Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулга нэгэн аравны турш шинэ нийгмийн төлөө тэмцсэнээ илэрхийлжээ

2019-12-09
0
ЖИРГЭХ

Хулганы хамраас дусал цус ч гаргаагүй хийсэн Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн баяр тохиолоо. Үүнтэй холбогдуулж АН-ын удирдлагууд болон энэхүү хувьсгалд оролцож асан үеийн төлөөлөл оролцож өмнөх түүхээ эргэн санагалзав. Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ хувьсгалын үр дүнд “Үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зэрэг улс төрийн эрхээ эдлэх боломжийг монголчуудад олгосон” гэдгийг онцолсон. Улмаар Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медаль олгосныг хэд хэдэн хүнд гардуулав.

Сонирхолтой нь, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн баярын хурлын үеэр Тамгын газрын дарга З.Энхболдоор дамжуулан илгээсэн Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээний агуулга хамгийн анхаарал татахуйц нь байлаа.

“1989 оны намар, 1990 оны өвөл, хаврыг дамнан БНМАУ-ын иргэд Берлинээс нааш давалгаалсан ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийн давалгаанд нэгдэн өөрсдийн бүрэн эрх, ардчилал, эрх чөлөө тусгаар тогтнолыг олж авахаар нижигнэн хөдөлсөн билээ” хэмээн эхэлсэн түүний мэндчилгээ “Нээлттэй, ардчилсан нийгмийн зүг нийтээрээ тэмүүлсэн тэр зурвас үе бол Монголын иргэн бүрийн эв санааны нэгдэл, ойлголцол, чин зүтгэл нийлсэн цэг болж чадсаны ачаар анхны чөлөөт ардчилсан сонгуулийг явуулж, ардчилсан парламентыг бүрдүүлж, ардчилсан Үндсэн хуулийг боловсруулан баталсан билээ” гэснээр үргэлжилсэн.

Ялангуяа саяхан УИХ-аар баталж, Төрийн тэргүүн өөрөө ёсчилсон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тодотголтой агаар нэг буюу “Нийгэм улс төрийн цоо шинэ нөхцөл рүү түлхсэн эрс шинэчлэлийн энэ үйл явцыг “Ардчилсан хувьсгал” гэж нэрлэхээс өөр арга байхгүй. Шинэ нийгэм, шинэ тогтолцоо руу шилжсэн эрс өөрчлөлт гарцаагүй байсан агаад хуучин тогтолцоог хэн ч хамгаалан зогсоогүй юм. Жам ёсны энэ нуралт, зүй ёсны энэ хувьсгал тайван замаар өрнөсөн нь олонх монголчуудын хүсэл, эрмэлзэл нэгдсэний ач байлаа. Ардчиллыг хэн нэгэн суут хүн, хэсэг бүлэг зоригт хүмүүс авчраагүй юм. Энэ бол монголын ард түмний нийтийн хүсэл, эрх ашиг, бүгдийн хүч, сэтгэл зүтгэлээр олж авсан үр дүн юм” гэсэн анхаарал татаж байна.

Нэг үгээр МАН үнэмлэхүй олонхиор засаглаж буй энэ цаг үед Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг эхлүүлж, эцэстээ баталсны дараа Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс ямар нэгэн хаалт ирэх тухай таамаг өндрөө авч байсан ч тэрбээр ёсчилсон, тэр нь ирэх оны тавдугаар сараас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Ерөнхий сайдад танхимаа бүрдүүлэх эрх мэдлийг нь бүрэн өгч, шүүх тогтолцоог илүү хараат бус болгохоор зорьсон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхлэх гэхээсээ 2020 оны сонгуулиар бүрдэх шинэ парламентаас илүү тодорхой болно.

Үүнээс гадна Ерөнхийлөгчийн мэндчилгээнд “Монголчууд ардчилалд алхам алхмаар суралцсан юм. Бид ардчиллыг хийнгээ сурч байсан. Түүхэн баримтуудыг эргэн харвал, 1989 оны 12 дугаар сарын 06-нд Орхон аймагт, 12 дугаар сарын 07-нд Ховд аймагт анхны улс төрийн жагсаал цуглаан болж, улс даяар ардчилсан хөдөлгөөн өрнөж эхэлсэн билээ. 1989 оны 12 дугаар сарын 10-нд буюу Олон улсын хүний эрхийн өдөр МоАХ-ны анхны цуглаан болж олон намын систем тогтоох, хүний эрхийг дээдлэх, бүх нийтийн сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулах, хэлмэгдэгсдийг цагаатгах, хэвлэлийн эрх чөлөөг баталгаатай болгох зэрэг 13 зүйлийн шаардлага тавьсан нь Монголд ардчилсан хувьсгалын эхлэлийг зарлан тунхагласан түүхэн цуглаан байв” гэсэн нь мэндчилгээний гол агуулгыг илтгэх шиг боллоо.

Хамгийн гол нь, “Бид шинэ нийгэм, шинэ тогтолцоог байгуулах амаргүй замаар онохдоо онож, алдахдаа алдсаар гурван аравныг үджээ. Алдаа бүхэн минь хамтын ухаарал, оноо болгон минь хамтын ололт байлаа. Ардчилал бол хүрэх ёстой оргил биш хамтдаа арчилж, тордох ёстой үйл явц, хамтын хариуцлага, хамтын үүрэг билээ” хэмээгээд

“Саяхан олон жил хүсэн хүлээсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг баталсан нь ардчиллыг сайжруулах чиглэлд хагас ч болов алхам урагшилсан явдал болсныг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байхгүй.

Газрын хэвлий, түүний баялаг “нийтийн өмч” гэдгийг Үндсэн хуулиар баталгаажуулах явц олигархи цөөнхийн саадыг амжилттай давж чадлаа. Гэсэн ч санаа амрах болоогүй байна. Одоо ба ирээдүй үеийн иргэн бүрт баялгийн үр өгөөжийг тэгш, шударга хүртээх хуулийн боломжийг амьдралд хэрэгжүүлэх, хүн бүрт баялгийг тэгш, шударга хүртээх Үндэсний баялгийн сан байгуулахын төлөө иргэн бүр эв, санаагаа нэгтгэх шаардлага бий. Үүнийг хийж байж л бид ардчиллыг төгөлдөржүүлэн, урагшлуулах, нийтийн сайн сайханд хүрэх болно” гэсэн нь тэрбээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Төрийн тэргүүний хувьд илүү сайнаар, эерэгээр харж буйг илтгэх мэт.

Гагцхүү Ардчилсан хувьсгалын анхны тэмцлийг МоАХ эхлүүлсэн тухай Ерөнхийлөгч Х.Баттулга зүгээр ч нэг онцлоогүй нь лав. Харин 2006 оноос хойш өнөөг хүртэл тэргүүлж буй МоАХ-ны тэргүүний хувиар эл үгийг илэрхийлсэн болов уу.

Гэхдээ шинэ нийгэм, шинэ тогтолцоог байгуулах амаргүй замаар онохдоо онож, алдахдаа алдсаар гурван аравныг үдсэн нь МоАХ-ны тэмцлээс улбаатай нь үнэн л юм бол тэрбээр нэгэн аравны турш шинэ нийгмийн төлөө тэмцсэнээ ийн хэлсэн бололтой. Учир нь, түүний хувьд 2006 оноос МоАХ-ны тэргүүний албыг хашиж байгаа юм.

Г.Эрхэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (202.131.243.190)
    1989 оны 12-р сарын 3 нд Эрдэнэт хотод Төр засгаа эсэргүүцсэн битүү жагсаал болсон, мөн 1988 онд Авто тээврийн комбинатын жолооч нар ажил хаялт зохион байгуулсан түүхтэй дээ ??
    2019 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.21.108.78)
    АРДЧИЛАЛ НЭРЭЭР ЭЛБЭГДОРЖ ГАНБОЛД БАТҮҮЛ БААБАР ЭНХСАЙХАН ОЧИРБАТ БАГАБАНДИ НАРЫН АМЬДРАЛ ЦЭЦЭГЛЭВ .МОНГОЛЫН АРД ТҮМЭНИЙ АМЬДРАЛ ЭЛГЭЭРЭЭ ХЭВТЭВ..
    2019 оны 12 сарын 10 | Хариулах
  • үхсэн хатсаных нь эх оронч. эх орноо 17 чингэлэг спиртээр цэнэглэж, төмөр зам барина гэж баахан шороо овоолж мөнгийг нь газарт булахыг нь булж хань нөхөддөө талыг нь өгсөн улаан луйварчин мал гээ биз дээ энэ жанхуу чинь (202.9.46.108)
    билэгсэйхан гавьяагүй хүн
    2019 оны 12 сарын 09 | Хариулах
  • ЗОЧИН (192.82.75.3)
    Эх оронч ЕРӨНХИЙЛӨГЧДӨӨ баярлалаа. АМЖИЛТ ХҮСЬЕ.
    2019 оны 12 сарын 09 | Хариулах
  • ЗОЧИН (192.82.75.3)
    Эх оронч ЕРӨНХИЙЛӨГЧДӨӨ баярлалаа. АМЖИЛТ ХҮСЬЕ.
    2019 оны 12 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    14 цаг 22 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    16 цаг 19 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    16 цаг 58 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    18 цаг 17 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    20 цаг 7 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК