НӨАТ-ын урамшууллын аравдугаар сарын сугалааны тохирол өнөөдөр болно. Тохирлыг "Боловсрол" суваг телевизээр 18.40 цагт орон даяар шууд дамжуулах юм.
Иргэд аравдугаар сарын 1-31-нийг хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдах боломжтой. Энэ удаагийн тохирлоор 90 сая төгрөгийн супер шагналын эзнийг тодруулах юм байна.
Сэтгэгдэл (1)