Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгчийн буянаар Монгол бөхийж, ОУВС гэдийх үү?

2020-1-11
0
ЖИРГЭХ

XXI зууны Монгол Улсын бүтээхэд залуу халуун насаа зориулсан ахмадуудыг баярлуулах гэсэн Ерөнхийлөгч Х.Баттулгын буяны өглөг тийм ч удаан үргэжлэхгүй бололтой. Их хурлын гишүүн Э.Батзандан, Л.Болд нарын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан ахмадуудын тэтгэврийн өрийг нэг удаа тэглэх асуудал чуулганаар батлагдсан ч харамсалтай нь ОУВС-гийханд таалагдсангүй.

ҮАБЗ гэх тодотголтой Ерөнхийлөгчийн санаачилсан өр тэглэх амлалтыг ОУВС-гийн Улаанбаатарт суугаа төлөөлөгчийн газрын дарга Жефф Готтлиб ОУВС-тай хийсэн гэрээг зөрчсөн үйлдэл гэдгийг “Ройтерс” агентлаг мэдэгдсэн байна. Тэрбээр “Монгол Улсын засгийн газрын ахмад настнуудын 776 тэрбум төгрөг (283 сая доллар) өрийг эргүүлэн төлөх төлөвлөгөө нь 2017 онд “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх зорилгод нийцэхгүй байна"  гэж мэдэгдсэн нь Ерөнхийлөгчийн тархинд дундуур татаад авах шиг боллоо.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн эл амлалт нь ДНБ-нд эзлэх өрийн хэмжээг хоёр хувиар нэмэгдүүлээд зогсохгүй инфляц болон дотоодын төгрөгийн ханшид дарамт учруулна гээд засаглал, парламентын зохистой хяналтыг алдагдуулж байгааг анхааруулжээ. Манай улсын хувьд 2017 онд ОУВС-гийн 5.5 тэрбум ам.долларын "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-т хамрагдсан бөгөөд энэ дугаа тэвчиж болох бүх зардлыг бууруулж, татвар хураамжаа нэмэгдүүлэх даалгаврыг Засгийн газарт өгсөн юм.

Ийм цаг үед Салхитын мөнгөний ордыг барьцаалах замаар тэтгэврийн өрийг нэг удаа тэглэхээр шийдвэрлэснээр ОУВС-гийнханы дургуйг үнэхээр хүргэчих шиг боллоо. Энэ ч утгаараа ОУВС-гийнхан 5.5 тэрбум ам.доллароо зүгээр л “Май” гээд өгчихгүй нь лавтай. Тиймдээ ч дээрх мэдэгдэл бол зүгээр нэг анхааруулга биш харин ч өргөтгөсөн санхүүжилт үү, эсвэл гэсэн анхааруулга байж ч мэдэх.

Тэтгэврийн зээл тэглэх асуудлаар бүхэл бүтэн 10 хоног амьсгалсан монголчуудад бусад сэдэв нэг их сонин биш байсан бололтой.

Уг нь бол энгийн үед олны анхаарлыг хамгийн ихээр татдаг, татсаар ч ирсэн автомашин ачигч компаниудыг цэгцлэх алхмыг хотын удирдлагууд гаргасан юм. Тодруулбал, хотын даргын орлогч, нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсгийхэн Замын хөдөлгөөн удирдлагын төвийн Ачиж, журамлах албанд хяналт шалгалт хийсэн юм.

“Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам”-аар ачилтын компаниудын үйл ажиллагааг зохицуулж байгаа аж.  Харамсалтай нь, иргэдийн зүгээс автомашиныг нь хаана журамласан нь тодорхой бус, ачилтын компаниуд тухайн эзэнд нь утасдаж мэдэгддэггүй, цагдаагийн шийдвэр, албан бичгээ үзүүлдэггүй гэх мэт гомдол өнөөдрийг хүртэл гарсаар байгаа юм. Тэгвэл одооноос эхэлж автомашин ачилтын компаниуд чанга яригчаар сануулж, журамласан зогсоолын мэдээллийг иргэдийн гар утсанд мессеж илгээдэг боллоо. Ажлын хэсгийнхэн ийнхүү ачилтын компаниудад хяналт шалгалт хийж, зөрчил дутагдлыг илрүүлж, залруулах алхмыг хийсээр байна.

Ачилтын компаниудыг цэгцлэх алхамтай зэрэгцээд согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхэлдэг 32 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд ХХААХҮЯ болон МХЕГ-ын хамтарсан хяналт шалгалт хийсэн юм. Шалгалтын дүнг энэ сарын 06-нд Засгийн газрын хуралдаанд танилцуулсан бөгөөд хяналт шалгалтын дүн, мэргэжлийн хяналтын байгууллагын саналыг үндэслэн 14 аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор шийдвэрлэв. Согтууруулах ундаа үйлдвэрлэгч компаниудад ийн хатуурхсан шийдвэр гаргах болсон шалтгаан нь өмнө нь буюу шинэ оны өмнөхөн хэд хэдэн төрлийн архийг хуурамчаар үйлдвэрлэж байсан хүмүүсийг цагдаа болон мэргэжлийн хяналтын байгууллагаас илрүүлсэнтэй холбоотой юм.

Мэргэжлийн хяналтынхан хяналт шалгалтыг эрчимжүүлж байх хооронд АТГ-ынхан албаны нууцаа "алдаж" буй бололтой.

Учир нь АТГ-ын дарга З.Дашдаваа нийт албан хаагчдаас албаны нууцлал хангаж, хувийн ур чадвар, өндөр ёс суртахуун, ёс зүйтэй ажиллахыг хатуу шаардах болно гэдгээ мэдэгдсэн. Авлигын гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын даргын энэхүү анхааруулгаас үзвэл магадгүй дотроосоо мэдээлэл алдагдаж байсан, эсвэл алдагдах эрсдэл байгааг сэжиглэсэн бололтой юм.

Манай Монголын шүүх их сонин. Авлига авсан, өгсөн гэх гэмт этгээдүүдийг цагдан хорихоос татгалзана, бүр хилийн дээс алхаж зугтахаас нь хүртэл урьдчилан сэргийлэхдээ хойрго хандана. Үүний нэг баталгаа нь ЗТХЯ-ны хэлстийн дарга Х.Оргил-Эрдэнийг цагдан хорих прокурорын саналыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хүлээж авсангүй.

Тодруулбал, өнгөрсөн 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажилд гүйцэтгэгчээр оролцож буй БНХАУ-ын компаниас их хэмжээний хахууль авч байгаад АТГ-ын мөрдөгчдөд үйлдэл дээрээ баригдсан билээ.

АТГ-аас дээрх иргэнийг хахууль өгөх гэж байсан хоёр хятад иргэний хамт 48 цагийн хойшлуулашгүйгээр баривчилсан юм.

Ингээд гурвууланг нь үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд гаргасан боловч Х.Оргил-Эрдэнийг цагдан хорих үндэслэл тогтоогдохгүй байсан гэсэн. Харин олон нийтийн эсэргүүцэлтэй тулгараад ирэхээрээ хилийн хориг тавьсан болж “жүжиглэсэн”. Шүүхээс ийм шийдвэр гаргахтай зэрэгцээд сэжигтэн Х.Оргил-Эрдэнийн өмгөөлөгч Б.Баатарсайхан “Миний үйлчлүүлэгч ямар нэг хахууль аваагүй. БНХАУ-ын иргэн өрөөнд баглаатай юм орхиод зугтаасан. Энэ үед нь АТГ-ынхан орж ирсэн. Манай үйлчлүүлэгч боодол дотор юу байгааг үзээгүй, мэдээгүй. АТГ-ынхан үнэхээр авлига авсан эсэхийг тогтоогүй хэрнээ цагдан хориулах гэж байгаа нь шударга бус үйлдэл. Энэ бол хүний эрхийг зөрчсөн үйлдэл” гэж мэдэгдсэн нь олон нийтийн элгийг хөшөөх шахсан.

Авлига авсан гэмт этгээд өөрийгөө ийн өмгөөлөх зуур бусдын малыг хулгайлах гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд өөрсдийгөө бас хэлмэгдчихлээ гэж өмөлзөв.

Тодруулбал, нийслэлийн Цагдаагийн газрын мөрдөн шалгах хэлтсээс өнгөрсөн 2019 оны тавдугаар сараас хойш зохион байгуулалттайгаар бүлэглэн бусдын мал хулгайлдаг, орон байсан бүлэг этгээдийг энэ сарын 7-ны шөнө цагдаагийн байгууллагаас баривчилжээ. Эдгээр 11 этгээд өнгөрсөн хугацаанд 20-35 тооны бод малыг 6-8 удаагийн үйлдлээр хулгайлж, бэлчээр дээр нь нядалж, ченжүүдэд худалдсан нь тогтоогдсон байна.

Эдгээр 11 гэмт этгээд нь малчдад 100 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан  нь одоогоор тогтоогдоод байгаа бөгөөд цагдаагийн байгууллагаас хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

Гэмт хэрэгт холбогдсон зарим иргэдийн хэлснээр “Дугуй хагарчихлаа гэж найз залгасан. Би очсон. Очоод дугуй өгөхөд шуудайтай юм өгсөн. Ийм зүйл гэдгийг мэдээгүй. Би өмнө нь хулгайн хэргээр ял эдэлж байгаад 2015 онд суллагдсан. Түүнээс хойш дахиж ийм хэрэг хийгээгүй. Цайны газарт ажилладаг. Амьдралаа залгуулахын тулд ажиллаж хөдөлмөрлөж байна. Гэтэл бусдын гуйлтад тусалсныхаа төлөө ийм хэрэгт холбогдчихлоо. Тусламж гуйсан хүмүүсийн хувьд өмнө нь хамт ял эдэлж байсан хүмүүс. Тусламж гуйхаар нь үгүй гэж хэлж чадаагүй. Намайг буруутай эсэхийг хуулийн байгууллага шалгаж тогтоох байх. Би хулгай хийгээгүй" гэсэн юм.

Харин өөр нэг сэжигтэн нь нэг удаа жолоо барихаар очсон гээд "Би буруугүй, тусалсныхаа төлөө хэлмэгдчихлээ” гэж бас л мэлзсэн.

Түүнчлэн дээр сэжигтнүүд нь тэд алт, мөнгө зэрэг үнэт эдлэлүүдийг хулгайлан борлуулж байсан нь ч тогтоогджээ.

Ахмадуудын тэтгэврийг тэглэх хууль батлагдсан энэ долоо хоногт хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллого эхлэв. Энэ удаагийн тооллого бүртгэлд суурилсан болон уламжлалт гэсэн хосолмол аргаар явагдаж байгаагаараа онцлогтой бөгөөд нэгдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм. Уламжлалт буюу тоологч тооллогын асуулгын хуудсаар мэдээлэл цуглуулах ажил нийслэлийн хэмжээнд хамгийн өндөр настан, Сүхбаатар дүүргийн иргэн Шагдар овогтой Багаажавынхаас эхлүүлсэн юм.

Иргэн Ш.Багаажав нь өдгөө 103 настай бөгөөд Хүн ам орон сууцны тооллогод ийнхүү 11 дэх удаагаа хамрагдаж байгаа бөгөөд том охин, ач, зээ нарын хамт амьдардаг аж. 

Ийнхүү Монгол Улс хүн амын тооллогоо хамгийн өндөр настангаас эхлүүлсэн бол Ерөнхийлөгчийн ахмадуудын өрийг тэглэхээр шийдсэн шийдвэр ОУВС-гийнханы дургүйг хүргэснээр баярлуулан гомдооно гэдэг шиг зүйл өрнөсөн долоо хоног болж өндөрлөлөө.

Г.Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна
Аравдугаар сарын 24: НҮБ-ын өдөр тохиож байна
Улаанбаатарт өдөртөө 0 хэм дулаан, цас орохгүй
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (103.212.117.22)
    Хуцна биз хэрвээ ши намынхны шаардлагыг биелүүлбэл алуулахнээ янз нь.
    2020 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зоригт (182.160.34.143)
    Одоо ингээд саарал байсан жагсаалт маань бүр хар луу орох нь энэ дээ.....Үмхий попууд сонгогдож л байвал улс орны байдал ер нь хамаагүй бололтой.....Залуучууд ер нь босоод ширүүхэн тэмцээд энэ хэдэн балай юмнаас салгаад өгдөггүй юм байхдаа..
    2020 оны 01 сарын 12 | Хариулах
  • шүүгч (66.181.187.125)
    баатарсайхан гэдэг малынхаа эрхииг нь хасаач ямар тоглоом хиидэг новш бэ
    2020 оны 01 сарын 12 | Хариулах
  • зочин (64.119.21.44)
    Ардчилсан на эрх барьсан дөрвөн жилд сөхрүүлсэн монголын эдийн засгийг сэргээхэд маш чухал үүрэг гүйцэтгэснийг Баттулга мэддэггүй юм шигээ.Баттулгаас гадна зандан,хүрэл хоёр ч мэддэггүй бололтой.Үхрийн сүүлэн дээр хутга гэдэг шиг.Ирэх сонгуульд МХГ гараачуу байгаачуу гэдэг нь Тулгад хамаагүй.Үүнийг дагасан хосрт ч хамаагүй бололтой.УЛс орон яах нь бус энэ гуравт зөөлөн суудал л хэрэгтэй бахй л даа
    2020 оны 01 сарын 11 | Хариулах
  • зочин (64.119.21.44)
    Ардчилсан на эрх барьсан дөрвөн жилд сөхрүүлсэн монголын эдийн засгийг сэргээхэд маш чухал үүрэг гүйцэтгэснийг Баттулга мэддэггүй юм шигээ.Баттулгаас гадна зандан,хүрэл хоёр ч мэддэггүй бололтой.Үхрийн сүүлэн дээр хутга гэдэг шиг.Ирэх сонгуульд МХГ гараачуу байгаачуу гэдэг нь Тулгад хамаагүй.Үүнийг дагасан хосрт ч хамаагүй бололтой.УЛс орон яах нь бус энэ гуравт зөөлөн суудал л хэрэгтэй бахй л даа
    2020 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (122.201.21.19)
    TURIN 3 POPORIG BU SONGO
    2020 оны 01 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна
    7 цаг 53 мин
  • Б.Анарыг "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо
    7 цаг 58 мин
  • Багс Банни, Даффи Дакын дуу оруулагч Эрик Бауса 46 насандаа таалал төгсжээ
    12 цаг 22 мин
  • Израилын нийгэм гүн хуваагдалтай байгаа энэ үед шийдвэрлэх сонгууль болно
    14 цаг 37 мин
  • Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той
    14 цаг 45 мин
  • Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той
    16 цаг 6 мин
  • Зээлийн батлан даалтын сангийн баруун бүсийн салбар Ховд аймагт нээгдлээ
    17 цаг 32 мин
  • Лионель Месси “Астурийн гүнжийн нэрэмжит спортын шагнал”-ыг хүртлээ
    17 цаг 45 мин
  • The MongolZ баг Vitality-д ялагдаж, дараагийн тоглолтоо өнөө орой хийхээр хүлээж байна
    18 цаг 6 мин
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
    18 цаг 17 мин
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
    18 цаг 27 мин
  • Лула да Силва дөрөв дэх удаагаа Бразилын ерөнхийлөгчөөр сонгогдлоо
    18 цаг 33 мин
  • Болгарын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал авч чадсангүй
    18 цаг 45 мин
  • Бэлчээрт байсан 25 толгой сарлаг хулгайлсан иргэдийг баривчиллаа
    19 цаг 6 мин
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
    19 цаг 10 мин
  • Хэнтий аймгийн малчны гэрийг баавгай сүйтгэжээ
    19 цаг 11 мин
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
    19 цаг 16 мин
  • ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцана
    19 цаг 21 мин
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
    2026-10-24
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
    2026-10-24
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • “The MongolZ” баг өнөөдөр Германы “BIG” багтай тоглоно
  • Дуучин Н.Ундралын “ТОМ” тоглолт
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК