Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эхлээд өөрсдөө долоо хоног автобусаар үйлчлүүлээд үз. Дараа нь ард түмнээ уриал

2019-12-02
0
ЖИРГЭХ

Манай улстөрчид ард иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлаар далимдуулж поп зангаа зөв мэт харагдуулахдаа ихэд чадамгай. Үүнийх нь гороор “Попзандандан”-гууд гэх нэршил хүртэл гарсан нь улстөрчдийн чадавх, мэдлэг боловсрол, ёс суртахууны хэм хэмжээ ямархуу төвшинд байгааг харуулсан биз ээ. Яг энэ цаг үетэй зэрэгцэн нийслэлийн удирдлагууд автозам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэх талаар НИТХ дээр яригдаж эхэлсэн нь цаанаа хэд хэдэн шалтгаан агуулсан заль бололтой. Зам ашигласны төлбөрийг нэмэх тухай санааг хотын дарга гаргасан гэх бөгөөд үүнийхээ шалтгааныг автозамын ачаалал болон агаарын бохирдлыг бууруулах цаашлаад нийтийн тээврээр иргэдийг үйлчлүүлэх боломжийг нээж өгөх үүднээс гэж тайлбарласан. Гэвч начир дээрээ ирэх жилийн сонгуулийн бэлтгэлд зориулж төсөв төвлөрүүлэх гэсэн башир арга гэдгийг учир мэдэх хүмүүс дуугараад эхэлжээ. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт нийслэлийн төсвийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Хотын захирагч С.Амарсайханы танилцуулснаар 2019 онд нийслэлийн төсөвт 1 их наяд 31,9 тэрбум  төгрөгийн орлого төвлөрөхөөр батлагдснаас хүлээгдэж буй гүйцэтгэлээр нийт 986 тэрбум төгрөгийн орлого төвлөрч төсвийн орлогын төлөвлөгөө 45 тэрбум төгрөгөөр тасрах урьдчилсан төлөвлөгөөтэй байгаа аж.

Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэлд ирэх 2020 онд дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээг 6,0 хувиар тооцжээ. Түүнчлэн ирэх онд нийслэлийн төсвийн орлогын 82 хувийг татварын орлогоор, 17 хувийг татварын бус орлогоор бүрдүүлнэ. Ингэхдээ нийслэлийн төсвийн хөрөнгөөр хот байгуулалт, дэд бүтцийн салбар, авто замын салбар, хот нийтийн аж ахуйн салбар, нийгмийн салбар, төрийн үйлчилгээг сайжруулах, нийтийн тээврийн салбаруудад түлхүү анхаарч төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ гэсэн юм.

 

Үүнээс өмнө хотын даргын нэгдүгээр орлогч дарга Ж.Батбаясгалан “Нэг их наяд төгрөгийн үүрэг хүлээсэн. Манайхаас 830-аад тэрбум төгрөгийн орлого олох боломжтой гэсэн санал хүргүүлсэн. Гэтэл 170 гаруй тэрбум төгрөг нэмж олох үүрэг хүлээгээд  байна. Маш хүндрэлтэй байна. Нийт 170 гаруй тэрбум төгрөгийн орлого олох, 270 гаруй тэрбум төгрөгийн зарлага бууруулах үүрэг нь нийтдээ 450 тэрбум төгрөгийн хүндрэл учруулж байна. Гэхдээ энэ бол хурлаар хүлээсэн үүрэг. Тиймээс ямар боломж бололцоогоор татварын орлогоо нэмэх ёстой бэ гэхээр хэд хэдэн боломж бий. Энэ нь автозам ашигласны төлбөрийг нэмэх. Ингэхдээ  хувь хэмжээг нь тооцож нэмнэ. Үр дүнд нь автозамын түгжрэлийг бууруулна. Агаарын бохирдолыг бууруулж, нийтийн тээврийн хөдөлгөөнд эерэгээр нөлөөлнө. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн асуудлыг бид ярьж байгаа. Энэ утгаараа олон талын ач холбогдолтой зүйл дээр бид санал гаргана. Татварын хэмжээ ямар хэмжээтэй байхыг НИТХ-ын бүрэн эрхийн асуудал. Гэхдээ ямар тооцоолол, ямар орлогыг нэмэх зэргийг тооцож үзнэ. Хамгийн гол нь 319.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх үүрэг хүлээсэн. Үнэхээр хүндрэлтэй байна” гэсэн юм.

     Эндээс үзвэл, автозамын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахад хотын дарга ихэд санаа зовж буй бололтой. Бололтой ч гэж дээ. Үнэхээр санаа зовсон болоод амралтын өдөр гэлтүй гэр хорооллоор явж, нийтийн тээврийн үйл ажиллагаатай танилцаж яваа байлгүй. Харамсалтай нь, сонгууль угтсан пи ар битгий байгаасай гэж залбирмаар байгаа ч нийслэлийн төсвийн одоо яригдаж байгаа төслийн хэлбэрээр бол яах аргагүй сонгууль угтсан пи ар болох нь эргэлзээгүй харагдана. Сонгуулийн өмнөх жилийн улсын болон нийслэл, аймгийн төсвийг хэт хөөсөрсөн байдлаар батладаг. Үүнийгээ татвар нэмэх, зардал бууруулах зэргээр нөхдөг нь ачааны хүнд нь ард түмний нуруун дээр буудаг нь худлаа биш. Зардал хэмнэж, татварыг нэмэгдүүлэх байдлаар нийслэлийн төсвийг бүрдүүлэх гэсэн хотын удирдлагуудын санаархын цаана ийм л санаархал бий гэдэгтэй санал нэгдэх нь олон биз ээ.

Өнөөдөр нийтийн тээврийн нөхцөл байдал ямархуу байгааг автобусаар өдөр бүр үйлчлүүлдэг иргэд сайн мэднэ. Өдөрт олон минутаар автобус хүлээнгээ осгож бээрэх нь шахуу байгаа нь худлаа биш. Даарч бээрсэн  иргэд арай хийж автобусанд суусан ч өөдөөс нь цан хүйрэг савссан орчин угтдаг нь хэдийнэ хэвшил болсон зүйл. Ийм байхад нь нийтийн тээврээр үйлчлүүл гэж уриалах нь хэр зохистой зүйл бэ. 

Магадгүй татвар нэмж болно. Автомашины дугаарын хязгаарлалтыг нэг биш нэлээд хэд болгосон ч болно. Бүр автозам ашигласны төлбөрийг тав биш 10 дахин нэмсэн ч болно. Гэхдээ УИХ-ын гишүүдээс эхлээд нийслэлийн удирдлагууд, хурган дарга нар нь өөрсдөө эхлээд үлгэрлэчих. Дугаарын хязгаарлалт хийж, татвар нэмэх байдлаар  ард иргэдийн нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжийг нээж өгнө гэсэн юм чинь ямар ч телевиз, сонин, сайтын сэтгүүлч дагуулахгүйгээр ядаж долоо хоног нийтийн тээврээр үйлчлүүлээд үз. Тэгсэн цагт магадгүй араас чинь ард түмэн дагаж мэдэх юм.

“Морин дээрээс дэлхийг дайлах амархан, мориноосоо буугаад төрөө төвхнүүлэх хэцүү ” гэж Чингис хаан хэлсэн байдаг. Иймээс хөрсөн дээрээ бууж, ард түмэнтэйгээ зэрэгц хотын удирдлагууд аа. Автозамын түгжрэлийг бууруулж, нийтийн тээврээр үйлчлүүлэх иргэдийн тоог нэмэхийг хүссэн юм бол хүйтний эрч чангарахаас өмнө хийхгүй яасан юм бэ. Цагаа олоогүй шийдлийн чинь харгайг ард түмэн хуваалцах ёсгүй шүү.

Г.Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Д.Ганбилэг (66.181.161.47)
    Би хөдөөний хүн сайхан хот орж 3 хоносон УБ хотын эрх баригчдад нэг санал хэлмээр санагдсан Өглөөний автабус 6=30 орчим үйлчилгээнд гардаг болотой гэхдээ эцсийн буудлаас л эхэлж байна миний санаа бол энэ цагт Эцсийн буудал болон дараагийн буудлаас ойролцоогоор 8 минутын зайтай дараагийн аьто бус ирэхээр тооцон олон буудлаас зэрэг хөтөлбөл хүлээлт түгжрэл багасах юм шиг санагдсан шүү Жишээ нь 5 гар чиглэлийн бүх аьтобус хоёр талаасаа буудал бүрээс эсвэл нэг алгасаад ч юмуу 6,30-д зэрэг хөтлөнө гэж бодолдоо бүгд эцсийн буудалд хүрэхгүй байх нь зардал цаг хэмнэх бас түгжрэл, хүлээлт,багасаж орлого ч нэмэгдэнэ гэж төсөөлж буйгаа үүгээр дамжуулж байна анзаарч үзэхийг хичээгээрэй.
    2019 оны 12 сарын 02 | Хариулах
  • иргэн (122.201.21.91)
    ЭНэ замын хураамж нэмэх асуудал МАН-ын шийдвэр биш байх.Тэр Амарсайхан гэж нэг үл бүтэх этгээдийн л хийж байгаа ажил.Хаашаа юм.Замын хураамжаа нэмчихээр иргэд автобусаар яваад машинаа гараашдаа тавьчихаар хураамж авахгүй байх юмуу.Энэ бол замын түгжрэл бууруулах арга биш л дээ.Тээврийн хэрэгслийн татвар төлөх болохоор л замын татвараа шууд авна .Тэгэхээр энэ бол замын түгжрэл бууруулах биш зүгээр л ард түмнээ шулах гэсэн арга.Бодлогогүй алхам хийхээ боль гэж Амарсайханд хэлэх байна.Энэ бол уриалга биш шаардлага
    2019 оны 12 сарын 02 | Хариулах
  • Иргэн (203.91.115.42)
    МАН 16 оны сонгуулийн өмнө бид ялбал ямар ч татвар нэмэхгүй гэсэн биз дээ Хулхидсан бна Одоо 20 онд бүгдээрээ МАН ыг арчиж хаяцгаая
    2019 оны 12 сарын 02 | Хариулах
  • Зочин (203.91.115.42)
    Муу ядарсан иргэдэд хүнд л байна даа Мөд бeнзинээ өндөр үнэтэй болгоод зөвхөн тансаг жийпнүүд л баячууд нь түгжрэхгүй замаар явахийм байна л даа
    2019 оны 12 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    18 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    2 цаг 8 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    13 цаг 49 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    13 цаг 55 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК