөж авахыг хүсвэл, өндөр эрсдэл гаргах болно гэсэн үг. Эрсдэлгүй гэж үздэг бүтээгдэхүүнүүд бага өгөөжтэй байдаг л даа. Өгөөжийн хувьд олон улсын биржүүд дээр өдөртөө хэд дахин нугарч өсдөг бүтээгдэхүүнүүд ч байна. Энэ нь нөгөө талдаа зах зээлээс хамаараад өдөртөө хэд дахин унаж ч болзошгүй гэсэн үг. Анхлан хөрөнгийн зах зээл рүү орж байгаа хөрөнгө оруулагчдыг энэ төрлийн бүтээгдэхүүнээс зайлсхийхийг бид зөвлөдөг.

Эрсдэл даах чадвар гэсэн чухал ойлголт бий. Хүн бүрийн эрсдэл даах чадвар харилцан адилгүй байдаг. Үүнээс хамаараад тухайн хүний хөрөнгө оруулалтын багц өөр байдаг.  

Мэдээж хүн бүр хадгаламжтай байх хэрэгтэй. Үүний дараа хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнээ сонгох нь зөв л дөө. Хэрэв та эрсдэлээс зайлсхийдэг бол засгийн газрын бонд, компанийн бонд, ногдол ашиг тогтмол тараадаг, үйл ажиллагаа нь тогворжсон томоохон компанийн хувьцаа авах нь зөв юм.  

Жишээ нь Америкийн хөрөнгийн зах зээл 30 их наяд доллараар  хэмжигддэг. Урт хугацааны өгөөж нь доллараар 10 хувь байдаг. Тэгэхээр хамгийн боломжийн бүтээгдэхүүн бол нийт зах зээлийн үнийн илэрхийллийн /ETF/ биржээр арилждаг  хамтын нээлттэй санд хөрөнгө оруулах юм. Ойлгомжтойгоор тайлбарлахад та 100 долларын хөрөнгө оруулалт хийлээ гэж үзэхэд Америкийн хөрөнгийн биржид худалдаалагдаж байгаа бүх компанийн хувьцаанаас тодорхой хэмжээнд эзэмшнэ.Нэг компанийн хувьцаа уналаа гэхэд нөгөө компанийн өсөлт нь эрсдэлээс хамгаалж байдаг гэсэн үг л дээ.

Харин эсрэгээрээ эрсдэлтэй ч гэсэн өндөр өгөөжтэй байж болох, бүтээгдэхүүн рүү орох дуртай хүн бол үүсмэл үнэт цаас, шинээр гарч байгаа хувьцаанууд, ханшийн хэлбэлзэл өндөртэй хувьцаанууд руу ихэнх мөнгөө оруулдаг гэх мэт ялгаатай байдаг.

-Тэгэхээр хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцох хүсэлтэй иргэд шийдвэрээ яг ямар мэдээлэл дээр тулгуурлаж гаргах ёстой вэ? Та бүхэн юу гэж зөвлөдөг вэ?

-Хөрөнгийн биржийн арилжаанд оролцох нь  зүгээр нэг мөрийтэй тоглоом тоглохтой адил зүйл биш. Компанийн хувьцаа авч байгаа бол тухайн компанийнхаа бизнес загвар, юунаас яаж мөнгө олдог, тухайн зах зээл дэх байр суурь, салбарын чиг хандлага, өрсөлдөөн, компанийн өсөлт, уналт, орлого, ашиг, өр, авлагын үзүүлэлт, хувьцааны ханшийн хөдөлгөөн гээд цөөнгүй хүчин зүйлсийг харгалзах хэрэгтэй болно.

Хийж байж л хүн туршлагаждаг учраас тодорхой хэмжээгээр судалгаагаа хийгээд, бусадтай зөвлөөд эхлэх хэрэгтэй. Эхний ээлжинд заавал бодит мөнгөөр биш, туршилтын журмаар хийгээд үзэж болно шүү дээ. Бэлэн боллоо гэж үзэхээрээ бодит мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийх нь зүгээр.

Тиймээс хөрөнгийн зах зээл болоод гадаад дотоодын арилжаанд оролцох хүсэлтэй харилцагчдадаа бид боловсрол олгох чиглэлд түлхүү анхааран ажиллаж байна.

-Тухайлбал?

-Мэдээж бид харилцагчдадаа хөрөнгийн зах зээл, сонирхолтой болоод ханшийн хөдөлгөөн орж болзошгүй компаниудын талаарх мэдээ, мэдээллийг тогтмол хүргэж, зөвлөгөө өгч ажилладаг.  

Мөн тун удахгүй буюу энэ оны 11-р сарын 23-ны бямба гарагт харилцагчдадаа болон гадаадын хөрөнгийн зах зээлийг сонирхож буй хүмүүст зориулж дунд шатны сургалтыг зохион байгуулах гэж байна.

-Сургалтын тухайд дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл?

-Сургалт маань дунд шатных учраас хувьцаа, бонд гэж юу вэ гэсэн анхан шатны зүйл төдийлөн яригдахгүй. Үндсэн сургалтын агуулгад, суурь шинжилгээний ойлголтуудаас гадна аль нэг компанийн хувьцааг авах гэж байгаа бол санхүүгийн тайлангийнх нь аль хэсгийг харах, тэдгээрээс ямар харьцаанууд гаргаж ажиглах, техник шинжилгээг хэрхэн хийх, ханшийн хөдөлгөөнийг техник шинжилгээ хийж, таамаг гаргах, мөн арилжааны төрөл бүрийн стратегиудын талаар ярилцах юм.

Дээр нь IB платформ дээр хэрхэн ажиллахыг зааж өгнө. Тухайлбал данс нээхээс эхлээд, төрөл бүрийн захиалга оруулах, хуулгаа харах гээд хэрэглээ талд нь зөвлөмж өгөх юм. Ерөнхийдөө хэт их онол ярихгүй, практик жишээ, бодит арилжаан дээр түлхүү суурилсан сургалт болгохоор зорьж байна. Сургалтын бүртгэлийг ирэх 7 хоногийн нэг дэх өдрөөс эхлэн Golomt Capital гэсэн өөрийн фэйсбүүк пэйж хуудсаараа авах юм.

Шинэ бүтээгдэхүүнийхээ талаар мэдээлэл өгсөн танд баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.

Голомт Капитал ҮЦК ХХК

Холбогдох утас:70121530

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
“Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
С.Баатар: ХХБ 3 жил үргэлжилж буй технологийн төсөлдөө 30 сая долларын хөрөнгө оруулалт хийгээд байна
Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тусад нь хүргэж эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    5 цаг 19 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    8 цаг 40 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    8 цаг 45 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    23 цаг 50 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Өчигдөр 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Өчигдөр 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Өчигдөр 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК