Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Ажлын байр - Дарамтгүй орчин” сэдэвт хэлэлцүүлэг эхэллээ

2019-11-19
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооноос Европын холбоо болон Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтран “Ажлын байр - Дарамтгүй орчин” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулж байна.

Нийгэмд эерэг хандлагыг түгээх, зохих хууль, журамд өөрчлөлт оруулах зорилготой энэхүү хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Б.Саранчимэг, А.Ундраа, Н.Амарзаяа, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, хуульч, судлаач, хүний эрхийг хамгаалагчид, иргэдийн төлөөлөл оролцож байгаа юм.

"Иргэдээ ажилтай, орлоготой амьдрах нөхцөл, бололцоогоор хангах, хүн бүрийг хөдөлмөрийн харилцаанд ямар нэгэн ялгаварлалаас ангид, эрх тэгш оролцох боломжийг бүрдүүлэх нь хөгжил дэвшлийн үндэс байдаг. Нийгмийн хамгийн сайн халамж бол иргэддээ ажлын байр олгох хэмээх үзэл баримтлал бол бидний тууштай баримтлах, дэмжих зарчим мөн. Гэтэл 86 төрлийн халамжид 800 орчим тэрбум төгрөг зарцуулдаг нь буруу тогтолцоо үйлчилж байгаа буюу хөдөлмөрийг биш халамжийг шүтэх иргэдийн хандлагыг нэмэгдүүлж байна. Монгол Улсад нийт хөдөлмөрийн насны 1,3 сая орчим хүн байна. Үүнээс нийгмийн даатгалын шимтгэл төлдөг 886 мянган иргэн байгаа. Харин 17,800 иргэн сайн дурын даатгалын шимтгэл төлдөг гэж бодохоор хөдөлмөрийн оролцооны хувь туйлын хангалтгүй байна. Монголд хөдөлмөрийн насны 10 хүн тутмын 6 нь ажил эрхэлдэг байхад хөрш орнуудад 10 хүн тутмын 8-9 нь ажил эрхэлдэг. 1924 оноос хойш үе үеийн Үндсэн хуулийг батлахдаа иргэдийнхээ эрх тэгш хөдөлмөрлөх эрхийг тунхаглаж, салбар хуулиудаар нарийвчлан зохицуулсаар иржээ. 1930 онд Хөдөлмөрийн тухай хууль батлагдаснаас хойш өнөөдрийг хүртэл 6 удаа шинэчлэгдсэн боловч 1999 оноос өнөөг хүртэл хугацаанд хөдөлмөрийн харилцааг зохицуулах ямар ч шинэчлэлийг хийгээгүй. Засгийн газраас Хөдөлмөрийн тухай хуулийн төслийг 2018 онд УИХ-д өргөн барьсан. Хөдөлмөрийн тухай, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай зэрэг хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэхээр бэлтгэж байгаа энэ цаг үед “Ажлын байр –Дарамтгүй орчин” сэдэвт хэлэлцүүлгийг хийж байгаа нь чухал ач холбогдолтой “ гээд хэлэлцүүлгээс гарсан үр дүн дээрх хуулиудад тусгалаа олно гэдэгт итгэлтэй байгаагаа УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь хэлсэн үгэндээ онцоллоо.

Ажлын байранд иргэдэд олон хэлбэрийн дарамт, доромжлол, ялгаварлан гадуурхалт тулгардаг ч хамгийн ноцтой уршиг, үр дагавартай нь ажлын байран дахь бэлгийн дарамт болохыг олон судалгаанаас харж болно.

Монгол Улс 1981 онд “Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай” Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцод нэгдэн орсон. Гэсэн ч дотоодын хууль тогтоомжуудаар эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхахыг нэг мөр зохицуулаагүй явсныг Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиудад оруулах нэмэлт, өөрчлөлтөөр засахаар ажиллаж байгаа талаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар хэллээ.

Ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэх төрийн бус байгууллагуудын эвслээс 2017 онд ажлын байран дахь бэлгийн дарамтын талаар 17-70 насны 654 эмэгтэй, 99 эрэгтэй нийт 753 хүнийг хамруулан судалгаа авахад 79.6 хувь нь “ажлын байранд бэлгийн дарамт их байдаг” гэж мэдүүлжээ. Ажлын байрны бэлгийн дарамтаас үүдэн эмэгтэйчүүд ажлаасаа гарах, гэр бүл салалт ихсэх, өрх толгойлсон эмэгтэйчүүд олшрох, иргэний нэр төр, алдар хүнд сэвтэх, архидалт, ядуурал даамжрах зэрэг олон сөрөг үзэгдэл гарч байна. Ажлын байран дахь бэлгийн дарамт нь ажил олгогч, ажилтны хооронд болдог гэдэг нь хэт өрөөсгөл төдийгүй энэ асуудал их, дээд сургуулийн багш, оюутны хооронд, эмч, өвчтөний хооронд гэх мэт олон хэлбэрээр оршдог байна.

Мөн УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсан хөдөлмөрийн харилцаан дахь ажлын байрны дарамтыг хэрхэн зохицуулах, ажил олгогч, ажилтан нарын эрхийг хэрхэн эрх тэгш хангах талаарх гол өөрчлөлтүүдийн талаар хэлэлцүүлэгт оролцогчдод танилцууллаа.

Хэлэлцүүлэг үргэлжилж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (192.82.66.152)
    Хууль бус шийдвэрээ биелүүлсэнгүй гэж хална солино албан тушаал буруулна цалингийн 20 хувьдана гэж байнга өдөр болгон дарамтлаж срессэнд оруулж байгаа сайд дарга нарын энэ үг үйлдэл ажлын байрны дарамт биш юм уу.Зөвхөн өөрсдийнх нь хувийн сонирхол шохоорхол нь ажлын байрны дарамт болж таарах нь уу.Хамгийн их газар авч байгаа дарамт шахалт бол дур зоргоороо төрийн төсвийн мөнгө хөрөнгийг ашиглах идэх гэж авир ааш гаргадаг үг үйлдэл мөнөөс мөн.Үүнийг л сайн ярьж энэ хурган болон сайд нарт л хариуцлага тооцож өөрсдийн халж төр төмөр нүүрээ харуулмаар байгаа юм даа эрх дархтангуудаа.
    2019 оны 11 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    2 цаг 18 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    2 цаг 23 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    12 цаг 50 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    16 цаг 11 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    16 цаг 16 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК