Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

А.Ундраа: Монгол Улс Үндэсний номын баярын өдөртэй болно

2019-12-12
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын гишүүн А.Ундраагийн санаачилгаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр боллоо. Хууль тогтоомжийн тухай хуулийн 9.5. “Хууль тогтоомжийн төсөл боловсруулах явцад холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн болон судалгааны байгууллага, шинжээч, эрдэмтэн, иргэн, хуулийн этгээдээс санал авч, төсөл боловсруулахад харгалзан үзнэ” гэж заасны дагуу энэхүү хэлэлцүүлгийг “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулсан юм.

Уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн А.Ундраа, Б.Саранчимэг болон Монголын зохиолчдын эвлэл, Монголын орчуулагчдын эвлэл, Монголын номын сангийн холбоо, хэвлэлийн газар, зохиолч, судлаач, эрдэмтэд, оюутан залуусын төлөөлөл болсон 80 гаруй хүн оролцов.

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн А.Ундраа нарын санаачлан боловсруулж буй уг хуулийн төслийн хүрээнд Монгол Улсад албан ёсны Үндэсний номын баярын өдөртэй болох юм. Ингэснээр нийтээр амрах өдрийн тоонд өөрчлөлт орохгүйгээр жил бүрийн тавдугаар болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдрийг Үндэсний номын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар төсөлд тусгажээ.

Хэлэлцүүлэгт Монголын орчуулагчдын эвлэлийн ерөнхийлөгч, Хэл шинжлэлийн ухааны доктор О.Чинбаяр “ОХУ-ын номын бодлого”, зохиолч, сэтгүүлч Н.Энхсайхан “Номын баяр олон улсад”, Монголын номын сангийн холбооны гүйцэтгэх захирал М.Даваасүрэн “Хил хязгааргүй номын сан”, “Тагтаа” хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч, утга зохиолын орчуулагч Б.Баясгалан “Төр үндэсний уран зохиолоо хэрхэн дэмждэг вэ?” сэдвээр тус тус илтгэл тавив.  

Хэлэлцүүлэгт оролцогчид утга зохиол, хэл, соёлын салбарын хөгжилд нэгдсэн бодлого дутагдаж байгааг хэлж байлаа. Хэдийгээр энэ удаад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Үндэсний номын баярын өдөртэй болох асуудлыг хөндөж байгаа ч үүний цаана хэл соёлоо түгээн дэлгэрүүлэх, олон нийтийн соён гэгээрүүлэх, үндэсний уламжлал, танин мэдэхүй, зохиолчдын уран бүтээлийг олон улсад сурталчлах, хэвлүүлэх, дотооддоо үндэсний уран зохиолын хөгжлийг дэмжих, уншигчдыг багаас нь бэлтгэх, номын зах зээлийг хөгжүүлэх, татварын орчин зэрэг олон асуудлыг төрийн бодлого, дэмжлэгтэйгээр шийдвэрлэх шаардлага зайлшгүй байгааг тэд хөндөж ярилцсан юм.

“Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас санаачлан Үндэсний номын баярын өдрийг жил бүрийн тавдугаар болон есдүгээр саруудад зохион байгуулдаг бөгөөд өдгөө 13 дахь жилтэйгээ золгож буй. Энэ хугацаанд олон бэрхшээлтэй тулгарсны хамгийн энгийн жишээ нь өдөрлөг зохион байгуулах газрын зөвшөөрөл байжээ. 13 жилийн хугацаанд долоон удаа бууриа сэлгэсэн бөгөөд хамгийн тохиромжтой, уншигчдад хүртээмжтэй байдаг газар нь Жанжин Д.Сүхбаатарын талбай аж. Олон нийтэд зориулсан соён гэгээрүүлэх, ном уншдаг соёлыг дэлгэрүүлэхэд Үндэсний номын баярын өдрийг хуульчлах нь чухал ач холбогдолтой болохыг зохиолч, судлаачид санал нэгтэй хэлж байлаа.

Дэлхийн хэвлэн нийтлэх зах зээлд 814 мянган хэвлэлийн компани байдаг. Энд жилд 103 тэрбум ам.доллар эргэлддэг том зах зээл юм. Мөн 64 хувь нь цаасан хэвлэл, 36 хувь нь е-book, audio book зэрэг бусад хэлбэрийн бүтээлүүд байдаг байна. Дэлхийн нийт номын 28 хувийг БНХАУ жилд дангаараа хэвлэдэг бол АНУ 20 хувийг хэвлэдэг гэсэн судалгаа байдаг.

 

БНХАУ-д жилдээ 470 мянга, АНУ-д 379 мянган шинэ нэр төрлийн ном хэвлэгддэг. Харин Монгол Улсын хувьд өнөөдрийн байдлаар бүртгэлтэй 40 хэвлэлийн компани үйл ажиллагаагаа явуулж байна. Жилд 87 тэрбум орчим төгрөгийн бүтээгдэхүүн хэвлэдэг. Үүнээс 27.3 тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг аж. Энэ салбар 4000 орчим хүнийг ажлын байртай байлгадаг. Жилдээ 15 мянган нэр төрлийн ном зах зээл дээр идэвхтэй худалдаалагддагаас жилд дунджаар 600 гаруй нэр төрлийн ном шинээр зах зээлд гардаг гэдгийг “Тагтаа” хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч, утга зохиолын орчуулагч Б.Баясгалан илтгэлдээ дурдав. Олон улсад соёлд суурилсан “зөөлөн хүчний” бодлого хүчтэй өрнөж эхэлсэн энэ цаг үед манай улсад ч ийм бодлого байх шаардлагатай. Үндэсний номын баярын өдрөөр зохиолчид өөрсдийн бүтээлийг хямдралтай үнээр худалддаг арилжааны үйл ажиллагааг явуулахаас илүүтэй Яармагийн соёлыг нэвтрүүлж, үндэсний утга зохиолын салбараа хөгжүүлэх, соёлын дархлаагаа бэхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ болгох хэрэгтэй. Цаашдаа төрөөс ном, соёлын салбарт баримтлах урт хугацааны хөгжлийн бодлогыг гаргаж, бие даасан хууль эрх зүйн орчинтой болохыг хүсэж буйгаа хэллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    11 цаг 39 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    13 цаг 37 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    14 цаг 16 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    15 цаг 35 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    17 цаг 24 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК