Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тусламж хүссэн захидал 

2019-11-26
0
ЖИРГЭХ

Хүн бүрийн мөрөөдөл өөр. Миний мөрөөдөл бол эрүүл болж ээжийнхээ нүдэнд гэрэлтэх тэр их баяр хөөрийг харах, нуруунд минь тээлгэсэн хүнд ачааг нэг л өдөр арилахад ээжийн минь сэтгэл эгцэрч инээмсэглэн жаргахыг мэдрэх юм. Би бол ээжийнхээ бахархал. Хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч нялх багаас минь хайрлаж өсгөсөн ээж, өвөө хоёртой, намайг ойлгож, түшиж тулдаг хамт олонтой, зовох цагт үргэлж хажууд минь байдаг сайхан найзуудтай би азтай хүн.

Б.Анхзаяа миний бие Зуун айл тооцооны төвийн харилцааны менежерээр ажилладаг. 1992 онд Өвөрхангай аймгийн Баянгол суманд төрсөн. 2010 онд Дорноговь аймгийн Сайншанд сумын 1-р сургуулийг онц дүнтэй, 2014 онд Мандах бүртгэл дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр тус тус суралцан төгссөн. Оюутан байх хугацаандаа онц сурдаг, нийгмийн идэвхитэй, манлайлагч оюутан байсан тул Хаан банк сангийн тэтгэлгээр 4 жил суралцсан.

Ажлын гараагаа 2014.10.28-нд Хаан банкны Спортын төв ордон тооцооны төвд борлуулалт үйлчилгээний ажилтнаар эхэлж улмаар МУИС тооцооны төвд БҮА, БҮА-Вип, 2019 оны 01 сараас эхлэн Зуун айл тооцооны төвд харилцааны менежерийн албан тушаалд дэвшин ажиллаж байна. Ажилдаа чин сэтгэлээ зориулан, хичээл зүтгэл гарган ажиллаж хамт олноо тэргүүлэн 2017 онд МУИС тооцооны төвийн "Шилдэг ажилтан", 2018 онд Хаан банкны "Шилдэг БҮА-вип ажилтан"-аар шалгарсан.

Би ээжээс төрөхдөө төрөлтийн хүндрэлээс шалтгаалан төрөлхийн нурууны мурийлттай болсон. Онош нь скилиоз /scoliosis/ Нурууны өвдөлт болон мурийлт жилээс жилд нэмэгдэн одоо зүрх уушиг болон зүүн хөлний мэдрэлд нөлөөлөн зарим үед доголох зэрэг шинж тэмдгүүд илэрч байгаа бөгөөд яваандаа хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах хэмжээний эрсдэлтэй байгаа юм. Олон жил өвчиндөө шаналан хагалгаа хийлгэхээр судалж байсны эцэст 2019 оны 9 сарын 13-нд Гэмтэл согог судлалын үндэсний төвд Турк улсын Мемориал эмнэлгийн сээр нурууны мэс заслын эмч Доктор профессор Онур Яаман эмчийг Монголд ирсэн даруйд үзүүлсэн бөгөөд яаралтай хагалгаанд орохыг санал болгон 90 хувь эрсдэлгүй эмчлэгдэх талаар мэдэгдсэн. Нурууны мурийлт тэгшлэх хагалгааны зардалд 29,380 доллар шаардлагатай болсон. Энэхүү хагалгааг хийлгэх санхүүгийн боломж надад болон гэр бүлд маань хомс байгаа тул та бүхэндээ хандахаар шийдсэн билээ.

Өнөөдрийг хүртэл амьдарч, ажиллах хугацаандаа өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй гэж шантралгүй үе тэнгийн хүүхэд залуусын хамт мөр зэрэгцэн сурч, ажиллан эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулан бие эрүүл, сэтгэл дүүрэн хийж бүтээх эрч хүч, урам зоригоор жигүүрлэн эх орныхоо хөгжлийн түүхийг бичилцэх нэгэн эд эс байхыг цаг ямагт хүсдэг. Та бүхнээс өвчин шаналалгүй эрүүл саруул болоход минь тусламж, дэмжлэг үзүүлэхийг чин сэтгэлээсээ хүсч байна.

ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭНД ОРСОН МАТЕРИАЛ НЬ

Сайхан Монгол орны минь салшгүй ирээдүй болсон Саруул ухаант хүмүүн бидэнд соёлыг түгээхээр ирсэн элч нартаа энэ өдрийн мэндийг хүргэе. Өөрийн амьдралд тохиолдсон бэрхшээлүүдээ хэрхэн даван туулж ирсэн талаарх бяцхан амжилтын түүхээ хуваалцах боломж олгосонд туйлын баяртай байна. 2014 оны Хаан үдэш миний хувьд ажилд орсон анхны шинэ жилийн үдэшлэг байлаа. Мундаг ах эгч нар шилдэг ажилтан болоод л тайзан дээр нэрээ дуудуулж гараад л их сайхан цаг мөч байлаа. Тэр үед би хичээж сайн ажиллаад заавал шилдэг ажилтан болноо гэж дотроо бодож байлаа.

Үнэхээр бодол биеллээ олдог юм билээ. 2018 оны Хаан үдэш үнэхээр гайхалтай үдэш байлаа. Тайзнаас буусан тэр мөчөөс л өөрийгөө оскарын шагналтан од мэтээр төсөөлж их л баяр жаргалтай алхаж байлаа. Энэ шагнал бол 4 жилийн ажлын минь үр дүн байсан учраас тусалж дэмждэг бүх ажилтнууддаа болон эрхэм харилцагч нартаа үргэлж талархдаг юм. Үүнд хүрэх хүртлээ би юуг даван туулсан бэ? Ижий минь намайг бусдын адил эрүүл саруул бие хаатай төрүүлж чадаагүй ч өв тэгш хүмүүжилтэй, тэвчээртэй, боловсролтой, өөдрөг үзэлтэй, хүсэл мөрөөдөлтэй болгон өсгөсөн юм. Хэдийгээр миний гаднах байдал хөгжлийн бэрхшээлтэй гэж тодорхойлогдож байгаа ч оюун ухаан минь азаар эрүүл саруул байсан юм. Би өөрийгөө тэвчээрийн хатан хаан гэж боддог юм. Учир нь надтай тааралдсан хүн бүр эвэртэй туулай харсан мэт хэдэн минутын туршид харцаа над руу чиглүүлдэг байсан юм. Хоорондоо намайг заан ярилцах, өрөвдсөн харц, эгдүүцсэн харц... Өдөр бүр ангийн сахилгагүй жаалуудаар шоглуулан гэртээ ирж уйлдаг байсан хэцүү үеүд минь надад тэвчээртэй байх хичээлийг заасан юм. Хөөрхий ижий минь хэлэхдээ миний охин онц сур, мэдлэгтэй хүнийг хэн ч дээрэлхэж чаддаггүй юм гэж намайг зоригжуулж аргаддаг байж билээ.

Би их хичээнгүй сурагч байлаа. Ахлах ангиасаа газарзүйн хичээлдээ ихэд дуртай аймаг, улсын олимпиад, тэмцээнд идэвхтэй оролцдог шаргуу охин байлаа. Хүн юу тарина, түүнийгээ л хураан авна гэдэг шүү дээ. 2010 оны хавар Хаан банк сангийн тэтгэлэгт материалаа өгөхийг газарзүйн багш минь санал болгосноор би Хаан банк гэдэг их айлтай хувь заяагаа холбосон юм. Банкныхаа тэтгэлгийг хүртсэн тэр үеэс л банкинд ажилладаг хүн болъё гэж бодон Санхүү эдийн засгийн дээд сургуулийн маркетингийн ангиа Мандах бүртгэл дээд сургуулийн банкны эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн ангиар сольсон юм.

1-р курстээ ирээдүйн ажлынхаа нэрийн хуудсаа хий гэхэд банкныхаа логог зурсан байдаг юм. Банкныхаа тэтгэлгийг 4 жил хүртсэний дараа эргэлт буцалтгүй энэ байгууллагад ажиллах хүсэлтэй боллоо. Ажлын ярилцлага, шалгалтандаа тэнцэн орон тоо гартал удаан хүлээсний эцэст хүний нөөцөөс холбогдон гэрээ хийх талаар дуулгалаа. Намайг банкинд жинхэнэ утгаараа хөл тавихад минь туслан надад итгэл хүлээлгэн ажилд авсан хүн бол тухайн үеийн Спортын төв ордон тооцооны төвийн А.Ганзориг захирал юм. Миний хувьд талархан хүндэлж явдаг хүмүүсийн минь нэг. Ажилд орох хэдий сайхан байсан ч харилцагчдын бүдүүлэг харилцаа сэтгэлийн тэвчээрийг минь шалгадаг байлаа. Мундаг ах эгч нарынхаа тусламж дэмжлэгээр өдрөөс өдөрт өсөн дэвжсээр... Ажлаа сайн хийх юмсан, нэг хүнд ч гэсэн тусалчих юмсан, хүнтэй зөв сайхан харилцаж байх юмсан гэж их л хичээдэг дээ. Өөртөө итгэлгүй,өөрийнхөө үнэ цэнийг мэдэрдэггүй, гутарч гунихарч явсан цаг хугацаа олонтой байсан ч аливаад тууштай, хичээнгүй, тэвчээртэй зан чанар, өөдрөг үзэл, эерэг бодол, зөв хандлага, маань өнөөдрийн намайг бий болгосон юм. Гадаад гоо сайхнаас илүүтэйгээр дотоод сэтгэлийн гоо зүй л хамгаас чухал юм байна лээ. Харилцаа, хандлага, инээмсэглэл биднийг чимдэг гэж боддог. Өөрийгөө үргэлжид зоригжуулан өөртөө итгэлтэй байх хэрэгтэйг би ухаарсан юм. Энэ бүхний эцэст л дээр бичсэн амжилтандаа хүрсэн байх. Би бусдаас дутуу гэсэн мэдрэмжээр аливаад хандаад байх юм бол өөртөө итгэлгүй байдал үүсэн улмаар юуг ч хийж бүтээх хүсэл эрмэлзэлгүй болдог. Хүн амьдралынхаа туршид унаж босож олон даваа гүвээ, саад тотгорыг даван туулдаг шүү дээ. Тэр агшин бүрт л өөрийгөө ямар үнэ цэнэтэй хүн гэдгээ ухамсарлаж, би чадна, чадах ёстой гэж бодон өөдрөг байх ёстой юм шүү. Амжилт гэдгийг бид маш томоор төсөөлдөг. Гэвч үнэндээ өөртөө амласан жижигхэн зорилгодоо хүрсэн л бол тэр амжилт юм шүү. Миний амжилтын түүчээ үргэлжилсээр байх болно оо. Та бүхэнд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • naran (182.160.32.3)
    daichin hodolmorch hvnd amjilt irnee,dansaa ilgee
    2019 оны 11 сарын 27 | Хариулах
    • 5009998988 gesen ankhzayagin dans bgaa egchee bayrlalaa
      2019 оны 11 сарын 27
  • Bi (221.217.225.240)
    ene sain okhin bn tuslakh yumsan
    2019 оны 11 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    1 цаг 24 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    1 цаг 30 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    11 цаг 56 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    15 цаг 18 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    15 цаг 23 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК