Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: “Би”-гээс “Бид” гэдэг үзэл рүү Монгол Улс шилжих цаг болсон

2019-12-05
0
ЖИРГЭХ

Засгийн газраас Монгол улсын 2050 он хүртэлх урт хугацааны хөгжлийн бодлогыг боловсруулж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулж цахим засаглал буюу “Дижитал Монгол” үндэсний хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ, Засгийн газрын гишүүд, төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын төлөөлөл оролцсон юм. Тус хэлэлцүүлгийг Эстони Улсын Засгийн газар, Е-Засаглалын академитай хамтран зохион байгуулж буй бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол улс дижитал улс болох цаг болсон гэдгийг онцолсон. Эстони улс нь европ төдийгүй дэлхийд цахим засаглал, төрийн үйлчилгээг Х-road системээр иргэдэд хүргэдэг үзүүлэлтээрээ тэргүүлдэг юм. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй харилцаа, холбооны салбарынхан саяхан тус улсад ажиллаж, цахим засаглалын туршлагатай газар дээр нь танилцаад ирсэн юм. Харин энэ удаа тус улсын И-Засаглалын академийн дэд захирал Ханнес Асток тэргүүтэй төлөөлөгчид манай улсад хүрэлцэн ирж, цахим хөгжлийн явцтай танилцаж байна.

Эстони улс анх иргэдийнхээ мэдээллийг цаасан архиваас хэрхэн цахим болгосон, мөн төр, хувийн хэвшил, иргэдийн гурвалсан харилцаа нь гэрлэлт батлуулах, гэрлэлт цуцлах, үл хөдлөх хөрөнгө худалдахаас бусад тохиолдолд аль нэг байгууллага, албан тушаалтан дээр очилгүйгээр гэрээсээ, гар утсаараа төрийн бүх үйлчилгээг авдаг болох хүртлээ ямар сорилтуудыг туулсан, иргэдийнхээ датаг хэрхэн бүрдүүлсэн, цахим үнэмлэхийг ямар үе шаттай нэвтрүүлсэн, кибер аюулгүй байдлаа яаж хангаж байгаа зэрэг Эстони, Монголын цахим хөгжлийн өнөөгийн харьцуулалтын хүрээнд оролцогчид ярилцсан юм. Тус улс өнөөдрийн байдлаар төрийн 3000 гаруй үйлчилгээг цахимжуулж, улс төрийн сонгуулиа хүртэл цахимаар явуулдаг бөгөөд цахим засаглалын хөгжлөөрөө Герман улсаас гэхэд 15 жилийн өмнө явж байгаа аж.

Ер нь иргэндээ өдөр тутамд хэрэгтэй  байгаа автомашин, сургууль, эмнэлэг, орон сууцнаас эхлээд бүх төрлийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, 24 цагийн туршид хаанаас ч үйлчилгээ авч болохуйцаар хөгжүүлжээ. Тус улс нь 1.3 сая хүн амтай, газар нутгаараа Сэлэнгэ аймагтай адил бөгөөд  өвөл нь цас их унадаг онцлогтой болохоориргэд нь интернэтийн ачаар гэрээсээ гарахгүйгэр төрийн бүх үйлчилгээг цахимаар авч, аз жаргалын индексээр бусад улс орнуудыг тэргүүлж байна. 1997 онд “Е-Еstonia” хөтөлбөрийг эхлүүлсэн бол 2000 онд татвар-цахим систем, 2001 онд “Нэгдсэн систем”, 2002 онд “Дижитал ID”, 2005 онд Цахим сонгууль, 2008 онд “Цахим-Эрүүл мэнд”, 2014 онд Цахим иргэншил” хөтөлбөрүдийг амжилттай хэрэгжүүлжээ.

Монгол улсад төрийн байгууллагууд болон банк, үүрэн холбооны операторууд зэрэг хувийн хэвшлийнхэн онлайн орчин бүрдүүлж, цахим үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа ч тус тусдаа байгаа нь учир дутагдалтай байна. Тиймээс иргэдийнхээ датаг аль болох нэгтгэх, үзүүлж буй үйлчилгээг нэг цонхонд төвлөрүүлэх шаардлагатай байгаа юм. Өөрөөр хэлбэл монголчууд түүхэндээ олон овог аймгийг нэгтгэж Их Монгол улсыг байгуулж байсан шиг одоо дижитал олон үйлчилгээг нэгтгэх цаг нь болсон гэдгийг ч зарим оролцогчид онцолж байв.

Эстони улсын Засгийн газрын төлөөлөгчдийн зүгээс Монгол улс цахим засаглалыг хөгжүүлэхэд хууль эрх зүйн орчин бүрдүүлэх, тогтвортой байдал, шилжилтийн менежмент, төсөв, санхүү, улс төрийн хүсэл зориг нэн түрүүнд шаардлагатай хэмээн дүгнэсэн.   

Хэлэлцүүлгийн үр дүнд “Дижитал Монгол” хөтөлбөрийг Эстони улсын Засгийн газартай хамтарч хэрэгжүүлэхийг санамж бичигт талууд гарын үсэг зурж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний хороог байгуулахаар болсон юм. Мөн “Дижитал Монгол” хөтөлбөрийг аль нэг улс төрийн хүчин, эсвэл Засгийн газрын хийж байгаа ажил биш гэдгийг энэ үеэр үг хэлсэн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ онцолсон юм.

Тэрбээр, “2020 оны нэгдүгээр сарын 01 бол Монгол Улсын хувьд дараагийн шинэ 30 жилийн хөгжлийн эхлэл байх болно. Удахгүй 12 дугаар сарын 10 буюу Ардчиллын 30 жилийн ойн өдөр “Монгол Улсыг 2050 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны хөгжлийн бодлого”-ыг ажлын хэсгийнхэн Засгийн газарт өргөн барина. “Би”-гээс “Бид” гэдэг үзэл рүү Монгол улс шилжих цаг болсон. Иргэдэд үзүүлдэг 11,250 орчим үйлчилгээг нэг цонхонд төвлөрүүлснээр иргэд цаг, мөнгө хэмнэхээс гадна төрийн үйлчилгээний хүнд суртал, авлига эрс буурна. Энэ хөтөлбөр бол зөвхөн одоогийн Засгийн газрын, эсвэл хэн нэгэн улстөрчөөр овоглох ажил биш. Өмнө нь ч Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарын тэргүүлж байсан Засгийн газруудын үед хэрэгжүүлж эхэлсэн олон ажил байгаа. Тийм учраас тэдэнд ч баяр хүргэх ёстой.

Төр бол залгамж чанартай байх ёстой учраас энэ удаа Засгийн газар цахим засаглал, X-road системийг нэвтрүүлэх ажлыг Ерөнхийлөгч, УИХ, төр, хувийн хэвшлийнхэнтэй хамтран хэрэгжүүлэхээр болж байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг гаргана. Аль нэг улстөрийн хүчин сонгуульд ялснаас үл хамаарч уг хөтөлбөрийг тогтвортой хэрэгжүүлэх тал дээр АН, МАН  улс төрийн бусад намуудтай зөвшилцөх болно” хэмээсэн юм.

Г.Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • МАН-ЫН ГИШҮҮН (64.119.20.171)
    ЯШКА ДУУГААР ТОМ ТОМ БҮЛТЭРСЭН ХАРВАРДЫН КОММУНИСТ ДАМЖАА ТӨГССӨН ДҮЛЗЭН
    2020 оны 01 сарын 13 | Хариулах
  • bor unduriin uurhai ter chigtee enenii medeldl bdag yum bnlee shdee ungun deeree shaagad ylgaagui manan (192.82.72.77)
    zochin
    2020 оны 01 сарын 04 | Хариулах
  • Өөөөө (202.21.108.245)
    Одоо тэгээд эхэлсэн шд, Би хулгайч гж байсан бол одоо нийтээрээ болсон болхоор Бид хулгайч.
    2020 оны 01 сарын 01 | Хариулах
  • zochin (202.55.188.81)
    2050 ox xurtel xujinu gj xuleexguis hde manai ulsiin xugjil xostsroson yavj bgaa xotsorson ene baidal ard tumnii amdrald shuu nuluulj ireedui amdrax orchin ajillax orchingui bgaa manai uls shuud saad bolj bga asuudliig shiideed xugjingui ornii tuvshind xurdan ochix yostoi ta nariin nad 2050 oniix xuleex yum bol bid xezee ch bosoj chadaxgui duusax yum bn daa boliz uz
    2020 оны 12 сарын 30 | Хариулах
  • ЗОЧИН (122.201.21.191)
    ОЮУНЭРДЭНЭ ГЭГЧ ЯШКА ДУУТАЙ АМ ФИГУР ! ТЭР ИНЭЭЖ БАЙГААД АРААС ХУТГА ШААЖ Л ЧАДНА!
    2020 оны 12 сарын 30 | Хариулах
  • лхагв (192.82.68.239)
    монголд газар газраас янз бvрийн технолог авч хэрэгжvvлж болно гэхдээ хорсон дээрээ буух гэж нэг юм бий манайхаан аливаа технолийг хэрэгжvvлэхлээ монголчуудынхаа талаар судалгаа дvгнэлт муу байдаг ер нь огт судалгаа дvгнэлт байхгvй байсанч шал худлаа хоорогдсон ховсгор дvгнэлт хийдэг Миний бодоход манайханч оорсдоо хэлж ярьдагдаа Монгол хvн хорвох чадвартай дасан зохицохдоо сайн аливаа юмыг сайн сурдаг зочломтгой цайлган тэнгэр заяатай энэ тэр гэдэгдээ Энэ дvгнэлт бол яг оносон зов дvгнэлт. Харин энэ дvгнэлтийг зов таньж мэдэж ойлгож чадаагvй нь харамсалтай.За Жишээлбэл:цагаан цайлган гэдэг чинь яг жинхэнээсээ бол дvгнэлт vнэлэлт хийдгvй тэнэг гэдэгийг л сайнаар хэлэхдээ цайлган гэдэг юм, зочломтгой гэдэг чинь эдийн засгийн тооцоогvй vрэлгэн гэдгийг л гоеор хэлж байгаа юм, За тэгээд дасан зохицомтгой юмыг амархан сурдаг дасан зохицохдоо амархан гэдэг маань сармагчин гэсэнтэй яг дvйнэ оороор хэлбэл зэрлэг сармагчин л дасан зохицол бvхнийг дуурайж заасныг сурч огснийг идэж амьдардаг Харин хvн бол орчноо оороо бvрэлдvvлж бvтээж оорийн сонгосон зорьсон зорилготой оорийн дvр торхтэй ялангуяа заасныг сурахын зэрэгцээ хамгийн гол нь шинээр сэтгэж шинээр бvтээж бусдыг дуурайж бус бусдыг хойноосоо дагуулж шинээр хийж бvтээж босгодог юм
    2019 оны 12 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    12 цаг 47 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    13 цаг 13 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    13 цаг 14 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    14 цаг 17 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    14 цаг 55 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    15 цаг 12 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    15 цаг 32 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    15 цаг 35 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    16 цаг 36 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    16 цаг 46 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    17 цаг 40 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    17 цаг 43 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    18 цаг 0 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    18 цаг 44 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    19 цаг 31 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    19 цаг 46 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    20 цаг 27 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    20 цаг 51 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    20 цаг 54 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    21 цаг 0 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК