Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол инженерүүдийн зохион бүтээсэн цахилгаан автобус стандартыг хангахгүй гэсэн дүгнэлт гарчээ

2019-11-29
0
ЖИРГЭХ

“Зорчигч тээвэр гурав” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт Монголд үйлдвэрлэсэн “МОН-30” маркийн хоёр ширхэг цахилгаан автобусыг нийслэлийн Тээвэр үйлчилгээний газраас хүлээлгэсэн өгсөн билээ. Нийт тэрбум орчим төгрөгийн өртөгөөр худалдан авсан дээрх хоёр цахилгаан автобусыг тээврийн үйлчилгээнд зориудаар гаргахгүй байгаа тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр гарсан. Иймд “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын дарга дарга Б.Цолмон, Техник технологийн хэлтсийн дарга Р.Баясгалан, ахлах инженер Ц.Мөнхбаатар нар өнөөдөр сэтгүүлчдийн хамт туршилтын зорчилт явууллаа. Ингэхэд автобус баазын гражид байсан “МОН-30” автобусын нэг нь асахгүй байгаа, үйлдвэрлэсэн байгууллагынхан ирж үзээд асааж чадаагүй талаар мэдээлэл өгсөн учир нөгөө автобусанд хэвлэлийнхэн сууж зорчлоо.

Монгол инженерүүдийн зохион бүтээсэн “МОН-30” цахилгаан автобусыг нийслэлийн Тээвэр үйлчилгээний газрын бүртгэлийн санд оруулах дүгнэлт гаргуулахаар техникийн үзлэг хийхэд нийтийн тээврийн MNS 5012:2011 улсын стандартыг хангахгүй байна гэсэн дүгнэлт гарчээ. Техникийн шалгалтаар “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2011 улсын стандарт, “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ, ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага” MNS 5012:2011 стандартын 5.9-д заасан, 7.2-т заасан шаардлагыг тус тус хангаагүй байна.

Дээрх стандартыг хангасан тохиолдолд үйлчилгээнд гаргах боломжтой гэдгийг “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын дарга Б.Цолмон хэлээд “Өнөөдөр Монгол инженерүүдийн хийсэн автобусыг зохион байгуулалтайгаар үйлчилгээнд гаргахгүй байгаа мэтээр олон нийтэд мэдээлсэн. Гэвч техник нөхцөлийн хувьд улсын стандарт хангахгүй байгаа учраас бидний зүгээс стандартыг хангаж өгөхийг үйлдвэрлэгч нарт албан ёсоор тавьсан байгаа. Бодит байдал дээр нийтийн тээврийн шаардлагыг хангаж байна уу гэдгийг  харуулахын тулд өнөөдрийн туршилтыг хийж байгаа болохоос харьцуулсан зүйл байхгүй. Бидний зүгээс үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, бүх талаар хамтран ажиллахад бэлэн байна” гэв.

“МОН-30” цахилгаан автобусыг туршилтаар явуулахад Ч:25 “Тоосгоны үйлдвэр-их Тойруу-3, 4-р хороолол” чиглэлд явуулахад 100 хувийн цэнэгтэйгээр хамгийн бага км-тэй 6.5 рейс явахаас 2.5 рейсийг гүйцэтгэжээ.

““Автобус-3” компанийн нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг автобусын хувьд өдөрт багадаа 190-300 км туулж нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд үзүүлдэг бол МОН-30 цахилгаан автобусны хувьд 100 хувийн цэнэгээр 70-90 км яваад буцаж бааз дээрээ эргэн ирж 3 цаг цэнэглэх шаардлагатай болдог. Энэ хооронд зорчих тээврийн үйлчилгээ тасалдах нөхцөл үүссэх  магадлалтай” гэж ахлах инженер Ц.Мөнхбаатар хэллээ.

Ийнхүү хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй “МОН-30” цахилгаан автобусыг 84 хувийн цэнэгтэй 5.1  км зайд туршилт хийхэд 7 хувийн цэнэг зарцуулж байв. Албаныхан цэнэглэгдсэн зай хураагуураар илүү олон км зам туулах хүчин чадалтай, том оврын автобусны стандарт шаардлагыг хангасан тохиолдолд нийтийн тээврийн үйлчилгээнд гаргах боломжтой гэжээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Zochin (64.119.17.21)
    Одоо явж байгаа автобуснууд нь өвөл хөлдөөж алчих гээд зун шатааж алчих гээд үнэн хэцүү.Тэр жолооч нар нь өвөл даардаг,зун халууцдаг гэж мэддэг юм уу.Мөнгөө төлж явж байж тухтай үйлчилгээ авах эрхтэй биз дэ!!!Дөнгөж асаасан мөсөн хонгил шиг хүйтэн унаанд суугаад шалгаад үзээсэй!!
    2019 оны 12 сарын 01 | Хариулах
  • Ужэннг (202.21.109.119)
    Нэг автобус 1 тэрбум 500 сая төгрөг юм уу. Ийм мөнгөөр Оросоос Сибирийн нөхцөлд таарах автобус 10 авнашдээ, тийм үү гүй юу
    2019 оны 11 сарын 30 | Хариулах
  • Хулгайчдыг төрөөс зайлуул (203.91.115.51)
    Монгол хүний бүтээлийг ЖАДЛАН ЭСЭРГҮҮЦДЭГ, наймаачин панзчдыг төрөөс зайлуулсан цагт энэ улс хөгжинө.
    2019 оны 11 сарын 30 | Хариулах
  • Инжeнэр (103.229.120.139)
    Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байна гэж хэт их туйлширч болохгүй. Олон хүний амь настай холбоотой. Нийт йн тээврийн стандартад нийцэхгүй л бол зүтгүүлэх хэрэггүй.
    2019 оны 11 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.186.106)
    Гадаадаас авсан автобуснууд чинь манай өвлийн нөхцөлд даанч таарахгүй байна шүү. Дотор нь суугаад аялаад үзээрэй эрхэм ноёдоо тэнд яг л хөлдөөгчид байгаа мах гэсэн үг. Иймд монголын нөхцөлд таарсан автобус оруулах эсвэл дотооддоо үйлдвэрлэх зам л байна шүү
    2019 оны 11 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.186.106)
    Наад хулгайч хувалзнууд гаднаас автобус авахдаа мөнгө угаадаг тийм болохоор монголд автобус үйлдвэрлэж нийлүүлбэл тэр төнгө нь хаагдах тул их эмзэглэж хүлээн авч байгаа юм. Маш олон тооны автобус ашиглалтаас гарч байгаа гэнэ. Ажил хариуцсан эзэн нь юм бол эртнээс бүх зүйлээ төлөвлөж арга хэмжжэ авч байх ёстой шүү. Чадахгүй байгаа ажилд тээг болсон монголоо гэсэн сэтгэлгүй новшнуудыг албанаас нь ховхлоочээ Хүрэлсүхтэнгүүдээ
    2019 оны 11 сарын 30 | Хариулах
  • Zochin X (192.82.72.213)
    Uugaasa baaxan xytad selbeg avchiraad garaashd ugsaraad teriige bid nar chadnaa xiichlee undesnii uildverlel gej orilood bid xymdxan shaanaa gex uildverlegch nar ichix xeregtei .. ta nar unetei avaxgeed bn gej orildog bdag... Autobusnii uildveree exleed ochood uzcheed iree xaana yaaj uildverldeg gedgiig .. ene yuugaach medexgui xeden xooruu xar mass ork uud n. Yori n bol autobusiig avxaar bol uneteich gesen yopon s avax xeregtei xamaagui gariin ay daan .. ter xeden tsenxer hino bus yamar sain bailaa.. 10jil +
    2019 оны 11 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.229.123.241)
    Бараг л японоос дутахгүй машин хийдэг болох гэж байна гээд л онгироод байсан биш үү??
    2019 оны 11 сарын 29 | Хариулах
  • Ард (49.0.212.208)
    Энэ чиглэлээрээ ажиллаад стандарт ханга биз дээ. Зүтгэ, хий, бүтээ, шийдлээ ол.
    2019 оны 11 сарын 29 | Хариулах
  • Зочин (182.160.32.202)
    Яг үнэн шүү. Тэр зохион бүтээсэн гэх Жаргалсайхан дандаа худлаа ярьдаг
    2019 оны 11 сарын 29 | Хариулах
  • zochin (202.9.40.1)
    deeverdeer narniin seng taivj boldguu yumuu? zunduu bodol ajilax arag baijil baigaa. xugjil irnee.
    2019 оны 11 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.186.96)
    NOMIINGIN SHAGDARSURENGIN HISEN AJIL
    2019 оны 11 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    5 цаг 4 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    8 цаг 25 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    8 цаг 30 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    23 цаг 35 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Өчигдөр 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Өчигдөр 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Өчигдөр 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК