Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ОУВС-гийн хөтөлбөрийг Ерөнхийлөгч эсэргүүцэж, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар дэмжиж байжээ

2020-1-13
0
ЖИРГЭХ

УИХ-ын чуулганы нэгдсэн чуулганаар ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх, тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийн үнэ бүхий үнэт цаас олгох хуулийн төслийг баталсан билээ. Гэвч уг шийдвэр нь ОУВС-тай хийсэн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” гэрээг зөрчсөн үйлдэл гэдгийг тус сангаас мэдэгдээд байгаа юм.

Энэ талаар ОУВС-гийн Улаанбаатарт суугаа төлөөлөгчийн газрын дарга Жефф Готтлиб олон улсын мэдээллийн “Ройтерс” агентлаг өгсөн тайлбартаа “Монгол Улсын засгийн газрын ахмад настнуудын 776 тэрбум төгрөг (283 сая доллар) өрийг эргүүлэн төлөх төлөвлөгөө нь 2017 онд “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх зорилгод нийцэхгүй байна” гэсэн байдаг. Мөн “Монгол Улсын Ерөнхийлөгчийн эл амлалт нь ДНБ-нд эзлэх өрийн хэмжээг хоёр хувиарар нэмэгдүүлээд зогсохгүй инфляц болон дотоодын төгрөгийн ханшид дарамт учруулж, засаглал, парламентын зохистой хяналтыг алдагдуулж байна” гэсэн билээ.

Үүнтэй холбоотойгоор Засгийн газар, Сангийн яамнаас албан ёсны тайлбар өгөөгүй байгаа ч Монгол Улс 2017 онд ОУВС-тай байгуулсан "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийн гэрээний дагуу олгох 5.5 тэрбум ам.долларын зээл хэрхэх эсэх нь тодорхойгүй байна. Гагцхүү тухайн үед Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий нар ямар байр суурьтай байсныг хүргэж байна. Учир нь, тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай асуудлыг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын багтдаг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөлөөс гаргасан зөвлөмжийн хүрээнд Засгийн газраас хуулийн төсөл санаачилж, парламентаас баталсан юм.


Х.БАТТУЛГА: ЭДИЙН ЗАСГИЙН СУУРИА Л ЗӨВ БОЛГОЖ ЧАДВАЛ НЭГ ИХ МӨНГӨ БИШ

-ОУВС-гийнхан манай суурь эдийн засагт үнэлэлт, дүгнэлт өгсөн эсэхийг лавлаж, энэ талаар ямар нэг мэдээлэл гарахгүй байна. Нэг бүтээгдэхүүн, нэг зах зээлээс хараат, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй, зөвхөн нэг улсад түүхий эд нийлүүлэх зэргээр аргацааж байгаа эдийн засгийн энэ суурь тогтолцоог өөрчлөх тухайд, хоёр, гуравдагч оронтой эдийн засгийн харилцаагаа бэхжүүлж гадаадын үйлдвэрлэлийн технологи оруулж ирэх талаар Монгол Улсын Засгийн газарт тэд зөвлөх ёстой.

-Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өсөхөд Монгол Улсын төсвийн орлого нэмэгдэж байгааг амжилт гэж харахгүй байна.

Учир нь, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлохгүйгээр улс орон хөгжиж, эдийн засаг сайжирна гэж байхгүй, түүхий эдийн үнийн өсөлт бол зөвхөн түр зуурын л үзэгдэл.

-Монгол Улс хүүхдийн мөнгө өгч байгааг та бүхэн халамж гэж харж байгаа бол энэ тийм биш. Энэ бол хоёр том хөршийн дунд оршдог цөөн хүн амтай улсын хувьд хүн амаа өсгөх бодлого юм.

-ОУВС-гаас хэрэгжүүлж байгаа энэ удаагийн хөтөлбөрийн нийт дүн 5.5 тэрбум ам.доллар гэдэг бол Монгол Улс шиг байгалийн нөөцтэй, хүн ам нь оюуны потенциал өндөртэй оронд эдийн засгийн сууриа л зөв болгож чадвал нэг их мөнгө биш.


Г.ЗАНДАНШАТАР: МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН САХИЛГА БАТ САЙЖИРСАН

-Төсвийн үр ашиггүй зардлуудыг танах, төсвийн орлогоо нэмэгдүүлэх шаардлагатай. Өмнө нь чуулганы нэгдсэн хуралдаанд миний хэлж байсан шаардлагуудтай ОУВС-гийн шаардлага нийцэж байгаа учраас би дэмжиж байгаа.

-Манай зардлууд социалист маягтай, орлого тал нь капиталист маягтай болчихсон. Зарлага талдаа бид төрөл бүрийн нийгмийн халамжийн бодлогыг ихээхэн өргөжүүлдэг.

Орлого талдаа татварыг бууруулж, илүү либерал маягтай нэг шатлалтай татварын тогтолцоо руу шилжчихсэн. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хүн амын орлогын албан татвар ч тэр.

-“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсанаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт хурдасч, хөрөнгө оруулалт нэмэгдэн, төсвийн сахилга бат сайжирч байна. Манай улс уул уурхайн салбарыг түшиглэсэн эдийн засагтай хэдий ч энэ нь дэлхийн зах зээлийн үнийн өөрчлөлтөөс эрсдэлтэй, иймд бид эдийн засгаа солонгоруулах шаардлага үүсээд байна. Өнөөг хүртэл импортын урсгал давамгайлж байсан бол экспортод чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж, төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх хэрэгтэй.


У.ХҮРЭЛСҮХ: XӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ИТГЭЛ СЭРГЭЖ БАЙНА

-ОУВС-тай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болсон нь эдийн засаг, тогтвортой байдалд итгэх хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалт, олгох зээлийн хэмжээ нэмэгдэх хөшүүрэг болж байна. Үүний үр дүнд бага хүүтэй эх үүсвэр татах, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх боломж бүрдсэн.

Тухайлбал, Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.доллар, ОУВС-аас 38.4 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл орж ирээд байна.

Цаашид Япон Улс 850 сая ам.доллар, БНСУ 750 сая ам.доллар, Энэтхэг Улс нэг тэрбум ам.долларын бага хүүтэй зээлүүдийг олгохоор болоод байна.

-“Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” болон ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, гадаад зах зээлийн таатай нөлөөгөөр эдийн засагт эерэг хандлага ажиглагдаж байгаа боловч эдийн засаг, нийгэмд томоохон нөлөө үзүүлэх эдийн засгийг эрчимжүүлэх зарим төсөл, арга хэмжээний биелэлт хангалтгүй түвшинд байна.

-Монгол Улсын Засгийн газар, ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг улам үр дүнтэй хэрэгжүүлж эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах, хүртээмжийг улам бүр нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана.

Г.Эрхэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Зочин (150.129.141.132)
    Эх орноо саарал жагсаалтад оруулчихаад , монголчуудаа эд хөрөнгө эрх тушаалаар нь ялгаварлачихаад,улс орноо улам л доройтуулж аймшигтай их өрөнд оруулчихаад түүндээ баярлаж алгаа ташаад зогсож байгаа төрийн гурван өндөрлөг гэгдэх эднийг сайн харцгаа ямар харагдаж байна вэ?
    2020 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (150.129.141.31)
    Унгар улс шиг оувс хөөж гаргах хэрэгтэй
    2020 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (192.82.69.9)
    Нидрээд яв Тулгаа
    2020 оны 01 сарын 13 | Хариулах
  • иргэн (139.5.217.237)
    Эдний гаргасан буруу шийдвэр уйлдлийн тухай хэлэх муу уг ч олдохгуй юм
    2020 оны 01 сарын 13 | Хариулах
  • Иргэн (66.181.187.94)
    Баттулга ямар юмаа мэдэхэв дээ.
    2020 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (64.119.18.193)
    Ямар учиртай хүмүүс гэж ийм байдаг байнаа??? Дөнгөж саяхан 18-19 цагийн хооронд Үндэсний төв ТВ-ээр Солонгос Улсын хөгжлийн нууц гэдэг сэдэвтэй нэвтрүүлэг үзлээ. Улс орныг удирдаж байгаа хүмүүс нь зөв сэтгэлтэй бол улс хөгждөг гэдгийг харуулжээ!!! Гэтэл манайх гэж аль бүтэхгүй юмнуудыг төрийнхөө толгойд залаад баллуулж суудаг?!?!?!
    2020 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.26.195.248)
    Ч. Хүрэлбаатар гэгч төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн Хотгор шанагын уурхайг солонгосуудад олон арван сая доллараар зарсан ширэн нүүрлэсэн аалз Сангийн сайд байхад саарал байтугай хар жагсаалтад орох нь тодорхой шдээ.
    2020 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.161.58)
    Үнэхээр тэр ОУВС гээч юмгүйгээр цаашаа явхад ямар байхын хамтарч явахгүй бол ямар байх талаар өөрсдийгөө мундаг эдийн засагчид гээд байгаа нөхдүүдийг цуглуулаад бүх нийтээрээ ярилцаж болдоггүй юм байхдаа
    2020 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (64.119.19.36)
    Ахмадаа ялган гадуурхаж болохгүй адил 6 саяын халамж хүртээ Баттулга Хүрэлсүх хоёроо
    2020 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.126.88.145)
    Хуцаад донгосоод байлгүй энэ хэдэн ахмадын зээлийг дараад өгвөл том буян шүү. Тэтгэвэрийн зээл гэж дарамтанд орж сэтгэл санааны дарамтанд бурханы оронд очиж бна. Гол нь тооцоо судалгааг маш сайн хийх хэрэгтэй шүү.Өөрсдөө мөнх залуу мөнгөтөй төгрөгтэй явах юм шиг байх юм даа.Энэ насан дээр ирээд ойлгоноо.
    2020 оны 01 сарын 13 | Хариулах
    • Баянаа
      Яаг үнэн зээлтэй хэдэн ядарсан ахмадуутай барьцаад яахав дээ төрөөс ганц удаа харж үзэж байхад нь үймээн самуунд уруу татаад
      2020 оны 01 сарын 13
  • Зочин (202.126.88.145)
    Бид орьё гээгүй эд нар өөрсдөө гүйж орсон зүгээр засгийн газраа энэ санд өгөөд хэлсэнээр нь татвараа нэмээд байж байх л байя.Гадныхан биднийг хайрлах уу эднээс зүгээр мөнгө аваагүй хүүтэй нь төлнө биз дээ.
    2020 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.21.100.210)
    2016 онд 9 төрлийн татвар нэмж ОУВС- н хөтөлбөрт орсон бол 2020 оны 10 сард 15 төрлийн татвар нэмж ОУВС ийн хөтөлбөрт хамаарагдах биз. Мөнгө тараасан гороо амсах биз
    2020 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.126.89.212)
    Худлаа бүлтрэхээ л боличих. Тэтгэвэрийн зээл тэглэж Монгол Улсаа нэг сайн самарлаа даа. Уйлах шахаж гуйж ОУВС ийн хөтөлбөрт хамрагдаж байсан, Ингээд ОУ ийн Байгуулгуудыг хулхидаад байвал бид хол явахгүй шүү. Энэ Самраачидыг дахин сонгохгүй байя
    2020 оны 01 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    8 цаг 29 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    10 цаг 27 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    11 цаг 5 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    12 цаг 24 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    14 цаг 14 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК