Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Жагсагчид Дорнодын замыг хааж, хятад компанийн үйл ажиллагааг зогсоолоо

2020-1-12
0
ЖИРГЭХ

Дорнод аймгийн Халх гол, Матад сумдын нутагт орших Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайд газрын тосны олборлолтын үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Петрочайна Дачин Тамсаг" компанийн үйл ажиллагааг эсэргүүцсэн нутгийн иргэд болон "Машинтай жагсагчид" эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулж байна. 

Дорнод аймгийн Засаг даргын албан даалгавраар болон тус хөдөлгөөний шаардлагын дагуу газрын тосны тээвэрлэлт болон олборлолтын үйл ажиллагааг хэсэгчлэн зогссон байна. "Петрочайна Дачин Тамсаг"-ийн зүгээс газрын тос олборлолтод 2000 гаруй морин толгой ашигладаг бөгөөд хятадууд өөрсдийн хятад дугаартай автомашинаар тээвэрлэлтээ хийдэг юм байна.

Жагсагчидтай хамт Халхгол сумын Засаг дарга болон Ялалт багийн Засаг дарга нар тус компанийн удирдлагуудтай уулзаж, нийгмийн хариуцлагын гэрээг орон нутагтай хийх, тэр дундаа нөхөн сэргээлт хийх, Монгол ажилчдын цалинг нэмэх, ажлын цагийн хуваарийг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар өөрчлөх, газрын тосны тээвэрлэлтийг Монгол компаниудаар гүйцэтгүүлэх шаардлагыг тавьжээ.

Үүний хариуд "Петрочайна Дачин Тамсаг" компанийн XXI талбайн тэргүүн дэд дарга гэх хүн "Газрын тос олборлох технологийг нэг товч дараад шууд зогсоох боломжгүй.

Тээвэрлэлтийн автомашиныг монгол ажилчид жолооддог. Ус ашиглах зөвшөөрөл дуусаагүй" гэлээ. 

Жагсагчид Дорнод аймгийн Ялалт багийн нутаг дэвсгэрт буюу Баянхошуу боомтын дэргэд хоёр гэр барьж, тус компанийн тээвэрлэлтэд хяналт тавьж, энэ сарын 28-нийг хүртэл зогсоохоор болсон байна. Улмаар дээрх шаардлагыг энэ сарын 28-ний дотор биелүүлэх хугацаа өгсөн бөгөөд хэрвээ шаардлагыг биелүүлж, хэлэлцээрт хүрэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ онцоллоо.

"Петрочайна Дачин Тамсаг"-ийн хувьд газрын тосны тээвэрлэлтийг өөрсдөө хариуцдаг. Ингэхдээ хятад дугаартай автомашинаар тээвэрлэлт хийдэг юм. Жагсагчдын зүгээр уг үйлдэл нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцэхгүй байгаа учир газрын тосны тээвэрлэлтийг монгол компаниар гүйцэтгүүлэх, тэр дундаа Монгол Улсын автозамын хөдөлгөөнд хятад дугаартай автомашин оруулахгүй байхыг шаардсан. Мөн газрын тос тээвэрлэх хатуу хучилттай автозам бариагүйгээс болж тээвэрлэлтийн явцад шороо тоос ихээр босдог. Энэ нь хүн ардын болон мал амьтны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, бэлчээрийн доройтол бий болгож байгаа аж.

Тиймээс Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж нөхцөл байдлыг танилцуулангаа "Петрочайна Дачин Тамсаг" компанийг нөхөн сэргээлт хийх, тээвэрлэлтийн нөхцөлийг сайжруулж, хатуу хучилттай зам барих зэрэг шаардлага хүргүүлэхээ мэдэгдлээ. 

Ташрамд дурдахад, Монгол Улсын хэмжээнд газрын тосны хэтийн төлөв бүхий хайгуулын 32 талбай ялгаснаас өнөөдрийн байдлаар 25 талбайд 21 гэрээлэгч Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан, Засгийн газраар батлуулан ажиллаж байна.

Эдгээрээс Тосон-Уул-XIX, Тамсаг-XXI талбайд “Петрочайна дачин тамсаг” ХХК, БХГ-97 талбайд “Доншен газрын тос Монгол” ХХК тус тус газрын тосны ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулж байна.

 

“Петрочайна Дачин Тамсаг” ХХК: Хятадын Үндэсний газрын тосны корпорацийн харьяа төрийн өмчит “Дачин Ойл Фийлд Лимитед” компани нь 2005 оны наймдугаар сард Тамсагийн сав газрын XIX, XXI, XXII гэрээт талбайд газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах бүтээгдэхүүн хуваах гэрээний  эрх үүргийг АНУ-ын “СОКО Интернейшнл”  ХХК-иас шилжүүлэн авч, БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийг Монгол Улсад байгуулж, Дорнод аймгийн Халх гол, Матад сумдын нутагт орших Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайнуудад газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

“Доншен газрын тос Монгол” ХХК: БНХАУ-ын “Доншен Жингүн Петролеум Девелопмент Групп Сток” компани нь Монгол Улсын Засгийн газрын 1997 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн 47 тоот тогтоолоор 2003 оны хоёрдугаар сарын 15-нд батлагдсан бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх, үүргийг Австралийн “Рок Ойл (Говь)” компаниас шилжүүлэн авсан. Улмаар БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Доншен газрын тос Монгол” ХХК-ийг Монгол Улсад байгуулж, Дорноговь аймгийн нутагт орших 1997 оны бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайд газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулж байгаа юм.  

Г.Нацаг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Элчин сайд Игавахара Масарү: Нөмрөгийн Дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд Япон улс хамтран ажиллана
Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна
Аравдугаар сарын 24: НҮБ-ын өдөр тохиож байна
Улаанбаатарт өдөртөө 0 хэм дулаан, цас орохгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • Болор-Эрдэнэ (202.126.89.103)
    уг нь анхнаасаа нь ингэх байсан,гэхдээ тэмцэх хэрэгтэй Дорнодчуудаа дэмжиж байна.Хятадууд сул их идлээ.
    2020 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.161.49)
    Бадамсүрэн засаг сонгуулийн ажил болгож л шуугиан тарьсанаас биш Дорнодчуудад юм уу монголд хэрэгтэй юм биш.
    2020 оны 01 сарын 14 | Хариулах
  • Zochin (175.223.2.245)
    Odoo joohon uhaarah tsag bolson baimaar .Mongoloo hugjuulehgvi hyataduuduufig tejeedeg setehuigee uurchilmuurduu .Ereenig mongolin naimaachid zamin uudin gaalinhan hugjuulj ugluu .Zamin uud .ereen udur shunu shig l haragdaj bna .Hugin teregchin hyatad gehed l ereendee oron suutstai mongolchuudig gadaad mashinaar Beejin zuudug boltol nb hurungujuulsen bna shdee zugeer 1jishee harahad l .Zamin uudin gaalin baitsaagch Damba gehed l hyatad hurgentei Narantuul zah deer naimaa hudeg /1/horoollin arin denj deer zes utsaaar halaadag grashtai bas bus hurungutei boltloo l
    2020 оны 01 сарын 13 | Хариулах
  • Zochin (175.223.2.245)
    Gadnihnaar buteen baiguulalt hilguuleh heregtei tgj baij hamtin ajillagaa hihgui bol etsest baidag baylagaa uguud uursduu uldetstei yumgvi hotsorno ydaj orchnig nb tohijuulj zasuulah heregtei .Erlizuud turin undurlugt garsan30jilin dotor Mongol ulsig hyatajuulah bodlogo yvaad baigaag mongol tsustai hun bolgon medereh heregtei .
    2020 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.189.229)
    Хятад хүмүүсийн сэтгэхүйд Монгол бол Хятадын нэг хэсэг гэсэн үзлийг хүүхэд байхаас нь сурах бичигт суулгасан гэдэг яриа байсан. Өнгөрсөн онд хоёр монгол хүн хятадад явж байхад хоёр хятад хүн хоорондоо ярилцаж байхдаа нэг нь "монгол улс манайхаас тусгаар улс юм уу? гэхэд нөгөөх нь "паспорттай байгаа болохоор тусгаар улс байх аа" гэж ярилцаж байжээ. Монгол улсыг Өвөр монголтой адилхан боддог хятад иргэд маш олон байдаг байх. Өөрийнхөө нутагт байгаа юм шиг дураар авирладаг байдлыг таслан зогсоох Монгол төрийн бодлого дутагдаж байна. Ямарч тохиолдолд Монгол улсын хуулийг Монгол улсын нутагт мөрдүүлдэг болгох естой. Үүний тулд манай хууль хяналтын байгууллагууд, зөвшөөрөл өгдөг байгууллагууд өнгө мөнгөнд авталгүй, хууртахгүй, хууль ёсоор, ном ёсоор ажлаа гүйцэтгэдэг болох ёстой. Хууль ёсоор ажиллаж байгааг хянадаг дотоод хяналтыг сайжруулаагүй үед амжилт олохгүйг төр засаг анхаармаар байна.
    2020 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Дорнодын Ард түмэн одоо л ухаан орж байна даа...Аль дээр ингэх ёстой байсан юм. Монгол жолооч нараар тээвэр хийлгүүлэх хэрэгтэй...
    2020 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.131.231.86)
    наад муу үмхий хужаа нар чинь манайд зам тавьж өглөө юу. алтын аваад авдарыг нь хаяна гэгчийн үлгэр за.яагаад өөрсдөө үйлвэрээ бариад тосоо ашиглаж болохгүй байгааг ард иргэдэд сайн тайлбарлах хэрэгтэй шүү
    2020 оны 01 сарын 13 | Хариулах
  • Bilgee (66.181.187.132)
    Ter buteegdhuun huvaah gereee gedeg tsaasnaas chini hed tugrug manaid heden darga nart ordog uum be. 20 jil zuuluu mongoliig giiguulsen yum alga
    2020 оны 01 сарын 13 | Хариулах
  • BAT (150.129.141.39)
    Demjij bna. Naad cpmpany chini zuger l MGL iin baylagiig sorood duusgaj bgaa gol ni ymar erh medeltenguud ni iim zovshuurol ugsun gedgiig ymar hamuud bgaag ni delgeh heregtei
    2020 оны 01 сарын 12 | Хариулах
  • Иргэн (202.9.40.165)
    Зув шаардлага тавьсан бна.Одоог хуртэл асфальтан зам тавиагуй.байгаль .хун.мал.амьтан газар нутгийг шороогоор булж Монгол улсын хуульд таарахгуй уйлдэлд их л удаан хулээцтэй ханджээ.Оройтсон ч тэмцэж бгаа н ь зув.Дэмжиж бна.Тавиж буй шаардлагууд бугд зув.Ялалт хусье
    2020 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.161.74)
    demjij bnaa
    2020 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.161.77)
    Газар шороо болон нутаг орныхоо хөгжлын төлөө тэмцэж байгаа залуусаа дэмжиж байна
    2020 оны 01 сарын 12 | Хариулах
  • Б.Сүрэнжав (202.126.89.212)
    Үйл ажиллагааг дэмжиж байна. Дэлхий хүн төрлөхтөн нийгмийн хувьсал хөгжил дэвшлийн бүхийл үе шатанд тэгш харилцан ашигтай харилцаан дээр тулгуурлаж хэрэгцээ шаардлагаа хангаж хөгжиж ирсэн. Гэвч Дачин тамсаг кампани энэ асуудалд туйлын хүндэтгэлгүй хандаж зөвхөн өөрсдийн ашиг орлогыг хангаж ирсэн шүү.
    2020 оны 01 сарын 12 | Хариулах
  • иргэн (192.82.68.53)
    Оюутолгойд л ингэмээх байгаа юм даа
    2020 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (64.119.25.229)
    ЭРЭЭНД МОНГОЛ ДУГААРТАЙ БАС ТЭГЭЭД СЭГ БОЛСОН МАШИНУУД ЯВААД Л БАЙГАА БИЛҮҮ
    2020 оны 01 сарын 12 | Хариулах
    • Ted munguuruu hurungu oruulalt hiigeed butsaj irdeg. Zorilgo ni shal uur shuu temee geheer ymaa gej tenegtehee bolij uz
      2020 оны 01 сарын 12
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Элчин сайд Игавахара Масарү: Нөмрөгийн Дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд Япон улс хамтран ажиллана
    саяхан
  • Хоёр дараалан хожигдсон "The MongolZ" баг тэмцээнд үлдэх эсэхээ өнөөдөр "Legacy"-гийн эсрэг шийднэ
    21 мин
  • Харри Кейн 25 жилийн дараа “Ballon d’Or" хүртсэн анхны англи хүн болж, Алексиа Путеллас гурав дахиа гардлаа
    32 мин
  • Гурав цагаадсан АН-ын гишүүн Н.Алтанхуягийг анхан шатны шүүхээр гурав дахь удаагаа шүүнэ
    41 мин
  • "ИХ ГОВИЙН МАНААЧ" олон улсаас тав дахь шагналаа авч, БНСУ, Энэтхэг, БНХАУ-ын үзэгчдэд хүрэхээр шалгарлаа
    46 мин
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
    58 мин
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн бодлого ба сэтгүүл зүй” сэдэвт өглөөний уулзалт болно
    1 цаг 5 мин
  • Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна
    13 цаг 36 мин
  • Б.Анарыг "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо
    13 цаг 41 мин
  • Багс Банни, Даффи Дакын дуу оруулагч Эрик Бауса 46 насандаа таалал төгсжээ
    18 цаг 5 мин
  • Израилын нийгэм гүн хуваагдалтай байгаа энэ үед шийдвэрлэх сонгууль болно
    20 цаг 20 мин
  • Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той
    20 цаг 28 мин
  • Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той
    21 цаг 49 мин
  • Зээлийн батлан даалтын сангийн баруун бүсийн салбар Ховд аймагт нээгдлээ
    23 цаг 15 мин
  • Лионель Месси “Астурийн гүнжийн нэрэмжит спортын шагнал”-ыг хүртлээ
    23 цаг 28 мин
  • The MongolZ баг Vitality-д ялагдаж, дараагийн тоглолтоо өнөө орой хийхээр хүлээж байна
    23 цаг 49 мин
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
    Өчигдөр 09 цаг 48 мин
  • Лула да Силва дөрөв дэх удаагаа Бразилын ерөнхийлөгчөөр сонгогдлоо
    Өчигдөр 09 цаг 41 мин
  • Болгарын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал авч чадсангүй
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • “The MongolZ” баг өнөөдөр Германы “BIG” багтай тоглоно
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК