Дэлхийд өндрөөрөө наймд эрэмбэлэгддэг Манаслу (8163м) оргилд Монголын уулчин Б.Батболд амжилттай авирсан билээ. Түүний амжилтыг үнэлж өчигдөр Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шарамжамц “Спортын алдар” медалиар шагналаа.
Б.Батболд нь Австрали улсад ажиллаж амьдардаг бөгөөд өмнө нь хүү Б.Лувсанжавын хамтаар Гимлайн нурууны үзэсгэлэнт Мера (6461м) оргилд амжилттай гарч байв.
Б.Жаргал