Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Царцааны нүүдлийг” зогсоох боломжтой

2019-12-13
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд цуврал хэлэлцүүлгүүдийг зохион байгуулахаар төлөвлөөд буй. Тэгвэл өнөөдөр эхний хэлэлцүүлгийг “Сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгогчийн оршин сууж байгаа хаягийн бүртгэлийн дагуу гаргахад тулгамдаж буй асуудал” сэдвийн хүрээнд Төрийн ордонд зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлэгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Монгол шуудан” ХК, зарим аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтнууд болон төрийн бус байгууллага, хуульч судлаачид, иргэдийн төлөөлөл оролцсон юм.  

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, “Ирэх онд Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгууль болно. Сонгууль бүрээр зөрчил, маргаан гардаг нь зохион байгуулагч байгууллагуудыг хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд бэрхшээл дагуулдаг.

Төрийн байгуулалтын байнгын хорооноос сонгууль зохион байгуулахад оролцдог, тодорхой чиг үүрэг хэрэгжүүлж ажилладаг Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газруудад өнгөрөгч 10, 11 дүгээр саруудад очиж ажилласан. Энэ үеэр холбогдох байгууллагуудаас өгсөн мэдээллээс үзвэл сонгууль зохион байгуулахад сонгогч иргэдийн хаягийн асуудал хөндөгдөж, зарим ойлгомжгүй буюу зөвхөн нэг байгууллагаас шалтгаалахгүй хамтарч шийдвэрлэх шаардлагатай асуудлууд байгаа нь ажиглагдсан.

Эдгээр асуудлыг шийдэх гарц, шийдлийг ярилцахаар энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Учир нь хаягжилтын асуудал сонгуультай жил бүр асуудал дагуулдаг. Тухайлбал, Нэг хаяг дээр давхар бүртгэл хийгдэж, сонгуулийн үр дүнд нөлөөлөх зорилгоор “царцааны нүүдлийг” бий болгодог. Үүнд зайлшгүй зохицуулалт хийх шаардлага үүсэж байна. УИХ-аар Сонгуулийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа энэ цаг үед шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулах бололцоо бий” хэмээн онцлон тэмдэглэлээ.  

НИЙСЛЭЛ ХОТОД ХАЯГ ОЛГОЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН ЯВАГДАЖ БАЙГАА

Хэлэлцүүлгийн эхэнд “Газар байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү “Монгол Улс дахь хаягжуулалтын өнөөгийн байдал” сэдвийн дор илтгэл тавив. Үүнд Эрх зүйн баримт бичиг, хаягжуулах аргачлал, Хаягжуулалтын өнөөгийн байдал, хийгдсэн ажил, Хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө зэрэг асуудлуудыг хөндсөн юм.  

2013 онд Хаягжуулалтын тухай хуулийг баталсан. Засгийн газрын 2013 оны 280 дугаар тогтоол, 2019 оны 325 дугаар тогтоолоор тус тус “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”-ыг баталсан байдаг.

2013-2017 онд 21 аймгийн 330 сумын хэмжээнд нийт 23,124 гэр хорооллын гудамж, 316,199 хашаа, 23,732 байшинг хаягжуулсан. Харин Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд нийт 10,071 гэр хорооллын гудамж, 280,332 хашаа, 89,188 байшинг Хаягжуулалтын тухай хууль, журмын дагуу дугаарлаж, хаяг нэр өгч, хаягийн зураг зохион, мэдээллийн санг үүсгэсэн. Энэ мэдээллийн санг үндэслэн аймаг, нийслэлийн удирдлагууд өөрсдөө санхүүгийн асуудлаа шийдэж тэмдэгжүүлэх ёстой.

Гэтэл энэ ажил учир дутагдалтай, эрээвэр хураавар болсон. Одоогоор 122 сум албан ёсоор хаягаа зоогоод тэмдэгжүүлсэн байгаа. 2019 онд 59 сум төсвөө иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа батлуулаад бэлтгэл ажлаа хангаад байна. Нийтдээ 172 сум байна. Одоогоор 159 сум хаягжуулах ажлаа хийгээгүй байгаа. Харин нийслэлийн хувьд мэдээллийн санг бүрэн үүсгэсэн. Сонгуулийн дараа албан ёсоор тэмдэгжүүлэх ажил эхэлнэ гэдгийг тэрбээр танилцуулав.

Нийслэл хотод хаяг олголтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Шинэчилсэн хаягийн гаднах тэмдэглэгээг хийхийн тулд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Сонгуулийн тухай хуулийн дагуу 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө бүрэн хэрэгжүүлэх боломжгүй байгаа талаар Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрынхан хэлж байна.

"ХАЯГЖИЛТЫГ ЗӨВХӨН СОНГУУЛИЙН АСУУДАЛ МЭТЭЭР ОЙЛГОХ НЬ ХЭТ ӨРӨӨСГӨЛ"

Үргэлжлүүлэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж “Сонгогчдын нэрийн жагсаалт гаргахад тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэлт тавив. Тэрбээр, “Хаягжилтыг зөвхөн сонгуулийн асуудал мэтээр ойлгох нь хэт өрөөсгөл юм. Хаягжилтыг зөв хөгжүүлэх нь улс орны хөгжлийн асуудал.

Манай улсад хаягжуулалтын асуудлыг орхигдуулж ирснээр төрийн болон бизнесийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай үзүүлэхэд хүндрэл үүсгэдэг. Учир нь обьект болон гудамж талбайн хаягжилт нь хоёр өөр хэлбэрээр хэрэглэгддэг. Тухайлбал, ногоон болон цэнхэр дэвсгэртэй хаяг орон нутаг, нийслэлд ашиглагдаж байна. Мөн гал команд, түргэн тусламжийн автотээврийн хэрэгсэл үйлчилгээ үзүүлэхэд гэр хорооллын гудамж, хашааны хаяг нь тодорхой бус байдгаас цаг алддаг. Иймд өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцогчид бүгд нэгдсэн ойлголтод хүрч, тодорхой шийдвэрт хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Манай улс нийт 3,336,994 хүн амтайгаас 50.8 хувь нь эмэгтэй, 49.2 хувь нь эрэгтэй. Үүнээс 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд сонгуулийн эрх бүхий насны 2,114,939 иргэн байна. Орон нутагт 1,137,879 иргэн, нийслэлд 977,060 иргэн бий. Гэхдээ сонгуулийн санал авах өдөр хүртэл 18 нас хүрч, сонгууль өгөх эрхтэй болох иргэдийн тоо, нас барах, иргэний харьяаллаа өөрчлөх зэрэг шалтгаанаас үүдэн дээрх тоонд өөрчлөлт орохыг холбогдох албаныхан хэллээ.

Дараа нь “Ээлжит сонгуулийн бэлтгэл ажил” сэдвээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас илтгэл тавьсан бол Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн “УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажил”-ын талаар мэдээлэл хийв.

Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн автоматжуулсан системийн тоног төхөөрөмжийн техникийн суурь шалгалт, засвар үйлчилгээг тогтмол хийж байгаа.  Санал тоолох төхөөрөмжийг хадгалж буй агуулах болон серверийн аюулгүй байдлыг хангах ажлыг график, төлөвлөгөөний дагуу хийж байна гэв.

Мөн УИХ-ын 2020 оны сонгуулийн төсөвт 20.5 тэрбум төгрөг, орон  нутгийн сонгуульд 16.5 тэрбум төгрөг тус тус батлагдсан. УИХ-ын сонгуулийн тухай хууль батлагдвал саналын хуудасны, техник худалдан авах болон гадаад улсад байгаа сонгогчийн санал авах зардал тус тус нэмэгдэхээр байгаа аж.

Илтгэлүүдтэй холбогдуулан хэлэлцүүлэг асуулт, хариултаар үргэлжлэв. УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хаягжилтын байдал өнөөдөр яагаад зөрчилтэй буй талаар холбогдох албан тушаалтнуудаас тодруулав.

Тэрбээр, “Сонгуультай холбоотойгоор маргаан дагуулдаг байсан саналын хуудас тоолох, иргэдийн бүртгэлийн асуудлыг шийдвэрлэж чадсан. Одоо хаягжуулалтыг цэгцлэх ёстой. Нэг хаяг дээр 30-40 сонгогч бүртгэж, төрийн эрхийг хууль бусаар авахыг оролддог байдлыг Сонгуулийн тухай хуулиар зогсоох бололцоотой.

Иргэний хаяг дээр зөвшөөрөлгүйгээр бүртгэгдсэн хүнийг сонгуульд санал өгөх эрхийг нь хаах замаар “царцааны нүүдэл”-ийг арилгах зохицуулалтыг оруулах боломжтой. Төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо хангалтгүй байна. Асуудал тулгарахаас өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах шаардлагатай учраас Төрийн байгуулалтын байнгын хорооноос Засгийн газар болон холбогдох байгууллагуудад чиглэл өгнө” хэмээгээд сонгуулиас өмнө хаягжуулалттай холбоотой ажлыг түргэн шуурхай шийдвэрлэж, батлагдан гарсан хууль, тогтоолын хэрэгжилтийг хангаж, төрийн үүргийн хариуцлагатай, санаачилгатай гүйцэтгэхийг санууллаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хэнтий аймагт хүрэн баавгай 361 удаа үзэгдэж давхардсан тоогоор 375 толгой баавгай бүртгэгджээ
    14 цаг 38 мин
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
    15 цаг 51 мин
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
    17 цаг 22 мин
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
    17 цаг 38 мин
  • ОХУ-ын тулаанч Сергей Билостенный PFL холбооны хүнд жингийн дэлхийн аварга боллоо
    17 цаг 45 мин
  • Аравдугаар сард гадаадын 3,646 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ
    18 цаг 19 мин
  • Шинэ дасгалжуулагчийн эхний сорилт эх орондоо...
    18 цаг 36 мин
  • Мэдэгдэл
    18 цаг 36 мин
  • Нийтийн тээврийн зарим чиглэлийг богино эргүүлж байна
    19 цаг 13 мин
  • Т.Сайфолла ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
    19 цаг 36 мин
  • Израилын цэрэг газын зурваст хамас бүлгийн ахлах командлагчийг устгажээ
    20 цаг 1 мин
  • Дональд Трамп Путин, Ши Жиньпин нартай анх удаа гурван талт уулзалт хийнэ
    20 цаг 45 мин
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
    20 цаг 52 мин
  • Мексикийн хар тамхины нэрт толгойлогч, “боссуудын босс” хочит Мигель Анхель Феликс Гальярдо таалал төгслөө
    21 цаг 4 мин
  • Өөрийн барааг худалдаж авахыг хориглодог Өмнөд Солонгос наймаачин эр
    21 цаг 13 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    21 цаг 29 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    21 цаг 34 мин
  • Битүүний өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох уу?
    21 цаг 49 мин
  • Төв аймгийн ихэнх сумдын нутгаар 0.2-3.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна
    22 цаг 5 мин
  • Үйл явдал: Хил хамгаалах байгууллагад хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт болно
    22 цаг 8 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК