Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

184.8 тн түүхий нүүрсийг хураан Амгалан дулааны станцид хүлээлгэн өгчээ

2019-12-01
0
ЖИРГЭХ

Нийслэлийн онцгой комиссын 13 дугаар хурал өчигдөр боллоо.

Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/1016 дугаар захирамжийн хүрээнд сайжруулсан шахмал түлшний нөөцлөлт, борлуулалт, түгээлтийн байдал, түүхий нүүрсэнд хяналт тавьж буй ажлуудын талаар  хэлэлцлээ.  Хуралдааны эхэнд сайн картын борлуулалт, түгээлтийн нэгдсэн систем, картын хэрэглээний талаар нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг мэдээлэл хийв. “Төвийн зургаан дүүрэгт 206,251 карт тараагдсан. Үүнээс 13,247 картыг бүртгэлжүүлж, 74,104 карт бүртгэлгүй байна.

Аравдугаар сарын байдлаар 49,406 иргэн картаар худалдан авалт хийсэн бол энэ сарын 28-ны байдлаар 106,031 иргэн худалдан авалт хийжээ. Мөн аравдугаар сард 7 тонн түлш картаар борлуулсан бол энэсард 25.8 тонн түлш борлуулсан дүн мэдээ гарсан. Цаашид дүүргүүдийн Засаг дарга нар “Тавантолгой түлш” компанийнхан хамтран бүртгэлжүүлэх ажлыг эрчимжүүлж дуусгах шаардлагатай байна” гэж нийслэлийн Мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг хэллээ.

Нийслэлийн Онцгой комиссын дарга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “72 цагийн дотор картын бүртгэлийг хийж дуусгах, НМТГ, НОБГ, НМХГ болон төвийн зургаан дүүргийн Засаг дарга, хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нар хамтран борлуулалтын цэгүүдэд ажиллаж арга зүйн мэдээлэл зөвлөгөө өгөх, хэрэглээ нийлүүлэлтийг хангаж ажиллах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлтийн талаарх мэдээллийг нийслэлийн Засаг даргын Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч С.Отгонсүх танилцуулав. “Өнөөдрийн байдлаар 396 цэг дээр 200 гаруй тээврийн хэрэгслээр хүргэлт хийж байна.

Хүйтний эрч чангарч байгаа учраас борлуулалтын цэг бүрийг 20 тонноос багагүй нөөцтэй байлгах шаардлагатай. Тиймээс Энканто болон Амгалан дулааны станцын нөөцөөс дундын цэгүүдэд тарааж баймаар байна” гэж С.Отгонсүх хэлээд “Тавантолгой түлш компани тээвэрлэлт нийлүүлэлт дээр тооцоо нийлэх ажил удаашралтай байна. Энэ тал дээр яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна” гэлээ. “Тавантолгой түлш” компанийн зүгээс уг асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгаа, борлуулагч нарын цалин урамшууллыг олгоход асуудал тулгараагүй гэв.

Түүхий нүүрсний хэрэглээнд хяналт шалгалт хийж буй талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун танилцуулсан. “Нийслэл рүү нэвтрэх шалган нэвтрүүлэх 8 товчоо, Улаанбаатар хотын 154 хороо, Таван толгой түлш компанийн ажлын байранд 24 цагаар  мэргэжлийн хяналтын байгууллагын 113, ЦЕГ-ын 43, нийслэлийн Онцгой байдлын 18 нийт 179 албан хаагч бүхий бие бүрэлдэхүүн байнгын хяналт хийж байна” гэлээ.

Энэ оны 5 дугаар сарын 15-наас хойш Эмээлт, Баруун туруун, Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчоо, Гачуурт, Гүнтийн даваа, Хонхор, Морингийн даваа, Өлзийт-2 гэх хяналтын цэгээр нийт 3542.6 тн түүхий нүүрсийг тээвэрлэж байсан иргэн аж ахуйн нэгжийг илрүүлж холбогдох арга хэмжээ авчээ.

Мөн улсын байцаагчийн актаар 184.8 тн түүхий нүүрсийг хураан Амгалан дулааны станцид хүлээлгэн өгчээ. Шалган нэвтрүүлэх товчоо болон хяналтын цэгүүдэд гарч байгаа ихэнх зөрчил нь Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу сайжруулсан түлш тээвэрлэх, түүхийн нүүрсийг их бага хэмжээгээр нууж хот руу оруулахыг завдах аж. Өнөөдрийн байдлаар төвийн зургаан дүүргийн 30 хорооны 64 байршилд 91.8 тонн түүхий нүүрс хэрэглэж байсныг илрүүлж, 19.2 сая төгрөгийн мөнгөн торгуулийн арга хэмжээ авчээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн нийслэлийн хэмжээнд онцгой дэглэм тогтоож өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллаж байгаа энэ үед дүүрэг хороодын Засаг дарга нар хариуцлагатай ажиллах хэрэгтэйг сануулаад дүүрэг бүр шуурхай штаб байгуулж ажиллахыг хүслээ.

Хуралдааны төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Онцгой комиссын хуралдаанд оролцдоггүй дүүргийн Засаг дарга нарт хатуу арга хэмжээ авна” хэмээгээд “Бүртгэлгүй картыг идэвхжүүлэх ажлыг эрчимжүүлж 12 дугаар сарын 01-нээс эхлэн сайжруулсан түлшийг картгүйгээр борлуулалт хийхгүй байх, Тавантолгой түлш компани төлбөр тооцоо, түгээгч, борлуулагчдын цалин хөлсийг тухай бүрт өгөх, дүүрэг хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нар түүхий нүүрсний хяналтыг сайжруулах, хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, тайланг долоо хоног бүр танилцуулж байх” зэрэг үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өглөө.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Bazooka (202.126.89.193)
    nvvrs nertei hog zarj irgedee hohirohoo boli hilendee hvrehgvi bas nuntag hog mash ih hisn bna kartaa unshuulya geheer kart unshdag mashin n bhgvi gd unshuulahgvi bna lee shv
    2019 оны 12 сарын 03 | Хариулах
  • hereglegch (103.10.22.86)
    tavan tolgoi oorsdoo savlad taraj ogch zaruul huvi humuus shoroo shuudain tal hj shahmaltai holj zarj bn shoroo ih garch bn shuuhuvi humuus ashig harj bgag taslan zogsoo
    2019 оны 12 сарын 01 | Хариулах
  • ЗОЧИН (122.201.21.191)
    ХОТ ОРЧМЫН ОЙГ ТҮЛЭЭД ДУУСЛАА !!!
    2019 оны 12 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.126.88.220)
    Онцгой комиссийн хурлаас илүү ажил,хурал байна аа.Ирээгүй дүүргийн дарга нарыг огцоруул
    2019 оны 12 сарын 01 | Хариулах
  • Hereglegch (66.181.161.28)
    Tegeed yaaba gesen vg ve kartaa munguur tsenegleh tumuu
    2019 оны 12 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    11 цаг 13 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    13 цаг 11 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    13 цаг 50 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    15 цаг 9 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    16 цаг 58 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК