МҮБХ-ноос сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг Сумын цолтой болон залуу бөхчүүдийн 2020 оны анхны барилдаан амжилттай болж өндөрлөлөө.
Тус барилдаанд 512 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Ховд аймгийн Булган сумын харьяат, чөлөөт бөхийн 86 кг-ийн тамирчин, сумын заан Г.Ганхуяг 9 даван түрүүлсэн бол Завхан аймгийн Идэр сумын харьяат, энэ цагийн шилдэг сумын заануудын нэг А.Нармандах 8 даван үзүүрлэлээ.
Их шөвөгт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат, сумын заан Х.Балжинням, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, сумын заан У.Батцоож нар шалгарсан юм. Өнөөдрийн барилдааныг МҮБХ- ны тэргүүлэгч Б. Түмэнбаяр ивээн тэтгэж, хамтран зохион байгуулалцлаа.
Б.Жаргал