Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Хосбаяр: Би өөрийгөө ёс зүйтэй шүүгч гэж боддог

2019-12-10
0
ЖИРГЭХ

Салхитын мөнгөний ордтой холбогдох хэргийн улмаас нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх захирамжийг Ерөнхийлөгч Х.Баттулга гаргаад хэдийн таван сарын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд дээрх шүүгч нараас нэг шүүгч нь гадагшаа зугтаасан бол нэг нь гаднын улсад эмчилгээ хийлгэж буй. Бусад шүүгч нарын хувьд хэргийг АТГ-аас шалгаад заримынх нь хэргийн мөрдөн шалгалт дуусаж, прокурорт шилжүүлсэн мэдээлэл бий. Тэгвэл уг хэрэгтэй зэрэгцэн Улсын Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр тэгүүртэй нэр бүхий шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах ёстой, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх яриа гарсан юм. Тиймээс энэ талаар Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч Ч.Хосбаяртай ярилцсанаа хүргэе.

-Ерөнхийлөгч Х.Баттулга нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Үүний дараа таны бүрэн эрхийг мөн адил түдгэлзүүлэх ёстой, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг зүйл яригдсан. Та энэ процессийг юу гэж харсан бэ. Улс төрийн захиалга гэж харав уу. Эсвэл үнэхээр шүүх салбарт авлига бугшсан болохоор би хардлагад өртчихлөө гэж харсан уу?

-Шалгах ёстой газраас нь шалгана гэвэл шалгуулах л ёстой. Нэг их эмзэгээр хүлээж аваагүй. Хардлага сэрдлэг байсан юм байна гэж бодсон. Олон хүн шалгуулж байгаа шүү дээ. Би ганцаараа шалгуулаагүй. Намайг одоо ч шалгаж байгаа.

-Та хэдэн удаа мэдүүлэг өгсөн бэ?

-Тодорхой хэлж болохгүй байх. Хэд хэдэн удаа мэдүүлэг өгсөн.

-Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхэд итгэх итгэл нэмэгдэж байгаа гэдэг зүйлийг ярьж байсан. Гэтэл хөндлөнгийн байгууллагаас эсрэгээрээ гэх юм билээ. Таны бодлоор иргэдийн шүүхэд итгэл хэр байна вэ. Таны гаргасан шийдвэрт гомдсон иргэд Шүүгчийн ёс зүйн хороонд хэр олон удаа ханддаг юм бол?

-Шүүхэд итгэх иргэдийн итгэл буурч байгаа бол үүний зарим нь бодиттой биш байх. Өөрөөр хэлбэл, өөрийн биеэр шүүн таслах процесстой нүүр тулаагүй атлаа зөвхөн хэвлэл мэдээлэл болон сошиль орчны сэтгэгдэлд тулгуурлаж авсан мэдрэмж, мэдлэг, мэдээллийн үндсэн дээр шүүхэд итгэх итгэлгүй болж байж мэднэ. Ийм хэсэг нэлээд их бий гэдэгт итгэлтэй байна. Асуудал байсан, байгаа гэх. Шүүгч нар авлига авсан гэдгийг би сонсоод анх би ч гэсэн итгээгүй. Их цочирдсон. Салхитын мөнгөний ордын хэргээр гээд баахан шүүгч нарын асуудлыг шалгаж байна шүү дээ. Сант марал судалгааны төвийн гаргасан судалгаагаар дунд, доод төвшин дэх авлигал гурван хувиар буурсан байна гэж гарсан байна лээ.

-Шүүхэд итгэх иргэдийн итгэл өсөх, буурахад тухайн шүүгч хүний ёс зүйн болоод мэргэжлийн хариуцлага маш чухал үүрэгтэй. Таныг одоо ч хуулийн байгууллагаас шалгаж байгаа. Та өөрийгөө хэр ёс зүйтэй, мэргэжлийн хариуцлагатай шүүгч хүн гэж боддог бэ?

-Би өөрийгөө хангалттай ёс зүйтэй шүүгч гэж бодож байна. Ялангуяа албаны ёс зүй 100 хувь. Хувийн амьдралд анхаарах зүйл байдаг л байх. Гэхдээ шүүгч хүнийхээ хувьд хувийн амьдралд тавигдах шаардлагыг бүрэн хангана гэж бодож байна.  

-Та долдугаар сарын 1-ний хэргийн шүүгчээр ажилласан байх аа?

-Тийм.

-Тухайн үед энэ хэргийг ингээд шийдчих гэдэг ч юм уу, хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлого улстөрчид болон бизнесийн салбарынхнаас ирж байв уу?

-Анхан шатны шүүхийн шүүгч байсан шүү дээ. Тухайн үед төрийн өндөр албан тушаалтнуудтай харилцаж байгаагүй.

-Тэгвэл одоо?

-Дээд шүүхэд асуудал өөр юм байна. Улс төрийн нөлөөлөл, шахалт шууд болон шууд бусаар ажиглагдаж байна. Би л хувьдаа ингэж бодож байна.

-Жишээлбэл?

-Дээд шүүх эцэслэн шийддэг гэтэл утгаараа анхан шатны шүүхэд чиглэхээс илүүтэй Дээд шүүх рүү чиглэсэн хандлагууд их байдаг юм байна.

-Танд ямар нэг байдлаар мэдрэгдэж байна гэсэн үг үү?

-Тийм. Шууд болон шууд бусаар шүү.

-Хамгийн их хөрөнгө орлоготой шүүгчээр тодорч багагүй шүүмжлэлд өртсөн. Танай гэр бүл хувийн бизнестэй юү?

-Энэ ойлголт засагдсан гэж бодсон юмсан. Цэг, таслалын асуудал бий. Дээр нь эхнэрийнхээ нэр дээр байдаг компанийн автомашин, мөнгөн хөрөнгө, орлогийг өөр дээрээ бичсэн. Энэ нь буруу юм билээ. Миний алдаа л даа. Компанийн олсон орлогийг гэр бүлийн орлого гэж бодоод биччихсэн. Гэтэл тусдаа явах ёстой байсан юм билээ.

-Удахгүй АТГ-аас хөрөнгө орлогийн мэдүүлэг задлах учраас энэ асуудлыг дахин сөхсөн юм л даа?

-Би бас тэгж бодлоо.

-Шүүхэд нөлөөлөх нөлөөллийг бууруулах, хараат бус бие даасан байдлыг дээшлүүлэхийн тулд шүүхийн багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Одоо Эрүүгийн багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байна. Бид үнэхээр хуулийн салбарт шинэчлэлт хийж чадаж байна уу. Эсвэл шинэчлэл лоозонтой ухралт хийгээд байна уу?

-Хуулийн салбарын нэгдсэн зөвлөгөөн дээр энэ асуудлыг би хөндсөн. Шинэчлэл хийж, хараат бус байлгах гэж байгаа юм бол ийм, ийм өөрчлөлт, шинэчлэлт хийх ёстой гэж. Нэг үгээр хэлбэл, дүрмүүдээ эргэж харах ёстой. Авлигын эсрэг эрх зүйн бий болгох ёстой. Одоо хийж байгаа шинэчлэл зөв. Яахав, өмнө нь авлигын гэмт хэргийг бууруулах арга хэмжээ авч байсан. Гэхдээ нэгдсэн нэг системээр биш өм цөм байсан юм билээ.

-Шүүхээс тухайн хэргийг буцаах нь шүүгч нь прокурор, мөрдөгчийн ажлыг өмнөөс хийгээд байна гэдэг зүйлийг зарим хуульчид ярьдаг. Нөгөө талаасаа шүүхээс хэргийг буцаахгүйгээр нэг бол ял өгдөг, эсвэл хэрэгсэхгүй болгодог процесс нь заавал ял оногдуулах гэсэн бодлого болоод байна гэдгийг нөгөө талаас ярьсаар байгаад хэргийг шүүхээс буцаадаг болсон. Энэ зөв процесс мөн гэж үү?

-Дэлхийн практикт буцаадаг туршлага байхгүй. Өөрөөр хэлбэл, манай хуулийн байгууллагынхан он удаан жилийн хугацаанд нэгнийгээ ойлгож, хамтран ажилласны гай нь энэ. Нэмэлт мөрдөн шалгалт хийх ёстой юм байна, гэмт хэрэг үйлдсэн, үйлдээгүй магадлал өндөр юм байна, бүрэн нотлогдоогүй байна гэж ажилладаг. Таны хэлснээр хэргийг шүүхээс буцаахгүйгээр шууд тасалдаг процесстой байж болно. Гэхдээ эхний үед маш их эрсдэл гарна. Ял завших, эсвэл гэмгүй хүн шийтгүүлэх гээд. Яагаад гэвэл, 90 хувийн баталгаатай ирэх ёстой баримт нотолгоо 60 хувьтай ирвэл цагаатгавал ял завшина биз дээ.

-Гэхдээ нөгөө талаасаа прокурор, мөрдөгчийн чадварыг харуулах юм биш үү?

-Тэгнэ. Тэднээс маш их ур чадвар шаардана. Энэ утгаараа эхний үед эрсдэл ихтэй. Тэгэх зүрх зориг, хүсэл эрмэлзэл шийдвэр гаргах төвшинд бий юү гэдэг их сонин.

-Ингэснээр Улсын Дээд шүүхийн ачаалал хэр нэмэгдсэн бэ?

-Маш их нэмэгдсэн. Эцэслээд шийдчих ёстой асуудлыг хоёр дахиа шүүхээр ачаалал нэмэгдэлгүй яах вэ.

 

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Мөнх-Эрдэнэ С.Чулууны нэр төрд халдаж, гүтгэсэн асуудлаарх нэхэмжлэлийг Дээд шүүх хангаж шийдвэрлэлээ
"Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ТАЛААР...
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Бм (66.181.181.48)
    Хамгийн эхлээд улс төрчид солигдож гарч ирээд өмнөх хүнээ харлуулах гэж шүүх прокурорт гараа дүрдэгээ болих хэрэгтэй
    2019 оны 12 сарын 11 | Хариулах
  • Шүүгч (66.181.178.102)
    ШҮҮХИЙГ ЗАХЫН ЛАНГУУ МЭТ АШИГЛАЖ ИРСЭН ЭЛБЭГДОРЖ ЛҮНДЭНДОРЖИЙН ХӨЛНИЙ АЛЧУУР ХӨЛСНИЙ ЭТГЭЭД БОЛСОН ЭНЭ МЭТ ХҮМҮҮСИЙГ ЗАЙЛУУЛАХГҮЙГЭЭР МОНГОЛ ХУУЛЬ ШҮҮХ ТӨЛӨВШИХГҮЙ ДЭЭ.
    2019 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.9.90.53)
    Энхбаяр, Элбэгдорж нарын удирдагчдын гарын хүн байсан байх аа. Үйлийн үр ээ гэж, бурхан одоо л нүдээ олж байх шиг.
    2019 оны 12 сарын 11 | Хариулах
  • зочин (122.201.21.91)
    Энэ ч нэг их олигтой амьтан биш.7-р сарын нэгний хэрэг гээд цагдаагийн хэдэн хурандаад яаж хатуурхаж байсныг чинь мартаагүй.Хүнийг тэгж л дарамталж мөнгө өгөхгүй бол хуулиар түрий барьж шийтгэдэг нэгэн гэж баттай ойлгож явдагдаа
    2019 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (150.129.142.199)
    Ичдэггүй, бузар. Сийхгүй худал ярих юмаа. Харц байгаа байдал нь зальжин
    2019 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (64.119.17.50)
    Бүх насаар нь хатуу дэглэмтэй шоронд хийж хөрөнгийг нь хураа.
    2019 оны 12 сарын 10 | Хариулах
  • Монгол хүн (103.229.123.163)
    Хадгаламж зээлийн хоршооны олон хурлыг дүүргийн шүүгч байхдаа олонч будлиан хутгасан даа. Зѳвхѳн шүүгч хийж цалингаараа амьдарсан хүн гэхэд маш их хѳрѳнгѳжсѳн этгээд... Элбэгдоржийн гар хѳлийн үзүүрт их үйлчилсэн дээ...
    2019 оны 12 сарын 10 | Хариулах
  • иргэн (139.5.218.185)
    Энэ нөхөр ч эвгүй гар даа. Яаж дээд шүүхийн шүүгч боловоо
    2019 оны 12 сарын 10 | Хариулах
    • zochin
      evgui gar bolohoor l deed shuuhiin shuugch bolson doo. shudarga bsan bol bolohgui l dee
      2019 оны 12 сарын 10
  • Зочин (202.9.46.211)
    Эбий шиг гутлаа тослоод зангиагаа засаад явж шоу хийгээд сурчихсан нөхөр үү
    2019 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (64.119.17.52)
    ENE HUNIIG YALLAACHEE ENE HUN ZAHIAALGAAR OLON GEMT HEREG HIISEN
    2019 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.126.89.23)
    Инээдтэй юмаа.хамгийн хөрөнгөлөг хамгийн но-той байж мэдэх шүүгч ариун сахиусан тэнгэр болох гд ядах юм даа.энхбаярын шүүх хурал тв-ээр орон даяар нэвтрүүлээгүй бол яг чамд итгэх гэж бна.чи тэр шүүх хурал др илт эби-гийн даалгавар биелүүлж бгаа нь харагдсан.үүнийг чинь дээд шүүх баталсан шүү дээ.
    2019 оны 12 сарын 10 | Хариулах
  • irgen (202.70.33.242)
    Одоо хуулийн бүх байгууллагуудад улс төржилт бүрэн орсон. Хэргийн нууцтай төрийн ордонд буй эрхэмүүд шууд танилцдаг болсон. Хууль хүчнийхэн ажлаа хийхэд маш хэцүү нийгэм болсон до хөөрхий.
    2019 оны 12 сарын 10 | Хариулах
  • жагаа (202.9.46.23)
    шууд шоронд хий
    2019 оны 12 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    4 цаг 25 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    4 цаг 50 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    4 цаг 52 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    5 цаг 55 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    6 цаг 33 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    6 цаг 49 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    7 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    7 цаг 13 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    8 цаг 14 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    8 цаг 24 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    9 цаг 18 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    9 цаг 21 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    9 цаг 38 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    10 цаг 22 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    11 цаг 9 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    11 цаг 24 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    12 цаг 5 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    12 цаг 29 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    12 цаг 32 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    12 цаг 38 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК