Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Жилийн дараа хөөн хэлэлцэх хугацаа дуусна. Тэд эрх чөлөөтэй болно

2019-12-24
0
ЖИРГЭХ

Авлига, албан тушаалын хэрэг улс орныг самарч, төрийн тогтворгүй байдлыг үүсгэх гээд олон урхагтай. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхээр АТГ, прокурорын байгууллагаас шат дараалсан арга хэмжээ авсаар ирсэн ч эрх мэдэл, эд хөрөнгөндөө дулдуйлсан улстөрч, улс төрийн намуудын өмнө толгой гудайхаас аргагүй болоод байгаа нь чухам үнэн. Толгой гудайх гэдгийг шууд утгаар нь ойлгож болохгүйг энд сануулах нь илүүц биз. Учир нь хууль, эрх зүйн орчиныг улстөрчид болоод улс төрийн намууд өөрсдийн өнгө, үзэмжид тааруулах байдлаар өөрчилдөг нь өнөөгийн завхралын эхлэлийг тавьсан гэхэд болно. Наандаж л Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгуулийн тухай хуулийг дөрвөн жил тутам өөрчилж, баталдаг муу жишиг тогтсон бол Эрүү, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг парламент солигдох тоолонд өөрчилдөг, засдаг муу тогтолцоо бас л бий болов.

эрвээ магад энэ өөрчлөлт, шинэчлэлийг дагаад гэмт хэрэгтнүүд ял завших, зугтах боломжийг хаадаг бол бас яая гэхэв.

Гэтэл “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гээчээр өмнөх дэвшлийг нь үгүйсгэж, хожимын завхарлыг дагуулах заалтуудыг хүчээр шитгэж өгч буй нь хууль хүчний байгууллагын гар, хөлийг нь тушсантай ялгаа юу билээ.

2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулиар хөөн хэлэлцэх хугацааг багасгаснаас гадна хөөн хэлэлцэх хугацаа анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос эхлэн зогсох болно гэсэн заалт орсныг тэнэг хүн ч мэддэг болсон байх.

Энэ заалтын буянаар Б.Гарамгайбаатар нарын хэрэгтнүүд хэргээ хаалгасан бол тун удахгүй экс Ерөнхий сайдууд болон Сангийн сайд асан тэргүүтэй Жастын Ш.Батхүү гээд дуулиан дагуулсан хэргүүд мөн л хаагдах гэж байна.

Монголчууд байтугай дэлхий андахаа байсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээ нь 2009 оноос угшилтай. Энэ ч утгаараа Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг болон Сангийн сайд асан С.Баярцогт нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр буюу Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд зааснаар яллагдагчаар татан шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа. Гэвч Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нь БНСУ-д эмчилгээ хийлгэх зорилгоор хилээр гарснаас хойш өдийг хүртэл эргэж ирээгүй байгаа юм.

Тэрбээр ингэж хуулийн байгууллагаас зугтсанаас болж С.Баяр, С.Баярцогт нарын гэм бурууг шүүхээр хэлэлцэж чадахгүй удааширсан.

Уг хэргийн хувьд 2009 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаас эхлээд 2015 онд Дубайн гэрээ үзэглэсэн өдрөөр үргэлжилнэ гэж тооцвол 2015 онд хэрэг бүрэн хэрэгжсэн гэж болно. Энэ утгаараа хөөн хэлэлцэх хугацааг 2015 оноос тоолж эхлэх бөгөөд оногдуулах ялнаас хамаарч хөөн хэлэлцэх хугацаа нь 2020-2023 онд дуусах юм. Учир нь Эрүүгийн хуулиар яллагдагчид эрх зүйн дээрдүүлсэн нөхцлийг ашиглах ёстой. Өнгөрсөн болоод одоо үеийн туршлагаас харахад авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон этгээдүүдэд тухайн зүйл ангид тусгасан ялын хамгийн доод хэмжээг шүүхээс оногдуулж ирсэн.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарт Эрүүгийн хуулийн 22.1-д зааснаар хэрэг үүсгэсэн. Энэ зүйл ангиар 2-8 жилийн ялтай гэхээр хэрвээ шүүхэд хэрэг шилжиж, ял оноолоо гэхэд 2 жилийн ял оноох магадлал өндөр байгаа юм. Хэрвээ 2 жилийн ял оноолоо гэхэд магадлангаар ороод нэг жилийг нь хасуулна. Энэ тохиолдолд хөнгөн гэмт хэрэг гэж үзэх бөгөөд 1 жилийнхээ хагас буюу 6 сарыг л биеэр эдлэх ёстой. Гэтэл тэднийг өмнө нь цагдан хорьж байсан. Энэ хугацааг хасах юм бол үсрээд л 5-6 сарын хугацааг шоронд өнгөрүүлэх болов уу. Дахиад хэлье. Өнгөрсөн хийгээд одоогийн шүүхийн туршлагаас харахад яг ийм дүр зураг ажиглагдаж байна.

Гэхдээ хэрэг шүүхээр таслагдаж чадвал шүү дээ.

Харамсалтай нь, алдарт Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хувь тавилан хааш эргэхийг харах хувь та бидэнд даанч байхгүй. Учир нь хэргийг 2015 онд үйлдэгдсэн гэж үзвэл, хөөн хэлэлцэх хугацаа нь 5 жил. Өөрөөр хэлбэл, С.Баярцог, С.Сайханбилэг, С.Баяр нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2020 онд дуусгавар болно гэсэн үг.

Үүнийг нь мань хүмүүс мэдэж байгаа болохоор Ч.Сайханбилэг нь биеийн байдал муу гэдгээрээ далимдуулж, гадагшаа зугтаасан бололтой юм.

 

Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэгт холбогдсон этгээдийг оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацааг зогсоох ёстой. Гэтэл ийм арга хэмжээ авсан талаар ямар ч мэдээлэл алга. Уг нь бол Монголчуудын нийтийн эрх ашигт хамааралтай эл хэрэгт хуулийнхан илүү няхуур, буурь суурьтай хандах ёстой мэт. За эргээд хэргийн асуудалдаа оръё.

Угтаа бол 2018 оны дөрөвдүгээр сард түүнийг Авлигатай тэмцэх газраас Ч.Сайханбилэгийг баривчилж, Урьдчилан хорих 461 дүгээр ангид нэг сар саатуулсан. Үүнээс өмнө тэрбээр Америкт байхдаа гэм буруугүй гэдгээ мэдэгдэж, бүр захидал хүртэл бичиж байгаад Монголдоо ирээд баригдсан нь энэ. Улмаар цагдан хорих хугацаа дуусмагц прокуророос хугацааг сунгах саналыг шүүхэд хүргүүлсэн ч нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хилийн хориг тавьж, батлан даалтад гаргаад байсан юм. Үүний дараа буюу өнгөрсөн наймдугаар сард өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд хилийн хоригийг цуцлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээж авснаар ийнхүү БНСУ-ыг зорьсон юм. Гэвч тэрбээр товолсон хугацандаан эргэж ирээгүй учир АТГ-аас "цэнхэр" статусаар интерполд хандаж, байршлийг нь тодорхойлуулсан. Ингэхэд 2019 оны наймдугаар сарын 28-ны өдөр албаны дипломат паспорт ашиглан нэвтэрсэн болох нь тогтоогдоод байгаа юм.

Тэрбээр энэ сарын хорьдоор эх орондоо эргэж ирнэ гэж мэдэгдсэн гэх боловч өнөөг хүртэл эргэж ирээгүй. Энэ талаар АТГ-аас тодруулахад "Энэ оны эцэс хүртэл байдлыг ажиглана. Хэрвээ эргэж ирэхгүй бол дараагийн арга хэмжээг авна. Интерполтой хамтарч ажиллах хоёр боломж байдаг. Эхнийх нь цэнхэр статус буюу байршил тогтоох хүсэлт. Бид энэ хүсэлтийг гаргасны дагуу Ч.Сайханбилэгийн байршлийг тогтоосон. 

Дараагийн боломж нь дайчлан баривчлах боломж.

Үүний тулд заавал Монгол Улсын шүүхээр шүүхийн захирамж гаргуулсан байх учиртай. Хэргийг шалгасан гэдэг утгаараа АТГ-аас харъяа дүүргийн шүүхэд хандах ёстой гэсэн үг. Хэрвээ энэ ондоо багтаж ирэхгүй бол АТГ-аас шүүхэд хандах байх. Үүний дараа дайчлан баривчилна" гэсэн юм.

Албаны эх сурвалж ийм хариулт өглөө. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгээс гадна шүүгч асан Б.Төмбөрбат нарын олон иргэд гэмт хэрэгт холбогдсоны дараа АНУ-ын хилээр давсан байдаг. Харамсалтай нь, тус улстай ялтан болоод гэмт хэрэгт холбогдсон этгээдийг солилцох эрх зүйн боломж өнөөдрийн байдлын хязгаарлагдмал байгаа юм. Энэ утгаараа Ч.Сайханбилэгийг интерполоор дамжуулж Монголд авчирвал бусад гэмт этгээдүүдийг мөн авчрах боломжтой гэсэн дүр зураг хөврөх юм. 

Ийнхүү Оюутолгойн гэх дуулиант гэрээтэй хувь тавилангаа холбосон эрхмүүдэд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа жил хүрэхгүй хугацааны дараа дуусах нь.

Тиймээс л АТГ, Шүүх, Прокурорууд яаралтай арга хэмжээ авч, интерполтой хамтарч Ч.Сайханбилэгийг дайчлан авчрахгүй бол “Үхрийн сүүлэн дээр хутга” гээч болох вий дээ.

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (205)

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
    43 мин
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
    2 цаг 26 мин
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
    3 цаг 8 мин
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    4 цаг 45 мин
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
    4 цаг 51 мин
  • ДҮН ШИНЖИЛГЭЭ: Трамп эдийн засгийн замаар дайныг дуусгахыг хүсэж байгаа бол Путин АШИГ гэж харж байна
    5 цаг 1 мин
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
    5 цаг 13 мин
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
    5 цаг 27 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    21 цаг 15 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    21 цаг 39 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    21 цаг 42 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    21 цаг 54 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    22 цаг 1 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    Өчигдөр 14 цаг 46 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    Өчигдөр 14 цаг 31 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    Өчигдөр 11 цаг 29 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    Өчигдөр 10 цаг 50 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    Өчигдөр 10 цаг 47 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    Өчигдөр 10 цаг 32 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • Жүжигчин Имран Ханыг эсэргүүцлийн жагсаалд оролцсоных нь төлөө Энэтхэгээс хөөлөө
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэрч, ялимгүй цас орох төлөвтэй байна
  • ТАНЫ АМРАЛТАНД: Ямар ч антибиотикийг орлох, ядаргааг ЯЛАГЧ сармичтай шөл хийх жор
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК