Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Чинболд: С.Эрдэнэ намын даргын ажлаа өгчих байлгүй дээ

2019-12-24
0
ЖИРГЭХ

ЭШЛЭЛ 1

Орон нутгийнхан маань мэднэ. Долдугаар ангид байхад Үг сонин гэж гардаг байсан. Бидний багшийн багш гэгддэг В.Ленинг хүн төрлөхтний түүхэн дэх хамгийн аймшигт алуурчдын нэг мөн гэсэн нийтлэл гарсан. Хүүхэд байсан болохоор багшийн багшийг маань яадаг сонин бэ гээд захиалсан. Тэгэхэд тухайн үед манай сумын физикийн багш, хожим аймгийн МСДН-ын дарга байсан хүмүүс энэ хүүхэд ардчиллыг дэмждэг. Үг сонинг захиалдаг гээд дэмжиж эхэлсэн. Ер нь багаасаа ардчиллыг дэмжсэн дээ.

ЭШЛЭЛ 2.

1996 онд МСДН-ын гуравдугаар их хуралд хамгийн залуу төлөөлөгч болж оролцож байсан. Сонгинохайрхан дүүргийн АН-тай 2004 оноос холбогдсон. Намын улс төрийн ажилтнаас эхлээд газрын дарга дөрвөн жил хийсэн. Намчин гээд хэлчихэд болно. Намын үйл ажиллагааны тухай, улс оронд үүссэн бүх асуудал намтай холбоотой гэж яриад байна. Үүнийг яръя гэж бодсон юм.

ЭШЛЭЛ 3.

Хаант засаглал биш бол хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар засгийн эрхийг улс төрийн намууд, эвлэлдэн нэгдсэн хүмүүс авч явж, хөгжлийг тодорхойлно. Гэтэл өнөөдөр байгаа нам нь ёс зүйгүй байна. Уг нь хамгийн ёс зүйтэй хүмүүс байх ёстой. Ялангуяа АН-ын хувьд. Монголын нийгэм дэх гэрэл гэгээтэй бүхнийг АН түүчээлсэн.

ЭШЛЭЛ 4.

Сонгинохайрхан дүүрэгт АН-ын нөхцөл байдал маш хүнд байна. Өнгөрсөн хавраас хойш харлаа. Намайг болохгүй бүтэхгүй байна гэж чөлөөлж, хөөлөө. Ер нь хошин шогийн юм болсон. АН-ын дүрмээр дүүргийн намын даргыг ИТХ-ын сонгуульд хамгийн олон суудал аваагүй тохиолдолд чөлөөлнө. Хүсэлтээ өөрөө гаргасан тохиолдолд. Мөн намын даргын хавсарч болохгүй албан тушаалд сонгогдсон. Эрүүл мэндийн шалтгаанаар. Үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлж байна гэж дүүргийн намын хорооны гишүүдийн гуравны хоёроос дээш буюу 50-аас дээш хувь нь шийдсэн тохиолдолд чөлөөлөх үндэстэй.

ЭШЛЭЛ 5.

Гэтэл АН-ын дарга С.Эрдэнэ тушаал гаргаж намайг чөлөөлсөн. М.Чинболдод сахилгын шийтгэл ногдуулсан гэсэн. Өнөөг хүртэл яг ямар сахилгын шийтгэл ногдуулсныг нь ойлгохгүй явна. 2019 оны гуравдугаар сарын 27-нд чөлөөлсөн. Тушаал нь хүртэл бөөн алдаа. Үг үсгийн алдаа нь дүүрчээ. Утгын алдаа нь бол хэцүү. М.Чинболдыг 3.9.3.2, 5.17.1, 5.21.25 дахь заалтыг үндэслэж чөлөөлсөн гэж байгаа юм. Энэ нь өөрөө их марзан.

ЭШЛЭЛ 6.

Тогтоосон татвар хураамжийг цаг тухайд төлөөгүй гэсэн байна лээ. Уг нь би цаг тухайд нь төлөөд явдаг. Намын хурлын хуралдааны үеэр даргалагчаас өгсөн сануулгыг биелүүлээгүй. Намын тамга, гишүүний батлах хадгалах хэрэглэх журмыг зохион байгуулалттай зөрчсөн гэсэн. Үндсэн дүрэм, бусад журмыг удаа дараа зөрчсөн. Намынхаа эсрэг ажилласан. Улс төрийн албан тушаалтанг томилуулахыг оролдсон гэх зэргээр. Өнөөдрийг хүртэл ажиллахдаа ийм зүйл огт хийж байсангүй.

ЭШЛЭЛ 7.

“Амьтны ферм” гэж зохиол бий. Энэхүү зохиол өнөөдөр манай намд хэрэгжиж байна. Бүх гахай тэгш эрхтэй. Ноён гахай илүү тэгш эрхтэй. С.Эрдэнэ даргад энэ нь үйлчилдэггүй. Уг нь бид хоёр бүх гишүүдээс сонгогдсон. Намаас хөөсөн гээд байгаа юм. Гэтэл хөөсөн тухай албан бичиг нь ирээгүй. Бичгээ авъя гэхээр Дүрмийн хорооны дарга нь зад загнадаг. “Чи муу, чамд өгөх ч үгүй” гэдэг. Дарханы АН-ыг олон жил үймүүлсэн Дашууд гээд байдаг даа. Тэрний Мягмардаш нь Дүрмийн хорооны даргаар ажилладаг юм. Энэ нөхөр намын хорооны хуралдаагүй байхад ийм шийдвэр гаргасан.

ЭШЛЭЛ 8.

Намайг найман жилээр хөөж гэж байсан юм билээ. Харин С.Эрдэнэ дарга хүнлэг юм уу дөрвөн жилээр хөө гэсэн тухай сонссон. Одоог хүртэл надад бичгээ өгөөгүй байна. Одоо хүртэл намын даргын суудалтай зууралдаад байгаа юм биш ээ. Харин манай үнэхээр бүтэхгүй болж байна. Сонгинохайрхан дүүрэгт гэхэд 60 орчим хүн хөөгдчихлөө. 43 гишүүнийг нь татвараа дансаар хийгээгүй гэсэн шалтгаанаар хөөсөн. Үүргээ гүйцэтгээд явж байсан үүрийн дарга нарыг надтай нэг нутаг гэсэн шалтгаанаар хөөсөн. Би Сүхбаатар аймгийн гаралтай хүн. 32 хүнээс нэг нь Сүхбаатар аймгийнх байж болно доо.

ЭШЛЭЛ 9.

Сонгинохайрхан дүүргийн намын хорооноос хөөсөн хүмүүсийн оронд өөр хүн тавъя гэхээр боловсон хүчин байхгүй. Жишээ нь, миний оронд нэг нөхрийг тавьсан байна лээ. Амлалт нэхэх хөдөлгөөний тэргүүн гээд. 2008 онд АН-ыг амлалтаа биелээгүй гээд зүхэж байсан С.Бямбацогтын баз Д.Батцогт гээд нөхөр. Дүүрэгтээ ганц ч хүн танихгүй. Доор нь С.Эрдэнийн томилсон хоёр эмэгтэй байна. Эрүүл, галзууг нь үнэхээр мэдэхгүй байна. Насанд хүрээгүй хүүхдүүдэд мэс бариулчихсан юм шиг тогтолцоотой болчихлоо. АН үг хэлэх эрх чөлөөнийхөө төлөө 1990 онд байгуулагдсан. Өнөөдөр С.Эрдэнээс айгаад хэн ч үг хэлж чадахгүй байна.

ЭШЛЭЛ 10.

С.Эрдэнэ бид хоёрт хувийн ямар нэгэн өш хонзон байхгүй. Намын дарга болоход нь дэмжээд явж байсан. Баянзүрх дүүрэг гэж ямар сайхан ялалт байгуулдаг тойрог байлаа. Гэтэл намын дарга Д.Пүрэвдавааг нь хөөгөөд явуулчихсан. Намыг нь хоёр гурав хуваачихсан. Үүнийг “Баянголжуулах” төсөл гэж манайхан ярьдаг. Одоо буцаагаад Д.Пүрэвдаваагаа авлаа гэж байна. Үнэхээр самарч чадаж байна. Чингэлтэй, Хан-Уулыг хоёр гурав хуваачихсан. Баянголын намын хорооны дарга нь өөрийнх нь хүргэн. Хан-Уулын АН-ын дэд дарга нь өөрийнх нь хүү. Ерөөсөө л ийм болчихсон.

ЭШЛЭЛ 11.

АН 30 жилийнхээ ойгоор хувьчлагдлаа. С.Эрдэнийн хувийн нам боллоо. 2020 онд ялуулахгүй байх үйл ажиллагаа явуулаад байна гэж харж байна. М.Чинболдыг халдгаараа хал л даа. Яагаад 20 гаруй хорооны даргыг халж байгаа юм.

ЭШЛЭЛ 12.

Сонгинохайрхан дүүргийг хөгжилтэй улс оронтой холбоо хэлхээтэй болгоё, оюутан солилцоо хийе гэдэг шугамаар Японы нэгэн хоттой харилцаа тогтоосон. Осака хотын консул байсан Куландаа гуйтай холбогдож байгаад холбогдсон. Хамтын харилцаатай болсон. Биднийг очиход аль төрийн байгууллагад байдаг ёсоор хүлээж авсан. Жанжин малгай өмсүүлсэн. Тэрүүхэндээ бэсрэг наадам хийсэн. Тэр үед МАН-тай хамтарч дүүрэгт засаглаж байсан. Түүнийг нь Ардын намынхан аваад тавьчихсан. Японуудад Ардын намынхан аваад тараачихана хэрэггүй гэлтэй биш.

ЭШЛЭЛ 13.

Японы виз гарахаар асуудал гардаг юм байна. Тухайн манай Тамгын газрын даргаар Ардын намын хүн ажиллаж байсан. Тэр дарга Японы Элчин рүү бичиг явуулсны хүрээнд шийдсэн асуудал. АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс шалгасан. Улмаар төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан гэх гомдол мэдээлэл нь үндэслэлгүй байна гэж үзсэн. Үүнийг би өөрөө АТГ-т хүсэлт гаргаж шалгуулсан. Хоёр талаасаа л нүдүүлсэн дээ. Яаж ч бодсон эхнэрийнхээ зардлыг дүүргээс гаргуулах ёс зүйгүй хүн би биш ээ.

ЭШЛЭЛ 14.

Өнгөрсөн жилүүдэд АН-ын ҮЗХ-ны татварын хэмжээ сая төгрөг байсан. Үүнийгээ үйл ажиллагаандаа зарцуулаад явдаг байлаа. Жилдээ сая төгрөгийн татвар төлдөг байсан юм. Гэтэл 2017 оноос хойш татварын хэмжээ асар их нэмэгдсэн. С.Эрдэнэ дарга 180 мянган гишүүнээс сонгогдсон гэдэг. Үүнийг 1200 төгрөгөөр бодоход ойролцоогоор 216 сая болж байгаа юм. Намын даргын сунгаанд таван хүн өрсөлдсөн. Тус бүртээ 250 сая төгрөгийг намын дансанд хийсэн гэж бодохоор 1.25 тэрбум болно. Нийслэлийн намын дарга хоёр хүн өрсөлдсөн. Нэг нь 90 сая гэхээр 180 сая. Дүүргийн намын дарга нар 20 сая. Зургаан дүүрэгт хоёр, зарим нь гурав байсан гэхээр дунджаар 240 сая. Багахангай, Багануур, Налайх алслагдсан гэдэг утгаараа 10 сая төгрөгийн хураамж авсан. Үндэсний бодлогын хорооны гишүүд гэж байгаа. 200 орчим байсныг 427 болгоод хүн болгоноос жилийнх нь гурван сая болсон. Үүнийг тав гэж үзсэн. Яагаад гэхээр сонгуулийн хураамж гэж гурван саяыг өгдөг. Татварыг нь нэмэхээр ҮБХ-нд орохын тулд нийт зургаан саяыг өгнө гэсэн үг. Ойролцоогоор 10 тэрбум төгрөг болж байгаа юм.

ЭШЛЭЛ 15.

2017-2019 оныг хүртэл Сонгинохайрхан дүүргийн намын хорооны даргыг хоёр жил хийсэн. Төв намд ийм их хэмжээний мөнгө цуглачихаад яаж зарцуулдгийг нь үнэндээ ойлгоогүй. С.Эрдэнэ дарга “Монголоо сонсоё”, “Хөгжил, шинэчлэл” гэж хоёр аян хийсэн. Хоёрдугаар сарын 1-нд жагсаал хийсэн. Бүсийн чуулган гээд өргөн хэмжээний архидалт хийдэг юм. Баян-Өлгийн Толбо нуурт хийхэд нь очиж л байсан. Сургалт гэж хэлэхэд ичмээр. Тэгээд л өргөн хэмжээний архидалт болдог. Зардлыг нь төв намаас гаргахгүй. Нэг дүүргээс 100 орчим хүн гээд ойлгочих. 600-700 гаруй хүн хоёр, гурван хоног архидана.

ЭШЛЭЛ 16.

Хоёрдугаарт, дарга “Монголоо сонсоё”, “Хөгжил, шинэчлэл” гэж хоёр аян хийсэн. Хоёрдугаар сарын 1-нд зохион байгуулсан жагсаалын бүх санхүүжилтийг дунд шатны байгууллага өөрсдөө гаргасан. Энэ олон тэрбум төгрөг хаашаа ордог юм. Тайлан гэж тавихгүй. Ганц нэг санал хэлэхээр зад загнуулна. Бүгдээрээ гөлөг болно. Гөлөг гэдэг үгийг би С.Эрдэнэ даргаас сурсан. Ийм л юм болоод байна.

ЭШЛЭЛ 17.

Хоёрдугаар сарын 1-нд зохион байгуулсан жагсаалд оролцогчдод мөнгө өгөөгүй. Намайг хөөж явуулсны дараа жагсаал зохион байгуулахдаа тодорхой хэмжээний мөнгө өгсөн гэж сонсогдсон. Бүсийн чуулган хийж байгаа нөхдүүд зардлаа өөрөө хариуцаад явдаг. АН-ыг би мэднэ ээ. Ц.Элбэгдорж, Н.Алтанхуягийн үед арай ч ийм байгаагүй. Намын удирдлагаа шүүмжилж, нийгэмд сайн сайхныг уриалдаг байлаа. Гэхдээ Ардчилсан намаа муулахгүй ээ. Намын даргаасаа болоод АН дууслаа. Намын рейтинг нь МАН-аас илүү байсан. Гэтэл өнөөдөр “60 тэрбум”, ЖДҮ-д ороогдсон МАН-аас доогуур байна.

ЭШЛЭЛ 18. 

Энэ хүн есхөн хүн удирдаж чадахгүй байна шдээ. Бүлэг байсныг нь хөөж явуулаад тараачихсан. Одоо зөвлөл гээд марзан юм байна. Есхөн хүн зангидаж чадахгүй байж яаж улс эх орныг удирдах юм. С.Эрдэнэ дарга хамгийн муу улстөрчдийн жагсаалтыг итгэл төгс тэргүүлж байна. Сүүлийн хэдэн сар. Ардын намыг хар. Тэд юу хийж байгаа юм бэ. АН-ын хажууд попорч байна. Хулгайчдын нэгдэл. Гэтэл манай намынх яагаад өсөхгүй байгаа юм. У.Хүрэлсүхийн рейтинг нь өсөөд байдаг. Манай хүнийх байхгүй.

ЭШЛЭЛ 19.

С.Эрдэнэ даргад хандаж хэлэхэд олон жил хамтарч ирсэн нөхдүүд, гишүүдээ бодоод албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөөч ээ гэж хэлмээр байна. Үнэндээ болохгүй байна.

ЭШЛЭЛ 20.

Намайг хөөгөөд явуулчихсан болохоор сайн хэлж мэдэхгүй байна. 30 жилийн ойн баярын арга хэмжээнд очсон хүмүүс хэлж байна лээ. Хүний ажил явдал дээр оччихсон юм шиг гундуухан хүмүүс байна лээ гэж. Аргагүй шүү дээ. Ц.Элбэгдорж нь байхгүй. Э.Бат-Үүл нь байхгүй. Оюун санааны чиглүүлэгч болдог Баабар нь байхгүй. Н.Алтанхуяг, С.Баярцогт, Ч.Сайхбилэг нь байхгүй. Энэ хүмүүс ичээд ирэхгүй байна шүү дээ. Ардчиллыг түүчээлэн манлайлж байсан хүмүүс.

ЭШЛЭЛ 21.

Манай намын лидерүүд болох Э.Бат-Үүл тэргүүтэй хүмүүс сонгуулийн дэнчингийн мөнгийг эсэргүүцэж байгаа. 100 сая төгрөг өгчихөөд, дээрээс нь сонгуулийн зардал гэж гаргасан мөнгөө хаанаас яаж олж авах юм. Хулгай хийж л олж авна. 60 тэрбум цаашаа болох юм биш үү. Өнгөрсөн 2016 онд намайг нэр дэвшиж байхад З.Энхболд намын дарга байсан. Бараг мөнгө аваад хэрэггүй. Тойрогтоо зарцуулсан нь дээр гэж байсан. Гэтэл 10 тэрбумыг нь цуглуулчихсан. Одоо 100 саяыг авах гээд байдаг. Энэ их мөнгөөр яах гэж байгаа юм.

ЭШЛЭЛ 22.

“Их тамир” гээд С.Эрдэнэ даргын амралт байдаг. Тэнд намтай холбоотой арга хэмжээ зохион байгуулдаг. Аливаа үйл ажиллагаа болонгуут тэнд болно гэдэг. Намын гишүүдийн мөнгө тийшээ ордог байх. Миний оронд тавьсан хүмүүс 1000 гишүүний сургалт зохион байгуулсан юм билээ. Нэг гишүүний зардал нь 60 мянган төгрөг гэхээр 60 сая төгрөг тэр амралтын газар руу орсон байх жишээтэй. Намын мөнгөнөөс ч тийшээ орсон баримт бий.

ЭШЛЭЛ 23.

Н.Алтанхуяг даргын хэлдгээр дахин хэлэхэд намайг АН-аас хөөнө ч гэж юу байх вэ, хөөгдөнө ч гэж юу байх вэ. Энэ хүмүүс зайлах байлгүй дээ. Миний итгэл үнэмшил өөрчлөгдөхгүй. Тэднийг зайлтал тэмцэнэ ээ. Болохгүй бүх юм С.Эрдэнэ гэдэг хүнд байна. Олон сайхан залуус байна. Түүнийг нь С.Эрдэнэ рейтингээрээ татаж унагаад байна. АН-ын гишүүдийн дунд авсан судалгаагаар залуучуудынх нь рейтинг С.Эрдэнээс дээр байвал яах уу?. Тэгээд ойлго доо. Тийм судалгаа байна.

ЭШЛЭЛ 24.

АН-аас хүмүүс ичиж, зугтаж байгаа нь намын буруу биш. Ганцхан С.Эрдэнийн буруу. Өөрийгөө атман гээд бодчихсон. Наймдугаар ангийн хүүхэд байж тав, гуравдугаар ангийн хүүхдийг зодоод яваатай адилхан дунд шатны намуудыг самраад л. Н.Алтанхуяг даргыг намаасаа хөөсөн гэдэг ч над шиг тушаал нь очоогүй байдаг. С.Эрдэнэ намын даргын ажлаа өгчих байлгүй дээ. Ер нь намын гишүүддээ хандаж хэлэхэд С.Эрдэнэ даргыг огцруулахын төлөө бүгдээрээ хамтраад тэмцье гэж хэлмээр байна.

image

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга асан, дүүргийн АН-ын намын хорооны дарга асан М.Чинболд сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн С1 телевизээр бэлтгэн хүргэдэг Цензургүй яриа нэвтрүүлэгт оролцлоо. Нэвтрүүлгээс онцлох 24 эшлэлийг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (36)

  • зочин (43.228.129.20)
    С Эрдэнэ маш сайн ажиллаж байгаа болоод л сөрөг хүчнийхэн болоод өөрийн намын арчаагүй өөдгүй этгээдүүд болж өгвөл худал үнэн ярьж хэлж хэмлэж байгаад ардчиллын сүүлчийн самуурай Эрдэнийг огцруулж унагаачихвал бах нь ханаж ардчиллыг булшилж 2020 оны сонгуулиар өрсөлдөгч гол хүчнээ унагаах сайхан боломжийг л хүлээж байгаа тодорхой харагдаж байна
    2020 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    AN BAYRTAI.SHAVHAINAAS GARTLAA 100 JIL
    2020 оны 01 сарын 08 | Хариулах
  • зочин (66.181.161.64)
    Би энэ намд 1996 онд элсч байлаа.Энэ хүний яриад байгаа албан тушаалын төлөө хагарал бутрал тэгэхэд эхэлчихсэн байсан.Одоо бараг 30-аад жил болж байна.Гол нь зөв шударга нийгмийн төлөө АН-д элссэн.Гэтэл төрийн албанд элдэв шалгуургүйгээр орж,амар хялбар амьдрах гэсэн боловсрол мэдлэггүй хүмүүсийн дамжлагын бааз болсон.Идээ бээр хагарч илааршдаг жамтай шүү дээ.Удахгүй сонгуулиар намыг дагаж амьдралаа залгуулах гэсэн хүмүүсийн нилээд хувь Эрдэнэтэй хамт зайлах байх даа хөөрхии...
    2020 оны 01 сарын 04 | Хариулах
  • Zochin (202.126.89.85)
    Chinbold bol suuliin ueiin huuhed bna. Bi 30 jil yavsan. Nasaaraa manand ad uzegdej yavlaa. Odoo bodohod yah gej ardchilaliin tuluu 30 jil yavav daa bidnii olon myangan gishuudiin demjlegiig hedhen luivarchin huvaagaad idchihsen odoo a.nam sunuh heregtei zaluust ch ter ni dèer
    2020 оны 01 сарын 03 | Хариулах
  • Цагаан-Өвгөн (103.26.193.180)
    Чинболд чи хүн муу хэлээд л өөрийгөө дөвийлгөөд рекламдах хэрэггүй дээ. Чи өөрөө төрд түмэнд намдаа ямар гавъяа байгуулчихаад чээж дэлдээд байгаа юм бэ. Цаг нь болохоор хэн ч ажлаа өгдөг юм. Худлаа хуцаж байхаар улсынхаа бүтээн босголтод ганц тоосго өрсөн үү. Чамаас илүүг рийсэн хүмүүсийг бүү гутаа гөлөг минь АН -д суудал эзлэх гээд дургүй С.Эрдэнийгш зайлуулах гээд илүү загнах хэрэггүй. Тийм л мундаг нийгэмдээ шалгарсан гавьяатай хөдөлмөр зүтгэлтэй. нийгмийг хөгжүүлчих оюунлаг юм бол өөр нам байгуулаач дээ. Хүний хөдөлмөр дээр шүлсээ гоожуулсан гөлөг минь
    2020 оны 01 сарын 03 | Хариулах
    • Byambaa
      Ene erdene uuruu bhaa 2 ch gulug gesen ug ni yavna
      2020 оны 01 сарын 03
  • ЗОЧИН (202.179.25.8)
    ГОРЬДЛОГО КОМПАНИЙНХАН НЭМЭГДСЭЭР АМЖИХГҮЙЛДЭЭ ДААНЧ
    2020 оны 01 сарын 02 | Хариулах
  • лхагва (64.119.21.121)
    С.Эрдэнэ сайн муу ямарч ажилласан байлаа ардчилсан намын дvрмийн дагуу сонгогдсон огцрох эсэх нь намын дvрмээр л зохицуулагдана зарим залуус шvvмжилж шантаажилж байхаар оорсдоо ажиллах л хэрэгтэй
    2020 оны 01 сарын 02 | Хариулах
  • zochin (119.40.98.106)
    Ene holsnii setguulch uhaantai balai avgai dandaa zahialgaar nevtruuleg hiih yum aa. argagui ooriin tolgoi baihgui yum chun
    2020 оны 12 сарын 30 | Хариулах
  • mgl (202.9.40.107)
    Tanai nam budaa. Gishuud ni ene yanzaaraa baival tuuhiin hog bolood duusna.
    2019 оны 12 сарын 28 | Хариулах
  • zochin (74.62.146.94)
    Erdene darga bol AN-n lider hun shuu. Chinbold bolih heregtei dee
    2019 оны 12 сарын 28 | Хариулах
  • энхболд-эрдэнийн хүргэн (202.9.47.15)
    горьд чи чинболд оо
    2019 оны 12 сарын 28 | Хариулах
  • эрдэнэ (202.9.47.15)
    огцорно гэж горьдсоны чинь гарз шүү чинболд оо
    2019 оны 12 сарын 28 | Хариулах
  • GO Gan-Od (103.9.88.70)
    УИХын гишүүн АН-ЫН ДАРГА С.Эрдэнэ гишүүн бие даан 68 хуулийн төсөл өргөн барьснаас 46 хууль батлуулж, 6 хууль хасагдаж /үүнд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах, Банкны хүүний дээд хязгаар тогтоох зэрэг хуулийг МАНы олонхи унагаасан/ бусад хуулиуд хэлэлцүүлгийн шатанд явж байна. Энэ үзүүлэлтээрээ парламентийн түүхэнд байгаагүй дээд амжилттай явж байна. 2. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийн тухайд мөн МУ-ын Ерөнхий сайд, Засгийн Газрын гишүүдэд асуулга, асуулт тавьсан, хяналт шалгалтын ажлын хэсэгт хамгийн их ажилласан гишүүдийн 1 ээр зүй ёсоор шалгарч байна. 3. Төлөөлөх үүргээ ямар түвшинд хэрэгжүүлж байгаад тойргийн соногочид дүнгээ тавьсаар ирсэн. Баянгол дүүрэг Эмнэлгийн ор, үйлчилгээний стандартаар олон улсын стандартыг хангасан, Сургууль цэцэрлэгийн хүртээмж улсдад тэргүүлж байгаа, гэх мэт Эрдэнэ шиг гишүүн энэ цөвүүн цагт эрээд олдохгүй Эрдэнэ болоод байна.COPY FROM FB
    2019 оны 12 сарын 28 | Хариулах
  • Цолмон (202.21.113.82)
    АН-д бүх сэтгэлээрээ зүтгэж байсан. Намын даргын сунгаад Эрдэнээ дарга ялаад, цуг нэр дэвшсэн нөхдөө, тэднийг дэмжигчдийнх хамт шахаж эхлэсэн. Шахуулсан бусад лидерүүд нь НАМаа бодоод дуугай л харж байгаа. Гэхдээ харамсалтай нь үр дүнд нь АН арчигдлаадаа. Баянголд ялсан аргаараа НАМын удирдлагыг авч чадсан ч 2020 онд өөрөө дээр нь НАМаа бүгдийг шавартай хутгаад дуусах нь дээ.
    2019 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (139.5.219.13)
    АН 2020 онд Эрдэнэтэйгээ хамт буудуулсан элээ мэт унана. Баталгаатай.
    2019 оны 12 сарын 27 | Хариулах
  • АН-ын гишүүн (64.119.27.19)
    АН-ынхан дуугарч чадахгүй гөлөгнүүд болжээ. Зоригтой, зөв дуугарсан нэгнээ хэмлэдэг, долоогчдийн арми л болж.
    2019 оны 12 сарын 27 | Хариулах
  • Догмид (192.82.67.38)
    Өнгө мөнгө хоёрт үнэн гэж байдаггүй болдог нь үнэн учир Эрдэнэ огцрохгүйээ
    2019 оны 12 сарын 26 | Хариулах
  • зочин (66.181.177.159)
    С.Эрдэнэ ,энэ ,намыг ,унагасан ,хойно 2020 онд огцоруул аа. Ард түмэнд хэрэгтэй байна.
    2019 оны 12 сарын 25 | Хариулах
  • зочин (77.111.245.163)
    Энэ АН ЫХАН угаасаа С.Эрдэнэтэйгээ байхад ойлгомжтой нам бус мань мэт нь хэзээ ч дэмжихгүй ямарч ёс зүй байхгүй удирдагчтай хэ хэ.
    2019 оны 12 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.181.182.143)
    Зев л юм яриад бна унэнийг яагаад буруутгаад бна аа, бууний нохойнууд аа, тев аймаг мен адил еерийнхее хунийг намын даргаар тавьсан, сумын намын даргыг хууль бусаар халлаа, ямар бодлого яваад бгааг ойлгохгуй бна нам нам тавиулах нехцел маш сайн бурдэж бна даа!!!!!
    2019 оны 12 сарын 25 | Хариулах
  • Zz (98.247.88.7)
    Bitgiii solior
    2019 оны 12 сарын 24 | Хариулах
  • Зочин (192.82.70.44)
    Энэ унэн шуу ардын намын бууны нохой чи оороо зайл намаа бутаргайд та нар оорсдоо лзайлаад огоорой МАНАН г ард тумэн согохгуй шуу дээ
    2019 оны 12 сарын 24 | Хариулах
  • МАН-ЫН ГИШҮҮН (122.201.21.191)
    ЧИНБОЛД ГЭГЧ МАФИЖСАН МАН - ЫН ХАГАЛАН БУТАРГАХ ДААЛГАВАР ГҮЙЦЭТГЭЖ ЯВАА БУУНЫ НОХОЙ ДҮЛЗЭН ГЭДГИЙГ АН - ЫНХАН МЭДДЭГ Ч ЮМ УУ ҮГҮЙ Ч ЮМ УУ !!!
    2019 оны 12 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.212.117.236)
    С.ЭРДЭНЭ БАХАРХАЖ БАЙНА. АН БАЙХ ЁСТОЙ МОНГОЛ ЦУСТАЙ ГАНЦ ХҮН ШҮҮ. ДӨРВӨД ХУЖАА ЦУСТАНГУУД ЦААШАА ГОЗОЙТОЛ ЯЛНА. ХАРААРАЙ. ЯЛТАНХУЯГТАНГУУДЫГ ӨМДӨНДӨӨ ШЭЭТЭЛ ЯЛНА.
    2019 оны 12 сарын 24 | Хариулах
    • chi jinhene hagalgan butargagch uu? huujaagaas dor urvagch dulzen uu? Erdenee aluurchin yaltan uls tord baih erhgui FUCK
      2019 оны 12 сарын 24
  • Зочин (66.181.166.134)
    Сумьяабазарын бууны нохой Ардчилсан намаас зайлаач
    2019 оны 12 сарын 24 | Хариулах
  • Хаянаа (202.179.24.80)
    Ардчилсан нам ялбал С.Эрдэнэ ерөнхий сайд болно. Алуурчин хулгайч луйварчин нахаалны сайдтай болохгүй шүү.
    2019 оны 12 сарын 24 | Хариулах
    • Болд
      Даанч болохгуй л дээ, санаа бгаа бх, намаа удирдаж чадахгуй хулгайч еренхий сайд, санаанд багтахгуй, тэгвэл яамны сайдууд нь хуу нь авгай нь охин нь геед тесеелвел иймэрхуу болох бх шуу намын гишуудээ,
      2019 оны 12 сарын 24
  • Иргэн (202.126.89.146)
    2019-11-28 нд " Номин Юнайтэд " буюу хуучнаар гутлын үйлдвэрийн ( Таван богдын замын урд талын ) Номингоос 3 уут "Лапша " брэндийн цаасан ууттай хэрчсэн /цуйвангын/ гурил аваад гэртээ ирээд цуйван хийж идэх гэтэл нилдээ хөгцөрсөн байлаа . Маргааш өглөө нь хөгцтэй гурилнуудаа аваад тус салбар дээр очтол Зохион байгуулагч нь хээв нэг гурилыг нь солиод өгчих гэнээ . Би "Юун солиулах вээ би гурилынхаа мөнгийг 940 төг * 3 уут , 7 буудлаас нааш цааш явсан бензиний мөнгө арван мянган төгрөгтэй авьяа " гэсэн чинь "Юун бензиний мөнгө нэхээд байнаа , миний хувцасруу харж байснаа чи 7 буудлаас энэ хүртэл ирээд 3 уут гурил авах хүн мөн үү ? /би жаахан тааруухан хувцастай явж байсан юм/ гурилынхаа мөнгийг авбал ав эсвэл гурилаа солиулж ав " гэнэ , тэгэхээр нь би хохирсон дээрээ давхар бензинээрээ хохирч чадахгүй ээ ХУД-ийн Мэргэжлийн хяналтын хэлтэст хандахаас даа гэсэн чинь Зох.байгуулагч нь " Битгий сүржигнээд бай , чи Мэргэжлийн хяналт руугаа хандахгүй юу " гэхээр нь хөгцтэй гурилнуудаа худалдан авсан баримттайгаа ХУД-ийн МХХэлтэст аваачаад өгчихсөн . Иймэрхүү харьцаа муутай , хүн бага ордог бараа эргэлт муу дэлгүүрээр битгий үйлчлүүлээрэй Монголчуудаа . Цааш нь түгээгээрэй .
    2019 оны 12 сарын 24 | Хариулах
  • g (192.82.71.140)
    Энэ муу хэн бэ нусан таглаа
    2019 оны 12 сарын 24 | Хариулах
  • Зочин (203.91.115.40)
    Чинболд мэтийн адгийн шааруудаас эртхэн салсан нь дээр , Бүх гишүүдээсээ сонгогдсон Эрдэнэ даргатай хог шаарууд ноцоод юу олж долоохийн. Жингийн цуваа явдагаараа явна ш дээ.
    2019 оны 12 сарын 24 | Хариулах
    • Нямсүрэн
      Эрдэнэ гахайн олон тэжээвэрүүд нь ульж эхэлж бн уу. Шоронд удахгүй орох хулгайч .
      2019 оны 12 сарын 24
    • Вангийн ноход сууцгааж байна
      2019 оны 12 сарын 24
  • Зочин (192.82.69.82)
    С.Эрдэнэ бол үл бүтэх этгээд! Гэтэл энэ бандийн ярьж байгаа нь С.Эрдэнэ "ах"-аасаа ялгарах юм алгаа! Бие даан амьдрах чадваргүй паразитууд л улс төр рүү улайран зүтгэдэг юм!!!
    2019 оны 12 сарын 24 | Хариулах
  • АНгишүүн (64.119.27.19)
    Ёстой зөв. Эрдэнэ зайлж байж АН ялна.
    2019 оны 12 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард болох 14 барилдаан
    1 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
    34 мин
  • Анх удаа Боксын өсвөрийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Азийн аваргад оролцохоор Узбекистаныг зорилоо
    54 мин
  • Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
    1 цаг 32 мин
  • “Агро-Сити” дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ
    1 цаг 39 мин
  • Нийслэлийн хэмжээнд 2024, 2025 онуудад 16 сургууль, 38 цэцэрлэг, 8 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулав
    1 цаг 46 мин
  • С.Цэнгүүн: Туулын хурдны замтай холбоотой бүх гэрээг ил тод болгож, шийдвэр гаргасан албан тушаалтнууд хариуцлагаа хүлээ
    1 цаг 50 мин
  • Нийслэлийн алдагдсан 15 барилга, байгууламжийг буцааж авлаа
    2 цаг 0 мин
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
    3 цаг 34 мин
  • В.Зеленский: АНУ одоогоор Ираны эсрэг дайндаа анхаарлаа төвлөрүүлж байгааг ойлгож байгаа ч Украинд дайн үргэлжилж байгааг мартаж болохгүй
    3 цаг 57 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    4 цаг 28 мин
  • Эмч Х.Надмид: Хеликобактерийн халдвар удаан үргэлжилбэл ходоодны хорт хавдрын суурь болдог
    4 цаг 51 мин
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
    5 цаг 3 мин
  • Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
    5 цаг 21 мин
  • “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо” ТББ-аас мэдээлэл хийнэ
    5 цаг 27 мин
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
    21 цаг 16 мин
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
    21 цаг 21 мин
  • Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
    21 цаг 26 мин
  • 39 дэх удаагийн “Номын баяр” тавдугаар сарын 15-17-нд болно
    22 цаг 1 мин
  • “Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
    22 цаг 23 мин
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК