Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Сааралт жагсаалт"-аас гаргах эсэхийг хоёрдугаар сард шийднэ гэдгийг Хятад, Энэтхэгийн төлөөлөгч онцолжээ

2019-11-14
0
ЖИРГЭХ

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх дэлхий нийтийн санхүүгийн системийг хамгаалах бодлого боловсруулж, мөрдүүлэх үүрэг бүхий, Засгийн газар хоорондын, хараат бус бүлэг ФАТФ-аас Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид нэгэн захидал ирүүлжээ. Уг захидлыг өдөр тутмын Өдрийн сонинд бүрэн эхээр нь нийтэлсэн байна. Түүнийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Уг байгууллагаас Монгол Улсыг нь “Саарал жагсаалт”-д оруулах шийдвэр гаргасан нь өнгөрсөн өдрүүдийн анхаарал татах сэдвийн нэг байсан ч Хуулийн сайдад хаягласан захидал нь илүү сонирхол татаж байгаа юм.


“Хүндэт сайд Танаа” хэмээн хаягласан захидалд “Танай Засгийн газар болон ФАТФ-ын төлөөлөгчдийн хооронд хийсэн зөвшилцлийн хүрээнд боловсруулсан Үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн гэдгээ баталгаажуулан ирүүлсэн 2019 оны аравдугаар сарын 9-ний өдрийн захидалд тань талархаж байна. ФАТФ-ын зүгээс Монгол Улс сүүлийн үед ахиц гаргасныг тэмдэглэх нь зүйтэй боловч мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль эрх зүйн орчныг баталгаажуулах, үр дүнтэй хэрэгжилтийг харуулж нотлох нь чухал юм. Тийм ч учраас ФАТФ нь 20190 оны аравдугаар сарын 18-ны “Олон улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааны хэрэгжилтийг сайжруулах нь” нэртэй олон нийтийн баримт бичигт Монголыг оруулахаар шийдсэн.

Тус баримтад дурдсан зүйлийг дор сийрүүлье. Монгол Улс 2019 оны аравдугаар сард мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоогоо боловсронгуй болгох чиглэлээр ФАТФ болон Ази, Номхон далайн бүсийн байгууллагтай хамтран ажиллах улс төрийн өндөр төвшний эрмэлзлийг илэрхийлсэн болно. 2017 оноос хойш Монгол Улс харилцан үнэлгээний тайланд өгсөн техникийн хэрэгжилт, үр дүнтэй байдлыг дээшлүүлэх зөвлөмжийг хэрэгжүүлэхэд ахиц дэвшил гаргасан байна.

Тухайлбал, холбогдох хууль, тогтоомж журмыг шинэчилснээр мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой хориг арга хэмжээг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн болон институцийн тогтгтолцоог нэвтрүүлсэн юм. Монгол Улс цаашид үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллахдаа дараахь арга хэмжээг авах учиртай.

Нэгдүгээрт, санхүүгийн бус бизнес мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч /СББМҮҮ/-ийг хянах шалгах байгууллагын тухайн салбарын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үүргээ зөрчсөн тохиолдолд гаргасан зөрчилд нь дүйцэхүйц, дахин үйлдэхээс сэргийлсэн арга хэмжээ авах хэрэгтэй.

Хоёрдугаарт, мөнгө угаах үйлдлийг тогтоосон эрсдэлтэй нь нийцүүлэн мөрдөн шалгах, яллах ажиллагааг нэмэгдүүлэх шаардлага байна. Гуравдугаарт, хилээр мэдүүлээгүй, худал мэдүүлсэн мөнгөн тэмдэгтийг хураан авч, битүүмжлэх үйл ажиллагааг үргэлжлүүлэх, гаргасан зөрчилд нь дүйцэхүйц, дахин үйлдэхээс сэргийлсэн арга хэмжээ авах ёстой. Дөрөвдүгээрт, хориг арга хэмжээг хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх бүхий байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг хангах, санхүүгийн байгууллага, СББМҮҮ /санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч/-ийн зүгээс үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой хориг арга хэмжээг хэрэгжүүлж буйд хяналт тавих, гаргасан зөрчилд нь дүйцэхүйц дахин үйлдэхээс сэргийлсэн арга хэмжээ авах шаардлагатай.

Цаашид ямар нэг ахиц дэвшил гарвал Азм, Номхон далайн хамтарсан бүлгийн дараагийн хурлын үеэр хэлэлцэх болно. Уг уулзалтын талаарх нэмэлт мэдээллийг тусад нь илгээхийг энэ дашрамд онцолъё.

ФАТФ нь Францын Парис хотноо 2020 оны хоёрдугаар сарын 16-21-ний өдрүүдэд болох дараагийн хурлаар Монгол Улсад хийгдсэн аливаа ахиц дэвшлийг хэлэцэх болно. ФАТФ нь хоёр талын хамтын ажиллагааг дэмжиж хүлээн авна гэдгээ үүгээр нотолъё.

Дээр дурдсан асуудлаар цаашдын хэлэлцүүлгийг өрнүүлэхэд таатай байхаа илэрхийлье. Ази, Номхон далан хамтарсан бүлгийг хамтран тэргүүлж буй ноён Цян Луо /Хятад/, ноён Йогпал Сингх /Энэтхэг/ нар нь таны холбоо барих гол хүмүүс хэвээр байгаа болохыг мэдэгдэж байна” гэжээ.  

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ
О.Батжаргал: Төрөө дээдэлдэг ард түмний хувьд төрийн тэргүүний ажил ариун байх ёстой, сэвтээж таарахгүй
Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
Ц.Ганзориг: Ерөнхийлөгч гүжир гүтгэлэгт нэр төрөө сэргээлгэх хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөө шийдвэрээ гаргасан
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (66.181.161.96)
    Хэрэггүй байхаа
    2019 оны 11 сарын 20 | Хариулах
  • зочин (103.26.195.147)
    Саарал жагсаалтаас гарах асуудал НЯМДОРЖИЙГ ОГЦОРУУЛАХААС эхлэх ёстой. Тэгж чадахгүй бол МАН - ыг татан буулгах шаардлага зүй ёсоор тавигдана.
    2019 оны 11 сарын 20 | Хариулах
  • зочин (103.26.195.147)
    Саарал жагсаалтаас гарах асуудал НЯМДОРЖИЙГ ОГЦОРУУЛАХААС эхлэх ёстой. Тэгж чадахгүй бол МАН - ыг татан буулгах шаардлага зүй ёсоор тавигдана.
    2019 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (5.67.22.181)
    Нямдоржоо Францад бас нэг өгзөг базагч явуулж өмөөрөв! Францууд Монголын дарга нар шиг охидоороо зугаагаа гаргадаг хуультай улс биш, Солонгос шиг зөөлхөн торгоод явуулдаг улс биш шүү! ФАТФ Монгол улсыг дэмжих үү гэхээс та хэд дипломатууд, төрийн албаны гэмт хэргүүдээрээ Монголын нэрийг дэлхийд шавар шавхайтай хутгаад байх уу гэдэг нь илүү том асуудал!
    2019 оны 11 сарын 15 | Хариулах
  • Зочин (182.160.32.202)
    Саарал жагсаалтанд оруулсан худалч НЯМДОРЖИЙГ ОГЦОРУУЛ
    2019 оны 11 сарын 15 | Хариулах
  • бодлын хулгайч (66.181.167.53)
    ЖДҮ БОЛ ЖИНХЭНЭ МӨНГӨ УГААЛТ. КАПИТАЛ БАНК Ч БАС НООТОЙ ТЭР ОЛОН ТЭРБУМ ТӨГРӨГҮҮД ХААШАА ОРОВ. БҮГД ЭЗЭНТЭЙ ШҮҮ. ЁСТОЙ Л ХУУЛЬ БАЙДАГ БОЛ УНДАРМААГ БАРЬЖ САЙТАР ШАЛГАХ ЁСТОЙ. АРД ТҮМНЭЭ БҮҮ ШУЛ. ТЭД ЯДАРЧ БАЙНА
    2019 оны 11 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.229.122.128)
    Нямдорж оо , хуулийн сайд хун ш дээ ,чи ! Ядаж , Байгаа юмыг байгаагаар нь , болсон юмыг болсноор нь мэдээлж байгаач !! Заавал нэг оорийгээ ПОПРУУЛаХ гэсэн санаа хавчуулж байдаг аа боль !!! Тэртэй тэргуй чамайг хэн бэ гэдгийг мэддэг болсон , хуультай - зуй тогтолтой юм зуй тогтлоороо л болно , одоо зовхон цаг хугацааны асуудал л улдсэн !!!! Чамд бас " ... дуйцэхуйц санаачилга " гаргаж , хэрэгжуулэх хугацааг л сануулсан байна , ингэж чадвал бас хаа хаанаа УГЭЛИЙГ чинь нэмгэруулэх боломж байгааг тэмдэглэсэн хэрэг ...
    2019 оны 11 сарын 15 | Хариулах
  • Зочин (192.82.68.133)
    Ч. Хүрэлбаатар гэгч төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн Хотгор шанагын уурхайг солонгосуудад олон 10 сая доллараар зарсан ширэн нүүрлэсэн хулгайч Сангийн сайдтай байхад удахгүй хар жагсаалтад орох нь тодорхой шдээ.
    2019 оны 11 сарын 14 | Хариулах
  • гомбо (66.181.190.65)
    мэнгэт хараа, 2 сард гаргах эсэхийг чи хэлээгүй, ФАТФ ЧИНЬ ТОГТООСОН байна шүү дээ, үргэлж ингэж худлаа хуцаж байхаа боль.
    2019 оны 11 сарын 14 | Хариулах
  • ГАНХУЯГ (66.181.190.65)
    МЭНГЭТ ХАРЫН ӨӨРИЙГӨӨ МАГТАЖ, НАМАЙГ МАШ САЙН АЖИЛЛАСАН ГЭСЭН ӨНӨӨХ ЗАХИА НЬ ХААНА БАЙНА ВЭ? "ШУДРАГА" САЙД ИНГЭЖ ХУДАЛ ХЭЛДГЭЭ БОЛЬМООР, ЕРӨНХИЙ САЙД Ч ИЙМ ХОЛГИЙН АМЬТАНДАА АРГА ХЭМЖЭЭ АВАХ ЦАГ БОЛЖЭЭ.
    2019 оны 11 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
    7 цаг 5 мин
  • Улс хоорондын шуудан илгээмжийн нийт бараа эргэлт 40.5 хувиар өсжээ
    7 цаг 13 мин
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
    7 цаг 22 мин
  • Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой өнөөдөр тохиож байна
    8 цаг 10 мин
  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүсээс эртний чулуун хайрцагтай булш илэрчээ
    8 цаг 16 мин
  • Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ
    8 цаг 27 мин
  • О.Батжаргал: Төрөө дээдэлдэг ард түмний хувьд төрийн тэргүүний ажил ариун байх ёстой, сэвтээж таарахгүй
    9 цаг 19 мин
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
    9 цаг 41 мин
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
    9 цаг 44 мин
  • Өнөөдөр "Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр"
    9 цаг 58 мин
  • Ц.Ганзориг: Ерөнхийлөгч гүжир гүтгэлэгт нэр төрөө сэргээлгэх хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөө шийдвэрээ гаргасан
    10 цаг 8 мин
  • Н.Учрал: Эх хэл бол үндэстний оюун санааны дархлаа, тусгаар тогтнолын баталгаа юм
    10 цаг 10 мин
  • “Pizza Hut” сүлжээ рестораныг үүсгэн байгуулагч Дэн Карни таалал төгслөө
    10 цаг 16 мин
  • Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоолоо
    10 цаг 27 мин
  • Grammy Awards 2027: Нэр дэвшигчдийн БҮРЭН жагсаалт
    10 цаг 28 мин
  • Роберт Паттинсон дараагийн Жеймс Бондын дүрийг бүтээнэ
    10 цаг 44 мин
  • Л.Мөнхбаясгалан: У.Хүрэлсүхийг яс шалгаж ард түмэнд мэдээлэх хэрэгтэй
    10 цаг 47 мин
  • Х.Нямбаатар: Тайвширч, хууртаж болохгүй. Түүнд маш олон арга заль бий
    10 цаг 47 мин
  • Дархан аваргыг гурвантаа хаясан Сумын заан П.Нямжав
    11 цаг 0 мин
  • Н.Алтанхуяг: Монголын төр шударга, ариун байх ёстой. Огцорлоо гээд асуудлыг орхиж болохгүй
    11 цаг 4 мин
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК