Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Албан тушаалаа урвуулан ашигласан гэх Э.Бат-Үүлийн хэрэг хаана нуугдсан бэ?

2020-1-12
0
ЖИРГЭХ

Хотын дарга асан Э.Бат-Үүл албан тушаалаа урвуулан ашигласан, төсвийн мөнгийг үргүй зарцуулсан, бусдыг гүтгэсэн гээд цөөнгүй хэрэгт буруутгагдсан нь шүүх, АТГ-ын үүдийг гороолох шалтгаан болоод байна. Хэд хэдэн хэргийн улмаас шүүхэд дуудагдсан Э.Бат-Үүлд холбогдох зөрчлийн хэргийн шүүх хурал маргааш буюу энэ сарын 14-нд болох гэж байна. Хэргийг эргэн сануулбал, өнгөрсөн 2018 оны зургадугаар сард "Ерөнхийлөгчийн шинэ томилгооны учир тодорч байна" гэсэн гарчигтай нийтлэл бичиж, олон нийтийн сүлжээгээр тараасан юм. Уг нийтлэлийг уншсан Ерөнхийлөгч Х.Баттулга, Тамгын газрын дарга З.Энхболд нар гомдож, тунирхан "Биднийг гүтгэлээ" хэмэээн шүүхэд хандсан байдаг. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаад бөгөөд Э.Бат-Үүлийг бусдыг гүтгэсэн буюу Зөрчлийн хуулийн 6.21-д заасны дагуу хоёр удаа  дөрвөн сая төгрөгөөр торгох шийдвэрийг гаргасан юм. Гэтэл хотын дарга асан Э.Бат-Үүл энэхүү торгуулийг хүчингүй болгуулахаар Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн хэргийн анхны шатны шүүхэд хандсан юм. Хэргийн шүүх хурал хэд хэдэн товлогдож байсан ч удаа дараа хойшлогдож ирсэн. Хамгийн сүүлд энэ сарын 7-нд болох байсан шүүх хурал Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд шүүх хуралд өөрийн биеэр оролцох хүсэлт гаргасан учраас хойшлогдсон. Бат-Үүлийн хувьд өөрийгөө бусдыг гүтгээгүй, үнэн бодит зүйлийг өгүүлсэн хэмээн өөрийгөө өмгөөлж, мэдэгдсэн удаатай. 

Ийнхүү төрийн тэргүүнийг гүтгэсэн хэрэгт буруутгагдсан хотын мээрт холбогдох бас нэгэн хэрэг хэрхсэн нь тодорхойгүй "замхараад" байна. 

Тодруулбал, хотын дарга асан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай нарт холбогдох хэргийн АТГ-аас шалгаад шүүхэд шилжүүлсэн. Гэвч Э.Бат-Үүл нь хуулиар шүүхэд хэдэн ч удаа гомдол гаргах эрхээ овжиноор ашиглах байдлаар шүүхийн процессийг удаашруулсаар ирсэн юм. 

Хэргийг сануулахад "АТГ-аас өнгөрсөн хугацаанд хотын дарга асан Э.Бат-Үүл, НЗДТГ-ын даргаар ажиллаж байсан Ё.Гэрэлчулуун, "ТОСК" ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байсан А.Гантулга, дэд захирлаар ажиллаж байсан Д.Оюунжаргал, Маркетинг, борлуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Т.Гэрэлт-Од, Гэр хорооллын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан Ш.Ганхуяг нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа, ажил үйлчилгээ худалдан авсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа билээ". 

Өөрөөр хэлбэл, “Хөгжлийн банкны” банкнаас санхүүжүүлсэн “Төрийн орон сууцны корпорац” (ТОСК)-ын захирал асан А.Гантулгыг уг албан тушаалыг хашиж байхдаа буруу гэрээ байгуулж, Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр “Бэрэн групп”-д давуу байдал олгосон аж. Ингэхлээ тус компанийн барьсан “Хангай” хотхоны орон сууцны 10 барилгыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үнийг үл маргах журмаар төлөхөөр шийдвэрлэхдээ охиныхоо дансаар дамжуулан 12 мянган ам.доллар хахуульд авсан гэж буруутгасан байдаг.

ТОСК-ын захирал асан А.Гантулгатай холбоотой үйлдэлд нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийг яллагдагчаар татсан. Учир нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд шалгарсан, Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн “Гранд лайн” компанийн зээлийн төлбөрийг төлөхийн тулд “Бэрэн групп” ХХК-д мөнгө шилжүүлсэн бөгөөд АТГ-аас тус группийн санхүүгийн бичиг баримтыг шалгаад ТОСК-аас шилжүүлсэн есөн тэрбум төгрөгийн тодорхой хэсгээр “Гранд лайн” ХХК-ийг худалдаж авсан төлбөрийг барагдуулсныг тогтоосон юм.

Хэргийн ээдрээг АТГ-ынхан тайлж, Эрүүгийн хуулиар зүйлчилж, шүүхэд шилжүүлсэн ч өнөөдрийг хүртэл хэрхсэн нь тодорхойгүй байна.

Өнгөрсөн 2019 оны есдүгээр сард АТГ-аас мэдээлэл хийх үеэрээ уг хэрэг замхрах эрсдэлт өндөр байгааг анхааруулж байсан. Тухайлбал, "Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж 2018 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн. Прокуророос шүүхэд шилжүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна.

Шүүхийн уг шийдвэрт нийслэлийн Прокурорын газраас эсэргүүцэл бичсэнийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд 2019 оны тавдугаар сарын 9-ний өдөр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Э.Бат-Үүлийн өмгөөлөгч нь 2019 оны зургадугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр бүлгийн 40.1 дэх хэсгийг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргасан. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гомдлыг 2019 оны наймдугаар сарын 8-ны өдөр Улсын дээд шүүхэд хүргүүлсэн байна.

Эдгээр хэргүүдийн хувьд яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38, 40 дүгээр зүйлийг ашиглаж хэрэг шалгах процесстой холбоотой үндэслэлгүй гомдлыг удаа дараа гаргах замаар хугацаа хожсон үйлдэл гаргаж байна гэж АТГ-аас үзэж байна.

Товчхондоо, хуулиар гомдол гаргах эрх нь нээлттэй учир энэ мэтчилэн үндэслэлгүй гомдол удаа дараа гаргаж байшингаас байшингийн хооронд эдгээр хэргүүд бүхэл бүтэн 8-9 сар хүлээгдэж байна.

Гэтэл үүнийг АТГ, прокурор, шүүхийн байгууллага буруутай мэт буруу ойлголт нийгэмд түгээж байна. Энэ бүх хугацаанд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тоологдож байгаа бөгөөд зарим этгээдэд ял завшуулах боломжийг олгож байна. Хамгийн их удаж байгаа нь 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлсэн хэрэг өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй 3 жил болж байна" гэж мэдэгдэж байсан юм. 

Эндээс л төрийн тэргүүнийг гүтгэсэн хэрэгтээ дөрвөн сая төгрөгөөр торгуулахгүй гэж гүрийж байгаа Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудай нарт холбоглох хэрэг хаана нуугдчихав. Хөөн хэлэлцэх хугацаа гэдгээр хэрэгсэхгүй болсон уу, эсвэл нэмэлт мөрдөн байцаалтад дарагдсан уу?. 

Г.Алимаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • zail chi (66.181.161.60)
    ene muu hulgaich bn bas ed nar hezee Mongoloos zailj Mongolchuud bid shan amidrah yum bol doo
    2020 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.26.195.65)
    Элбэгдоржийн баатар улсын баатар биш эд хөрөнгө, идэж уухын баатар болсонд түмэн олон эсэргүүцэн хилэгнэж байна. Тэр шүүх гэж нэг авилгачдын үүрийг орвонгоор нь нураах хэрэгтэй. Үхсэниийх "БААТАР" байхав.
    2020 оны 01 сарын 13 | Хариулах
    • Зочин
      Тийм шүү...ШҮҮХИЙГ орвонгоор нь сольж байж л Шударга ёс тогтох эхлэл тавигдана.
      2020 оны 01 сарын 13
  • Зочин (103.20.152.50)
    ҮҮЛ баатар чи шунахайн нүгэл чинь нүдээрээ гарах цаг болсон доо, одоо төрийн хуулиас мултрахгүй байлгүй цаг өөр болж байна чи яаж ч гоншигноод хэрэггүй л болов уу. Мөн ч олон хэрэгт холбогдоно доо хулхи БААТАР минь
    2020 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.9.90.130)
    ҮҮЛ баатар минь шунахайн нүгэл чинь нүдээрээ гарах цаг болсон доо, одоо төрийн хуулиас мултрахгүй байлгүй цаг өөр болж байна чи яаж ч гоншигноод хэрэггүй л болов уу. Мөн ч олон хэрэгт холбогдоно доо хулхи БААТАР минь
    2020 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин-2 (64.119.24.13)
    Томчуудын хэрэг голдуу замхраад л алга болдог ш дээ. Одоо хүртэл маапаантай байгаа Баярцогт, Баяр нарын хэрэг эцэслэн шийдэхгүй л байгаа биз дээ. Бас л тэрэн шиг болох биз дээ. Харж л байя.
    2020 оны 01 сарын 12 | Хариулах
  • үүл (66.181.178.63)
    ардчилал гэдэг намын нэрээр ард түмнийг хуурч төрд гараад албан тушаалд шунаж албан тушаалдт гармагц ард олны хөрөнгийг цадаж ханахаа мэдэхгүй үхэхдээ үүрээд явах юм шиг идэхийг хэлнэ
    2020 оны 01 сарын 12 | Хариулах
  • Шунал (103.229.120.55)
    БААТАРЛАГ ШУНАЛТАН ЮМАА,СДА ГЭЖ
    2020 оны 01 сарын 12 | Хариулах
  • Иргэн (59.153.87.18)
    Үүл баатараа баатар хүн шуналтай байдаг билүү.
    2020 оны 01 сарын 12 | Хариулах
  • M (202.55.188.41)
    Гомдож тунирхаад гэнэ үү Г.Алимаа гэх нэрээ нуусан энэ лаларыг гүтгэж доромжилвол яах бол
    2020 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (182.160.34.203)
    лалар батүүл хүүхэддээ давуу эрх олгож мөнгө завшсан учраас хө
    2020 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (182.160.34.203)
    тарвага лалар хоёр хам хэрэгтэн шүү дээ.
    2020 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.26.193.145)
    Хүүгийнх үйлдэлд Бат-Үүлийг яагаад холбогдуулж байгаа юм бэ? Үндсэн хуулийн 16-р зүйлийн 14-д "Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно" гэж заасан байдаг! Өөр энгийн жишээ: хүү нь хүчингийн гэмт хэрэг үйлдсэн байвал аавыг нь бас холбогдуулах уу?
    2020 оны 01 сарын 12 | Хариулах
    • Зочин
      Гэмт хэргийн улмаас учруулсан хор хохиролыг ах дүү хамаатан садан болон хамаарал бүхий этгээдүүээс гаргуулж байх хэрэгтэй. ЭХуульд хуульчилж өгөх хэрэгтэй.
      2020 оны 01 сарын 12
    • Зочин
      Тэнэг мал минь хүүдээ давуу эрх эдлүүлэн гээд байна тэр нь ч үнэн ш дээ,хүү нь гэж улаан шоучин гар байдаг ш дээ
      2020 оны 01 сарын 12
  • Зочин (192.82.71.224)
    HUTEI N HAMT GAVLAD GANTSAD
    2020 оны 01 сарын 12 | Хариулах
  • дургуйцсэн олон түмэн (59.153.114.213)
    Олоны итгэл хүндэтгэлийг даадаг,олон түмнээ гэсэн сэтгэл хүмүүжилтэй хүн байсан бол насны эцэст ийм бузар юм хийх байтугай нэр холбогдох учиргүй,Бат үүл муухай хүн байжээ,оросыг муулах хөшөө буулгахаас өөр юу гийгүүлсэн юм бэ?одоо салга дээр зөнөг залгах нь энэ их нүгэлээ эдлэнэдээ эдлэнэ,түрэгхэн шоронд нь явуулж үз?
    2020 оны 01 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    5 цаг 59 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    6 цаг 25 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    6 цаг 26 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    7 цаг 29 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    8 цаг 7 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    8 цаг 24 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    8 цаг 44 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    8 цаг 47 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    9 цаг 48 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    9 цаг 59 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    10 цаг 52 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    10 цаг 55 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    11 цаг 12 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    11 цаг 56 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    12 цаг 43 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    12 цаг 58 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    13 цаг 39 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    14 цаг 3 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    14 цаг 6 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    14 цаг 12 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК