Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гишүүн Н.Номтойбаяр Монгол адууны генийг хамгаалах холбоо байгуулжээ

2019-12-11
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Жинхэнэ монгол морь, Монголын морин спорт уяачдын холбоо байгуулжээ. 2015 оны аравдугаар сарын 26-нд улсын бүртгэлд бүртгүүлж, тамга тэмдгээ авсан эл холбоог үүсгэн байгуулагчид нь Н.Номтойбаяр, Н.Цэрэнбат, П.Батхүлэг, З.Мэндсайхан, О.Алтансүх нарын таван хүн байгааг Бүртгэл.мн хуудаснаас харж болно. Н.Цэрэнбат гэдэг нь одоогийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд. Тэрбээр энэхүү холбоог байгуулах үедээ Сангийн яамны Төсвийн хяналт, Эрсдэлийн удирдлагын газрын даргаар ажиллаж байжээ.

Харин Монгол адууны генийг хамгаалах, удмын санг судлах, эрдэм шинжилгээ судалгааны ажил хийхэд дэмжлэг үзүүлэх, морины уралдаан наадам зохион байгуулах зорилго бүхий холбооны Удирдах зөвлөлийн даргаар өдгөө гишүүн Н.Номтойбаяр ажилладаг юм.

Сонирхолтой нь, Н.Номтойбаяр нарын хүмүүс уг холбоог үүсгэн байгуулснаасаа хойш хурдан морьтой ямар үйл ажиллагаа зохион байгуулсан нь өнөөг хүртэл тодорхойгүй явж иржээ. Энэ талын мэдээлэл ч хомс, бараг алга.

Угтаа бол улс төр, бизнесмэн, сайд, дарга уяачдын хамгийн том нэгдэл болсон Монголын морин спорт, уяачдын холбоо гэж бий. Г.Баттөмөр, Д.Даваахүү, А.Баярмагнай, Г.Пунцагбалжир, Э.Ганбат нарын таван хүн эл холбоог 1995 оны тавдугаар сарын 25-нд анх үүсгэн байгуулсан байдаг. Түүнээс хойш Төрийн их баяр наадам, Бүсийн томоохон хурдан морины уралдааныг зохион байгуулахад уг холбоо голлох нөлөөтэй оролцож ирсэн. Одоо ч оролцож буй.

Саяхныг хүртэл УИХ-ын дарга асан М.Энхболд удирдаж байгаад өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн.

Тийм байхад гишүүн Н.Номтойбаяр Жинхэнэ монгол морь, Монголын морин спорт уяачдын холбоо байгуулсны гол зорилго нь юу байв гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Магадгүй эрлийз болон монгол адууг ялгаж уралдуулах ёстой хэмээх маргааныг нэг талд нь гаргахад Н.Номтойбаяр нар санаачилга гаргаж ажиллахаар ийн холбоо байгуулсныг үгүйсгэхгүй.

Гагцхүү үнэхээр Монгол адууны генийг хамгаалах, удмын санг судлах зорилгоор ТББ байгуулсан нь, Удирдах зөвлөлийн даргаар ажилладаг нь үнэн л юм бол Н.Номтойбаяр гишүүн өөрөө ил гарах ёстой биш гэж үү?.

Өдгөө Х.Болорчулуун нарын УИХ-д өргөн барьсан Үндэсний баяр наадмын тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр болоод буй. Үүнтэй холбогдуулж зарим уяач хуулийн төслийг эсэргүүцэж, түрүүчээсээ байр сууриа илэрхийлж эхэлсэн. Сүүлд Монголын үндэсний морин, спорт уяачдын холбоо нэртэй ТББ-аас хуулийн төслийг эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн. Нэгэнт хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан бол хуулийн төслийг хэлэлцэж, мухарлаж л таарна. Эсвэл хууль санаачлагчид нь буцаана. Тэр нь УИХ дахь уяач гишүүдийн эрх ашиг, үзэмжээс хамаарах нь тодорхой. Харин тэр үед гишүүн Н.Номтойбаяр, Жинхэнэ монгол морь, Монголын морин спорт уяачдын холбоо ямар санал санаачилга гаргах нь анхаарал татаж байна.

Г.Эрхэс

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Zochin (188.156.90.19)
    ALUURCHIN NOMTOIBAYAR iimerhuu yawaar ARD TUMNII TOLGOI UGAAH gej bga bol CHAM shig ALUURCHIND HEN CH UNEMSHIHGUI chi bol ALUURCHIN, GUTGEGCH, Chi HUN ALSAN CHIN UNEN Uchraas HERGEE HULEE ALUURCHIN .
    2019 оны 12 сарын 11 | Хариулах
  • Адууны өвчин (202.9.46.90)
    Тэмбүүтэй адуу оруулж ирж монгол адуугаа олон жил бузарласан даа хөөрхий. Үүнийг туршлагатай ахмад малын эмч нараас асууж эрүүлжүүлэх хэрэгтэй.Морь уралдуулах донгоосоо салж, эхлээд адуу, монгол адуу гэж юу вэ гэдгээ мэдэх хэрэгтэй байх. Зооантропонозын өвчинтэй хэрхэн тэмцэх вэ гэдгээ ярьцагаа.
    2019 оны 12 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    8 цаг 27 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    10 цаг 25 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    11 цаг 3 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    12 цаг 22 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    14 цаг 12 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК