Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц. Цолмон: Сонгуулийн тогтолцоо хоёр нүгэлтэй хүний аль бага нүгэлтэйг нь сонго гэсэн тулгалт байж болохгүй

2019-12-16
0
ЖИРГЭХ

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг парламент хэлэлцэж байгаатай холбогдуулан хуульч Ц.Цолмонгийн байр суурийг сонирхлоо.


-Сонгуулийн хуулийг УИХ хэлэлцэж байна. Ер нь ямархуу төсөл харагдаж байна вэ?

-Үнэндээ төсөл нь яг ямар шатанд яваа талаар надад тодорхой мэдээлэл алга. Сонгуулийн тогтолцоон дээрээ л зөвшилцөж байна гэж ойлгож байгаа. Бодвол УИХ хуулийн хугацаанд нь багтаад энэ долоо хоногтоо батлах байх.

-Тогтолцооны хувьд Монголд аль нь тохиромжтой гэж үздэг вэ. Одоо бол 50:26 гэсэн холимог мажоритар тогтолцоогоор сонгууль явуулах төсөл ороод ирлээ ш дээ.

-Өнгөрсөн 29 жилийн хугацаанд УИХ-ын долоон удаагийн сонгууль явуулсан. Миний санаж байгаагаар мажоритар, холимог, хувь тэнцүүлсэн гээд сонгуулийн бүх тогтолцоог янз бүрийн хэлбэрээр л туршиж үзсэн. Гэвч өнгөрсөн сонгуулиудыг бодоод үзэхэд өмнөх дөрвөн жилийн хугацаанд эрх баригчид хэрхэн ажиллав, эдийн засаг нийгмийн амьдралд өөрчлөлт гарсан уу, иргэдийн хүлээж байсан асуудлуудыг шийдэж чадсан уу гэдэг л үр дүнд шууд нөлөөлдөг. Би хувьдаа ингэж ойлгодог.

-Гэхдээ тогтолцоо сонгуулийн үр дүнд нөлөөлнө биз дээ?

-Мэдээж нөлөөлнө. Харин хамгийн чухал шийдвэрлэх хүчин зүйл болохгүй л болов уу. Сонгууль гэдэг товчхондоо дөрвөн жилийн дараа сонгогчид засгийн эрхэнд байгаа улс төрийн хүчинд дүнгээ тавьж байна л гэсэн үг. Зарим сонгуулиар ард түмэн эрх баригчдад маш муу дүн тавьсан нь жишээ олон. Үүний үр дүнд УИХ-д үнэмлэхүй олонхи бий болдог.

Ер нь бол сонгуулийн насны иргэдийг ангилаад үзвэл тав л хувааж болохоор харагдаад байгаа. 20 орчим хувь нь намын гишүүнчлэлтэй, яаж ч байсан өөрийн намаа л сонгоно. Дахиад 20 хувь нь нэр дэвшигчийг хувь хүн талаас нь харж байгаад гайгүй гэж бодсон хүндээ саналаа өгдөг. Дараагийн 20 хувь нь нам, хүн хоёрыг хамтад нь саналаа өгдөг. Харин үлдсэн 40 хувийн тал нь сонгуулийн яг өмнө тулгаж байж сонголтоо хийдэг бол тал нь сонгуульдаа оролцдоггүй. Энэ бол маш энгийн ойлгомжтой ангилал болов уу.

Харин сүүлийн жилүүдэд энэ харьцаа өөрчлөгдөөд сонгуульд ордоггүй иргэдийн хувь хэмжээ ихсээд байгаа. Мажоритар тогтолцоо үүн дээр нэрмээс болно. Тэгэхээр сонгуульд ялж байгаа хүмүүс нийт сонгогчдын маш бага хувиар л сонгогдож гарч ирж байна гэсэн үг. Тухайлбал одоогийн УИХ-ын гишүүдээс сонгуульд оролцсон иргэдийн хамгийн ихдээ цөөхөн хэдэн хүн 40 орчим хувийн саналаар сонгогдсон. Ихэнхи нь 30 хувь, хамгийн бага нь 25 хувийн саналаар л сонгогдсон. Сонгуулийн насны иргэд биш шүү, сонгуульд оролцсон иргэдийн хувиар гаргасан албан ёсны судалгаа. Тэгвэл үлдсэн иргэдийн эрх ашгийг яах вэ гэж бодож тогтолцоогоо бодох ёстой.

-Тэгээд тэр нь ямар тогтолцоо юм бэ?

-Жинхэнэ утгаар нь сонгуулийн шинэчлэл хийнэ гэж байгаа бол тогтолцоотойгоо зууралдаад байх биш, иргэдийн сонгуулийн оролцоог хангах тал дээр УИХ төвлөрөх ёстой. Яагаад гэвэл одоо иргэдийн сонгох эрхийг баталгаажуулах талаар яг юу хийсэн юм бэ. Шүүмжлэл л яваад байдаг болохоос гарц хэн нь ч хэлэхгүй л байгаа шүү дээ.

-Таныхаар гарц нь юу юм бэ?

-Би хувьдаа иргэдийн улс төрийн идэвх муудаж байгаа гэдгийг иргэдэд сонгох сонголт байхгүй болоод байгаагаас болоод байна уу даа гэж хардаг. Хоёр нүгэлтэй хүний аль бага нүгэлтэйг нь сонго гэдэг англи хэлц үг байдаг байх аа. Ийм байдлаар тулгалт хийвэл хэн дуртай байх вэ дээ. Тийм учраас УИХ-ын гишүүнээр сонгуулийн насны иргэдийн 50-иас дээш хувийн санал заавал авч байж сонгогддог тогцолцоог бий болгох нь зөв. Хэрэв хэн нь ч олон санал авахгүй бол хамгийн бага санал авсан нэр дэвшигчдийг ангилж доороос нь хасаад дахин сонгууль явуулах зарчмаар ядаж сонгуульд оролцсон иргэдийн 50-иас дээш хувийн саналаар сонгогддог тогтолцоонд шилжих нь зөв. Яг л Ерөнхийлөгчийн сонгууль шиг гэсэн үг. Тухайн тойрог дээрээ л 50-иас дээш хувийн санал авсан хүн гарч ирэхгүй бол дахин санал хураалтаар хамгийн олон санал авсан хоёр хүнээс ялагчийг тодруулах зарчим руу шилжих ёстой. Одоо техник технологи хөгжиж байгаа үед сонгууль явуулах хүндрэлтэй асуудал биш. Энэ нэг талаас нэр дэвшигчид өөрсдөө сайн ажиллах, нөгөө талаас иргэдийн эрхийг баталгаажуулах, тэдний улс төрийн оролцоог нь сайжруулах, том зургаараа ардчиллыг бэхжүүлэхэд чухал хэрэгтэй гэж бодож байна.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • зочин (202.131.233.10)
    60 чавганц уралдвал нэг нь түрүүлнэ гэсэн зарчмаар сонгогдож ирсэн гишүүдээ нэг харчих даа. одоо бүр дордсон ард түмэн сонгоогүй хүн нам-р түрий барьж гарч ирнэ. би лав дахиж арай бага идсэнд нь санал өгч чадахгүй
    2019 оны 12 сарын 17 | Хариулах
  • зочин (192.82.76.148)
    Энэ Цолмон чинь Ми Энхболд хужаагийн бөгсийг арчиж явсан нөхөр байхаа.
    2019 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.111.68.3)
    цолмон энхбаяр дарваан халтар цогоо гурав лав биш шүү
    2019 оны 12 сарын 17 | Хариулах
  • Хуульчид (202.126.88.217)
    Цолмон, Энхбаяр, Сүхбаатар зэрэг залуучууд УИХ-д байх ёстой шүү
    2019 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин (64.119.21.100)
    Түрэмгийлэн дарангуйлагч ман намаас нэр дэвшсэн хэнийг ч гаргаж болохгүй ,ирэх сонгуулиар төрөөс бүрмөсөн арчиж хаяцгааяа
    2019 оны 12 сарын 16 | Хариулах
  • Зочин (192.82.76.143)
    МАН энэ Цолмон, Энхбаяр нар шиг залуустаа одоо боломж гаргаж өгөх хэрэгтэй.
    2019 оны 12 сарын 16 | Хариулах
  • Төрболд (202.126.88.217)
    Энэ УИХ ч утгаа алдлаа даа, ганц ажил хийгээсэй.
    2019 оны 12 сарын 16 | Хариулах
  • ЗОЧИН (66.181.185.161)
    Харин тиймээ тогтолцоог өөрчлөх хэрэгтэй даанч эд нар өөрсдөдөө зориулсан хууль батлаад бусдын үгийг сонсохгүй юм даа сумын сонгууль ямар инээд болдог гэж санана 900 сонгогчоос 170-210 хүний санал авсан нь сонгогдоод байдаг энэ чинь 25 хувь ч хүрэх гүй байна бүх шатанд сонгуулийн тогтолцоог өөрчлөх нь чухал
    2019 оны 12 сарын 16 | Хариулах
  • Zochin (66.181.170.73)
    Yag l khelj dee. Odoo ch yumiig uls ornii tuluu bish khuviin erkh ashgiin tuluu l khiideg bolj dee. Iim yum meddeg bolovsroltoi khymyysee ene tur eruusuu ashiglakhgyi yum daa.
    2019 оны 12 сарын 16 | Хариулах
  • УИХ (202.126.89.200)
    Сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох нь зүйтэй. Попуудаас салах хууль хэрэгтэй бна,
    2019 оны 12 сарын 16 | Хариулах
  • иргэн (202.179.24.141)
    Одоогийн тулгаж байгаа хувилбар нь хоёр нүгэлтэй хүний хоёуланг ядахдаа их нүгэлтэйг нь сонго гэсэн тулгалт болчхоод байна
    2019 оны 12 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    10 цаг 29 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    12 цаг 27 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    13 цаг 6 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    14 цаг 25 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    16 цаг 14 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК