Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

П.Сайнзориг: Шинэ Эрүүгийн хуулиар авлига, албан тушаалтанд холбогдох хэрэгт оноох ялын бодлогыг чангаруулна

2019-12-09
0
ЖИРГЭХ

Авлига, албан тушаалтанд холбогдох гэмт хэрэгтэй тэмцэхэд хуулийн байгууллагуудад тулгамдаж буй асуудал болон үүнээс гарах гарц гаргалгааг эрэлхийлсэн хуулийн байгууллагын нэгдсэн зөвлөгөөн болж байна.  Зөвлөгөөнийг Авлигатай тэмцэх газраас санаачилж буй бөгөөд ХЗДХЯ, прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг хуулийн байгууллагын удирдлагууд оролцож байна. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзоригоос зарим асуудлыг тодруулснаа хүргэе.


-Эрүү, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай зэрэг хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах хууийн төсөл боловсруулахаар ажлын хэсэг ажиллаж байгаа. Дээрх хуулиудад авлигыг бууруулах чиглэлээр ямар зүйлт заалт тусгахаар ажиллаж байна вэ?

-Эрүүгийн хуулийн багц хуулиудад авлига, албан тушаалтанд холбогдох эрүүгийн хэрэгт оногдуулах ялын хэмжээг нэмэгдүүлэх, зарим гэмт хэргийн шинжийг тодруулах заалт оруулахаар ажиллаж байна. Өмнө нь авлига, албан тушаалтанд холбогдох хэрэгт хохирол шаарддаг байсан бол шинэ эрүүгийн хуулиар хохирол шаардахгүй болно. Өөрөөр хэлбэл, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу заавал мөнгөн дүнгээр хэмжигдэх хохирол учирсан бол гэмт хэрэг гэж үзэхгүй. Албан тушаалаа ашигласан л бол гэмт хэрэг болох зохицуулалт оруулж ирсэн. Энэ утгаараа ялын бодлого чангарна. Нөгөөтэйгүүр, авлигатай тэмцэх хүрээнд алба хаагчдыг бэлтгэх, сургах, давтан сургах, нэгдсэн ойлголт өгөх, үйл ажиллагаагаа уялдуулах шаардлага бий. Эдгээр асуудлыг шийдэхгүйгээр авлигатай бүрэн тэмцэж чадахгүй. Өнөөгийн нийгэмд хууль болохгүй байна гэдэг өнцгөөс хамгаалах хандлага байна. Энэ утгаараа бүх талын оролцоог нэмэгдүүлж, ажиллах боломжийг хангах замаар нэгдсэн нэг ойлголт хүрэх ёстой. Иргэдийн талаас ч, шийдвэр гаргах төвшинд ч тэр. Тэгэхгүй бол зөвхөн хуулиас эсвэл төсөв мөнгө хүрэлцэхгүй байгаагаас боллоо гэж буруутгаж болохгүй.

-Авлига, өгсөн хүнд оноох ялын бодлогыг ялгамжтай зааж өгөх үү?

-Хясан боогдуулах замаар авлига авсныг тухайн иргэн өөрөө илчлэх юм бол ялаас чөлөөлөх боломж хуулиар бий. Цаашлаад гэмт хэргийг илчилсэн гэрчийг хамгаалах бодлого байна. Мөн тухайн мэдээ, мэдээллийг бэлтгэн хүргэсэн сэтгүүлчийн эх сурвалжаа нууцлах асуудал яригдаж байгаа.

-Хууль, шүүхийн байгууллага улс төрөөс хараат бус байж авлигаа ангид байх тухай яригдаж байна. Энэ тал дээр салбар яамны зүгээс ямар бодлого баримталж байна вэ?

-Шүүхийн хараат бус бие даасан байдалд олон нийтийн судалгаа хийхэд авлигаар тэргүүлсэн байна лээ. Энэ харамсалтай зүйл. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн яам дээр шүүхийн багц хуулиудад шинэчлэлт хийх асуудал яригдаж байгаа. Тодорхой судалгаа хийж, хуулийн төсөл боловсруулах ажил хийж байна. Шүүгчийн томилгоо, цалин хангамж, хараат бус бие даасан байдлыг нэмэгдүүлэх, эргээд шүүгчийн ёс зүйн болон мэргэжлийн хариуцлагыг тооцож чаддаг байх хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх хуулийн төсөл боловсруулж байна.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайд танхимаа бүрдүүлдэг байхаар болсон. Гэтэл Засгийн газрын дэргэд прокурорын мөрдөнг байгуулах нь хэр оновчтой шийдэл юм бэ?

-УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан гэсэн мэдээлэлтэй байна. Хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх тухай яригдах байх. Ажлын хэсгийн санал дүгнэлттэй танилцаагүй учраас хэр оновчтой шийдэл бэ гэдгийг хэлэх боломж алга. Хэд хэдэн хувилбар байхыг үгүйсгэхгүй. Бие даасан эсвэл прокурорын дэргэд ч юм уу. Үүнийг шийдвэр гаргах төвшинд буюу УИХ шийднэ.

-Тухайн эрх мэдэлтэнд хэт их эрх мэдэл өгөх нь хараат бус байдалд нөлөөлдөг. Ерөнхий шүүгч, АТГ болон УЕП-ыг Ерөнхийлөгч томилдог. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон бусад холбогдох хуулиар томилгооны асуудал яригдсан боловч хуучнаар нь байхаар нь зохицуулсан нь зөв гэж үү?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шүүгч нарыг томилох хэд хэдэн зарчмын өөрчлөлт орсон. Ерөнхийлөгч шүүгч нарыг томилохоос гадна Шүүхийн ерөнхий зөвлөл нь гишүүдээ өөрсдөө томилдог. Одоогийн нөхцөл байдалд ШЕЗ нь таван гишүүнтэй. Гишүүдийнхээ дийлэнхийн саналаар тухайн шийдвэрийг гаргадаг. Энэ процессийг судлаачид шүүмжилдэг. Өөрөөр хэлбэл, шүүгчийн томилгоо хараат байна, хараат бус бие даасан байдал алдагдлаа гэсэн судалгааны дүн гарсан. Үүнийг засах үүднээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ШЕЗ-ийн гишүүдийн орон тоог тав биш 10 болгож нэмэгдүүлсэн. Ингэхээр шийдвэр гаргах төвшин нь цөөн хэдхэн хүнээс хамааралтай биш болно гэсэн үг.

-Гэхдээ бүрэлдэхүүний тоо өслөө гэхэд тухайн бүрэлдэхүүн хэр чадамжтай байх бэ гэдгээс бүх зүйл хамаарна биз дээ?

-Яг тийм. Хүний тоо олширсноор асуудлыг шийднэ гэсэн үг биш. Тиймээс шийдвэр гаргах процедурыг нээлттэй, ил тод байлгахаар хуульчлах нь чухал. Арван хүний тавыг нь шүүгч нар дундаас, үлдсэн тав нь холбогдох байгууллагаас нээлттэйгээр сонгон шалгаруулна. Өөрөөр хэлбэл, томилгоо, шийдвэр гаргах процессийг нээлттэй, ил тод болгосноор шүүхийн хараат бус бие даасан байдал бий болох нөхцөл бүрдэнэ. Түүнээс биш таны хэлснээр 5 хүнийг 10 болголоо гээд асуудал шийдэгдэхгүй.

Г.Нацаг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Мөнх-Эрдэнэ С.Чулууны нэр төрд халдаж, гүтгэсэн асуудлаарх нэхэмжлэлийг Дээд шүүх хангаж шийдвэрлэлээ
"Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ТАЛААР...
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.21.119.54)
    оройтсон байна, бүгд зугтаад явлаа
    2019 оны 12 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    14 цаг 48 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    16 цаг 46 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    17 цаг 25 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    18 цаг 43 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    20 цаг 33 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК