Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хятадын Засгийн газар Монголын улстөрчдөд хахууль өгснөө хүлээн зөвшөөрөх үү, эсвэл...???

2019-12-20
0
ЖИРГЭХ

 

БНХАУ-ын Засгийн газраас ажил хурдасгах зардал гээчийг төлөвлөж, тухайн улсын эрх бүхий албан тушаалтнуудад тараадаг гэх мэдээлэл чих дэлсэх болов. Ажил хурдасгах гэдгийг энгийнээр бол ямар нэг ажлыг хийхдээ хэт хойрго ханддаг, эсвэл гар хараад салдаггүй хүмүүсийн гарыг цайлгах эс бөгөөс өөрийн талын хүнээрээ уг ажлыг гүйцэтгүүлэхийн тулд хахуулдахад зарцуулдаг төсөв гээд ойлгочиход болно. Тэгвэл хятадын Засгийн газраас ийм төсвийг эртнээс баталж ирсэн, Монгол, Киргиз, Тажикстан, Туркменстан зэрэг улсад автозамын болон бусад томоохон тендерийг гүйцэтгэхдээ дээрх зардлыг зарцуулсан гэх мэдээлэл гараад байна. Хахууль гээд шууд утгаар нь ойлгож болох эл хэрэгт Монголын 100 гаруй улстөрч, 60 гаруй “сайд”-ын нэр холбогдсон гэх. Ийм бор шувуу нисэхтэй зэрэгцэн улстөрч "Буян"-гийн Б.Жаргалсайхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа энэ тухай ганц өгүүлбэр шигтгэсэн байх юм.

Үнэн, худлын зааг дээр дэнчигнэж буй эл туухай хаашаа унахыг хэн ч мэдэхгүй. Юутай ч үнэний ортой бол төдийгөөс өдийг хүртэл зам тээврийн салбарт нөлөө бүхий эрх мэдэл хашиж ирсэн, хашиж байгаа, үүнд шууд нөлөөлөх боломжтой албан тушаалтнуудын нэрс толгой дараалан дурайх нь лавтай.

Үүнийг нь ч батлах мэт хятадын Засгийн газраас уг хэрэгт нэр холбогдсон эрхмүүдийн нэрийг зарлах тухай ч яриа бас гараадахав.

Хэрвээ үнэний ортой бол Монголын улстөрчид хятадуудыг голд нь ортол гомдоосон, тиймдээ ч хятадын Засгийн газар хахууль өгснөө хүлээн зөвшөөрөхөөр шийдсэн болж таарах гээд байгаа юм. Энэ тохиолдолд БНАУ-ын нэр хүнд дэлхий нийтэд навс унах нь ойлгомжтой. Бүр өргөн цар хүрээгээр харах юм бол дэлхийн улс орнуудад хятадын Засгийн газрын шугмаар хийж бүтээсэн бүх төсөл хөтөлбөр хардлагад өртөх нь лавтай. Тэгэхээр хятадууд ийм эрсдэлийг үүрэн байж, манайх шиг жижиг бөгөөд мөнхийн хөрштэйгээ дайн зарлахгүй нь ойлгомжтой болов уу.

Хэрвээ хятадууд гэмээ ухаарч, хахууль өгч байснаа хүлээн зөвшөөрч авлига авсан Монголын улстөрчдийн нэрсийг зарлалаа гэхэд нэг талаараа Монголд төрийн эргэлт гарах нь лавтай. Нөгөө талаасаа хятадуудыг үзэн ядаж, хавчих үзэгдэл улам бүр эрчээ авах нь дамжиггүй.

Магад манай улсад хамгийн их зээл, тусламж олгодог энэ улсын нэрээр болон хөрөнгө оруулалтаар Монголын хөрсөн дээр дахин бүтээн байгуулалт хийгдэхгүй байх талтайг ч үгүйсгэхгүй.

Ажил хурдасгах зардлыг алгаа тосоод авдаг байсан гэх Киргиз, Туркменстан, Тажикстан зэрэг улсууд нь хэдийн хятадын хараат болсныг дэлхий хүлээн зөвшөөрсөн. Тухайлбал, хятадын эзэмшилд оччихоод байгаа Тажикстаны уулархаг муж нь вольфрамаас аваад газрын ховор элементийн ашигт малтмалаар баялаг. Хятадууд тэнд олноор суурьшиж, Тажикстаныг ханьжуулах (хан үндэстний нөлөөлөл) бодлого явуулж, орон нутгийн оршин суугчдыг өөрийн бүсэд байршуулж байна. Хятадууд тажикуудын оршин суух дүүргийг “Халтар тосгон” гэж нэрлэдэг. Хятадаас авсан хоёрхон миллярд ам.долларын зээлийн өр ийм л үр дүнг энэ улсад авчирсан бөгөөд “Тажикстаны эдийн засгийн 60 хувийг хятад дангаар хянаж байна” гэж эдийн засагч, социологч Н.Цэрэнхүү бичсэн удаатай.

Тажикстаны адил хятадаас хараат болсон нэг улс бол Туркменстан

Тус улс нь хятадаас авсан зээлийнхээ өрөнд газар нутгаа өгсөн гашуун түүхийг бид мэднэ. Өнгөрсөн 2018 онд гаргасан судалгаагаар Тажикстан, Узбекстан, Туркменстан орнуудад хятадаас 80 гаруй томоохон төслийг зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлж байгаа аж.  

Эдийн засгийн хувьд хятадаас хараат болоод буй эдгээр улс орнууд ОХУ-тай харилцах харилцаа сүүүлийн жилүүдэд суларсныг хятадууд ийн ашигласан гэдгийг судлаачид хэлдэг. Нэг үгээр хэлбэл, хятадын “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хэт их зээл авч, өрийн хавханд орохоос сэрэмжлэхийг Азийн хөгжлийн банк, Олон улсын валютын сангаас онцолсон байдаг. Өөрөөр хэлбэл, “Бүс ба Зам” санаачилга өрийн дарамтад орсон улс орны байдлыг улам хүндрүүлж болзошгүй. Тиймээс санхүүгийн менежментээ маш болгоомжтой хийх нь чухал. Ингэвэл ирээдүйд санхүүгийн бэрхшээлд орохоос сэргийлэх болно гэсэн байдаг. Үүний сацуу “Дэлхийн хөгжлийн төв” судалгааны байгууллагаас 2018 онд гаргасан мэдэгдэлд хятадын дэд бүтцийн санаачилгатай холбоотойгоор өрөө нэмсний улмаас 23 улс өрийн хямралд нэрвэгдэх эрсдэлтэй.

Тухайлбал, найман улс, тэдгээрийн дотор Монгол, Мальдив, Пакистан, Лаос, Тажикстан, Кыргызстан өрийн хямралд орох эрсдэл илүү өндөртэй гэж тодорхойлжээ.

Үүнээс гадна хятадын Засгийн газар санаачилгынхаа хүрээнд Ази, Европын хооронд орших худалдааны маршрутуудын дагуу найман их наяд ам.долларын өртөг бүхий дэд бүтэц байгуулахыг зорьсон нь үүний цаана ямар их ашиг сонирхол оршиж буйг гэрчлэх байх.

Нөгөөтэйгүүр, хятадууд “Зөөлөн бодлогоос Смарт бодлогод” шилжсэн болохыг дэлхийн олон улс орны тагнуулын байгууллагуудаас баталсан буй. Өөрөөр хэлбэл, хоолыг нь, эмэгтэйчүүдийг нь өөрийн болгож, уусгах замаар хятаджуулах гэдэг байсан бол өнөөдөр эдийн засгийн дэмжлэг үзүүлэх замаар өөрийн талдаа эрхшээхийг эрмэлзэх болсон.

Үүнийг нь АНУ-ын тагнуулын байгууллага болон бусад эх сурвалжууд ч баталдаг.

Үүний эхний золиос нь мэдээж Туркменстан, Тажикстан улсууд. ОУВС болон Азийн хөгжлийн банкнаас ийн анхааруулсаар байтал бид хэдийн өрийн хавханд орчихоод байгаа нь нууц биш болсон сэдэв. 

Тиймээс л хятадууд Монголын улстөрчдөд хахууль өгч байснаа эрт оройгүй нэг өдөр хүлээн зөвшөөрөх нь. Эс бөгөөс эл сэдвийг сэвж, шударга нэр зүүж, улс төрийн амбицаа хөөх сонирхол зарим нэг улстөрчид байж таарах нь.

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Учрал: Улстөрчид бид маскаа тайлах нь зүйтэй
Г.Тэмүүлэн: Хуулийн хэрэгжилтийг хангахад онцгой анхаарч ажиллана
Г.Тэмүүлэн: Хуулийн байгууллагууд хар тамхитай хатуу тэмцэх ёстой
УИХ: ХЗДХ-ийн сайдын томилгоог хэлэлцэж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • Haramsal... (66.181.161.11)
    Hyataduud duugarahgui aajimaar ezlen avna ahuu dee.Hyatadaas avsan mungu diildehfui ih bolson ted neg l udur Mongol manai geed delhiid zarlana.Deedsiin balag iim yumand hurne dee...
    2019 оны 12 сарын 23 | Хариулах
  • Uuu (202.179.27.250)
    Zam barilga HOTIN gazar uul uurhain letsenz zarsan juuchilsan geed mash olon haytad humuusiig haytad barisan ter humuus buruu bish ezedinh buruu bish. TED haytadin bankaas zeel avch biznes hiih geed ihenh mungiig nahuuld ugsun gedgee ner ustai zurag hurugtuin ugsun .manaihan 1heseg galzuursan huurval hula yarival hulgaigai hiivel barigdana gej and oroltsson darga tsereg geltguibugdiin ners baij taara tsaazin tavtsand ochson humuus bugdiig helsen tum kompanuud ch baiga baih. Burhan urshuug
    2019 оны 12 сарын 22 | Хариулах
  • zochin (192.82.76.75)
    xaxuuli uguxuurgui neelttei tender zarlaj baival yamar ch xun xaxuuli uguxiig bodoxgui bizde odoo xaxuul avdagaar ni naad uxej dald orson turiin tusheedee buruutgaxgui xaxuuli ugsun xyataduudiig buruutgax ni iim teneg uxer mongolchuud xugjixui shuu iim muusain uxer mongolchuudaas salax tsag irsen shuu
    2019 оны 12 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.26.194.103)
    Хятадууд унэн бол хурдан зарлах хэрэгтэй эсвэл худлаа байх ер нь ямарч байсан ийм уед одоо торт байгаа хуучин шинэ бундыг унагаад оор шинэ хумуус гаргаж тороо бурдуулээд ийм асуудлын эсрэг арга хэмжээ авах нь ард тумний уурэг шуу ард тумэн мэргэн сонголт хийдэг дээ
    2019 оны 12 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.229.120.244)
    Ийм цуу яриа байгаа бм байна сонгууль угтсан зар пиар байна яхятадын зарим кампани монголчуудад авилга огдог нь унээн Дээд шуухийнхэн торийн банкны. Захирал асан й мэт Харин авилгачдыг манай зуулийнхан илруулж л байна Хятадынизасгийн газрын жагсаалт гэж юу байхав Хятад хэзээ ч тэгэж манай дотоод хэрэгт оролцохгуй Харин манай улс торийнхэн бие биенээ намнах щорилгоор цуу тарааж байна Хятадын мэдэлд оччихсон биш оорсдоо илруулдэг байгаа даа
    2019 оны 12 сарын 21 | Хариулах
  • БАТ (92.124.206.73)
    ЮУ ГЭХ ГЭЭД БАЙГАА НЬ ОЙЛГОМЖГҮЙ ГАР ВЭ. ХЯТАДУУД ЧАМААС Л АСУУВ ГЭЖ. ХЯТАД ДЭЛХИЙ ДЭЭР ХЭНЭЭС Ч АСУУДАГГҮЙ УЛС. МОНГОЛЫН УЛС ТӨРЧДИЙГ ӨҮГДИЙГ НЬ ТӨМСӨГДСӨН. ОДОО ШУДРАГААР ХАМТРАНА БАЙХ.
    2019 оны 12 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.229.122.241)
    Одоо энэ дураак АНУ-ын Тагнуулын төв газрын датаг олоод үзчихсэн батлаад бгаа юм уу? Донгиорох мөрөөрөө донгиороосой
    2019 оны 12 сарын 20 | Хариулах
  • Зочин (174.234.8.181)
    Mongolchuudaaa... ta nar yagaaaad oilgodgguu yum bee!!! Mongol hugjihguieeee..... yahav heden undur baishin, heden tansag mashiniiig hugjil gej helehgui shuuu! Yagaaad gevel mongolchuuud gadnaaa gyalantsag, dotroooo palantsag haragdaaad baina! Heden saihan mundag zaluuchuuud ni gadagshaa, eshul uls ornooo hugjuuulie gesen tsuuhun heden zaluuchuudiiig unuugiiiin uls turchid bolon tedgeeeriiiin ur mogoinuuud nuhchin darj baina shuudeee! Yahav zarim neg zovlon , dutagdah gachigdah iiig medehgui , avilgach aav eejiiinheee olson mungund tarvalzaj ussun nuhduuuded mongol hugjij bui met haragdaj magadgui!!! Getel ene niigmiin 70-80 huvi ni bolson irged maani urnuus urniii hoorond amidarch bainashuuudeee!!! Ter tavisan ur ni bol bairniih bish, mashiniiih bish ... zugeer l udur tutmiiin hoool hunsniiiheee heregtseend tavisan ur shuuudeee...barag l amid uldehiiiin tuluuuh temtsel yavaaad baigaam uuu hashaaa yum... Tegeed bas mongolchuudiiig yamarch bolovsrolgui, medleggui ... tegeeed ter hodooodoor ni uridah sonirhol bol heseg buleg humuust baina... ene bol uls turchid bolon ugsaaa zalgamjlan garch irj bui tedgeeeriiin ur huuhduud.... yamar ch zovlon uzeeegui ussun tedgeeer nuhduuud ta nariiiin zovlong oilgono gedegt be l lav hezeech itgehgui!!!!! Neg gaihaltai ni yagaaad manai mongolchuuud songoood baidgiiig eruuusuuu oilgodoggui... tegeeed daraaa ni gomdolloj eheldeg... boldog bol dooorh humuusiiig turiiin bodlogo bolovsruuulah hemjeend oruulah yumsan: D.Enhbat - Forum Jargalsaihan - De Facto S.Narangerel - Akademich, huulich D. Byambasuren - Erunhiii said asan B. Enkhbayar - Huuli zuin ded said asan X. Temuujin - Huuli zuin said asan O.Baasankhuu - Gishuun - Popordog ch gesen, huuuli zuin mergejliiin huvid mash sain logik setgelgeetei. O. Ayursaihan - Gishuuun X. Nyambaatat - Gishuun L.Oyun Erdene - Gishuun Chinburen - Havdar sudlal, emch Hurts- Uul uurhain said asan Boldsaihan - Emch
    2019 оны 12 сарын 20 | Хариулах
  • зочин (203.91.119.42)
    Нацаг-эрдэнэ гэгч нэртэй хүн ойлгоогүй л байна энэ чинь өөрөө аюул л даа
    2019 оны 12 сарын 20 | Хариулах
  • зочин (203.91.119.42)
    Бид нэг л юмнаас өдөр бүр илүүгүй юм аа гэхэд дутуу сэтгэж болохгүй, дутуу бодвол л дуусна энэ хүн бүрд хамаатай шүү
    2019 оны 12 сарын 20 | Хариулах
  • irgen (31.165.215.122)
    ners ni il boloh estoi yneheer ners ni baigaa bol !!! tegvel ter hymyys bolon tednii hamaatan sadan yr hyyhed ...mongoliin tord heden yeeree suuh erhgui bolgoh heregtei, tegeed hergiig ni ilryylj bygdiig ni shorond !!!!!!
    2019 оны 12 сарын 20 | Хариулах
  • Зочин (64.119.19.76)
    "Луугийн хүчнээс эмээхийн учир" гэсэн Б Мэдрээгийн бичсэн нийтлэлийг монгол хүн бүр уншиж ой ухаандаа шингээж аваасай. Хятадын төрийн банкийг оруулж ирэхээр хөөрцөглөн давхидаг цөөнгүй хүн манайд бий. Хэрэв хятадын банкны салбар монголд орж ирвэл бид тусгаар улс байх эсэх нь эргэлзээтэй болно. Лав малчид малаа зээлийн барьцаанд тавиад мал маань хятад эзэнтэй болно шүү. Газар ,газрын баялагч ялгаагүй барьцаанд орж тэдний өмч болж болзошгүй байна. Бурхан минь тийм юм болохоос бидний монголчуудыг авраач бурхан минь ,өвөг дээдэс минь өршөө биднийгээ
    2019 оны 12 сарын 20 | Хариулах
  • Зочин (203.91.115.50)
    Монгол улс минь орших уу Эс орших уу гэдэг дээрээ ирчээд байна Одоо 20 оны сонгууль сүүлчийн боломж Хар машинаар санал тоолохгүй бол шүү дээ
    2019 оны 12 сарын 20 | Хариулах
  • Зочин (203.91.115.50)
    Ямар ч том авилгын хэрэг байсан хэн ч яаж ч чадахгүй Яриад л өнгөрнө Учир нь төрийг МАНАН мафи барьж байгаа
    2019 оны 12 сарын 20 | Хариулах
  • zochin (202.9.46.77)
    yagaasaa l turd shurgalsan khulgaichuud udii boltol zuvkhun khuuli bus uildlee nuukhiin tuld l muu bukhniig khiij b.gaa
    2019 оны 12 сарын 20 | Хариулах
  • Зочин (203.91.115.44)
    Яах гэж иймэрхүү худал мэдээлэл нийтэлж ард түмний тархийг угааж, улс үндэстний хооронд яс хаяж,үзэн ядах үзлийг дэвэргэж байдаг юм бэ?. Эрүүл саруулаар бодсон ч ямарч тохиолдолд улс охон иймэрхүү хахуульд өгөх зардлыг гаргаж данс хөтөлж дараа нь ил болгож зарлана гэдэг бол байж болшгүй асуудал. Хэрэв ийм алхам хийсэн бол тухайн улс орны үнэлэмж олон улсад ямар болох вэ?!. Энэ нийтлэл зүгээр л хэн нэгэн ашиг хонжоо олох гэсэн!!! яс хаягч!!! овилоггүй новшийн хийж байгаа яс хаях л гэсэн үйл ажиллагөа.
    2019 оны 12 сарын 20 | Хариулах
  • зочин (192.82.67.216)
    Эхлээд Оюу толгойн хахууль, Дубайн гэрээний хахуулаа шийд. Дараа нь хятадын хахуулийг шалгах байлгүй. Шалгаж шийдэж чадахгүй хуулийн тогтолцоогоор ч яах юм дээ. Монгол африкын ядуу оронтой дөрөө харшуулахыг ардчилагч Ц.Элбэгдорж нар "сайн" хийжээ.
    2019 оны 12 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.179.31.49)
    Буурай хөгжилтэй орнуудыг дотор нь яс хаяж муудалцуулах гэсэн Хятадын нэг башир арга яваад байна. Угаасаа Манж хятадын бодлого эрт дээр үеэс Монголын Хаад ноёдыг дотор нь муудалцуулах замаар улсыг мөхөөх санаа яваад байгаа юм биш үү.
    2019 оны 12 сарын 20 | Хариулах
  • иргэн (202.70.34.70)
    Энэ яах вэ, Оюутолгойгоос авсан хахуулийн учрыг олмоор байна аа.
    2019 оны 12 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    11 цаг 55 мин
  • Н.Учрал: Улстөрчид бид маскаа тайлах нь зүйтэй
    12 цаг 39 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн хэрэгжилтийг хангахад онцгой анхаарч ажиллана
    13 цаг 28 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн байгууллагууд хар тамхитай хатуу тэмцэх ёстой
    14 цаг 28 мин
  • УИХ: ХЗДХ-ийн сайдын томилгоог хэлэлцэж байна
    14 цаг 53 мин
  • Японд “Дужуан” хар салхины улмаас хоёр сая орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхийг уриалав
    15 цаг 11 мин
  • Их Британи Саудын Арабт “хамгаалалтын” цэргийн дэмжлэг үзүүлнэ
    16 цаг 39 мин
  • Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    16 цаг 40 мин
  • Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
    16 цаг 55 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1445 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    16 цаг 57 мин
  • Канадын Бритиш Колумбиа муж Tumbler Ridge-ийн сургуулийн буудалцаантай холбоотойгоор OpenAI-г шүүхэд өгчээ
    17 цаг 4 мин
  • Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
    17 цаг 17 мин
  • Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    18 цаг 25 мин
  • Иран АНУ-тай дайтаж буй үедээ Нью-Йоркт болох НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцоно
    18 цаг 43 мин
  • Спорт хэрхэн Монгол улсын брэндийг өөрчилж байна вэ? 
    18 цаг 51 мин
  • Элчин сайд Л.Өлзийт Бутаны Цог Жавхлант Хаанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    18 цаг 54 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    19 цаг 28 мин
  • УИХ-ын чуулган болон байнгын хороод өнөөдөр хуралдана
    19 цаг 34 мин
  • Кофе биднийг сэргээж чадах ч нойрыг орлож чадахгүй
    19 цаг 46 мин
  • Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг өргөжүүлнэ
    19 цаг 51 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК