Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эв нэгдлийнхээ өдрөөр эргэн бутарч буй Ардчилсан нам

2019-12-06
0
ЖИРГЭХ

Өнөөдөр 12 дугаар сарын 06. Ардчилсан нам байгуулагдсан өдөр. Харамсалтай нь энэ намын гишүүд “төрсөн өдөр”-өөрөө баярлах байтугай уйлах ч багадаад сууж байна. Яагаад гэдгийг бүгд мэдэж байгаа. Мэдэж байгаа учир шаналж, санаа зовниж байгаа. Ардчилсан намын төлөө санаа зовно гэдэг Монголын ардчиллын төлөө санаа тавьж буй хэрэг билээ. Тиймээс Ардчилсан намын сайн муу, сайхан муухай гэдэг бол Монголын ардчиллын өгсөж, уруудах хийгээд өнгөтэй, өөдтэй байх эсэхтэй шууд холбоотой юм. Ардчилсан нам, түүний гишүүд дэмжигчид бол Монголд ардчиллыг авчирсан гавьяатай. Оготнын хамраас цус гаргалгүй нэг системийг нөгөөгөөр сольж, тайван замаар ардчилсан хувьсгал хийсэн нь тэр үеийн Монголын ардчилсан холбооныхон буюу өнөөгийн Ардчилсан намыг бүрдүүлж буй үе үеийн ардчилагчдын ухаалаг бодлого, эр зориг, эв нэгдлийн үр дүн байв.

Ардчилсан хувьсгалын хоёр дахь давалгаа шинэ зууны босгон дээр эрчээ авахад 2000 оны 12 дугаар сарын 06-нд болсон таван намын нэгдэл чухал түлхэц болсон. Монголын ардчилсан Нам, Монголын үндэсний ардчилсан нам, Монголын социал демократ Нам, Монголын сэргэн мандлын нам, Монголын шашинтны ардчилсан нам гэсэн таван нам нэгдэж өнөөгийн Ардчилсан намыг байгуулсан юм. Ийнхүү ардчилсан чиг баримжаатай намуудын нэгдэл болж үүсэн бүрэлдсэн Ардчилсан нам 2012-2016 онд УИХ-д олонхи болон засгийн эрх барьсан нь саяхны түүх.

Энэ бүхэн эдүгээгийн Ардчилсан намынханд дурсамж л болж үлджээ. Учир нь Ардчиллын 30 жилийн ойн босгон дээр Ардчилсан нам гурав хуваагдахад хүрээд байна. Хорин жилийн өмнө таван нам үзэл баримтлал, үйл хэргээ нэгтгэн зангидсан эв нэгдлийн өдрөө тэд ийнхүү таагүй мэдээлэл, тоогүй төрхтэйгээр угтав. 1206 онд их эзэн Чингис хаан эсгий туургатнаа нэгтгэн Их Монгол Улсыг байгуулсан оныг бэлгэдэн 12 дугаар сарын 06-ыг сонгон товлож, Монголын ардчиллыг түүчээлсэн намууд нэгдэн нийлж байсан тэр түүх ийнхүү бүдгэрэхэд хүрэв.

Ардчилсан намын өнгөрсөн 20 жилийн түүхийг харахад ардчиллын төлөө эвлэж нэгдэж, нягтарч хамтарч, эрх баригчдад хамгийн хүчтэй хяналтыг тавьж, ард түмэнд хамгийн том нөмөр нөөлөг нь болж ирсэн байдаг.

Харамсалтай нь С.Эрдэнэ даргын өнгөн дээр Ардчилсан нам эргэн бутарч байна. Үргэлж үнэнийг хэлж, шударга ёсыг өмөөрч, ардчиллыг хамгаалж ирсэн Ардчилсан намын рейтинг өнөөгийнх шиг ингэж шалдаа бууж байсангүй.

Тэр тусмаа сөрөг хүчин байхдаа Ардчилсан намын рейтинг үргэлж өндөр байдаг байлаа. Харин өнөөдөр Ардчилсан намын рейтинг төрийн албыг 60 тэрбумын схемээр наймаалцдаг, түшээд нь ЖДҮХС, ТЭДС, ХЭДС гээд Засгийн газрын тусгай сангуудыг хэдэн зуун тэрбумаар нь цөлмөдөг, хүчингийн хэргээр яллагдах хүртлээ ёс зүйн доройтолд орсон, яамны түшмэд нь хүний амиар наадахад хүртлээ ялзарч бугшсан МАН-ын эрх баригчдаас дор болж орхисон нь харамсахад багадах хэрэг. Өөрөөр хэлбэл муугийн муу болсон гэсэн үг.

Монголчууд гарман дээр морио сольдоггүй. Гэхдээ Ардчилсан намын хувьд бол гарман дээр морь байтугайгаа солихоос өөр аргагүй болжээ. Намынхаа рейтингийг навс унагасан Ардчилсан намын өнөөгийн удирдлага Ардчиллынхаа ойг тэмдэглэчихээд ажлаа өгөх юм бол залуусын хэлдгээр гоё харагдана. Эс тэгвэл ирэх жил болох сонгуулиар С.Эрдэнэ даргатай Ардчилсан нам гутамшигтай ялагдал хүлээх болно. Ардчилсан нам ялах, ялагдахдаа гол нь биш. Монголын ардчилал ялагдах нь эмгэнэл юм. Популизмын багтай пост коммунистууд 60 тэрбумын наймаагаа дахин үргэлжлүүлэхэд хүрэх аваас Монгол Улс Азийн ардчиллын баянбүрд биш авторитар дарангуйллын намаг болох замдаа орно.  Эв нэгдлийнхээ өдрөөр эвдэрч бутарч байгаа Ардчилсан намыг харахад ийм л гунигтай бодол төрж байна.

   

0
ЖИРГЭХ
Санал болгох
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Өвөө (203.91.115.46)
    Ахмадуудын тэтгэвэр 310 мянга арай дэндүү бага байна шүү Ядаж 600 мянга болгоод өгөх нам байна уу 310 ийнхан бид бүгд саналаа өгөe
    2019 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (203.91.115.46)
    МАН АН намууд 30 жил төр барилаа Үр дүнд нь ард олон ядуур ч цөөхөн хүн дэлхийн долларын тэрбумтан боллоо Хорт хавдараар дэлхийд 1 т өрөөр 1 т жагслаа Мундаг хөгжүүлсэн бна шүү
    2019 оны 12 сарын 07 | Хариулах
  • Дугар (203.91.115.46)
    Одоо АН МАН хоёр аль нь ч хэрэггүй Сүүлчийн найдлага МАХН аа дэмжинээ
    2019 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.21.107.85)
    С.ЭРДЭНЭТЭЙ АН СОНГУУЛЬД ОРВОЛ БАРАГ САНАЛ АВАХГҮЙ ...ЭЛБЭГДОРЖ ДА.ГАНБОЛД. ЭРДЭНЭ НАРЫГ НАМААСАА ХӨӨ
    2019 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (182.160.35.17)
    АН хэзээ үнэний талд байсийн. дандаал булхай луйврын талд байсан.
    2019 оны 12 сарын 06 | Хариулах
  • Zz (74.118.178.4)
    Raiting yriad muu Huuk l bichsen bainasht. Aigaad baigaa yumuu gemeer kkk Nuuts amragiin ilruuleh heregtei udirdagch hun ger bulees gaduurr hariltsaatai baij bolohgui baimaar
    2019 оны 12 сарын 06 | Хариулах
  • Hudlaa medee (74.118.178.4)
    Hudlaa hutsaad baigaarai. Harin ch huuhen huchindej huuli bus PRchid bish shuu! Hudlaa medee bitgii ingej socialaar ywuulaad bai. MANiihan
    2019 оны 12 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    14 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    15 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    1 цаг 18 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    1 цаг 56 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2 цаг 13 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2 цаг 33 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2 цаг 36 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    3 цаг 37 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    3 цаг 48 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    4 цаг 41 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    4 цаг 44 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    5 цаг 1 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    5 цаг 45 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    6 цаг 32 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    6 цаг 47 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    7 цаг 28 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    7 цаг 52 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    7 цаг 55 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    8 цаг 1 мин
  • Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
    8 цаг 9 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК