Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Батмөнх: Хар тамхи, мансууруулах бодис давтан хэрэглэвэл хорих ял онооно

2019-11-15
0
ЖИРГЭХ

Сүүлийн үед хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргээр ял шийтгүүлж байгаа иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Мөн мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдсан хүмүүс дахин энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдсоор байгаа юм. Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт шийтгүүлсэн хүмүүст хэрхэн хяналт тавьж ажиллаж байгаа талаар Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Д.Батмөнхөөс тодрууллаа.

-Прокурорын байгууллага хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэхэд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?  

-Прокурорын байгуулагаас 2019 онд дэвшүүлсэн нэг гол зорилт бол авлига, хүрээлэн байгаа орчны эсрэг, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэхэд прокурорын хяналтыг чиглүүлж, үр дүнг тооцно гэсэн байгаа. Энэ зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Нийслэлийн прокурорын газраас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэрэгт шийтгүүлсэн ялтан, хоригдолд зохих ялыг эдлүүлэх ажлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хэрэгжүүлж байгаа байдалд тогтмол хяналт тавьж ажиллаж байна. Тухайлбал, Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор 10 дугаар сард томилогдсон даруйдаа энэ асуудалд анхаарлаа хандуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7, 20.8, 20.9, 20.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн, хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж хяналт тогтоосон хүмүүст Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналтанд байх хугацаандаа дахин мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж буй эсэхийг шалгах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн. Энэ дагуу ажиллаж байна.

 

-Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдсан иргэд дахин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох хандлага түлхүү гарах болсон.  Шалгалтаар ямар нөхцөл байдал тогтоогдож байна вэ?

 

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тодорхой үүрэг хүлээлгэхээр зохицуулсан байдаг. 2018 оноос 2019 оны 10 сар хүртэл хугацаанд Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдсан, мөн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж хяналт тогтоохоор шийдвэрлэгдсэн хүн улсын хэмжээнд 200 гаруй байна. Нийслэлийн прокурорын газраас гаргасан нэгдсэн удирдамжийн дагуу дүүргийн прокурорын газруудын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокурорууд тухайн дүүргийнхээ Цагдаагийн газар, хэлтсүүдтэй хамтран хяналтандаа байгаа 60 гаруй хүнийг гэнэтийн байдлаар шинжилгээнд хамруулан шалгахад 26 хүн дээрх бодисыг хэрэглэсэн болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Үүнээс 4 нь хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг биедээ хадгалж байсан нь илэрсэн тул Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгаж байна.

-Хар тамхины хэргээр шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдсан иргэд давтан дээрх төрлийн бодисыг хэрэглэсэн тохиолдолд хуулийн байгууллагаас ямар арга хэмжээ авдаг вэ?

-Хэрэв хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргээр шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдсан иргэд давтан хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдвол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, Эрүүгийн хуульд заасан хорих ялаар солиулах хуулийн зохицуулалттай. Өнөөдрийн байдлаар Баянзүрх, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 3 хүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т заасны дагуу шүүхээс үүрэг хүлээлгэсэн байсныг хүчингүй болгуулж, хорих ялаар солиулсан. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар 2, Баянгол дүүргийн прокурорын газар 5 хүний ялыг хорих ялаар солиулахаар шүүхэд шилжүүлээд байна. Цаашид шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн, хорих ялаас хугацааны өмнө суллагдаж хяналтанд байгаа иргэдийн албадах арга хэмжээний  хэрэгжилтийг хууль сахиулах байгууллагуудтай хамтран тогтмол шалгаж,  прокурорын хяналтыг тогтмолжуулах шаардлагатай байгаа юм.

-Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдсан хүмүүст энэ төрлийн гэмт хэрэгт дахин холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр танай байгууллага хэрхэн ажилладаг вэ?

-Тус прокурорын газраас  хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн болон шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн этгээдүүдээс гадна тус прокурорын газрын хяналтын харьяа Хорих ангиудад ял эдэлж байгаа хоригдлууд, баривчлагдсан хүнд хар тамхи мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх болон түүний хор уршгийн талаар сургалт, яриа таниулгыг тогтмол зохион байгуулж ажиллаж байна.

Мөн энэ чиглэлээр тусгайлан видео сургалт бэлтгэж хорих анги, баривчлах, албадан саатуулах байранд сургалт, мэдээлэл, таниулга явуулж байна.

Г.Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Мөнх-Эрдэнэ С.Чулууны нэр төрд халдаж, гүтгэсэн асуудлаарх нэхэмжлэлийг Дээд шүүх хангаж шийдвэрлэлээ
"Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ТАЛААР...
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • хахаха (202.179.22.182)
    Нүд нь татсан хүн шиг харагдаж байна. Хаха
    2019 оны 11 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    2 цаг 6 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    2 цаг 11 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    12 цаг 38 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    15 цаг 59 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    16 цаг 4 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК