Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Алтны магнатаас болж эрдэнэт хүний амь эрсдэж, багш нар шүүгч болох дамжлага нь Дээд шүүх болов

2019-12-07
0
ЖИРГЭХ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх уул уурхайн үйл ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн зарим аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлсэн билээ. Ингэхдээ Монгол хүний цус, нулимсанд яасан ханаж цаддаггүй юм бэ гэдгийг онцолсон. Иймдээ ч хууль зөрчиж үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад шалгалт хийж, шаардлагатай бол тусгай зөвшөөрлийг цуцлахыг үүрэгдсэн. Энэ дагуу салбар яамны сүр бадруулсан шалгалт хийж, улмаар 19 аж ахуйн нэгжийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гарсан талаар БОАЖ-ын сайд танилцуулж байв. Ерөнхий сайд ийм шийдвэр гаргаж, үүрэг болгохоос өмнө “Эко Алтан Заамар” компанийн уурхайд осол гарч дөрвөн иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ ч үүднээс уурхайн үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг холбогдох албанаас гаргаж, лац ломбондоо хүрсэн юм. Иргэд болоод сэтгүүлчид тус уурхайн үйл ажиллагаа зогссон, дөрвөн иргэн амиа алдсан хэргийг хууль хяналтынхан шалгаж байгаа гэж бодсон, ойлгосон. Гэвч начир дээрээ үгүй байсан бололтой.

Учир юу гэвээс, “Эко Алтан Заамар” ХХК-ийн уурхайд дахин осол гарч 26 настай залуу техникт дарагдаж амь насаа алдсан талаар зарим хэвлэлээр мэдээлж эхэллээ. Тодруулбал, осол энэ сарын 6-ны өдрийн 14.00 цагийн орчимд гарсан бөгөөд хэргийг цагдаагийн алба хаагчид шалгаж байгаа аж. Осол гарсан хэсэг нь Туул голын баруун талд байрладаг тул Булган аймгийн Бүрэг Хангай сумын нутагт харьяалагддаг гэдгийг дээрх мэдээлэлд мөн онцолсон байв. Эндээс үзвэл, Ерөнхий сайдыг эзгүйчилж "Эко Алтан Заамар"-ынхан алт олборлосон уу, эс бөгөөс анхнаасаа үйл ажиллагааг нь зогсоогоогүй байсан уу гэдгийг асуухаас аргагүй болоод байна. За алин ч бай, хэрвээ үнэхээр осол болж эрдэнэт хүний амь нас эрсдсэн бол Ерөнхий сайд мянган удаа захирамж гаргаад ч алтны магнатуудыг дийлэхгүй бололтой.

Эгэл жирийн ажилчин залуу амиа алдсан хэрэг гарсан энэ долоо хоногт онцлох хэд хэдэн үйл явдал болсон. Эдгээрийн нэг нь олон жилийн өмнө “Амаараа дүүрэн араа шүдтэй байгууллага” хэмээн цоллуулж тэр хэрээрээ хууль хяналтынханы зүрхэнд шар ус хуруулдаг байсан “Прокурорын мөрдөн”-г Засгийн газрын дэргэд сэргээн байгуулах тухай яриа. Нэг үгээр хэлбэл, Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба гэж ШШГЕГ, ГИХГ, ХХЕГ, АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хэрэг бүртгэгч, мөрдөгч, гүйцэтгэх ажилтнуудын үйлдсэн тодорхой төрлийн хэргүүдийг шалгадаг байгууллага байв. Хүний эрхийн үндэсний комисс болон олон улсын хүний эрхийн байгууллагуудын удаа дараагийн зөвлөмж, саналын дараа УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, тусгай субьектуудын үйлдсэн хэргийг харьяалан шалгах бүтцийг хэрхэн байгуулах талаар судлах ажлын хэсэг байгуулсан юм. Ажлын хэсгийн ахлагчУИХ-ын гишүүн Х.Нямбаатар энэ талаар ажлын хэсгийг ахлаад 5-6 удаагийн хуралдсан. Дүгнэлтээ гаргах гэж байна. Ажлын хэсгийн зорилго нь  хууль хяналтын байгууллагын бусармаг үйл ажиллагааг яаж таслан зогсоох вэ, ямар бүтэцтэй байгууллага байгуулах вэ гэдэг санал зөвлөмж боловсруулах. Өөрөөр хэлбэл, тусгай субьектуудын үйлдсэн хэргийг шалгадаг байгууллагыг гүйцэтгэх засаглалын дэргэд байгуулах санал дүгнэлтэд хүрсэн гэдэг мэдээллийг өгсөн юм. Нэг талаараа Прокурорын мөрдөнг байгуулах нь зөв ч харьяалал нь хаана байх вэ гэдэг асуудал үүнтэй зэрэгцээд өрнөсөн юм.

 

Мөн УЕП Б.Жаргалсайханыг ажилдаа ирэхгүй, ажлаа хийхгүй, гудамжинд гарчихаж гэж УИХ-ын гишүүн Ж.Батзандан попорсон, хариуцлагагүй мэдээлэл хийсэн нь олны ундуйцлыг төрүүлсэн. Эл мэдэгдлийн дараа прокурорын байгууллагаас хариу мэдэгдэл гаргаж, Улсын Ерөнхий прокурор гадаадад албан ажлаар явж байгаа,  түүний ажлыг орлогч прокурор гүйцэтгэж байна гэдгийг тайлбарласан юм.

Прокурорын байгууллагаар ийн хэл амтай байхтай зэрэгцэн Дээд шүүхтэй холбоотой асуудал мөн л зэрэгцсэн. Ерөнхийлөгч Х.Баттулга нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн нь Улсын Дээд шүүхийн бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байх, хэрэг маргааныг хяянан шийдвэрлэхэд хүндрэл учруулаад байв. Тэгвэл МУИС-ийн багш Б.Амарбаясгаланг Дээд шүүхийн шүүгчээр томилохоор Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нэрийг нь байнгын хороонд хүргүүлж, улмаар байнгын хорооноос дэмжсэнээр асуудал УИХ-ын чуулганаар орсон юм. Чуулганаас гишүүдийн олонх нь Б.Амарбаясгаланг Дээд шүүхийн шүүгчээр томилохыг дэмжсэн нь шүүгч бус хүнийг шүүгчээр томилох гэлээ гэх шүүмжлэлийг мөн л дагуулаад амжсан. Иргэдийн ийн ундуйцах нь нэг талаасаа зөв мэт. Учир нь Улсын Дээд шүүхэд практикийн туршлагатай гэхээсээ илүүтэй гадаадад сургуульд суралцаад ирсэн эс бөгөөс ал нэг их сургуульд багшлаж байсан онолын мэдлэгтэй хүмүүсийг шүүгчээр томилох нь олонтай. Энэ нь хэрэг маргааныг шүүн тасалж, хянахад хэт онолын талаас хандах сул талтай гэдгийг нэр бүхий шүүгч нар хийгээд хуульчид хэлсээр байгаа. Тиймдээ ч багш нар шүүгч болох дамжлага нь Улсын Дээд шүүх болсон гэдгийг салбарынхан нэгэнтээ хүлээн зөвшөөрөөгөөд байгаа юм. 

Ийнхүү хууль хүчний байгууллагад шинэчлэлийн гэх тодотгол мөр татахтай хамт зарим сэтгүүлчдийг тагнаж, чагнасан тухай яриа гарсан. Нийслэлийн прокурорын газраас цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтан гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомжийг зөрчиж, нэр бүхий сэтгүүлч болон хувь хүний нууцад халдсан гэх асуудлыг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж байна. Холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналаа прокурорын газарт ирүүлсэн гэж мэдэгдсэн. Тэгвэл уг асуудал УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан дээр мөн л сөхөгдөж, гишүүд байр сууриа илэрхийлсэн. Жишээлбэл, УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Энэ бол маш ноцтой асуудал. Тусгай хяналтын дэд хороо хуралдаж, мэдээлэл авах шаардлагатай” гэсэн бол Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан “Байнгын хорооноос ажлын хэсэг гаргана. Тусгай хяналтын дэд хорооноос хүмүүс оролцуулъя” гэсэн юм.

Эдгээр асуудлаас гадна Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хоолны хордлогод орсон байж болзошгүй хэрэг мандсан. Тодуурбал, нийслэлийн 47 дугаар сургуулийн 10 гаруй сурагч сургуулийнхаа цайны газраас мантуун бууз худалдаж аван идсэн гэх бөгөөд улмаар гэдэс нь эвгүйрхэж, гүйлгэж, бөөлжиж эхэлсэн байна. Эдгээр сурагчдад ХӨСҮТ-өөс шинжилгээ хийж, сургуулийн цайны газарт мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийсэн гэх мэдээллийг цацсны дараахан сурагчдын биеийн байдал тогтворжсон гэх мэдээллийг албанаас өгсөн юм.

Энэ долоо хоногийн гол дуулианы нэг нь олон тооны хятад иргэний гадаад паспорт болон Монгол Улсад оршин суух үнэмлэхийг БНХАУ-ын иргэн улсын хилээр оруулж ирсэн явдал байв. Мэдээлэл цацагдахтай зэрэгцэн өнгөрсөн наймдугаар сарын 29-нд нэр бүхий гурван зочид буудлаас баригдаж, албадан буцаагдсан 800 хятадын хэрэг үргэлжилж байна уу гэх хардлагыг дагуулсан юм. Харин Гадаад иргэн, харъяатын газраас эдгээр хятад иргэд нь Монгол Улсын хилээр дахиж орж ирэхгүй учир зөвшөөрөл авсан компанийн ажилтан нь хууль журмын дагуу “хасалт” хийлгэхээр бичиг баримтыг нь авчирсан гэдгийг тайлбарласнаар дуулиан намжсан юм.

“Сайны хажуугаар саар” гэдэг шиг нийгэмд дэгдсэн саар үйл явдалтай зэрэгцэн сэтгэл баясгасан сайхан үйл явдал олноор болсон. Эдгээрийн нэг нь Австралийн Квийсланд мужийн Кайрнс хэмээх жижиг хотод байрлах "Pасific" нэртэй зочид буудалд нэгэн эмэгтэй долоон давхрын тагтнаас үсрэх оролдлого хийх үед ойролцоо байсан монгол залуу амийг нь аварсан байдаг. Өөрийн амь насыг эрсдүүлэн байж бусдыг аварсан залууг Т.Чингэс гэдэг бөгөөд аялалаар тус улсын зочид буудалд байрлаад байх үед дээрх хэрэг гарсан байна. Эмэгтэйн амийг аварсан Т.Чингэсийн эр зориг хүн чанарыг үнэлэн Австралийн Засгийн газраас эр зоригийн одонгоор шагнахаа мэдэгдсэн нь олны талархалыг хүлээгээд буй.

Түүнчлэн 69 дэх удаагийн дэлхийн мисс шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байгаа мисс М.Цэвэлмаагийн авьяасын үзүүлбэр шилдгүүдийн тоонд багтжээ.

Тодруулбал, тэрбээр авьяасын шалгаруулалтад Чингис хаан одонт “The Hu” хамтлагийн “Yuve Yuve” дууны ая дээр морин хуур, хөөмий, монгол бүжгийн хосолсон үзүүлбэр үзүүлсэн байна. М.Цэвэлмаагийн авьяасын үзүүлбэрт “The Hu” хамтлагийн продюсер Б.Дашдондог, МУГЖ Ш.Одонтуяа, хөөмийч МУСТА А.Ундармаа, морин хуурч МУСТА Буян-Арвижих нар мэргэжлийн туслалцаа үзүүлсэн нь Монгол хүн хаа ч явсан элэг нэгтэй гэдгийг баталгаа болсон биз ээ.

Ийнхүү эх орныхоо нэрийг дуурсгахаар эх дэлхийн миссийн тайзнаа монгол зон нэгдэх зуур тив дэлхийд Монгол хэмээх нэрийг мандуулсан эрхмийг Нийслэл хотын хүндэт иргэнээр тодруулахаар болсон таатай мэдээ сонстов. Ийнхүү сайн, саар мэдээ сүлэлдсэн долоо хоног өндөрлөх дөхөж, шинэ онтой золгоход ердөө 23-хан хоног үлдээ.

Г.Нацаг

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (66.181.180.104)
    Хувхай авилгачид нийлчээд залуусын толгойг залгиад байх юм алах юмсан эднийг
    2019 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (59.153.115.233)
    Хуулийн байгууллагын ажилд оролцохоо болимоор юмаа. Прокурорын ажлыг хийлгэж, шүүхэд нь онол практик хосолсон туршлагатай хшн тавимаар юм
    2019 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.229.123.241)
    Монголд болж бүтэхгүй байгаа бүхий л муу муухай бүхний уг сурвалж, гол эх үүсвэр, уг шалтгаан, нөхцөлийг бүрдүүлэгч нь ТӨР ЗАСАГ-т шургалсан үл бүтэх этгээдүүд буюу МАН-АН мөн!!!! Үүнийг задалж тайлбарлавал их зай эзэлнэ! Жирийн иргэд юм хийж бүтээх гэж маш их мэрийж, зарим нь бахармаар амжилт гаргаж байна. Гэтэл ТӨР ЗАСАГ л тэдэнд саад хийгээд байх юм!!!!
    2019 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.229.123.241)
    Монголд болж бүтэхгүй байгаа бүхий муу мухай бүхний уг сурвалж, гол эх үүсвэр, уг шалтгаан, нөхцөлийг бүрдүүлэгч нь ТӨР ЗАСАГ-т шургалсан үл бүтэх этгээдүүд буюу МАН-АН мөн!!!! Үүнийг задалж тайлбарлавал их зай эзэлнэ! Жирийн иргэд юм хийж бүтээх гэж маш их мэрийж, зарим нь бахармаар мжилт гаргаж байна. Гэтэл ТӨР ЗАСАГ л саад хийгээд байх юм!!!!
    2019 оны 12 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    10 цаг 11 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    10 цаг 17 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    20 цаг 43 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК