Монголын хүндийн өргөлтийн холбооны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-12-нд болно. Хүндийн өргөлтийн анхны спортын мастер Х.Намсрайн нэрэмжит тус тэмцээн "Замчин” спорт хорооны зааланд өрнөх бөгөөд 19 багийн 199 тамирчин оролцохоо мэдүүлжээ. ДАШТ-ийн хошой хүрэл медальт М.Анхцэцэг тэргүүтэй манай шилдгүүд олимпийн жилийн УАШТ хүч бяраа сорих нь лавтай. Энэ тэмцээнд ОУХМ 33, спортын мастер 41, спортын дэд мастер цолтой 29 тамирчин өрсөлдөх юм байна.