зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Сүндий: Залуус тоглоомын дүрмээ зохиох ёстой. Тэгэхгүйгээр улс хөгжихгүй

2019-11-29
0
ЖИРГЭХ

“Нэткапитал” санхүүгийн группийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Д.Сүндийтэй ярилцлаа.


-Таны хувьд бизнесийн хүрээнд танигдсан нэгэн. Сүүлд Абу Дабид зохион байгуулсан Тусгай олимпид нэлээд үүрэгтэй оролцсон санагдаж байна. Энэ нь Таны хувьд урьдаас төлөвлөсөн ажил байв уу. Эсвэл хэн нэгэн санал тавьсан уу?

-Бид бол хоёр дахь үеийн бизнесмэнүүд. Харьцангуй залуу, Миллениал үеийнхэн. Сүүлийн 10 жилийн хугацаанд бизнесмэнүүдийн нэр хүнд нэлээд дордлоо. 10 жилийн өмнө бизнесмэн, татвар төлөгч, үндэсний үйлдвэрлэгчид нэр хүндтэй байлаа. Жишээ нь, банкууд ямар нэр хүндтэй байв. Өнөөдөр мөнгө хүүлэгч гэсэн нэртэй болж байна. Өнгөрсөн хоёр, гурван жилийн хугацаанд харлаа. Нийгэм, эдийн засаг нь хөгжихгүй, өөр хоорондоо толхилцсон байдлаар хамтын эрх ашиг гэсэн ойлголт байхгүй болчихлоо. Дэлхий нийтэд эдийн засаг яаж хөгжиж ирсэн юм гэхээр дандаа хамтын оролцоотойгоор явсан байдаг. Чиний юмыг ашиглаад эсвэл минийхтэй нийлүүлээд дундын үнэ цэнийг бий болгох замаар дараагийнхаа хөгжлийн шат руу орох ёстой юм болов уу гэж харсан. Тусгай Олимпийг ивээн тэтгэх болсон маань ч үүнтэй холбоотой.

Энэ амьдарч буй нийгмээ эерэгээр өөрчлөхөд иргэн бүр гар бие оролцож хамтын үнэ цэнийг бүтээж, хэн нэгнийгээ ялгалгүй нэгдмэл үзэл баримтлалтай, нэгдмэл эрх ашгийн төлөө тэмцэх ёстой. Ямар нэгэн ялгаварлал, гадуурхалгүйгээр хүн бүрийн эрх тэгш байх боломжийг бүрдүүлэх нь өнөөгийн бизнесменүүдийн бас нэгэн үүрэг болсон.

Үүний нэг хэлбэр нь Тусгай олимп. Оюуны ялгаатай ч тэдгээр хүүхдүүд адилхан хүн. Өөрийн гэсэн ертөнцтэй. Орчин үеийн залуучуудын хандлага тэс өөр болсон. Өмнө нь байр, машинтай болох хандлагатай байлаа.

Нийгэм өөрчлөгдөхийн хэрээр тэдний үнэ цэнэ өөр болж байна. Эхлээд хамтын үнэ цэнийг бий болгох ёстой юм байна. Өмнө нь тэдгээр хүүхдийг ойлгохгүй шоолох эсвэл гоё сайхан гэж харж байсан ойлголт нь өөр болсон. Нийгэм өөрөө цоо шинэ хандлага руу орж байна. Чиний гоё байдал бусдаас өөр байдал нь нийгэмд заавал хүлээн зөвшөөрөгдөх албагүй. Үүнтэй л адилхан. Тэд өөрийн гэсэн ойлголт, үнэт зүйлтэй, бусад шиг амьдралтай гэдгийг ойлгуулах гэсэн философи юм. Эдгээр хүнийг нийгэмд таниулъя, намайг шоолох вий гэж айж, ичэхгүй байх. Хамаатан садан, найз нөхөд нь тэдний өмнөөс ичдэггүй байх нь чухал гэдгийг харуулахыг зорьсон. Ялгаа нь гэвэл чамаас арай өөрөөр бодож сэтгэж байна. Тэгээд юу гэж. Үүнийг ойлгуулъя гэдэг үүднээс хамтарч ажилласан. Нэлээд сайн явсан, нийгэмд хүрсэн.

Тусгай олимп болсны дараа ч олон ажлыг хийсэн. Олон байгууллага ивээн тэтгэж оролцсон. Бид хоёр зүйлийн ач холбогдлыг харсан. Нэгдүгээрт, Тусгай олимпийг ивээн тэтгэж оролцсон. Хоёрдугаарт, хүмүүст ямар нэгэн байдлаар өөр өнцөг гаргаж өглөө. Энэ асуудал руу анхаараач ээ. Энэ нь дундын үнэ цэнийг нийгэмд бий болгоход чухал сэдэв шүү зэргээр. Амжилттай ч хэрэгжсэн.

-Нийгэмд эерэг талаас нь мессеж өгсөн байх?

-Тодорхой хэмжээний нөлөө бий болгосон. Бидний зорилго ч тэр байсан. Үүнийг дан ганц Тусгай олимпоор хэмжихгүй. Араас нь явсан төслүүд, компаниудын оролцоо чухал. Мэдээж аливаа ажлыг эхлүүлсний дараа тодорхой хэмжээнд санал, санаачилга гарч ирэхгүй, ажил хийхгүй бол явахгүй, унана. Цаашаа хөгжүүлээд явах нь чухал. Асуудлыг анхаарлын төвд оруулж, нийгэмд мессеж өгсөн нь чухал.

-Нийгэмд эерэг хандлага төрүүлсэн нь сайн хэрэг. Гэхдээ оюуны ялгаатай хүүхдийг ялгаврах тохиолдол цөөнгүй байна. Тогтолцооноос гадна хүндээ асуудал байгаад байна уу?

-Тогтолцоог юу бүрдүүлдэг юм?  Хүн хоорондын хууль журмаар зохицуулагддаг. Хамгийн гол нь тэдгээр хүн хоорондын үл ойлголцлын асуудал хамгийн том садаа болдог. Хоорондоо ойлголцож чадахгүй байна гэдэг нь сэтгэлгээний хувьд ялгаатай байна гэсэн үг.  Тэгэхээр энэ ойлголцлын зөрүүг хамгийн түрүүнд өөрчлөх хэрэгтэй байгаа юм. Дагаад тогтолцоо, хүн нь өөрчлөгдөнө. Тэрнээс хуулиар юм уу, хүчээр хүчиндэж хийдэггүй. Коммунизм байгуулж үүнийг хийх гэж оролдсон. Бүгдээрээ эрх тэгш байх ёстой, нэгдсэн үзэл баримтлалтай байх ёстой гэсэн. Үүнийг туршиж үзээд эцэст нь хүн төрөлхтөн өөрөө. харгислалаар дууссан. Ерөөсөө энэ арга ажиллахгүй юм байна гээд хаясан.

Одоо орчин үед тэгвэл яах вэ?,  Ямар нэгдсэн үзэл баримтлалаар бид цааш явах вэ? Хувь хүн бүрийн манлайлал. Чамд таалагдсан юмаа чи өөрөө цааш нь хөгжүүлээд бусдыг уриалаад явна. Тэр нь трэнд болно гэсэн үг. Түүнд нь тохирч тогтолцоо бий болно. Тэгэхээр тогтолцоондоо асуудал байгаа юм биш.

Дотор нь байгаа та, бидэнд асуудал байгаа юм. Хууль нь байгаад өөрчлөгдөөд л явна. Түүнийг зохиож байгаа нь 76 гишүүн хувь хүн л байгаа. Дахин сонгогдох гэж бодож яваа хувь хүмүүс. Тэгэхээр хууль, журамтай зууралдаад нэмэр байхгүй. Харин хүний толгойтой зууралдах ёстой.

-Бид бол хоёр дахь үеийн бизнесмэнүүд гэж Та түрүүн хэлсэн. Яг ямар утгаар нь хоёр дахь үеийн бизнесмэн гэж тодотгоод байна вэ?

-Монголын бизнесмэнүүдийг гаргаж ирсэн таваас зургаан үе байдаг. Жишээ нь, алтан үе социалист улсууд бүхэлдээ эдийн засаг руу орсон үе. Тэр үед дийлэнх нь ганзагын наймаа эрхэлсэн. Араас нь үүнийг дэмжсэн процесс бий болсон. Тэр нь өмч хувьчлал явсан. Монголын өмч хувьчлалыг хүртээгүй томоохон бизнесмэн гэж байхгүй. Үүний араас газрыг чөлөөт эдийн засгийн эргэлтэд оруулсан. Чиний авсан газарт юу ч хийгээгүй байж байхад үнэ цэнэ нь 100 дахин өссөн. Улмаар лиценз буюу тусгай зөвшөөрлүүд явсан. Ялангуяа уул уурхай. Тэгээд гадаадын хөрөнгө оруулалт орж ирсэн.

Бидний хувьд 80 аад оны залуусын хувьд энэ бүгдээс хоцорчихсон. Цэвэр өөрсдөдөө, чөлөөт зах зээлд итгэхээс өөр аргагүй байсан. Ямар нэгэн катилизатор, хурдасгуур ашиглаагүй. Хэн нэгэнд найдаж амьдраагүй. Төртэй ороолцоод тендер, тусгай зөвшөөрөл авчихна, эвсэл газартай болчихно гэж мөрөөдөөгүй. Тийм бодлоосоо аль эрт салаад цэвэр мөнчигрөөрөө өөрсдийн хүчинд найдаж өдий зэрэгтэй хүрсэн хүмүүс. Тийм учраас  хоёр дахь үеийн бизнесмэнүүд гэж нэрлээд байгаа юм. Хэн нэгнээс хамааралтай биш компанийн өөрийнх нь чадавхид суурилсан байдлаар. Зөвхөн манай компани хийж чадах хэмжээний үнэ цэнийг бий болгохыг зорьдог хүмүүсийг хоёр дахь үеийн бизнесмэнүүд гэж нэрлээд байгаа юм.

-Хэн нэгнээс хамааралтай биш цэвэр өөрсдөдөө, чөлөөт зах зээлд итгэдэг гэлээ. Энэ үеийн бизнесмэнүүд үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин нь манайд ямар байдаг вэ. Бизнесийн үйл ажиллагаа явуулахад тодорхой хэмжээнд танил тал хэрэгтэй байдаг л байх. Эсвэл...?

-Нэг юмыг хаах хэрэгтэй. Тэр нь монополь олигополь гэсэн ойлголт. Энэ нь тухайн бизнесмэнийг өөрийг нь хохироодог. Тухайн үедээ болоод байна гэж боддог. Нэгэнт монопольдоод хаачихсан болохоор шинэ тоглогч гаргаж ирэхгүй. Гэхдээ өөрийн өсгөх мөнгөө бага өсгөнө гэсэн үг. Компани монополь, олигополь буюу картелийн шинж рүү ороод ирэхээр өрсөлдөөн бий болохоо больдог. Тухайн компани сайн ч ажилласан, муу ч ажилласан орлогоо хийнэ. Нөгөө талдаа эдийн засаг, зах зээлд байгаа харилцагчдадаа сайн үнэ цэнийг бий болгож чадахаа больдог. Үйлчилгээ нь нэг хэвэндээ, цаашлаад муудна. Харилцагч талдаа ч чанартай бүтээгдэхүүн хэрэглэж чадахаа байна. Тухайн компани ч дэлхийд өрсөлдөх хэмжээнд гарч ирж чадахгүй.  Аль ч талдаа хохиролтой байдал руу ордог. Тэгэхээр монополь, олигополийг задалж өгөх ёстой. Яагаад өдий болтол Монголоос дэлхийн хэмжээнд үнэлэгдэх компани одоо болтол гарч ирэхгүй байгаа юм? Өрсөлдөөн үгүйгээс энэ бүхэн үүдэлтэй.

Өрсөлдөөн байгаа үед авьяас, чадварт суурилсан бизнесмэнүүдийг гарган ирж хөгжих боломжтой. Үүнийг нэг ойлголт нь гарааны бизнес. Нэг үеэ бодоход энэ төрлийн бизнесмэнүүд олон гарч ирж байна. Өмнө нь бусадтай адилхан хийх гэж оролддог байсан бол одоо хөрөнгө оруулаад хамтрахыг илүүд үздэг болсон байна. Магадгүй тархинд нь өөрчлөлт орж байгаа юм болов уу. Ирэх тав, 10 жил маш хүчтэй явна гэж харж байгаа. Хоёр дахь үеийн бизнесмэнүүд зах зээлд тодорч гарах нэг нэг боломж бол энэ.

Улс төрийг удирдаж байгаа эрхэмүүд ихэнх нь 1950-1960 оныхон байна. 1980 оныхон бараг байхгүй шахуу, 1970 оныхон нь маш цөөхөн байгаа. Энэ бүхэн мөн манай тогтолцоотой холбоотой. Ямар ч өрсөлдөөн байхгүй. Мөн адил сайн улстөрч төрөхгүй байгаа хэрэг. Тиймээс энэ тогтолцоог задалж байж бид цааш хөгжинө. Залуучууд нь нийгэмдээ сайн оролцох хэрэгтэй.

-Одоогийн зарим бизнесмэнүүд нэр хүндгүй болсон шалтгаан юунаас үүдэлтэй юм бол?

-Эдийн засгийг чирж явах ёстой үүргийнхээ хүрээнд бизнес бүр харилцагчаа, нийгмээ, дундаж давхрагаа бэлдэж өөрийн үнэлэмжээр бүтээгдэхүүнийг нь худалдаж авах сонголт хийх эрх чөлөөг олгох ёстой. Гэтэл Монголын нөхцөлд энэ үнэлэмж алдагдаад байгаа юм. Өнөөдөр бизнесмэнүүдээс нийгэм арай өөр хүлээлттэй байна. Тэд зөвхөн татвар төлөх, зөвхөн харилцагчаа “халамжлах” нь хангалтгүй юм байна. Дараагийнхаа харилцагчийг бэлдэх, бүтээгдэхүүндээ илүү үнэ цэнэ нэмэх ёстой болоод байгаа юм.

Тэрхүү үнэ цэнэ нь эргээд хэн нэгний амьдралд ашиг тусаа өгөх ёстой. Компанийн үнэ цэнэ харилцагчийнхтай хамт ойлгогдох ёстой. Сүүлийн үед нийгмийн хариуцлага гэдэг ойлголт хүчээ авч байна.

Урт хугацаанд харахаар тухайн компанийн үүсгэсэн тэрхүү үнэ цэнэ нь өөрсдийн компанийн цаашид өсөлт хөгжлийн гол хөшүүрэг болох боломжтой. Хамтын эрх ашиг байж эдийн засаг хөгждөг. Хөгжихөө байгаад ирэхээр чинийхийг би булааж авна, эсвэл чи булаана гэсэн хөгжлийн модел руу орж байна. Энэ бол гацсан хөгжил буюу дундын үнэ цэнэ байхаа больж байгаагийн хэлбэр. Яг л дээр үеийн хаадууд шиг. Бие бие рүүгээ эзлэн түрэмгийлж ороод эд хөрөнгө, эмэгтэйчүүдийг авдаг. Өнөөдөр орчин үед энэ арга явахаа байсан.

-“Старт апп” буюу гарааны бизнесийг зоригтойгоор эхлүүлж байгаа залуу үеийн төлөөлөл цөөнгүй. Тэдгээрээс тооцоолж байснаасаа илүү “тэсрэлт” хийсэн нь ч бий. Үүнийг хөгжүүлэх, илүү өргөн хүрээг хамруулахын тулд нэн түрүүнд монополь, олигополийг задлах ёстой юм байна. Тэгэхийн тулд тоглоомын дүрмээ эхлээд тодорхой болгох ёстой байх?

-Хууль дүрмээр зохицуулалт хийх ёстой. Танил тал ямар схемээр явдаг юм. Жишээ татаж яръя л даа. Чи приусээ зарахаар болсон гэж бодъё. Би чамайг таньдаг учраас надад 10 саяар зарах ёстой. Гэтэл танихгүй өөр хүн 12 саяар авах гээд байдаг. Таньдаг юм Сүндийдээ 10 саяар заръя гэх үү? Үгүй. 12 саяар л. зарна. Энэ тохиолдолд танил талын биш зах зээлийн схем үйлчилж байгаа юм. Үүнийг бий болгох хэрэгтэй. Би чамайг таньдаг учраас үйлчилгээ авах ёстой биш. Чиний дайны үйлчилгээг өөр газарт илүү хямд үзүүлж байна. Түүгээрээ л явах ёстой. Тэр тохиолдолд танил талын модел аяндаа үйлчлэхээ болино. Энэхүү модел үйлчлээд байгаа учраас буруу яваад байна. 12 саяар зарах ёстой машинаа 10 саяар зараад яваад байвал мэдээж дампуурна. Тэгэхээр тэр эрүүл орчныг нь бий болгох ёстой. Харилцан ашигтай бизнес эрхлэхгүй бол арчигдаад явна гэсэн ойлголтыг хэлээд байгаа юм. Тэгэхийн тулд хууль эрх зүйн орчин хэрэгтэй.

-Таны хувьд юу одоо юун дээр төвлөрч байна вэ?

-Миний хувьд 11 дэх жилдээ санхүүгийн бизнес эрхэлж байна. Технологи санхүү хоёр үргэлж хамт явах ёстой. Бидний хувьд энэ хугацаанд маш олон шинэ системийг өөрсдийн үйл ажиллагаанд нэвтрүүлсэн. Технологи гэдэг бол зөвхөн программ бичих асуудал биш. Аливаа бизнесийг хийж байгаа арга зүй. 11 жилийн өмнө үүнийг олж харсан юм. Би өөрөө банкинд ажиллаж байсан. Тэгэхэд банк өөрөө асар том нүсэр бүтэцтэй. Өрсөлдөөн байхгүй учраас боломж байгаа юм байна гэдгийг олж харсан. Учиргүй өөрсдөө код бичээгүй ч компанидаа олон системийг үр ашигтайгаар ашигласан. Түүний хүчинд өөрсдийн орон зайг бий болгосон. Одоо дижитал систем рүү ороод ирэхээр яалт ч үгүй код бичих шаардлагатай болж байна.

-Уучлаарай. Улс төр рүү халтираад орчихоё. Та АН-ын гишүүн үү?

-Тийм.

-Яагаад үүнийг асуусан юм гэхээр АН-аас зохион байгуулж байгаа томоохон арга хэмжээнд Таны нэр нэг бус удаа дурдагдсан?

-Миний хувьд АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн.

-Бодлогын хороонд хэдэн онд орсон гэсэн үг вэ?

-Өнгөрсөн жил.

-Намынхаа үйл ажиллагаанд оролцоод явдаг уу?

-Хуралдаа суудаг.

-АН-аас Төв талбайд шоу зохион байгуулахад зохион байгуулагчаар оролцсон байна лээ?

-Нийгмийг өөрчлөхийн тулд институци хэрэгтэй. Чи бизнес эрхэлье гэхээр гарааны компани, байгууллага хэрэгтэй болно. Тэрийг нь институци гэж нэрлээд байгаа юм. Чамд өөрийн гэсэн үзэл санаатай хамт олон хэрэгтэй байгаад байдаг. Нэг зорилгын төлөө явдаг. Одоо нийгмээрээ тогтолцоог өөрчлөх ёстой гэж яриад байна. Тэгэхийн тулд нам буюу институци хэрэгтэй болно. Монголд гурван янзын институци байна. МАН, АН гэсэн хоёр том нам. Тэгээд бусад. Ардын нам нь 100-гаад жилийн түүхтэй. Ардчилсан нам нь 30 жилийн настай. Монгол Улсын онцлог гэж бий. 3.2 сая хүнтэй. Боловсон хүчин маш муутай. Ний нуугүй хэлэхэд ийм улсад олон нам оршин тогтнох ямар ч боломжгүй.

-Гуравдагч хүчин гэж яриад байгаа?

-Цөөн хэсэг бүлэг хүмүүс л бий. Уг нь институцийг бүрдүүлэхийн тулд 21 аймаг, есөн дүүрэг гэсэн бүтэц гаргах ёстой. Гэтэл түүнийг бүрдүүлэх гэхээр хүнгүй болчихож байгаа юм. Арай гайгүй боловсон хүчинтэй нь МАН, АН хоёр. Энэ хоёр намыг судлаад үзэхээр онцлог гарч ирнэ.

Би бол Ардын намыг маш том корпораци гэж хардаг. Олон жил тогтсон. Гэхдээ корпорацид карьер хийх чухал байдаг. Шатаар явна. Газрын, хэлстийн, орлогч захирал болно. Үзэл санаа, үнэт зүйл, алсын хараа нь дараагийн асуудал. Яагаад гэхээр корпораци гэдэг нь тогтсон байгууллага. Тэр хүн үнэт зүйл, үзэл санаа, алсын хараагаа бусдад илэрхийлнэ гэдэг нь бас нэг талдаа эрсдэл.

Мундаг амжилт гаргахын тулд мундаг эрсдэл хийнэ. Нөгөө байгууллагад нь ч эрсдэлтэй. Энэ утгаараа Ардын намаас мундаг үзэл санаа гарах боломжгүй. Арай гэж 10 жил явж карьерт хүрсэн хүн эрсдэл хийж явахыг хүсэхгүй. Өөрийн бий болгосон карьертээ яаж удаан явах уу гэдгээ бодно. АН-ын хувьд өөр.

Янз бүрийн үзэл санаа, үнэт зүйл байдаг. Юм хийх мөрөөдөлтэй олон хүн байна. Гол асуудал байна. Институцийн зохион байгуулалтад ороогүй. Механизм нь хараахан бүрдээгүй байна. Мөрөөдлөө хэрэгжүүлэхийн тулд чадвартай баг бүрдэх хэрэгтэй. Залуучууд юм уу тийм сэтгэлгээтэй өвөө нар нийлчихсэн. Уг нь түүнийг дасгалжуулах ёстой. Байгууллагын бүтцэд оруулаад хөгжүүлэх ёстой. Тэгэх юм бол өөрсдийн гэсэн үзэл санаа гарна. Би юу гэж харсан юм гэхээр корпорацийг өөрчлөх бол хэцүү.

-Нэгэнт тогтсон суурийг нураах мэдээж хэцүү?

-Нураалаа гэхэд шинээр өрөхөд хэцүү. АН-ын хувьд тийм юм байхгүй. Үзэл санаа нь байгаа учраас институцийг нь байгуулаад явах боломжтой. 2016 онд есхөн гишүүнтэй болтлоо ялагдлаа. Үүнийхээ хүрээнд шинэчлэл хийсэн. Үндэсний бодлогын хорооны 70 хувь нь 39-өөс доош насны дандаа залуусаас бүрдсэн. Эмэгтэйчүүд нэлээд хувиар орж ирсэн. Надад юу харагдсан юм гэхээр эдгээр залуусын дунд ороод зөв чиглэл рүү нь явбал дараагийн шилжилт, Монгол Улсыг шинэ шатанд гаргах боломжтой санагдсан. Ардын нам корпораци болохоор өөрөө өөрийгөө задалж чадахгүй.

Юу нураадаг юм гэхээр орчин нь өөрөө дампууруулах, эсвэл маш хүнд байдалд орж байж сэргэдэг. Дараагийн өрсөлдөөн бий болдог. Нэг үгээр дотроосоо идэгдэх боломжгүй. Старт-апп маягийн институци маягаар явах боломжтой. АН-ын хувьд үзэл санаа нь тогтчихсон. Одоо тэдгээрийг чадваржуулах, технологийн бүтцээр ажилладаг болгох соёлын асуудал байгаа юм. Ялангуяа залуу хүний хувьд ийм боломж нь байгааг харсан. Есхөн гишүүнтэй болтлоо ялагдаж байж шинэчлэл нь эхэллээ. Дөнгөж эхэлж байгаа учраас хийх ажил их байгаа.

-Ардын намд тогтсон нэг уламжлал байдаг. Тэр нь үеэрээ урагшилдаг. Харин АН-ын хувьд үзэл бодлын зөрүү нь ардчилсан байдлаар гэдэг ч удирдлагын тогтолцоонд нь өнөөх л 1990 оны хувьсгалд оролцсон “ах нар” байгаад байдаг, өөрчлөгддөггүй гэсэн шүүмжлэл бий?

-Үнэн. Корпорацийн бүтэц гэдэг үеэрээ шинэчлэгдээд явдаг. 1960 оныхны араас 1970 оныхон яваад. 1970 оныхны араас 1980 оныхон нь яваад л. Гэхдээ корпорацийн соёл, карьер нь маш багаар хийгддэг. Тийм учраас корпораци гэж яриад байгаа юм. АН-ын хувьд старт-апп маягийн хүмүүс байгаа. Хувьсгал хийсэн гэдэг 1950, 1960 оны хүмүүс байгаад л байна. Залуучууд нь гарч ирэхгүй. Нэг талдаа 2016 он хүртэл шинэчлэл хийгдээгүй юм байгаад байна. Өмнөх нь лидерүүд нь ерөөсөө буугаагүй. Харин 2016 онд ард түмэн дүнг нь тавиад өглөө. Ах нар байсаар байгаад конец боллоо, одоо больцгоо гэсэн.

Хүссэн ч эс хүссэн ч шинэчлэл рүү орсон. Ингээд орох гэхээр залуучууд нь бэлэн биш. Дөнгөж орж ирсэн. Гэхдээ хөрс нь бэлэн болчихсон байна. Түүн дээр юу ч тарьж болно. Нөгөө корпорацийн асуудал нэгэнт соёл нь тогтчихсон болохоор өмнөх схемээрээ явна. Яагаад гэхээр түүнийг эвдэж чадахгүй.

АН-д бол соёл тогтоогүй байна. Залуучууд нь дөнгөж орж ирсэн. Гэхдээ хөрс бэлэн учраас ямар ч соёлыг тарьж болно. Үүгээрээ ялгаатай.

Миний хувьд 1981 оны залуу. Ардын намаар төлөөлүүлбэл, соёлын схемээр 1950, 1960 оны ах нарын тавьсан соёлын 70-80 хувийг биеэрээ хадгалж яваа юм шиг ойлгогддог. Улс төр ийм л байдаг. Улсыг ингэж л хөгжүүлдэг.

Өнөөдөр хараарай. Ардчилсан нийгмийн мөн чанар нь хувь хүний эрх чөлөө. Гэтэл 50, 60 оны ах нарын ч юм уу, 70, 80 оны төрд бугшсан хүмүүс эх орон гэж маш их ярьдаг. Улсынхаа төлөө гээд л. Хүн болгон компанийн төлөө амьдрах юм байна. Компани нь улсаа хөгжүүлэхийн төлөө. Хэзээ ч тийм юм байхгүй. Энэ бол социализм, коммунизмын бүтээл. Өнөөдөр чи өөрийнхөө төлөө л амьдрана. Компанийг бүрдүүлж байгаа олон хүний эрх ашиг, үзэл санаа нийлээд улсынхаа төлөө явж болно.

Бид ардчилсан нийгэмд шилжсэн үү шилжсэн. Чөлөөт эдийн засаг байна уу, байна. Яг үйлдэл дээрээ очихоор социализмын үеэр яваад байна. Чи компанийнхаа төлөө ажил гээд л. Чи өөрийнхөө, гэр бүлийнхээ төлөө амьдрах ёстой. Тэрний төлөө компани юу хийж чадах юм. Ерөөсөө л энэ. Энэ нь хөгжөөд ирэхээр улс нь дагаад хөгжинө. Түүнээс биш компаниуд нийлээд улсаа хөгжүүлэхийн төлөө ажиллахгүй. Хувь хүмүүс, ажилчдынхаа төлөө ажиллана. Ажилчид нь өөрийнхөө төлөө ажиллаад ирэхээр харицлагчийнхаа төлөө ажиллана. Харилцагч нь бий болоод ирэхээр нийгэм бүрэлдэнэ. Тэрхүү нийгэм дээр улс үндэстэн оршин тогтоно.

Манайхны нэг ойлголт байдаг. Өөрийгөө төр гээд бодчихсон ах нар байна. Би буувал Монголын төр, ард түмэн ялагдана гээд л. Энэ бол цэвэр коммунист сэтгэлгээ. Үгүй шүү. Чи өөрийгөө төлөөлж байгаа. Чамтай чамгүй улс хөгждөгөөрөө хөгжинө. Үүнийгээ өөрчлөх ёстой.

-Таныхаар нам гэж яг юу юм. Залуучуудын үзэл бодлоо уралдуулж, үнэт зүйлээ бий болгох нэгдэл юм уу?. Эсвэл албан тушаалд хүрэх гүүр үү?

-Хоёр янзын ойлголт байна. Нэг нь намтай, намгүй улс орон хөгжсөн үе байна. Ямар нэгэн мухардалд ороогүй. Тэр үед нам яах нь ач холбогдолгүй. Харин өнөөдөр яах аргагүй тогтолцоон дээр очоод гацчихлаа. Хоёрдугаарт, хөгжиж байгаа үед нь нэг мода бий болгосон. Нам гэдэг заваан юм хол бай.

-Тэр нь юу гэж?

-Намд олон чадвартай залуус ороод ирвэл бодит утгаараа институци, “Тинк танк” болоод явна. Тэнд байгаа ах эгч нар, тэдгээрийн хүүхдүүдэд орон зай байхгүй болно. Тоглоомын дүрмээ зохиох боломжгүй болно. Өрсөлдөөн явууллаа гэхэд ялагдана. Тэгэхээр анхнаасаа тэр тойрогт оруулж ирэхгүйн тулд тухайн намыг муухай харагдуулж эхэлдэг.

Боломжтой хүмүүс нь тэртээ тэргүй зайгаа бариад эхэлнэ. Ингээд ирэхээр өөрсдөө дураараа тоглож болно. Тэрхүү тархи угаалт нь одоо хэр нь үргэлжлээд явж байна.

-Үүнийг яаж өөрчлөх ёстой юм?

-Маш олон залуус орж ирээд түүнийг нь удирдаад байгаа 100, 1000 хүнийг ажилгүй болгох ёстой. 1000 дээр 9000-ыг нэм дээ. 10 мянга болоход 1000 нь нөлөөгүй болно. Тоглоомоос гараад явна. 9000 нь тоглоомын дүрмээ зохиогоод явна. Үүнийг хийх ёстой. Хийхээс өөр аргагүй байдал руу орж ирж байна. Дараагийн тоглоомын дүрмийг зохиохгүй бол улс хөгжихөд хэцүү болчихсон.

-Намын залуу гишүүний хувьд одоогийн даргатайгаа холбоотой шүүмжлэлийг хэрхэн хүлээж авдаг вэ. Жишээ нь, өөрийг нь шүүмжилсэн залуусаа цагдаад өгсөн тухай шүүмжлэл хэсэг явлаа?

-Яах вэ, үүнийг кэйс, кэйсээр нь ярихгүй бол хэцүү. Ер нь 2016 онд нам ялагдаад таван хүн нэр дэвшихэд одоогийн дарга гараад ирсэн. Гарч ирээд маш олон шинэчлэлийг амжилттай хийсэн. Түүний хийсэн шинэчлэл сайн ч, муу ч 60-70 хувь нь залуучууд, эмэгтэйчүүд болсон.

39 хүртэлх насныхан болсон. Энэ бол яах аргагүй факт үнэн. Аливаа намын лидерт сайн, муу, давуу болон сул тал байдаг. Тэрийг нь янз бүрээр харах нь хувь хүний эрх. Үүнийг няцаах ямар ч боломжгүй.

Нам тодорхой хэмжээнд институцийн зохион байгуулалтад орохын тулд өөрийн дүрмээр тоглох ёстой. Мэдээж өргөс авчихсан юм шиг хэрэгжих боломжгүй.

Намын дарга нар шинэчлэлээ хийгээд дараа үедээ халаагаа өгөөд явдаг. Хувь хүн тойрч ярих нь миний хувьд сонирхолтой сэдэв биш. Ахиц дэвшил гаргасан уу гэвэл гаргасан. Сонгуульд ялах эсэх нь дараагийн асуудал.

С.Гандөл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
Ард түмний нийтлэг эрх ашиг дээр бид нэгдэж чаддаг байсан
П.Наранбаяр: Сурах бичгээр бүрэн хангаж байгаа
Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (44)

  • Haha (66.181.177.38)
    Mongo hvvlegch
    2020 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.21.109.36)
    Дүр эсгэсэн хөгийн бэртэгчин, хогийн новш. Ямар хог гэдгийг нь ойр байсан хүн бүр мэднэ. Эхнэр нь ч гэсэн хамаг юмаа улс орон даяар зарлуулчихаад энэ новштой зууралдаж яадгийн.
    2020 оны 04 сарын 06 | Хариулах
  • зочин (192.82.70.169)
    Залуус та нар үнхээр санаачилгатай ажилвал сайхан л байна 1 намуу 20 намуу гэхээс намгүйгээр юм хийхгүй байхаа АНУ -д гэхэд л дандаа хөгшчүүл төрөө барьж өрсөлдөн байна юу гэж ойлгох ёстой вэ Тэнд хөгжил дэвшилийн гол газар биз дээ Хятад нэг нам дэлхийд эмх цэгцтэй хөгжиж байна Одоо монгол шашинд баригдсан тухай ярьж байна энэ одоо юу юм бэ хөгжил үү Ийм юмны алтан огтолцоог яаж олох уу та нар шууд хэл
    2020 оны 04 сарын 06 | Хариулах
  • huts (202.21.109.37)
    Zailaaa zail pizdaa
    2020 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (203.91.115.50)
    Монгол Улсын төр чиний тоглоом биш, Сайхан ярьсан хүмүүс урьд чинь байсан юм шүү
    2020 оны 04 сарын 05 | Хариулах
  • Ск (202.126.89.189)
    Энэ хүнийг хувь хүн талаас нь маш их дэмждэг. Зөв үзэл бодолтой өөрийнхөө хүч хөдөлмөрөөр эрхлээд явж буй бизнес нь алс хол Америкт салбараа нээчихсэн явааг саяхан дуулсан.Залуу үеийн төлөөлөл шүү амжилт хүсье!
    2020 оны 04 сарын 05 | Хариулах
  • Гантөгс (202.126.88.137)
    Сүүлийн үед Улаан балын Лодой ах,энэ Сүндий ах 2ыг их хараад судлаад дэмжээд байна.Миний үеийн хүүхэд залуусын сургамж авах хүмүүсийн төлөөлөл гэж харж байгаа шүү
    2020 оны 04 сарын 05 | Хариулах
  • zochin (202.126.88.183)
    mungu ch huuleh uhaangu humus bjij orovdolteshde uhernuudhen min
    2020 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.126.88.137)
    s
    2020 оны 04 сарын 05 | Хариулах
  • Аялгуу (202.126.88.183)
    Өөрсдөө юм хийж гийгүүлэхгүй байж олон юм ярих дуртай зарим ах эгч нар зүгээр улсын төлөө юу ч хийгээгүй хэвтжийж надаас түрүүлж төрсөндөө хүндлэл хүсэд байвал май шүү згр яджил залуу үеийнхэндээ зөв үлгэр дуйраалал болж байгаа хүмүүсээ дэмжих хэрэгтэй
    2020 оны 04 сарын 05 | Хариулах
  • Сүр (122.201.22.97)
    Боловсрол муутай, хүний мөнгөөр гэнэт баяжсан залуу. Энэ ярилцлагаас харахад үнэхээр бодлого ярих, хууль батлахад ухаан, чадвар дутах хүн гэж харагдаад бна. Дүүргийн ИТХ-д бол яахав болжийно.
    2020 оны 04 сарын 05 | Хариулах
  • зочин (103.10.22.43)
    банкны хүү буурч байж тоглоомын дүрмийг шинээр зохионо.Гэтэл мөнгө хүүлэгч энийг хийж чадах уу
    2020 оны 04 сарын 05 | Хариулах
  • зочин (202.9.40.168)
    ийм баасаар тоглуулмааргүй байна. ер нь ч улс орны нийгэм-эдийн засгын асуудал " тоглоом" биш л дээ. сүүлийн 30 жилд " тоглосон хулгайчууд ердөө л тоглосон. монгол улс тоглоомгүй хөгжих ёстой.
    2020 оны 04 сарын 05 | Хариулах
  • Чингэлтэйн гэр хорооллуудад Сүндий сан гээд тор тараагаад л явах юм. (66.181.161.6)
    Иргэн
    2020 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.126.89.195)
    Зөв сэтгэлтэй залуу байна. Гэхтээ нам нам л гэх юм. Төрийнхээ толгойд гарсан одоогийн энэ намчирхсан тогтолцоог эвдэхгүй бол хичнээн сайхан залуучууд гараад ч үр дүн гарахгүй шүү. Бас л болоогүй л байна даа. Эрдэнийн цүнхийг битгий бариарай. Амжилт хүсье
    2020 оны 02 сарын 16 | Хариулах
  • Хишиг (66.181.161.1)
    Мундаг залуу маш зав ярьжээ дэмжиж бна амжилт хүсье ийм залуус маш олон болог ээ улсаа хөгжүүлээрэй хурай хурай хурай
    2020 оны 02 сарын 16 | Хариулах
  • хуягаа (150.129.141.84)
    сайн сайхан болно бүтэнэ
    2020 оны 02 сарын 16 | Хариулах
  • Зочин (182.160.1.5)
    Ийм залуус маш их хэрэгтэй. Монголоо өөд нь татаарай.
    2020 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (124.158.81.4)
    Эрдэний гар хөл сайн сайхан зүйл горьдоод хэрэггүй. Зөвхөн албан тушаал горьдсон улс ард олноо бодох чадваргүй хэн ч биш залуу байна.
    2020 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.131.250.130)
    Өнөөгийн туршлага сургамж нэг бх боломжгүй хүн бүхний санаанд нийцэх юм бий болох боломжгүй. Их бодитой талдаа дөхөж яваа залуу бнө
    2020 оны 02 сарын 05 | Хариулах
  • Иргэн (202.131.250.130)
    Олон намын тогтолцоо өөрчлөгдөөгүй цагт карьер хөөсөн залуучууд өөр яаж явах вэ. Хүний бодлыг шүүх нь бидний ажил биш. Өөрийгөө бодох нь бидний ажил...
    2020 оны 02 сарын 05 | Хариулах
  • bolij uz boojgoi min (103.229.123.169)
    ehneree zodoj, araar ni tavij baga nasnii ohiduudiig munguur huchindej togloomiin durmee zohioh yumuu?
    2020 оны 02 сарын 05 | Хариулах
  • Ganaa (59.153.114.69)
    Jijig garin horchin batsaan bn. Yun ch tom tom yum yaridiin
    2020 оны 02 сарын 05 | Хариулах
  • Сосорбарам (66.181.161.39)
    Сайхан ярилцлага болж амжилт хүсэе
    2020 оны 02 сарын 02 | Хариулах
  • ariuk (66.181.161.14)
    amjilt husey
    2020 оны 02 сарын 01 | Хариулах
  • Khashchuluu (66.181.161.51)
    Ajliin amjilt husye
    2020 оны 01 сарын 30 | Хариулах
  • Иргэн (202.9.46.40)
    Арай л биш байнаа
    2020 оны 12 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.55.188.44)
    Мөнгө хүүлэгч зайл
    2020 оны 12 сарын 30 | Хариулах
  • Araichdee (103.26.193.68)
    Tanai NET capitaliin bond iin asuudlaar FRC dr shalgalt garsan gsn ymr luivar hiicheed shalgagdaad bna
    2019 оны 12 сарын 27 | Хариулах
  • Haha (103.26.193.68)
    Bank busaar mongo huulj shulaa hj bj yuun uls tor yariad bga sda ve
    2019 оны 12 сарын 27 | Хариулах
  • Y (150.129.142.121)
    Ard tvmnii mongiig hvvlehiig bisness gedeggui yu daa Dvv mini
    2019 оны 12 сарын 26 | Хариулах
  • Toglogch (66.181.191.88)
    Nusgai bacaan mini neg l togloomiin durem bdgiin buud buud bas dahin buud oilgosoon. Uhsen acnii chini togtolcoo. Asuudal mi hundee bdgiin hun mi bhgu bol asuudal ni bhgu gedgiig ta nar sanaj avcgaa
    2019 оны 12 сарын 25 | Хариулах
  • Tseegi (66.181.185.141)
    Улсаа хөгжүүлие гэвэл баялаг бүтээх хэрэгтэй.ард түмнээ шулсан мөнгө хүүлэгч шүү дэ.зэрлэг балмад амитан бүхнийг мөнгөөр шийдэнэ гэж боддог залуу хүн ертөнцийг арай өөрөөр хармаар юм да
    2019 оны 12 сарын 25 | Хариулах
  • Зочин (122.201.21.192)
    Arga yadsan ued zeel av gej nert ediin zasagch bat suuri
    2019 оны 12 сарын 05 | Хариулах
  • Ard tumen. (75.86.79.22)
    Uls ornig togloomin durem zokhioj udurddaggui um. Mongol ulsin ard tumen togloomoor zakhiragdaj amidrakhgui. Shudarga khuulind zakhiragdaj amidrakh estoi. Ene zaluu khodoo 5 - n jil amidarch amidralin une tseniig medekh kheregtei.
    2019 оны 11 сарын 30 | Хариулах
  • irgen (31.165.215.122)
    hooh yasan mundag zaluu ve geheer um olj harsangui ene yarilzlagaas…haramsaltai ni bid bi garah estoi gesen l um oilgoloo
    2019 оны 11 сарын 29 | Хариулах
  • иргэн (202.70.34.70)
    Нэг л их сайхан хувцас өмссөн, тоглоом дүрэм ярьсан улс, эхлээд юм унш, туршалага суу, ажилла, бүүр хөдөө очиж хэдэн жил ажилла, тэгээд дараа нь улс төрөө хийж, бодлогоо тодорхойлж дарга бол.
    2019 оны 11 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.126.89.212)
    Энэ сайхан залуу Эрдэнэ ванг долоодог гэхээр л ой гутаж байна.
    2019 оны 11 сарын 29 | Хариулах
  • hohoh (202.55.191.205)
    hudlaa shaa garchigiig chine haraal gulug bilduuuch piyaldaga dargiin tsvnk barigch tsarait bna. uuriihuu amidralaa hichee uls turch geh shig. hatsig huwalj tsarailchihaad.
    2019 оны 11 сарын 29 | Хариулах
  • hvn (202.179.27.233)
    baylag bvteetsen yum shig hudlaa shaah yumaa mungu hvvlj baij bas uls turd orohnee
    2019 оны 11 сарын 29 | Хариулах
  • дагвааах (202.9.46.84)
    өөрийгөө яасан ихэд бодчихсон бацаан бэ. бас улс төрд орох гэнэ. чам шиг нусан жулдрайг хэн тоож сонгох вэ дээ.горьд ац минь
    2019 оны 11 сарын 29 | Хариулах
    • Уулын өвгөн
      Өөрийгөө ихэд бэтэгээ тарганд болчихсон ийм залуус эрдэнэ алуурчины гар хөл болох нь ойлгомжтой эднээс сайн сайхан зүйлийг хүлээх учиргүй. Хүн ард аа сонор соргог байгаарай.
      2019 оны 11 сарын 29
    • иргэн
      Яг тийм, хэний л цүнхийг баригч бол доо чи,
      2019 оны 11 сарын 29
  • caak (123.121.81.10)
    bugs doloogch
    2019 оны 11 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
    4 цаг 19 мин
  • Ард түмний нийтлэг эрх ашиг дээр бид нэгдэж чаддаг байсан
    4 цаг 39 мин
  • Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо
    7 цаг 49 мин
  • Лаг хатааж, шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг баталлаа
    8 цаг 35 мин
  • П.Наранбаяр: Сурах бичгээр бүрэн хангаж байгаа
    10 цаг 3 мин
  • Өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой цахим орчинд залилах гэмт хэргийн үйлдэл нэмэгдэж байна
    10 цаг 10 мин
  • Мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл хагас коксоор хийсэн шахмал түлшний үйлдвэрт ажиллалаа
    10 цаг 36 мин
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
    11 цаг 1 мин
  • ЭМЯ: Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадлал өндөр байна
    11 цаг 53 мин
  • Тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлж, хөнгөлөлттэй зээлд хамруулахад дэмжлэг үзүүлэхийг тариалан эрхлэгчид хүслээ
    12 цаг 37 мин
  • А.Амартүвшин: Зам дагуу түлш борлуулахгүй, түүхий нүүрсийг Улаанбаатарт огт нэвтрүүлэхгүй
    12 цаг 41 мин
  • О.Бямба-Эрдэнэ маргааш хүрэл медалийн төлөө тулалдана
    12 цаг 56 мин
  • ТАНИЛЦ: Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхүүд
    13 цаг 33 мин
  • Төв цэвэрлэх байгууламжийн ачаалал буурахгүй, “тэг зогсох” нөхцөлд ажиллаж байна
    13 цаг 53 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13472 болжээ
    14 цаг 35 мин
  • Реппер FAT JOE тайзны ард 30 сая төгрөгийн зоогтой ширээнд тухална
    14 цаг 41 мин
  • Улсын хэмжээнд анхны Лаг хатааж шатаах үйлдвэрийг 2025-2027 онд барина
    14 цаг 44 мин
  • ТӨСӨВ 2026: Нийгмийн халамжийн хөнгөлөлт, тусламж, үйлчилгээнд 2 их наяд төгрөгийг зарцуулна
    14 цаг 45 мин
  • ФОТО: Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэн...
    14 цаг 49 мин
  • Алба хаагчид 3621 хүний амь нас, 345.6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа
    15 цаг 11 мин
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • Хэт нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • БӨХ: Намрын улирлын нээлтийн барилдаан энэ сарын 13-нд болно
  • Д.Баттүвшингийн удирддаг Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн ашиг 564 дахин буурчээ 
  • Хамтдаа дуулсан дуунууд- С.Жавхлан, Т.Баясгалан
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Голомт банк AI Academy Asia нар хамтран "AI for Women 100x100" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Мөнгөний бодлого" сэдвээр МУИС-ийн оюутнуудад лекц уншлаа
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • “Rhyme” УСК-ны орон нутаг дахь нээлт Хөвсгөл, Дархан, Эрдэнэтэд энэ сарын 6,7-ны өдрүүдэд болно
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • БӨХ: Намрын улирлын нээлтийн барилдаан энэ сарын 13-нд болно
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • Д.Баттүвшингийн удирддаг Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн ашиг 564 дахин буурчээ 
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • “Rhyme” УСК-ны орон нутаг дахь нээлт Хөвсгөл, Дархан, Эрдэнэтэд энэ сарын 6,7-ны өдрүүдэд болно
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллерийг хүлээн авч уулзлаа
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
  • Өнгөрсөн наймдугаар сар 1940 оноос хойш тохиолдож байгаа бага тунадастай 38 дахь сар боллоо
  • Ус цаг уур, орчны шинжилгээний салбарт шинэ үеийн супер компьютерын технологи нэвтэрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа
  • Э.Бат-Амгалан: Барилгын салбарын 100 жилийн ойг салбарын хөгжил, шинэчлэлийн стратегийн эргэлтийн цэг болгоно
  • С.Амарсайхан: Франц улстай Онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
24 баримт
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК