Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхий сайдын 9 жилийн дараах айлчлалаар 25 жилийн яриа албажлаа

2019-12-09
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны арванхоёрдугаар сарын 3-7-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийлээ. 2010 оноос хойш 9 жилийн дараа Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-д албан ёсны айлчлал хийж буй нь энэ юм.

БАРИМТ 2

ОХУ-ын Ерөнхийлөгч Путины өнгөрсөн есдүгээр сард манай улсад хийсэн айлчлалаар Монгол, Оросын харилцаа нэг шат ахиж, Иж бүрэн Стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн. Хоёр орны харилцаа ийм өндөр түвшинд хүрсний дараах анхны айлчлалыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д хийлээ.

БАРИМТ 3

ОХУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд тус улсын гурван хотод ажиллалаа. Москва хотноо ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведевтэй уулзаж, албан ёсны хэлэлцээ хийв. Харин Сочи хотноо тус улсын Ерөнхийлөгч В.Путинд бараалхсан юм. Санкт-Петербург хотод зочилж, "Эрмитаж"-ийн захирлыг хүлээн авч уулзав.

БАРИМТ 4

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев нарын албан ёсны хэлэлцээ гурван цаг гаруй үргэлжилсэн бол, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсын Ерөнхий сайдтай 50 минут уулзжээ.

БАРИМТ 5

Ерөнхий сайдын айлчлалын үеэр манай улсад сүүлийн 25 жилийн турш яригдсан байгалийн хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дайруулах тухай Санамж бичигт Сочи хотноо гарын үсэг зурав. Монголчуудын мөрөөдөл байсан энэхүү төсөл анх удаа цаасан дээр баталгаажлаа.

БАРИМТ 6

ОХУ-аас БНХАУ руу тавих баруун шугамын байгалийн хийн хоолойг "Сибирийн хүч-2" хэмээж буй бөгөөд энэ хоолойн Монголын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх урт 1060 км.

БАРИМТ 7

Монголын нутгаар өнгөрөх хийн хоолойг төмөр замын маршрутын дагуу тавихаар төлөвлөсөн.

БАРИМТ 8

Энэхүү хоолойгоор жилдээ 38 тэрбум шоо метр байгалийн хийг дамжуулахаар урьдчилан тооцоод байна.

БАРИМТ 9

Байгалийн хийн хоолойг барих зураг төсөл, бэлтгэл ажилд 1.5 жил, барихад 2-3 жил зарцуулахаар төлөвлөжээ.

БАРИМТ 10

"Сибирийн хүч-2" төслийг Монголын нутаг дэвсгэрээр татахыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин дэмжиж байгаа гэдгийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хэлжээ.

БАРИМТ 11

"Сибирийн хүч-2" төслийг Монголын нутгаар дайруулах Санамж бичгийн дараа байгалийн хийн хоолойг Ямалогаас татаж магадгүй гэж шинжээчид таамаглаж эхлэв.

БАРИМТ 12

Ерөнхий сайдын хойд хөршид хийх айлчлалын бэлтгэлийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсэг хийжээ. Байгалийн хийн хоолойг БНХАУ руу тавих ажлыг хариуцаж байгаа "Газпром"-ын эрх бүхий албан тушаалтан нь Сангийн сайдтай Ленинградын Их сургуулийн нэг ангийн найзууд ажээ.

БАРИМТ 13

"Сибирийн хүч-2"-ыг алгууралгүй барьж эхлэх гурван талын сонирхол байгаа юм. ОХУ байгалийн хийгээ борлуулах, манай улс дамжуулж төлбөр хийгээд байгалийн хий авах, БНХАУ жил бүр өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээгээ хангах энэ гурвын огтлолцол "Сибирийн хүч-2"-ыг хурдан эхлүүлэхэд нэгдэж байгаа юм.

БАРИМТ 14

Дулааны станцуудыг багасгах төлөвлөгөөгөөр бол БНХАУ 2020 он гэхэд эрчим хүчний нийт хэрэглээнийхээ 10 хувийг байгалийн хийгээр хангах ёстой. БНХАУ-ын байгалийн хийн хэрэгцээ 2018 онд өмнөх оныхоос 17.3 хувь өсөж 280.3 тэрбум шоо метрт хүрчээ. Энэ онд 310 тэрбум шоо метр хүрэх таамаг байгаа юм.

БАРИМТ 15

БНХАУ-ын байгалийн хийн хэрэглээ 2030 он гэхэд 550 тэрбум шоо метр болно гэдгийг олон улсын байгууллагууд мэдэгдээд буй. Энэ нь "Сибирийн хүч-2"-ыг яаралтай эргэлтэд оруулах зайлшгүй шаардлагуудын нэг болж байгаа.

БАРИМТ 16

"Сибирийн хүч-2"-ыг хариуцах ОХУ-ын "Газпром" нь 100 мянга гаруй урт хийн хоолойг барьж байгуулсан компани юм.

БАРИМТ 17

ОХУ-ын Эрчим хүчний яам "Газпром"-д “Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх маршрутаар байгалийн хийн хоолой барих ажлын ТЭЗҮ-ийг боловсруулах ажлын хэсэг байгуулахыг үүрэг болгосон гэдгийг тус улсын Шадар сайд А.Гордеев сэтгүүлчдэд мэдээлснийг ОХУ-ын хэвлэлүүд онцлов.

БАРИМТ 18

ОХУ дэлхийн байгалийн хийн нөөцийн 20, байгалийн хийн үйлдвэрлэлийн 17 хувийг эзэмшдэг.

БАРИМТ 19

Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд 12 баримт бичгийг баталгаажууллаа.

БАРИМТ 20

Манай улсад байдаг ОХУ-ын бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн маргаан шийдвэрлэгдэлгүй удсанаар Монголын олон иргэний эрх ашиг хөндөгддөг. Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд 500 гаруй өрхийн орон сууцны асуудлыг шийдвэрлэлээ. Энэ нь цаашид ч үргэлжлэх юм.

БАРИМТ 21

Зүүнбаян-Тавантолгойн чиглэлд төмөр замын шугам барих ажил гүйцэтгэхэд “РЖД Интэрнешнл” техникийн зөвлөгөөний үйлчилгээ үзүүлэхээр боллоо.

БАРИМТ 22

Хоёр улсын хооронд байгуулсан 1957 оны худалдааны гэрээнд өөрчлөлт оруулснаар Владивостокт худалдааны төлөөлөгчийн газраа нээх эрх зүйн орчин бүрдэв. Алс дорнод руу нүүрс тээвэрлэх төслийг хэрэгжүүлэхэд энэ нь чухал ач холбогдолтой.

БАРИМТ 23

Улаанталбайн хажууд орших "Метрополь" зочид буудлын төв хаалганы хажууд Д.Сүхбаатар жанжинд зориулсан дурсгалын самбар өдгөө хүртэл байдаг. Айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Д.Сүхбаатарын дурсгалын самбарт цэцэг өргөсөн билээ.

БАРИМТ 24

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн буусан буудалд Д.Сүхбаатар тэргүүтэй төлөөлөгчид 1921 онд Оростой хэлэлцээ хийхдээ, 1943 онд дайнд зориулсан Монголчуудын бэлгийг хүргэхдээ Х.Чойбалсан нар буудаллаж байжээ.

image

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх арванхоёрдугаар сарын 3-7-нд ОХУ-д албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалтай холбоотой 24 баримтыг хүргэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Zochin (114.207.67.110)
    Odoo iim khudlaa medeelel beltgej tarkhi ugaadag setgyylchid ikh bolj Dee. Tgd neg dagriin Buurund ochood naaldchikh umaa khuurkhiis. Kkk. Kharaad baikhad ene ajil khiij suraagyi dargantsaruud ajil khiij bna gd l unuudur neg shiidver gargaad margaash n uurchluud ygyi mun bantagnuulj ugukh umaa. Ajil khiine gj khudlaa bolson boloogyi bujignuulakhiig kheldeg l gj oilgotsgoogood baikh shig bgaa um khuurkhiis.
    2019 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.169.162)
    Orosiin doodohiig harj Mongol turj uhne. Orosuud hezee ch Mongold ashigtai ym hiilgehgui
    2019 оны 12 сарын 25 | Хариулах
  • Иргэн (202.126.89.146)
    2019-11-28 нд " Номин Юнайтэд " буюу хуучнаар гутлын үйлдвэрийн ( Таван богдын замын урд талын ) Номингоос 3 уут "Лапша " брэндийн цаасан ууттай хэрчсэн /цуйвангын/ гурил аваад гэртээ ирээд цуйван хийж идэх гэтэл нилдээ хөгцөрсөн байлаа . Маргааш өглөө нь хөгцтэй гурилнуудаа аваад тус салбар дээр очтол Зохион байгуулагч нь хээв нэг гурилыг нь солиод өгчих гэнээ . Би "Юун солиулах вээ би гурилынхаа мөнгийг 940 төг * 3 уут , 7 буудлаас нааш цааш явсан бензиний мөнгө арван мянган төгрөгтэй авьяа " гэсэн чинь "Юун бензиний мөнгө нэхээд байнаа , миний хувцасруу харж байснаа чи 7 буудлаас энэ хүртэл ирээд 3 уут гурил авах хүн мөн үү ? /би жаахан тааруухан хувцастай явж байсан юм/ гурилынхаа мөнгийг авбал ав эсвэл гурилаа солиулж ав " гэнэ , тэгэхээр нь би хохирсон дээрээ давхар бензинээрээ хохирч чадахгүй ээ ХУД-ийн Мэргэжлийн хяналтын хэлтэст хандахаас даа гэсэн чинь Зох.байгуулагч нь " Битгий сүржигнээд бай , чи Мэргэжлийн хяналт руугаа хандахгүй юу " гэхээр нь хөгцтэй гурилнуудаа худалдан авсан баримттайгаа ХУД-ийн МХХэлтэст аваачаад өгчихсөн . Иймэрхүү харьцаа муутай , хүн бага ордог бараа эргэлт муу дэлгүүрээр битгий үйлчлүүлээрэй Монголчуудаа . Цааш нь түгээгээрэй .
    2019 оны 12 сарын 24 | Хариулах
  • ай (203.91.112.130)
    гавьяат төмөр замчин Рааш оросууд төмөр замаа үнэгүй өгч байхад бид чадахгүй гээд аваагүй гайтай гавьяат УХНА
    2019 оны 12 сарын 23 | Хариулах
  • иргэн (66.181.183.23)
    Худал хэлж,хууран мэхлэгчид-МАН-ын луйварчидаа!!! Судална,гэсэн болохоос биш хийн хоолойг тавина гэж байхгүй шүү шүү дээ!!! Улайрсан новшнууд.Хууран мэхлэгчид,Цөлмөгчид,
    2019 оны 12 сарын 22 | Хариулах
  • Сонор чих (202.9.40.102)
    Хийн хоолой бол үлгэр
    2019 оны 12 сарын 21 | Хариулах
  • Зочин (111.65.36.204)
    Буян Жагаа яг үнэнг хэлсэн ямарч хэрэггүй айлчлал болсон урд хөрш хөх инээд нь хүрээдл сууж байгаа манайх оростой шулуухан ярих хэрэгтэй бид Эгий усан станцаа барина төмөр замаа одоо авах зэрэг Жэнкогын заавраар баахан Путинд долигнож байгаад л ирлээ
    2019 оны 12 сарын 16 | Хариулах
  • Зочин (124.67.20.5)
    ИРГЭДИЙН ТОЛГОЙГ УГААДСААР УГААГААД СУРЧИХЖЭЭ.
    2019 оны 12 сарын 12 | Хариулах
  • Шал худлаа (103.57.92.90)
    Шал худлаа. Оросын хэвлэлүүд хоёр орны хооронд ямарч хэрэггүй уулзалт боллоо гэсэн байналээ. Байгалын хийн хоолойг аль ч чиглэлд тавихыг Хятадууд одоо болтол зөвшөөрөөгүй, Оросоос хий авах шаардлага одоохондоо байхгүй гэж мэдэгдсэн
    2019 оны 12 сарын 10 | Хариулах
    • Гурван улсын ажлын хэсэг байгуулагдаад ажилдаа орсон. Юу ч мэдэхгүй байж битгий гүтгэж, харлуулж байгаач ээ. Шал худлаа та шал худалч орк байна даа. Шүлсээ зөв хаяж сур.
      2019 оны 12 сарын 10
  • МАН Хууралт (115.64.215.17)
    Судлаж үзье гэсэнийг сонгуулын шоу болгож ажил хэрэг боллоо гэж МАН гэнэн Монголчуудыг хуураад эхэллээ.
    2019 оны 12 сарын 09 | Хариулах
    • Анх 2000 онд оросууд санал тавихад манайхан татгалзсан шүү дээ
      2019 оны 12 сарын 09
  • Зочин (202.21.100.210)
    orosuud manaixany xulxin deer sarnai urguulaad bna daa manai deeguur xiin xooloi yavaxguiee battai shuu
    2019 оны 12 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхий шүүгч сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийлээ
    1 цаг 33 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа
    2 цаг 22 мин
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
    3 цаг 16 мин
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
    4 цаг 1 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллад үүрэг, даалгавар өглөө
    4 цаг 23 мин
  • “ОЮУТАН АВРАГЧ” ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛЭЭР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
    5 цаг 4 мин
  • Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ
    5 цаг 31 мин
  • Хойд Солонгос ОХУын Украинд хийж буй дайн руу олон мянга цэргээ илгээнэ
    5 цаг 45 мин
  • Пенсильванид улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүн нас баржээ
    5 цаг 51 мин
  • М-Си-Эс Групп “Зүрх мартахгүй хүүхдийн сан”-д 500 сая төгрөг хандивлалаа
    5 цаг 57 мин
  • С.Даваасүрэн: Тавантолгой Түлш компани түлшний чанар, түгээлтэд онцгой анхаарч, бүрэн хариуцаж ажиллана
    6 цаг 50 мин
  • Монгол, ЕАЭЗХ-ны хоорондын түр худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан хорооны анхдугаар хуралдаан боллоо
    7 цаг 11 мин
  • Оросын дроны цохилтууд Польшийн хилд тулж ирэв
    7 цаг 23 мин
  • Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
    7 цаг 58 мин
  • Турк улс LGBTQ+ байгууллага, идэвхтнүүдийн хүрээнд өргөн хүрээний баривчилгаа явуулжээ
    8 цаг 24 мин
  • Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
    8 цаг 35 мин
  • Арьс ширийг дундын зуучлагчгүйгээр үйлдвэрүүдэд нийлүүлэх төв нээгдлээ
    8 цаг 36 мин
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
    8 цаг 41 мин
  • Монголд анх удаа “Энержи Ресурс” ХХК усны үр ашгийн ISO 46001:2019 стандартыг баталгаажууллаа
    8 цаг 46 мин
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
    8 цаг 50 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК